Сурвалжлага: Хямрал дагуулсан шинэ жил айсуй

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр болоход цөөхөн хоног үлдлээ. Тиймээс бид энэ удаад хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, урам зориг эрч хүч хайрладаг энэ баярт нэг өрх нийт хэдэн төгрөг зарцуулж байгааг болон гудамжинд хөл нийлүүлэн алхаж буй хүмүүс хэрхэн тэмдэглэх гэж буйг сонирхлоо. Мөн эдийн засаг элгээрээ хэвтэх шахсан энэ цаг үед төрийн байгууллагууд энэ баярыг хэрхэн тэмдэглэж байгаа талаар сонирхсон юм.

Арванхоёр дугаар сар дөнгөж талдаа орж байгаа боловч шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орж байгууллагууд эхнээсээ шинэ жилээ тэмдэглэж эхэлжээ. Жил бүрийн шинэ жил цастай, цасгүй, хямралтай, хямралгүй гээд янз бүр байдаг. Манай монголчууд ямар ч үед баяр наадмыг өргөн дэлгэр, бас тансаг тэмдэглэхийг хүсдэг. Энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ жил иргэдийн хувьд нилээн хүндхэн ачаа болоод байгаа нь нууц биш.

Цалингаас цалингийн хооронд амьдардаг иргэдийн цалин нь цагтаа буухаа болиод багагүй хугацаа өнгөрсөн. Байж, байж арай гэж буусан цалин бараг тэр чигээрээ өрөндөө явчихдаг. Тийм болоод ч тэр үү. Таарсан, уулзсан танил нөхдүүд таван үгийн солиогүй урдаас шууд л хямрал ярьдаг болсон. Гэтэл яг энэ үед шинэ жилийн баяр хаалга тогшиж, иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлж байна.

Учир нь нэг айлд ажлын, сургуулийн, ангийн шинэ жилд орох хүн дунджаар 4 байдаг гэж үзвэл, 1 эрэгтэй хүний 1 шинэ жилд ороход хэрэг болох мөнгө доод тал нь 50-60 мянга, хэрэв эмэгтэй хүн бол доод тал нь 100-150 мянган төгрөг. Тодруулбал, энэ жилийн шинэ жилийн баярын тах-ны үнэ хамгийн хямдхан нь 40 мянга, ихэнх нь 50-80 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ бол хямарсан иргэдийн хувьд маш их мөнгө юм. Шинэ жилд орох гэж байгаа хүн зөвхөн тах-ныхаа мөнгийг төлөөд л болчихдог юм биш. Өмсөх хувцас, гоёл чимэглэл гээд л багагүй мөнгө шаардагдана. Тэгэхээр нэг өрхийн 4 хүн ажил, сургууль, цэцэрлэгийнхээ шинэ жилд ороход хамгийн багадаа 300-500 мянган төгрөг шаардлагатай болох юм.

Үүнээс гадна ах, дүүгийнхээ хүүхдүүдэд өгөх бэлэг, гэртээ баярын ширээ засах, хүүхдийг хамгийн ихээр баярлуулдаг гацуур модыг нь худалдан авах гээд шинэ жилийн баярын мөнгөний дарамт тоймгүй их юм.

Тиймээс бид шинэ жилийн баярын талаарх иргэдийг байр суурийг сонссон юм.

БЗД-ийн иргэн Г: Нөхөр хүүхдэдээ сайхан хоол хийж өгч баярлуулна даа

-Сүүлийн үед эдийн засгийн хямрал хүн бүрт л мэдрэгдэх боллоо. Танай гэр бүлд нөлөөлж байна уу?

- Нөлөөлж байгаа.Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Гадаа зогсож ширхгийн худалдаа хийж олдог мөнгөөр 4 хүн амьдрахад хэцүүхэн л байна.

-Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

-Тэр үедээ л болгох байх даа. Зарж байгаа юм маань сайн зарагдвал хүүхдүүддээ сайхан хоол хийж өгөхийг хичээнэ.

