Монголчууд алтаа авч үлдэж чадлаа

Монголчууд алтаа авч үлдэж чадлаа. Энэ бол “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монголын боксын холбоотой хамтран  анх удаа Улаанбаатарт зохион байгуулсан “Монгол туургатан боксын анхдугаар наадам” юм. Энэ сарын 12-14-нд Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдсан уг тэмцээний шилдгүүд өчигдөр тодорсон юм. Гурав хоногийн турш ширэн бээлийтнүүдийн дунд ширүүхэн өрсөлдөөн бий болгосон уг  тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува Улсын шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу хүч үзсэн.  

 

Зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд болсон тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид жин бүрт алтан медаль хүртэж, шилжин явах цом гардан авсан юм. Тэмцээний 60 кг-ын жинд манай гол найдваруудын нэг ОУХМ Д.Отгондалай финалдсан ч рингэнд гарсангүй. Учир нь тэрээр хагас шигшээд бэртэж, цааш тулалдах боломжгүй болсон бөгөөд энэ жинд АНУ-д 10 жил амьдарч, энэ жил их спортдоо эргэн ирсэн ОУХМ О.Батхүү аваргалсан юм. Тэрээр 10 жилийн дараа алтан медаль хүртэж буй нь энэ байлаа.

Тэмцээнд Монгол Улсаас жин тус бүрд чансаа дээгүүр дөрвөн тамирчин оролцсон билээ. 52 кг-д Х.Энх-Амар чансаанд бичигдээгүй ч Монголын боксын холбоо түүнд боломж олгосон. Тэрээр сүүлийн нэг жилд рингэнд гараагүй ч хүчтэй цохилтоороо учраа бүрийг төвөггүй ялж алтан медаль хүртэж чадав.

Тус тэмцээний 49 кг-ын жинд манай шилдэг боксчин Т.Жолдасбек жингийн илүүгээр хасагдаж, оронд нь Э.Мөнх-Эрдэнэ тулалдаж хүрэл медалийн тавцанд гарсан. 52 кг-д тулалдах байсан А.Нурлан яг ийм шалтгаанаар тулалдаж чадаагүй.

Тэмцээнд түрүүлсэн тамирчин 1500 ам.доллар, дэд байр 1000 ам.доллар, гуравдугаар байр 500 ам.долларын шагнал гардсан юм.

Зохион байгуулагчид тус тэмцээнийг жил бүр зохион явуулахаа энэ үеэр дуулгасан юм.

Ийнхүү сүүлийн гурав хоног боксын дэвжээнээ ширэн бээлийгээр хүч үзсэн Монгол туургатан боксчид өчигдөр хамтдаа хаалтын арга хэмжээнд урлагаар өрсөлдөн дуу, хуураа дэлгэн нэгэн үдшийг дурсамж дүүрэн үдлээ. Хаалтын арга хэмжээнд зохион байгуулагчид, наадамд оролцсон баг тамирчид болон “Мотив” хамтлагийн залуус оролцон ая дуугаа өргөн Монгол туургатан залуусыг хөглөсөн юм.  

Тэмцээний  шилдгүүдийг танилцуулья:

49 кг:

1.Г.Ган-Эрдэнэ (Монгол)

2.Н.Каранхаев  (Буриад)

3.Э.Мөнх-Эрдэнэ (Монгол)

52 кг:

1.Х.Энх-Амар (Монгол)

2. М.Гандулам (Монгол)

3. А.Араш (Халимаг)

56:

1.Э.Цэндбаатар (Монгол)

2. Э.Идэрхүү (Монгол)

3.Б.Мишээлт (Монгол)

60 кг:

1.О.Батхүү (Монгол)

2.Д.Отгондалай (Монгол)

3.К.Волат-Оол (Тува)

64 кг:

1.Б.Чинзориг (Монгол)

2.Ч.Начын (Тува)

3.Т.Баярхүү (Монгол)

69 кг:

1.Б.Түвшинбат (Монгол)

2.Н.Прошиаников (Буриад)

3.О.Батзориг (Монгол)

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2015.12.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Зайсангийн уугуул иргэдийн төлөөлөгчид БОНХАЖЯ-ны сайдтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Эх Үрсийн баярт зориулсан задгай талбайн шоу фэстивал

...

Дэлгэрэнгүй » 2018.05.24

“Эко констракшн” ХХК-ийн хамт олон “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.21

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17

Монгол даамчид дөрвөн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

“Намайг л буруутга” ГЭНЭ ҮҮ?

...

Дэлгэрэнгүй » 2015.09.18

Сангийн сайд бүлэг рүүгээ буруу чихэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2016.10.31

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс Дархан-Уул аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06