Налайхын уурхайн 100 жилийн ойн арга хэмжээ… /фото, сурвалжлага/

1450668752_8Богд хааны засгийн газар үеэс буюу 1915 онд анх сууриа тавьж, үйл ажиллагаа эхлүүлж байсан Налайхын Их Уурхай өдгөө 100 жилийн ойтойгоо золгож байна. Монгол улсын эдийн засгийн суурь, хөгжлийн түлхэц болж байсан Налайхын уурхайн үйл ажиллагаа өнөөдөр зогссон хэдий ч 100 жилийн их үйл хэрэг, үе үеийн уурхайчдын гавьяаг мартах ёсгүй юм.

Налайхын уурхайн 100 жилийн ойг тохиолдуулан ахмад уурхайчиддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Налайхын уугуул “Оргил” Худалдааны төвийн ерөнхий захирал Ж.Ганбаатарын хамтаар Уурхайн 100 жилийн ойн арга хэмжээг Налайх хотын Уурхайчдын соёлын ордонд тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээнд 1500 гаруй уурхайчид, тэдний ар гэрт урилга хүргүүлснээс 500 гаруй зочид хүрэлцэн иржээ.

100 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан 400 гаруй уурхайчид энгэрээ мялаасан юм.

Тус арга хэмжээний зохион байгуулагчдын сэтгэгдлийг фото зургуудын хамт хүргэж байна.

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан:

1450668806_9

-Налайхын Их уурхайн 100 жилийн ой тохиож байна. Нийт Налайхчууддаa, уурхайчиддаа хандаж сэтгэгдлээ хуваацахгүй юу?

-Баярлалаа. Налайхын уурхайтай ажил амьдралаа холбож, Монгол улсынхаа эдийн засаг, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байсан үе үеийн уурхайчид, тэднийхээ ар гэрийнхэнд Налайхын Их Уурхай үүсч хөгжсний 100 жилийн ойн мэндийг хүргэе. 100 жилийн ойн арга хэмжээг нийт уурхайчид, тэдний ар гэрийхэнтэй нь тэмдэглэн өнгөрүүлж байна. Налайхын уурхайг түүхийн баримт бичиг, эрдэмтэд судлаачдын ном бүтээлээс харахад 1915 он буюу Богдын засгийн газрын үеэс анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Тэр цагаас хойш 1921 оноос эхлэн ардын засгийн газрын шийдвэр дор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Үүнээс хойш хэд хэдэн үеийн шинэчлэл, хөгжлийн замналаар явж, 1990 он хүртэл идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тэгэхээр Налайхын уурхай маань улс орны эдийн засгийн гол суурийг тавьсан түүчээ гэж хэлж болно.

-100 жилийн ойн арга хэмжээг зөвхөн Налайхчууд төдийгүй төр засгийн оролцоотой тэмдэглэх ёстой. Гэвч үүнд нэг үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байх шиг санагдлаа.

-Улс орны хөгжлийн эхлэл нь байсан тус уурхайн 100 жилийн ойг тэмдэглэх ёстой гэж үзэн 2014 оны 11 сарын НИТХ-ын 54-р тогтоолоор шийдвэрлэж байсан. Энэ тогтоолын хүрээнд Налайхчууд бид уурхайн 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг нь тус арга хэмжээг засаг захиргаа болон орон нутгийн байгууллагууд хамдатган тэмдэглэх учиртай. Харамсалтай нь хөрөнгө мөнгөгүй гэсэн шалтгаанаар тэмдэглэх боломжгүй гэж байна. Миний хувьд уурхайчны хүүхэд. Уурхайчны гэр бүл төрж өссөн гэдгээрээ бахархадаг. Бидний хүүхэд нас, аав ээжийн маань залуу насыг Налайхын уурхай гэрэлтүүлж, тэжээж ирсэн. Мөн би өөрөө Налайх дүүргээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчийн хувьд Уурхайн 100 жилийн ойг үе үеийн уурхайчиддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор, хамт олон найз нөхдийнхөө тусламжтайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

-Та тус дүүргээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчийн хувьд Налайх хотын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Одоогоос 100 жилийн өмнө 1915 онд Налайхын уурхай үйл ажиллагаа эхэлснээр Налайх дүүргийн хөгжлийн эхлэл тавигдсан байдаг. Тэгвэл хоёр дах 100 жилд Налайхын уурхай 100 жил тохиож байгаа бол энэ мөчөөс эхлээд Налайхын дараагийн хөгжлийн 100 жил эхэлж байна харж байна. Өнгөрсөн онд Налайх дүүргийг хот болгох тогтоолын төслийг өргөн барьж энэ онд хот болгож, захирагчаа сонгосон. Цаашдаа олон ажлуудыг хийхээр төлөвлөн байгаа. Үйлдвэр технологийн паркын суурь ажлыг эхлүүлсэн. Налайхын эрх зүйн орчин, бие дааж хөгжүүлэх боломжийн суурийг тавьсан гээд олон ажлын эхлэл тавигдсан байгаа. Энэ нь Налайхын ард иргэдийн амьжиргаа, эдийн засгийн чадавхид бодитой хувь нэмэр болох байх гэдэгт миний бие итгэж байгаа.