-Танай гэр бүл шинэ жилд нийт хэдэн төгрөг зарцуулж байна?

-Манай 1 хүүхэд оюутан. 1 хүүхэд маань сурагч бүгд л сургуулийн шинэ жилийн мөнгө гээд нэхэж байна лээ. Би хоёуланг нь ганц ч шинэ жилд оруулахгүй гэж бодож байгаа. Тэрний оронд шинэ жилийнхээ орой сайхан  хоол хийж идээд оноо гаргасан нь дээр шүү дээ.

-Та шинэ жилийн орой ширээ засахад хэдэн төгрөг төсөвлөж байна вэ?

-20-30 мянган төгрөг байхад болох байх гэж бодож байна. Бид тийм сүртэй ширээ засахгүй ээ. Нөхөр хүүхдэдээ сайхан хоол хийж өгөөд л нэг оргилуун дарс аваад буудуулахад болчихдог юм. Манайд угаасаа торт идэх дуртай хүн байхгүй.

СБД-ийн иргэн С.Тогтохбаяр: Зөвхөн ширээ засахад 200 мянган төгрөг хэрэгтэй

-Шинэ жилийн баяр болоход цөөхөн хоног үлдлээ. Танай гэр бүл шинэ жилд нийт хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Ер нь дунджаар 100 гаруй мянган төгрөгөөр шинэ жилийн ширээгээ засдаг байсан. Энэ жил өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байна. Манайх гурван ам бүлтэй. Баярын ширээн дээр заавал байдаг шампанск, торт, салат гээд тооцвол овоо хэдэн төгрөг орох байх аа. Салатны хамгийн хямд материал төмс кг нь 900 төгрөг болсон байх жишээтэй. Шинэ жилийн баяр дөхөхөөр хүнсний барааны үнэ улам л өсөх байх гэж бодож байна. Тэгэхээр бараг 200-аад мянган төгрөг болох байх.

-Зөвхөн ширээ засахад уу?

-Тийм ээ.

-Шинэ жилээр зөвхөн ширээ засахаас гадна, ажил сургуулийн шинэ жилд орох тасалбарын мөнгө өмсөж зүүх гээд л маш их мөнгө хэрэг болдог шүү дээ. Энэ бүгд нийлээд танай гэр бүлээс нийт хэдэн төгрөг гарахаар байна вэ?

-Бүгд нийлбэл мэдээж их гарна шүү дээ. Манай ажлын шинэ жил 150 мянга гэсэн. Харин охин маань 80 мянган төгрөг нэхэж байна лээ. Одоо ингэж байгаа юм чинь дөхөөд ирэхээр бүр л их мөнгө хэрэг болох байх.

БГД-ийн иргэн Г.Саруул: Нөхөр бид хоёр шинэ жилийн тах-ны мөнгөнд 500 мянган төгрөг зарцуулна

-Танай гэр бүл шинэ жилд нийт хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Манай нөхөр бид хоёр ажлын шинэ жил, нутгийн шинэ жил, ангийн шинэ жил гээд нийт 3 шинэ жилд орж байгаа. Хамгийн доод талын тах нь 50 мянган төгрөг дээд тал 120 мянган төгрөг. Тэгэхээр бид 2-ын шинэ жилд орох тах-ны мөнгө 500 мянган төгрөг болж байгаа.

-Тэгэхээр өмсөж, зүүх хувцас хэрэглэл шинэ жилийн баярын ширээний мөнгө бүгд нийлбэл бараг 1 сая болно гэсэн үг үү?

-Бараг л тэгэх байх тэр дотор багтаасай гэж л хүсэж байна. Мөнгөгүй гээд зовлон тоочоод орохгүй байх хэцүү. Өр тавиад бүгдэд нт ороод байх хэцүү юм. Амьд хүн аргатай болох биз гэж л бодож байна даа.

