Ш.Батсайхан: Улс төрийн 21 нам нэгдмэл байр суурьт хүрнэ гэдэг том дэвшил

 

        “Шинэ Хууль – Шударга Сонгууль” төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Батсайхантай улстөрийн хүрээнд өрнөж буй үйл явцын талаар ярилцлаа.

 

-УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай яриа олны анхаарлыг татсан хэвээр байна. Энэ талаар танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?

 

-Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийг гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулан гаргасан. Энд УИХ-д суудалтай улс төрийн намуудаас төлөөлөл оруулан ажиллуулсан. Энэ ажлын хэсэгт манай төрийн бус байгууллагаас хоёр ч удаа албан бичиг өгсөн. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд иргэний нийгмийн байгууллагын санаа бодлыг тусгаж, дуу хоолойг хуулийн төсөлд тусгуулах бодит санал санаачлагуудаа хүргэж хуулийг Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудын хамтарсан нээлттэй хэлэлцүүлэгүүдийг хийж нилээн алсыг харсан хууль батлаасай гэж хүсэж байсан. Одоо эрх баригчдаас тийм зүйл хүсэх шаардлагагүй боллоо. Учир нь хугацаа тун бага үлдлээ. Тодруулбал сонгуулиас хагас жилийн өмнө хуульдаа гар хүрэх эрхтэй. Гэтэл үлдсэн хугацаанд хуулийг бүхэлд нь өөрчлөх боломжгүй. Тийм учраас нэмэлт өөрчлөлт оруулаад засаж сайжруулаад сонгуулиа нийт иргэдийн хяналтан дор “Шилэн сонгууль” явуулах шаардлага бидний өмнө тулгарч байгаа. Нийт өргөн барьсан гурван ч хуулийн төсөл байгаа. Мөн улс төрийн 20 гаруй нам нэгдэн ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл өргөн барьсан. Үүний дараа эрх баригч хүчин мэдээж сандрана биз дээ. Тэгээд л гурван жил гаруй хугацаанд зүгээр суучихаад богино хугацаанд гэнэт л хуулийн төсөл боловсруулсан. Цөөн үгээр сөрөг хүчин нь хуулийн төсөл санаачлахаар арьсаа хамгаалахын тулд хийсэн алхам л даа. Гэхдээ энэ бүхний дараа яаруу сандруу аль нэг хуулийг нь батлах л байх. Уг нь Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулиас салгаж ойлгож болохгүй юм. Тийм л учраас эцэг хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах түүнтэй холбоотой хууль тогтоомжуудыг өөрчлөх түүхэн сонгууль болно гэсэн хүлээлттэй байгаа.    

 

-Одоо нэгэнт сонгуулийн тухай хуульд иргэний нийгмийн санал бодлыг тусгах боломжгүй болсон биш үү?

 

-Хуулийн төсөлд иргэний нийгмийн байгууллагын дуу хоолойг сонсох битгий хэл сөрөг хүчин хийгээд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Улс төрийн намуудыг ч үл тоомсорлож байна. Гэхдээ бид хичээнгүйлэн ажиллах болно. Одоогийн байдлаар Сонгуулийн хуулийг өөрчлөхийг уриалаж буй Улс төрийн намуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Эцсийн мөчид иргэд сонгогчид хүсэн хүлээсэн сонголтоо хийж, үр дүн нь шударга гарах нь л чухал шүү дээ. Үүнийг ч хуулийн төсөл санаачилсан хүн бүр ярьж байгаа. Гэвч бодит байдлаас ажиглахад шударга сонгууль болно гэдэг эргэлзээтэй хэвээр байна. Хамгийн наад зах нь “Хар машин”  ашиглах эсэх, гар тооллогоор хянах эсэх дээр Улсын их хуралд суудалтай намууд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна. Ийм байхад үлдсэн багахан хугацаанд аль нэг нам хүч түрэх, эрх мэдлээ ашиглах магадлал өндөртэй байгаа. Харин энэ бүхний ард дахиад л сонгууль тойрсон маргаан, тэмцэл, Сонгуулийн хуульд хамаг буруугаа чихсэн байдал хэвээрээ байх нь ойлгомжтой шүү дээ.   

 

-Тэгвэл танай байгууллагаас энэ хуульд яг ямар өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ?

