"Давхар дээл"-ийн дараагийн анги буюу Цэцийн гишүүдийн насны хязгаар


-Ж.АМАРСАНАА: ДЭЛХИЙН ЖИШГЭЭР БОЛ ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ НАС 70 БАЙХ ЁСТОЙ-


Н.Алтанхуягийг Ерөн-хий сайд, Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад Ерөнхийлөгчийн санаачил-сан нэгэн төслийг УИХ дахь АН-ын бүлэг удтал хэлэлцээд унагаж байлаа. Тэр нь Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлт буюу олны нэрлэснээр сайд нарын “давхар дээл”-ийг тайлуулах тухай төсөл л дөө. 
Хэрэв тэр төслийг УИХ хууль болгон баталбал Засгийн газар автоматаар огцорно гэж АН-ынхан үзсэн юм. Санаж байвал нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг л тэр үед болсон байдаг. Засгийн газрыг шууд огцруулж чадахгүйгээс хойш “давхар дээл” тайлуулах замаар унагах улс төр Ерөнхийлөгчийн санаачилсан төслийн хачир болчихсон юм. Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлд туссан бас нэг содон заалт бол уг төслийн гуравдугаар зүйлийн зургаа буюу “Цэц маргааныг дахин хянан үзэж, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв гишүүдийн гуравны хоёр хувийн санал авч чадаагүй бол уг хууль, тогтоол, зарлиг, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээний заалт хүчинтэй хэвээр үлдэнэ” гэдэг заалт. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол Цэцийн гишүүд дунд болон их суудлын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ ердийн олонхийн саналаар шийддэг. Тодруулбал, дунд суудлын хуралдаанд оролцсон таван гишүүний гурав, их суудлын хуралдаанд есөн гишүүнийхээ тавын саналаар шийдвэр гаргадаг гэсэн үг. Гэтэл үүнийг өөрчилж бүх тохиолдолд гуравын хоёрын саналаар шийдвэр гаргадаг болгохоор хуульчлах гэж байна. Энэ нь сүүлийн үед УИХ-аас баталсан хууль бусад шийдвэрүүд нь Цэцийн босго давалгүй унах тохиолдол олон гарч байгаатай холбоотой бололтой. Үндсэн хуулийн цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд ийнхүү өөрчлөлт оруулах шалтгааныг дээр АН-аас хайсан бол энэ удаад хууль санаачлагч Х.Тэмүүжин гишүүнээс ч хайж болох юм. Учир, түүний нэрээр овоглогддог, “Тэмүүжингийн” гэгддэг хууль зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан бараг бүх хуулийг Цэц Үндсэн хуультай зөрчилдсөн гэж дүгнэлт гаргаж байсан аж. 

Тодруулбал,
2013.10.09-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт,
2013.11.13-нд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт,
2013.12.18-нд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн тав дахь хэсэг,
2014.01.15-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг,
2014.03.12-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг,
2014.12.10-нд Шүүх байгуулах тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлийн зарим заалт,
2015.3.11-нд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт,
2015.04.15-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг,
2015.04.29-нд Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт,
2015.05.13-нд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт,
2015.05.27-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт 
2015.06.03-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт тус тус Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг дүгнэсэн юм. 
Үндсэн хуулийн Цэц энэ мэтээр өөрийнх нь хийсэн шинэчлэлд муу дүн тавьсан учраас Х.Тэмүүжин гишүүн одоо ажиллаж буй Цэцийн гишүүдэд таагүй ханддаг. Тиймээс ч “Цэц бол улстөрчдийн морг” гэж хэлсэн байж мэдэх юм. Гэхдээ энэ бол өнгөц л дүгнэлт. Харин түүний өргөн барьсан төсөл бол “Давхар дээл”-ийн дараагийн ангиас ялгаа алга. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг дээ. “Ямар нэгэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулж болохгүй” гэдэг шиг “Ямар нэгэн хуулийн өөрчлөлтөөр Цэцийн гишүүдийг чөлөөлж болохгүй” л баймаар юм.


С.ШИЙЛЭГТӨМӨР

Эх сурвалж:
 Ардын эрх

2015.12.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Б.Ганзориг: Ноосны урамшууллыг малчдын данс руу шилжүүлж эхэлсэн

...

Дэлгэрэнгүй » 2016.05.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Монголиа Опен: Монгол Улсын баг тамирчид багийн дүнгээр тэргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.11

”Гурван бүдүүн” хамтлаг өнөөдөр ”CLUB 24”-д тоглоно

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

ОЮУТОЛГОЙ КОМПАНИ 200 ГАРУЙ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСЧЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс засал хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.26

Танилц: Шинэ Засгийн газрын бүтцийн сүүлийн хувилбар

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

Баригдаагүй байрныхаа төлбөрийг хоёр жил төлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.08