-Баярлалаа.

1450668837_131450668819_141450668821_151450668843_17

“Оргил” Худалдааны төвийн ерөнхий захирал Ж. Ганбаатар

1450668818_16

-Таныг Налайхын Ганбаа гэдэг. Тэгэхээр Ганбаа гэдэг хүн Налайхтай хэрхэн холбогдсон талаар асуумаар санагдлаа.

-Нийт Налайхчууд, уурхайчиддаа, уурхайчдынхаа гэр бүл үр хүүхдүүд нь Налайхын уурхай үүссний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Би 1973 онд Налайх хотод төрж, 1991 онд Налайхын хоёрдугаар 10 жилийг төгссөн. Хоёр хүүхэд маань Налайх хотод төрсөн. Намайг оюутан байх үеэс найз нар маань Налайхын Ганбаа гэж дууддаг байлаа. Тэр цагаас хойш Налайхын Ганбаа гэдэг нэр надаас хэзээ ч салж байгаагүй. Би үүгээрээ бахархдаг.

-Налайхын уурхайн 100 жилийн ойн арга хэмжээнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, оролцож байгаа танд нийт уурхайчид талархаж байгаа нь анзаарагдлаа.

-Миний аав, ах, мөн би өөрөө уурхайчин хүн. Тэгэхээр манай гэр бүл яахын аргагүй Налайхын уурхайтай холбогдсон хүмүүс. Тэгэхээр би яах аргагүй энэ уурхайн үйл хэрэг, баярт багахан ч гэсэн хувь нэмрээ оруулах ёстой хүн гэж боддог. Налайхын уурхайчдын ар гэрийнхэн нь ихэнх нь уурхайтай холбогдсон байдаг. Уурхайчдын эхнэр нь эмнэлэгт, эгч дүү нар нь сургуульд ажилладаг байв. Үүнийг Налайхын үе үеийн уурхайчид мэдэх байх. Аав ээж маань Налайхаар дайраад өнгөрхөд миний хүү Налайхын уурхайдаа байнга залбирч яваарай гэж захидаг юм.

-Таныг төрж, өсч амьдарч байх үеийн Налайхыг одоогийн Налайхтай харьцуулахад мэдээж ялгаа их бий болсон байх. Харин цаашдын Налайхын хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

-Миний үүсгэн байгуулсн “Оргил” худалдааны төв, мөн барилгын компани маань 2015 онд Налайх хотод 600 хүний ажлын байртай, 500 мк талбайтай “Оргил” худалдааны төвийг ашиглалтанд оруулсан. Энэ маань Налайх хотод манай компаний зүгээс хийгдсэн ажлын нэг. Цаашдаа ч бид Налайх хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Биднийг бага байхад Налайхын уурхайн хөгжил ямар түвшинд байсныг тухайн үеийн уурхайчид мэдэж байгаа. Улаанбаатар хотдоо л бид үлгэр жишээ тэргүүлэх дүүрэг байсан. Цаашдаа ч тийм байх гэж болно гэж харж байна. Налайхын уурхайчид, тэдний гэр бүлийнхний амьдрал дээшлэнэ. 100 жилийн баялаг түүхтэй, хийсэн бүтээсэн амжилт бүтээл ихтэй, хөгжлийг тэргүүлж ирсэн, цаашдаа ч тэргүүлэх бүрэн боломжтой.

-Баярлалаа.

1450668817_51450668751_61450668752_81450668745_71450668796_101450668752_121450668837_11

2015.12.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

“Дүнжингарав” зах НӨАТ-ын баримт олгодог боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Б.Баатархүү:Талийгаач "Ч"-ийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Намыг бусниулагч, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлалт гуйх ёстой!!!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Э.Бат-Үүл: Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

НАМЗХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хулгайн гэмт хэргийн хохирогчдыг хайж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Монголын өсвөрийн шатарчдын баг зүүн азийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлт гаргахаар зэхэж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

А.Цогцэцэг сайд эмнэлгүүдийн удирдлагатай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Эрүүл мэндийн салбар сэхээнд байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Бие давхар Ирина Шейкийн халуухан бичлэг цацагдаж шуугиан тарьлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.05