“Задгай цагаан үүл” буюу Р.Бурмаа сайд




       Р.Бурмаа сайдыг харахаар “Задгай цагаан үүл”хэмээх ардын дууны нэгэн мөр бадаг өөрийн эрхгүй санаанд буух юм хэмээн андмаань инээх халаглахын завсарт хэлж билээ. Тус дуунд

“Дан дээлтэй гарсан л юм сан

Даараа болов уу яагаа бол

Даанч нэг намайгаа зовоосон юм сан

Жаргаа болов уу яагаа бол” хэмээсэнмөр бадаг бол түүнтэй салшгүй холбоотой санагдах нь өнөөх л монгол билгэдлийнутга учир агаад андын маань шооч зангийн илрэл биз ээ.

    


      Яагаад гэхээр тэр УИХ-ын гишүүнЗасгийн газарт давхар ажиллаж болохгүй хэмээн уухайлж, Ерөнхийлөгчөөс өргөнмэдүүлсэн “давхар дээл”-ийн төслийг хоёр гараа өргөн дэмжиж байсан. Гэтэлөөрийг нь сайдад нэр дэвшүүлтэл дээлээ давхарлаад Хүнс хөдөө аж ахуйн сайдболчихсонд хамаг учир бий. Улстөр ч өөрөө ийм хойно, одоо яахав. Тэгээд ч амандорсон шар тосыг хэлээрээ түлхэж суух тэнэг энэ зах зээлийн нийгэмд хаа байвгэж. Нөгөө талаар улстөр хэмээх нялх багын шахам зүүдээ арай гэж биелүүлж яваахүнд бол бүр ч татгалзах аргагүй санал тэр мөн. Уг нь тэр АН-ын хамаг л ажлыгнугалдаг Төрийн гэж болох цор ганцхан эмэгтэй гээд хэлчихэд асар хол зөрөхгүй. Ерөөсөөих ажлыг нугалж чаддаг эмэгтэй энэ парламентад Р.Бурмаагаас өөр ховор гэдэг юмбилээ. Сонгуулийн тооллогыг гар аргаар тоолдог. Тооллого дунд тог тасрахаасэхлээд сонгуулийн хайрцаг аваад алга болох гээд будилаан хутгадаг байсныг табүхэн санаж буй. Р.Бурмаа бол түүний эсрэг хууль санаачлахад ачааны хүндийгүүрэлцсэн хүн. Тэр энэ үед УИХ-д орж ирээгүй байлаа. Ердөө л Авлигатай тэмцэхгазрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн хэмээх албан тушаалтай, Ерөнхийлөгчийнорон тооны бус зөвлөх сэтэртэй, Сонгогчийн боловсрол төвийн тэргүүнийсонгуультай л байв. Сонгуульт ажил гэснээс тэр ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэмшинжилгээний ажилтнаар ажлынхаа гарааг эхэлж, “Монел” фирмд зохион бүтээгчинженер, Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн, Хүүхдийн төлөө төвийндарга, Сонгогчдын Боловсрол төвийн тэргүүн, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тусажиллаж байсан гэхээр туршлага дутна гэсэн ойлголт үгүй юм.

 


     Сонгуулийн тухай хуулийг идхэлэлцэж байх үед УИХ-д АН цөөнхийн бүлгийг бүрдүүлж байв. Тус бүлгээссанаачилсан хуулийг боловсруулах, түүнийг судлах түгээх гээд бүхий л ажлыггардаж хийсэн. Энэ утгаараа АН-ын өнгөрөгч сонгуулийн ялалтад тэрээр хамгийнтом нөлөөлөл үзүүлсэн нь яах аргагүй үнэн. Тиймдээ ч түүнийг өнгөрөгчсонгуулиар АН жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлүүлэн УИХ-д оруулаад ирсэн. АН-ынхувьд түүхэн гэмээр гавьяа байгуулалцсан хүн үүнээс өөр яах ч билээ. УлмаарН.Алтанхуягийн Засгийн газар огцорход тэр сайдын суудалд заларчихлаа. Уг нь тэр“давхар дээл”-ийн эсрэг бат зогсож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоолой хоршиж байсанч сайд болчихсон. Сайд болсныхоо дараа тэрээр сэтгүүлчийн асуултад “Би давхардээлийн хуулийг бол дэмжсэн. Гэтэл гишүүд бүгдээрээ энэ асуудлыг дэмжээгүйучраас хүчгүйдсэн. Тэгээд ч Засгийн газарт намайг хэрэгтэй юм байна гэж АН-ынбүлгээс шийдвэрлэсэн учраас яаж ч чадсангүй. Энд бол тийм ч буруу байхгүй гэжбодож байна” хэмээсэн. Арай л ард түмний захиалга гээд хэлчихсэнгүй. Намаастүүний байгуулсан гавьяаг парламентийн суудал төдийгүй, сайдын суудлаар давхархөхүүлэн шагнах замаар ийн “давхар дээл” өмсгөсөн ч байж болно. Эсвэл түүнийамыг үдэх ганц сайн арга нь энэ байсныг ч үгүйсгэх хэрэггүй.

