МАХН-ыг аргамжих үнэ

АН-ыг машинтай зүйрлэвэл дугуй нь хий эргэсээр бүтэн жилийг тойрлоо. Асуудал ма­шиндаа бус, жолоочдоо байна гээд сольж үзсэн боловч ураг­шил­сангүй. Нэг жилийн өм­нөх ба өнөөдөр хоёрт ялгаа гээд байх юм алга. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг Ч.Сайхан­билэгээр сольс­ноор, намын даргаараа З.Энх­болдыг сонгосноор бай­дал огт дээрдсэнгүй. Шүүмж­лэлд бу­луу­лаад байгаа Дубайн гэрээг эс тооцвол Таван­тол­гой хөдөлсөнгүй, Гацуурт ураг­шил­сангүй, Үндсэн хуу­лийн өөрчлөлт батлагд­сан­гүй, Сонгуулийн тогтолцоо сай­­жир­сангүй. Эсрэгээрээ эдийн засаг уруудаж, төсөв хүндэрч, долларын ханш л өсөх шив дээ. Харин өнгөрсөн хуга­­цаанд үнэ цэнэ нь өссөн ганц хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Улс төр дэх түүний ханш авлигачаас шууд Шадар сайдын хэмжээнд очих хүртлээ үнэлэгдэх болжээ.

Абдул Каримын үнэ цохиж авах шахсан “А” зэрэглэлийн бүсийн газар биш, Н.Энхбаярын ханш яагаад ингэж өсөв гэж үү. Хоёрхон шалтгаантай. Эхнийх нь 2012 оны сонгуулийн үр дүн, хоёр дахь нь 2016 оны сон­гуулийн чимээ. Одоо тайлбарлая.

 

Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд, УИХ-д дор хаяж 39 гишүүн багцлахын тулд АН-д “Шударга ёс” эвс­лийн кноп хэрэгтэй байгаа. Нэгэн үе МАН-ыг засагт урьж оруул­чихаад хөөгөөд гарга­чих­сан АН-д одоо эвслийн бүл­гээс өөр түшиц үгүй болсон. Эргээд ямар МАН-ыг урилтай биш, тэд ч орохгүй. Иймээс Н.Энхбаярыг сөрөг хүчин бол­гохгүй байх, Засгийн газраа эрх зүйн ча­дамж­тай авч үлдэх  эрмэлзэл нь МАХН-ыг номер нэг сонголт болгож байгаа юм. Мэдээж энэ бол өнгөц шалтгаан нь. Харин ухаад үзвэл Н.Энхбаярыг Ша­дар сайд болгох нь эргээд 2016 оны ялалтын үндэс гэж харах хэсэг АН-ын удирдлагууд до­тор жин дарж байгаа юм. Жи­лийн өмнө Н.Энхбаяртай нийл­­­лээ гэж Н.Алтанхуягийг огц­­­­руулж байсан АН-ынхан эр­гээд Н.Энх­баярыг Шадар сайд бол­гоё гэж байгааг өөрөөр тайл­бар­­лах гарцгүй. Үйл явд­лын өр­нөл ч үүнийг баталж байх шиг.

 

Н.Энхбаярыг Шадар сайд болгох яриа МАН-ыг Бага хурлаа зарлахтай зэрэгцэн гарч ирсэн нь тохиолдлын зүйл биш болов уу. Сөрөг хүчний генсек “МАХН-тай нэгдэх эсэхийг Бага хурлаар шийднэ” гэж мэдэгдэх болсныг АН-ынхан зүгээр ха­раад сууна гэж үү. Дараалсан олон ялалтынх нь үндэс нь биш юмаа гэхэд, өчүүхэн хэсэг нь ч болтугай МАН, МАХН-ын задралаас бол­сон. 90 гаруй жилийн түүх­тэй энэ нам хоёр хуваагдаж зад­раагүй бол орон нутаг, аймаг, нийслэл, УИХ, Ерөнхийлөгч гээд дараалсан таван сонгуульд АН дандаа ялах байсан уу. Иймээс л МАН, МАХН-ын нэгдэл, үгүй ядахдаа эвсэж сон­гуульд орох нь АН-д ямар ч тохиолдолд ашигтай тусахгүй. Энэ нь л Н.Энхбаярын үнийг Шадар сайд болтол хөөрөгдөх үндэслэл болсон биз ээ.

 

Уг нь Н.Энхбаяр жилийн өмнө үнэгүй шахуу тавиад өг­чих­сөн шатрын сул хүү л байсан. Н.Алтанхуягийн МАХН-тай байгуулсан Санамж бич­гийг эсэргүүцээгүй бол, түү­нийг Ерөнхий сайдаас нь огц­руулж, намын даргыг нь аваагүйсэн бол АН өнөөдөр Н.Энхбаярыг бэрс гаргах гэж өөрсдөө гүйхгүй байхсан. Гэвч бүтэн жилийн өмнө буруу гээд орхисон замаараа буцаад явахын тулд төлөөсөнд нь Н.Энхбаярыг Шадар сайд болгох гэж байгаа нь ил боллоо. Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Манай намын зүгээс ямар нэгэн санал тавиагүй. Анх нэлээд хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ санаачилгыг гаргасан. Бид нам дээрээ энэ асуудлыг бодож байгаад эцсийн шийдвэрийг албан ёсны бүтцээрээ дам­жуу­лан гаргалаа. Н.Энхбаяр дарга яагаад Шадар сайд болж болдоггүй юм. МАХН-ын дарга ямар ч албан тушаал дээр ажиллах бүрэн боломжтой. Урьд нь ямар албан тушаал эрхэлж байсныг бүгд мэднэ. Тиймээс харшлах зүйлгүй болов уу гэж бодож байна” гэж хэлсэн. Түүний хэлсэн үнэн бол Н.Энхбаярыг Шадар сайд болгох санаачилга АН-аас эхэлж гарчээ.