 

-Уг нь хэн нэгэн улс төрч, улс төрийн намд ашигтай гэхээсээ илүүтэйгээр иргэд өөрийн саналаа хамгаалж чаддаг тэр боломжийг энэ хуулиар бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хуулийн төсөлд иргэдийн болон нэр дэвшигчдын дунд ихэвчлэн үүсдэг маргааны нэг нь санал тоолох үйл явцтай холбоотой байдаг. Тиймээс маргааныг илүү нээлттэй иргэд өөрийн өгсөн саналаа хамгаалах мөн үл эргэлзэх шийдлийг сонгуулийн хуульд нэн тэргүүнд тусгаж өгөх шаардлагатай. Мөн нэр дэвшигчид ижил гараанаас өрсөлдөж эхлэх боломж бололцоог хуульд тусгах, хуулийг олон нийтэд сурталчилан таниулах ажлыг сонгуульд оролцож буй улс төрийн намуудын оролцоотойгоор иргэдэд хүргэх ажлыг үе шаттай зохион байгуулах нь чухал. Үнэндээ бид өнгөрсөн сонгуулиудад санал тоолох үйл явц болоод эрх баригч нам нь сонгуульд давуу байдалтай оролцож байсан гэх мэт цөөн хэдэн зүйлээр шударга сонгуулийг хазаарлаж байсан. Одоо үүнийг өөрчлөх хэрэгтэй.  

 

-Танай байгууллагаас өргөн барьсан хуулийн гурван төсөлтэй бүгдтэй нь танилцсан уу?

 

-Ерөнхийдөө танилцсан. Тэр дундаа Р.Бурмаа  гишүүний ахалсан ажлын хэсгийн өргөн барьсан хуулийн төслийг нарийвчлан ажигласан. Эндээс ажиглахад  олон нийтийн оролцоо ихээр дутсан нь илэрхий байгаа. Уг нь иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, УИХ-д суудалтай хийгээд суудалгүй намууд, сонгууль зохион байгуулах Төрийн захиргааны төв байгууллагынхаа санал бодлыг нэгтгээд хуулийн төслөө боловсруулах ёстой биз дээ. Ингэж байж л илүү үр өгөөжтэй төсөл болно. Харин улстөрийн намуудын өргөн барьсан төсөл арай дээр. Гэвч хамгийн эмэгнэлтэй нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй  21 намын удирдлагуудын хүргүүлсэн шаардагад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн ирүүлсэн албан бичигт эрх баригчид сонгуулийн хуулийг өөрчлөх хүсэлгүй байгаа нь тодорхой харагдаж байгаа. Иймд бид Улс Төрийн намуудтай хамтарч иргэдийн сонголтыг хамгаалахын төлөө тэмцэхээс өөр сонголт үлдээгүй.  

 

-Улс төрийн намууд гэр бариад тэмцэж эхэлсэн. Та бүхэн бас л нэгдэх үү?

 

-Бид хамтран ажиллах албан хүсэлтэй хүргүүлж байна. Мөн Их Хурлын даргад шаардлага хүргүүлж байгаа. Үндсэндээ улс төрийн намуудтай хамтран бүх шатны тэмцэлд бид бэлэн байна. Манай удирдах зөвлөлийн шийдвэр ч гарсан. Гэвч улстөрийн намууд, бид гар хоосон тэмцэж байгаа. Тодруулбал хэнд нь ч эрх мэдэл, албан тушаал, хүч түрэх бололцоо алга. Үнэндээ ийм байх ч албагүй л дээ. Харин эрх баригч хүчин бүрэн зэвсэгтэй, шүүхтэй, цагдаатай, прокурортойгоо тулааны талбар дээр зогсч байна. Гэсэн хэдий ч улс төрийн намуудын гаргаж буй шийдвэрт иргэний нийгмийн байгууллагын санал санаачлагуудыг тусгаад шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Олонхийг бүрдүүлж байгаа Ардчилсан намаас бусад нь хуулийг өөрчлөх саналтай байгаа. Зөвхөн энэ баримтаас харахад одоо хүчин төгөлдөр байгаа хуульд алдаа байна л гэсэн үг. Харин энэ алдааг ажиглаж, улстөрийн 21 нам нэгдэнэ нэгдмэл байр суурьт хүрнэ гэдэг улстөрийн өнцгөөсөө дэвшил гэж харж байгаа. Тиймээс манай байгууллага 2012 оны сонгуулийн хуулийн төсөл дээр саналаа хүргүүлэн ажиллаж байсан туршлагаа ч энэ удаад баримтлана.

 

-Ярилцсанд баярлалаа.

 


2015.12.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Ерөнхийлөгч 2017 оны төсвийн болон нийгмийн даатгалын сангийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Дуучин С.Жавхлан Т.Баясгалан нар дахин хамтран дуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Нийслэл хотын 378 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.30

Ш.Төмөрсүх: Н.Энхбаяр далд хэлбэрийн сурталчилгаа явуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

МУСТА Б.Хангал: Эмчийн шадар туслах сувилагчаа магтан дуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Эвслийн бүлгийн хувь заяа: М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-д, О.Баасанхүү МАН-д орно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05