 


     Харин Р.Бурмаа сайд болсонцагаасаа хойш сайн нэр зүүгээгүй гэхэд болно. Өөрийнх нь буруу биш ч үнэхээразгүй гэмээр сайд. Үнэн зүйлийг үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Ерөөсөө Монгол УлсынЕрөнхий сайд түүнд тамга тэмдэг гардуулахаас өмнө л муу нэрээр дуудуулсан. “Ботготугал ялгахгүй амьтан. Тэр ер нь хөдөө ч явж үзээгүй байж хөдөө аж ахуйн салбаряаж удирдах юм” гэх зэргээр шуугиан дэгдэв. Хүрээнд өссөн хүүхэд хөдөө аж ахуйнсалбар удирдаж болохгүй гэсэн хууль дүрэм байхгүй хойно яалтай билээ. Тэгээд чботго тугал ялгахгүй Монгол хүн гэж хаанаас байхав. Ийнхүү их дуулианы цуурайнамдаагүй байтал хаврын тариалалт эхэлж, ажил ч сайнгүй байв. Улмаар өнгөрөгчзун ихэнх нутгаар гандаж, салбарын сайд төдийгүй нийт монголчууд сандарсан. Магадгүйсалбар хариуцсан сайдын хувьд өнгөрөгч зун олигтой дуг хийхээргүй л гандуубайсан даа. Ийнхүү ган ганчигтай зуны сар зургаа биш дуусч таарна. Намар болж,ургац хураалаа. Ургацынхаа 50 гаруй хувийг алдсан тухай мэдээлэл цацагдаж, тариаланчидмаань ч энэ тухайгаа нуулгүй дэлгэв. Р.Бурмаа ч хариу цохилт гэж болохоорхэвлэлийн хурал зарлаж, тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчидтэйгээ чүзэж тараад тусыг эс олсон. Нэгэнтээ ган гачиг болж, ургацаа алдсан хүмүүсюугаа ч булаалдаж хэмлэлдэхсэн билээ. Тэгэсхийгээд намдаж монголчууд бидбудаагаа импортоор авах тухай ойлголттой л үлдсэн.

 


     Ийнхүү ган гачигаас үүдсэн ургацын дуулиан намдаагүй байтал биднийгнаадамлахаар зэхэж байх хойгуур УИХ 75 дугаар тогтоол гээчийг батлачихлаа. Энэтогтоолд Буйр нуураас Халхгол сумын төв хүртэлх 500 мянган га газарт Чөлөөтбүсийн тухай хууль үйлчилж, нутгийн иргэд зөвшөөрөл авч нэвтрэх, гаднын иргэд30 хоног визгүй зорчих, тэнд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд гадаад ажилчдыгхүссэн хэмжээгээрээ оруулж, суурьшуулан амьдруулах хууль эрхзүйн орчинг нээгээдөгчээ. Энэ нь цөс ихтэй дорнодчуудын хилэнг бадраасан хэрэг болж, ургацыншуугианы залгаа болов. Иймээс уугуул нутгаа хамгаалах иргэдийн хөдөлгөөн уламбүр эрчимжиж, тус тойргийг горилогч түшээд болон сонирхогчдын хувьд ч том олзболох нь тэр. Арга барагдсан сайд маань маргааныг шийдвэрлэх замаар Дорнодыгзорин очсон ч түүний замыг хааж зовоосон гээд намрын сарыг хөлтэйхэн өнгөрөөсөндөө. Энэ маргаан хэзээ эцэслэн шийдэхийг мэдэхгүй. Лавтай Р.Бурмааг сайдынсуудалд байхад дуусахгүй нь лавтай. Гэхдээ түүнийг “Халх гол” төслийгсанаачилсан гэх юм билээ. Тэгэхээр сайд байсан байгаагүй “Халх гол” төсөлтүүнтэй холбогдож таарна.