Төрийн албаныхан сэтгэл дундуур байна

Төрийн албан хаагчид шинэ жил тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр 2008 онд гарсан. Татварын мөнгөөр цалинждаг хүмүүс баяр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан ч үүнийг эсэргүүцэхгүй хүн төрийн албанд алга. Жилдээ ганцхан болдог энэ баяраа тэмдэглэх сонирхолтой байдгаа тэд нуусангүй. Тодруулбал, зарим төрийн байгууллагууд нэгдсэн шинэ жил хийхгүй. Тасаг, хэлтсээрээ нэгдэж өөрсдөө төсвөө гаргаад шинэ жилээ тэмдэглэж болно гэсэн аж.Энэ талаар нэгэн улсын эмнэлгийн сувилагчаас тодруулахад, “Жилдээ ганцхан удаа болж байгаа шинэ жилийн баярыг найз нөхөд хамт олонтойгоо баярлаж өнгөрч буй оныхоо алдаа оноог ярилцахыг хүсдэггүй хүн гэж бараг байхгүй биз. Гэтэл биднийг эмнэлгийн зааланд тасаг тасгаараа ээлжлээд шинэ жилээ тэмдэглэ гэсэн. Бид тасгийнхантайгаа байнга хамт байдаг. Уг нь нэгдсэн шинэ жил хийх байх гэж хүлээж байсан юм” гэсэн юм.

Арга ч үгүй биз. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг гэх хатуу сануулгатай явдаг тэдэнд төсвөөс мөнгө гарган баярлана гэдэг баймгүй асуудлын нэг юм.

Тиймээс тэд тасаг тасгаараа шинэ жилээ тэмдэглэхээс өөр сонголтгүй гэсэн үг юм.

Шинэ оноо өр зээл, өвчин зовлонгүй баяр хөөр дүүрэн угтахыг уриалж байна

Шинэ жилийн баяр бол хүүхэд, хөгшид гэлтгүй хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр юм. Уг нь баяр гэдэг тодорхойлолтоор авч үзвэл энэ өдөр бид баярладаг байх учиртай. Гэвч эдийн засаг хямарч иргэд туйлдсан энэ цаг үед ихэнх хүмүүс шинэ жилийнхээ тах-ны мөнгийг хаанаас олноо, юу өмснөө, ямар ээмэг бөгж зүүх вэ гэж бодсоор баярлах зав бараг гарахгүй байгаа гэдэгтээ маргах хүн үгүй биз. Харин ч энэ баярыг яаж хурдан өнгөрүүлэх вэ, дараа нь өрөө хэрхэн төлөх гэсэн бодол л хүмүүсийн толгойд эргэлдэж, шаналгаж байгаа гэхэд буруудахгүй байх.

Гэхдээ манайхан дотор яаж ч хямарсан ямар нэгэн баярыг өр зээл тавиад ч хамаагүй сүр дуулиантайгаар тэмдэглэх ёстой гэсэн туйлширсан бодолтой хүмүүс олон байдаг. Тиймээс бид нийт иргэддээ “хямралтай” гэж цоллуулсан шинэ жилийн баяраа хэн нэгнийг даган дууриаж өр зээл тавин тэмдэглэх биш өөр өөрсдийнхөө боломж бололцоонд тааруулан тэмдэглэж айлчлан ирж буй шинэ оноо өр зээл, өвчин зовлонгүй баяр хөөр дүүрэн угтахыг уриалж байна.

Т.Болормаа

Zaluu.com

2015.12.16

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх санал гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Гарьд цолны хүндэтгэлийн барилдаан сайхан боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.16

“Арвайн үндэс” компани Түргэн тусламжийн төвтэй хамтран сургалт зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.09.23

С.Батболд: Хотынхоо хөгжлийн төлөө бидний хамтын зүтгэл чухал

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Дэмжсэн мэдээлэл-Хөгжсөн хөрш улсууд

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадын шилдгүүд тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

Б.Мягмар: Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь өвчлөх өндөр эрсдэлтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Банкны шаардлагыг хангасан ч, урьдчилгаа төлбөргүй иргэд орон сууцтай болох боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16