Амьдрал

                                



                Амьдрал бүгдэд үнэхээр тэгш, шударгахандах ажээ. Алтан наран алагчлалгүй илч гэрлээ хайрлана. Сүүн саран туяагаа ерхэний л үүдэнд эс тусгадаг билээ дээ. Хүн ямар ч амьдралд ирж болно, харин бүгдл нэг янзаар буцна. Бултаж зайлна, ар хаалгаар гарна гэсэн юм огтоос үгүй. Үүндөмчтэй, өмчгүй, мөнгөтэй мөнгөгүйн ялгаа байхгүй.

Тэгш байдал, шударга ёс гэдэг чухамдаа энэ л буюу.

                        Амьдбүхэн зовлонг эс хүснэ. Тэр дотроо хүн зөвхөн жаргахыг л хүснэ. Хүний эрхээр чбайсан хамаагүй жаргах л ганц хүслэн нь хүний өөрийн араншин. Хүний эрхээр ч юубайх вэ дээ, бусдын тус дэмээр ч байсан гэсэн үг л дээ. “Хааныхаа сайнд харцардууд жарга юу” гэсэн эртний мэргэн үгтэй. Харин Төр нь хүнээ зовоох гэдэгбайж таарахгүй. Хүмүүс амьдралын хуультай зоригтойгоор тэрсэлж, өөрсдөө элдэвхууль зохиодог. Хууль уг нь хүний сайн сайхны төлөө байх ёстой л доо. Басөөрсдийн байгуулсан нийгмээ капитализм, социализм гэх мэт янз янзаар нэрлээдтүүндээ хүнийг зохируулж амьдруулахаар албадаж зовоодог.

                        Хүнамьдралын өмнө тэгш эрхтэй ч хөөрхий өөрийнхөө байгуулсан Төр, шүүх,нийгмийнхээ өмнө тийм биш, үнэнхүү “жижиг”-рэнэ. Хүний өөрийнх нь байгуулсаннийгэм, төр, шүүхийн зарчим Амьдралынхтай огт адилгүйгээс тэр. Энд шударга ёс,тэгш эрх гэдэг ёстой харилцан адилгүй ойлголт болж хувирна. Эрх чөлөө ч аандаахумигдана. Өнгө, мөнгөөр ялгаварладаг хорвоогийн жам.

                        К.МарксынЭрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гэсэн эрхэм уриа-зарчим хүний өөрийнх нь мөнчанарт яг таг тохирдог учраас л хүн төрөлхтөний гайхамшигт дуудлага болсон байжтаарна. К.Марксын мөрөөдсөн социалист нийгэм өдгөө скандинавын хойгийн орнуудадзарим талаар хэрэгжиж байна гэцгээдэг. Тэдгээрт ард олны тайван амьдрал, гэрбүл хүүхэд, эмэгтэйчүүд нэн тэргүүнд тавигдаж,“аргагүй хүнд зайлшгүй халамж”хүлээн зөвшөөрөгддөг ажээ. Капиталист улсууд гагцхүү тухайн үеийн Зөвлөлтсоциализмыг хуулбарлаж нийгмийн халамжуудыг бий болгосон нь үнэн билээ.

                        К.Маркскапиталист гэх хөрөнгөтний нийгэмд анализ хийгээд эрх чөлөө, тэгш эрх, шударгаёсны эсрэг байгууламж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн нь үнэн болох нь амьдралааршалгагджээ. Дэлхийн 7 тэрбум хүний дөнгөж 1% нь бүх баялгийн 50%-ийг эзэмшинөмчилж байна. 99 % нь үлдэх 50% дээр нь хүссэн хүсээгүй үлдэж,үүнээс өөраргагүйд хүрчээ. 20 жилийн дараа 1% нь 55%-ийг өмчилж, 100 жилийн дараа юуболох нь ойлгомжтой.

                        К.Марксындүгнэснээр капитализм том нь жижгээ залгиж, буржуазууд улам баяждаг нь энэажгуу. Энэ нийгмийн тогтолцоо капитализм өндөр хөгжсөн оронд одоогийн байдлаартохирч байна. Харин капитализмыг сохроор дагасан жижиг улс орон “галууг дууриажхэрээ хөлөө хөлдөөнө гэгч болдгийн жишээ нь Монгол улс маань байна.

Тиймээс ч зарим улс орон өөрийн гэсэн онцлогтой нийгмийнбайгуулал байгуулаад байгаа нь учиртай.

                        Монголчуудбид явж буй замаа эргэж нэг харах хэрэгтэй болж байна. Өдгөө бидний амьдарч буйнийгэм болох капитализм Монголд лав сайн сайхныг авч ирсэнгүй, Ардчилал нэрийндор монголчуудыг жинхэнээсээ сульдаан ядрааж байна.

                        Биднийбий болгосон хөрөнгөтний нийгэм бол үнэндээ Ардчилал биш юм. Өнгөрсөн 25 жилдмонгол хүнээ гэж жинхэнэ зүрх сэтгэлээрээ хандсан бодлого хэрэгжүүлээгүй нь Ардтүмэн одоо ийнхүү ядарч зүдэрч буйгаас тодорхой байна.

                        Хөрөнгөтнийнийгэм эдүгээ мухардалд ороод байна. Харин түүнийг ямар нийгмийн байгууллаарсолих вэ гэдэг л асуултын тэмдэг болоод байна.

                        Нэгмэргэн ухаантай хүн энэ дэлхийн баялаг энэ дэлхийн бүх хүнд хүрэлцэнэ, харинхүмүүсийн шуналыг гүйцээнэ гэвэл 1000 дэлхий байгаад ч хүрэлцэхгүй гэжээ. “Нэгнь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” гэсэн нийгэм л Монгол орныг, цаашилбалэнэ дэлхий ертөнцийг аварна гэж би бодож байна.

                        Марксынсоциализм яаж ч бодсон зэрлэг капитализмаас олон талаараа давуутай гэдэгтэймаргах хүн үгүй ч цагаасаа түрүүлэн хэрэгжүүлэх гэсэндээ хөрсөндөө бүрэнбуугаагүй нь Лениний буруу гэж үү.

                        Магадгүйхүн төрөлхтөн Марксын социализм өөд эргэх ч юм бил үү, хэн мэдлээ.

Марксын хүссэн хүн болгон эрх чөлөөтэй, шударга ёс, тэгш эрхноёлсон газрын диваажинд амьдрахыг хүсэхгүй монгол хүн бий гэж үү.

                                                              ЛАМЖАВЫН ГҮНДАЛАЙ

2015.12.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.26

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Б.Насанбаяр уучлал гуйлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.05

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө боловсруулна

...

Дэлгэрэнгүй » 2015.08.06

24 баримт: Хамтын тэтгэврийн тухай хууль буюу ”Өвлөгдөх” хувь, тэтгэвэр

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

АН-ын дарга З.Энхболдын нам доторх байр суурь ганхаж эхэлсэн үү ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Шүүх хурал: Шүүгч 10000 хуудас хавтас хэрэгтэй 1 хоногийн дотор танилцжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.15

Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “UnionPay Cup - 2016” Олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ж.Наранцацралт бузар хуйвалдаануудыг үзэн яддаг хүн байсан

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

Нандин дурсамж мөнхөлсөн гайхамшиг үргэлжилсээр...

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

Утааны эсрэг алхам 1- бодит үр дүн

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09