 


    Зундаа гандуу байсан нийт нутгаар зудын байдалтай байна, энэхүүбайгалийн давагдашгүй хүчин зүйл гэдгийг ямар нэг замаар Р.Бурмаа сайдтайхолбож таарна. Өнөөдрийн байдлаар цаг хүндэрч, нөөцийн өвс тэжээлдээ гардүрчихсэн байгаагаас харвал байдал тийм ч сайнгүйг илтгэж байна. Энэ бүгдэдсалбарын сайдын нэр холбогдоно. Уг нь бол Р.Бурмаа ган ганчиг болгоод зуд турханнүүрлүүлчихсэн юм биш шүү дээ. Зундаа гандаад, өвөлдөө зуд нүүрлэчихсэн болхаврын тарчиг цаг үүнээс ч дор. Мал малчин хоёрыг жинхэнэ туйлдуулдаг цаг.Аанай л өнөөх үйлтэй салбарын сайдын буруу болж таарна. Бид ерөөсөө аливаазүйлд ийн туйлширч хандаад сурчихсан улс хойно яалтай ч билээ. Уг нь тэр хэдэнмалынх нь нүдийг салбарын сайд нь аниулчихаагүй гэдгийг огт ойлгохгүй. Хүнийөмнөөс мал сүргээ адуулж байгаа юм шиг аашлах нь энүүхэнд. Ядахад сонгуулийнжил учраас сөрөг хүчнээс эхлээд хөдөө аж ахуйн салбарын бүхий л бурууг Р.Бурмааруу чихэж тайтгарах нь дамжиггүй. Үнэн хэрэгтээ Р.Бурмаа ийм эмзэг бөгөөд хүндсалбарыг удирдах хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу. Олдсон дээр нь л авчихсанхэрэг гэж харахаар. Түүнээс бус МАН-ын Д.Оюунхорол шиг Байгаль орчин ногоонхөгжлийн яам гээд сууж байсан бол алдаа гарахгүй. Экологи гэдэг өөрөөбайгалийнхаа жамаар ургаж хагдарч байдаг л зүйл. Тэр тусмаа манай үе үеийнБайгаль орчны сайд нар экологи талдаа юу ч бүтээгээгүй. Ёстой л байгалийнхаажамаар явж өнөөдөрт ирсэн гэдгийг тэр анзаараагүй л юм байх даа. Энд тэнд модсуулгасан болж хаяад л явдаг тийм салбар болчихсон гэдэгтэй маргах хэрэггүй. Эсвэлөнөөх хэл ам дагуулаад байгаа “Халх гол” төслийг хөдөлгөхөөр Засгийн газрын галхамгаалагч болж хөдөө аж ахуйн салбарт ирсэн байхыг ч үгүйсгэхгүй.

 


     Уг нь бол бидний бодож байгаагаар Р.Бурмаа өөрийн чадах хуулийнтөслүүдийг сайтар боловсруулах тал дээр нягт нямбай ажиллаад л сууж байх ёстойбайсан юм. Сонгууль ч дөхөж байгааг хэлэх үү энэ зүгт илүү анхаарал хандуулах хэрэгтэйбайсныг хаа хаанаа сануулж байна. Түүнд уг нь ямар нэг муу нэр байгаагүй. Нэрцэвэр улстөрч гэж болно. Харин нэгэнтээ хэвлэл мэдээллээр



“Богдхан уулын Дархан цаазат газрын Богинын аманд УИХ-ын гишүүнР.Бурмаагийн дүү Р.Бадрал хүүтэй нь нийлж соёл, амралтын цогцолбор болгонохэмээн Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас 30 га газрын зөвшөөрөл авсанбайна. Өнөөдөр тус газарт амралтын цогцолбор бүү хэл хүн гулгах талбай чүлдээгүй бөгөөд Р.Бадрал нэг айлын хаусны газрыг 150-200 сая төгрөгөөр зардаг,хөрөнгө мөнгөтэй айлуудын хаус хороолол болж хувирчээ” гэсэн мэдээлэл олжхарлаа. Үнэн худлыг бүү мэд. Эс бөгөөс түүн рүү дайрсан ээлжит довтолгоо ч байжболно. Тэртээ БНБАУ-ын Софи хотын Техникийн их сургууль, 1987 ондМУИС-ийн Англи хэлний сургууль, 1992 онд Удирдлагын хөгжлийн институтыг тус тустөгсөж боловсрол эзэмшсэн. Хэний ч доророхооргүй тархиа цэнэглэсэн хүн. 



С.Ууганбаяр   

2015.12.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

СТА A.Ганчимэг: Эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Ерөнхийлөгчийн хоригт УИХ-ын Тамгын газар засвар хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.24

Сайдад яригдаж буй эрхэмүүдийн хэн нь хэн бэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.18

С.Бямбацогт: Монголбанкны алдагдал, өр зээлийг УИХ шалгах цаг болжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Шагналын хуртай наадам

...

Дэлгэрэнгүй » 2017.07.10

Гэртээ цоожлогдсон бага насны хүүхэд, өндөр настанд тусламж үзүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.20

Ардын засаг бол зөвлөлдөх ардчилал юм

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28

Одоо яах вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.27

Итгэл, зүтгэлээр жигүүрлэсэн он жилүүд буюу "Нефть"-ийн гавьяат Б.Сүхбаатар"

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03