 

Хэдийгээр Ц.Шарав­доржийн энэхүү мэдэгд­лийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үгүйсгэж байгаа ч үүнд үнэм­ших нь өөрөө утгагүй юм. Яагаад гэвэл, Засгийн га­зарт орон гарсан сайдын суу­дал бол Шадар сайдынх бус Эрүүл мэнд, спортын сайдынх. МАХН-ын квоттой энэ суудалд Л.Жамбалжавыг нэр дэвшүүлсэн боловч Ч.Сайханбилэг өөрөө л хүлээн зөвшөөрөөгүй. Яалт ч үгүй Үндсэн хуулиар өөрт нь олгогдсон бүрэн эрх учраас үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ 1972 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, мэргэжлийн, дээр нь “давхар дээл”-гүй гээд олон давуу тал байсан ч МАХН-ын нэр дэвшигчийг буцаасан хүн нь тэр өөрөө. Тиймээс л Эрүүл мэнд, спортын сайдын нөхөн томилгоо нь өнөөдөр Шадар сайдад сэлгээ хийх болтлоо өргөжчихөөд байгаа. Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ц.Шаравдорж гуай энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн байна лээ. Энэ бол хэвлэлийн бага хурал хийх асуудал биш. Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон бүрэн эрхийн асуудал. Би Ерөнхий сайд болсноосоо хойш Ц.Шаравдорж гэдэг хүнтэй уулзах нь бүү хэл утсаар ч ярьж байгаагүй. Тиймээс миний нэрээр элдвийн мэдэгдэл, ялангуяа хэвлэлийн бага хурал хийгээд байх шаард­лагагүй гэж хэлмээр байна. Ер нь Эрүүл мэнд, спортын сайдын асуудлаар одоо үүрэг гүйцэтгэгчээр ажил­лаж байгаа Шадар сайд Ц.Оюунбаатар болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нартай хамт сууж байгаад олон янзын хувилбар ярьсан. Эцэст нь, Ерөнхий сайдын хувьд танд хоёр хувилбар санал болгоё гэсэн. Нэгдүгээрт, одоо хэвлэлээр яригдаад байгаа хувилбар болох намын даргаа Шадар сайд болгох, Шадар сайдыг Эрүүл мэнд, спортын сайд болгох нэг хувилбар байгааг хэлсэн. Хоёр дахь хувилбар нь ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гээд эрүүл мэндийн салбартаа нэр хүндтэй хүнийг томилох. Манай намын зүгээс  гаргаж байгаа сүүлийн санал. Энэ хоёроос алийг нь сонгохоо Ерөнхий сайд та өөрөө шийдээд УИХ-д асуудлаа оруул гэсэн. Би Шадар сайд болон МАХН-ын даргатай хамт сууж байгаад Ерөнхий сайдын хувьд би Ц.Лхагвасүрэн захирлыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс энэ саналыг оруулна гэдгээ хэлээд гаргасан. Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар хуралдаад эхний хувил­бараар явах нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ саналаа илэрхийлсэн албан бичиг оруулж ирсэн. Үндсэн хуулиар ол­гогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг су­дал­на. Процедурын хувьд Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Мөн АТГ-аас мэдээлэл авдаг. Ирэх (энэ) долоо хоногт энэ асуудал явагдах байх” гэж хэлсэн.

 

Түүний хэлсэнчлэн галт тэрэг хэдийнэ хөдөлчихжээ. Одоо бүх асуудал хуулийнхаа дагуу явна. Н.Энхбаярыг Ша­дар сайдаар томилохгүй гээд буцаах боломж Ч.Сайханбилэгт үлдээгүй. Хэрэв тэр тийм санал оруулбал Засгийн газраа өөрийнхөө гараар задалж байна л гэсэн үг. Харин Н.Энхбаярыг УИХ-д оруулж Шадар сайдаар томилуулбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн улс төрийн дэмжлэг үгүй болно. Ийм хайчин гал дунд яваа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үйлдэл бүр нь одоо Н.Энхбаярын үнийг улам л хөөрөгдөнө. Өөрөөр хэлбэл, МАХН-ыг ар­гам­­жих үнэ авлигын хэргээр ял шийтгүүлсэн хүнийг  шууд Шадар сайд болгох нь.

Ч.САНСАР

2015.12.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

СТА A.Ганчимэг: Эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Ц.Амарбаясгалан: Шийдсэн бол хийх хэрэгтэй, хийсэн бол дуусгах хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2015.12.17

Ахуйн хэрэглээний хий үнэрлээд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Ч.Гал: Гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл түгээж байгаа “Энигма” компанийн зөрчлүүд хэрээс хэтэрсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.05.25

“Цагийн зурвас” номын нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.11.17

"Эрдэнэс-таван толгой" хк-ний ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.27

Баталгаагүй сэлбэг, хэрэгсэл нь зам тээврийн ослын шалтгаан болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.11.30

Төрийн банкны хөлбөмбөгийн шигшээ баг “UnionPay Cup - 2016” Олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31