МАН 2012 оны сонгуулиас хойш 4 дэхь удаагаа шинэчлэл хийж чадлаа

МАН-ын Бага хурал амралтын өдөр болоод өнгөрлөө. Хүмүүс МАН-ынхан, МАХН-тай ойлгоцлох шийдвэр гаргах уу? МАН-ын удирдлагуудын зөрчил ил гарах уу? МАН өөрчлөлт хийх үү? гэсэн гурван чухал гэсэн асуултын хариуг хүлээж байсан. Энэ бүхнийн хариулт шийдэл гарлаа.

 

МАХН, МАН-тай ойлголцох алхам нэгээр нэмэгдлээ

Сүүлийн үед улс төрийн хүрээнд МАН, МАХН-ын нэгдлийн асуудал нийгмийн асуудал болж хувирлаа. МАН, МАХН хоёр ядаад эвсвэл ирэх сонгуулийн дүр зураг угаасаа ойлгомжтой болно. Тиймээс МАН, МАХН-ын ахмадууд нэгдэх ёстой гэж захидал санаачилж, бичиг тарааж явах болсон. Үүнээс үүдэн МАН, МАХН хоёрыг хэзээ ч нийлүүлж болохгүй гэж эрх баригч АН-ын удирдлагууд шийдвэрлэсэн тухай яриа ч гарах болсон. Үүний биелэл болж Н.Энхбаярыг Шадар сайдад дэвшүүлсэн явдал юм. Зорилго нь "МАН-тай нэгдэж эсвэл эвсч болохгүй" гэсэн даалгавар байж мэднэ. Энэ дуулиан дуусаагүй байхад МАН-ын дарга М.Энхболд бага хурлынхаа илтгэлд "Хэсэг ахмадууд сонгуулийн өмнө МАХН-тай эвсэж хамтрах талаар тодорхой санал тавьсан юм. Зарим залуу гишүүд МАХН-тай хамтрах асуудалд судалгаа тооцоотой, болгоомжтой хандах талаар байр сууриа илэрхийлсэн. МАХН-ын удирдлагуудтай санал бодлоо хуваалцах, эхний уулзалтуудыг хийж эхэлсэн. Тиймээс дунд, доод шатны түвшинд хоёр намын гишүүд хамтран ажиллах талаар санаачлагатай байх нь зүйтэй. Хамтарч ажиллахад хүрвэл намуудын удирдлагууд асуудалд хувийн болон намын явцуу сонирхлын үүднээс биш, нийт ард түмний эрх ашгийг эрхэмлэх үүднээс хандаж шийдвэрлэнэ" гэсэн агуулгатай үгийг хэлсэн. Бага хурлын гишүүд ч МАХН-тай учраа олох нь зүтэй гэж ярилцсан гэх. Гэхдээ хөдөө орон нутагт МАХН-ын дэмжигчид багассан. Зарим нь буцаад ардын намдаа ирсэн. Ирэх сонгуульд 2012 оных шиг санал хуваахгүй. Түүний тал шиг хэмжээнд л хуваах болов уу? гэсэн яриа болсон гэж эх сурвалж мэдээллээ. Эндээс харвал МАН, МАХН нэгддэггүй юмаа гэхэд эвсэх асуудлууд яриигдаад эхлэв. Ямар ч гэсэн ойлголцох алхам нэгээр нэмэгджээ.

МАН-ын удирдлагууд ямар ч зөрчил байхгүй гэдгээ харуулав

М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарыг ихээхэн зөрчилтэй гэж яригдах болсон. Энэ нь 2012 оны сонгуулийн дараагаас эхэлсэн. Одоо болтол үргэлжилж байгаа. Энэ нь саяны бага хурал, 2016 оны сонгуулийн нэр дэвшилтээр ч эхэлнэ гэж яригдаж байсан. Гэтэл энэ бага хурлаар МАН-ын үе үеийн удирдлагууд эв нэгдэлтэй байгаагаа нотлон харуулав. М.Энхболдын санаачилгаар Сү.Батболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар МАН-ынхааа удирдах зөвлөлд эргэн ирлээ. Өмнө эдгээр хүмүүс намаа сонгуульд ялагдуулсаны хариуцлагыг хүлээж удирдах түвшний ажлуудаа сайн дураараа хүлээлгэн өгөөд 3 очрим жилийг ардаа өнгөрүүлж байна. Харин ирэх сонгуулийн өмнө намынхаа удирдлагын багт эргэн ирлээ. Тэдний туршлага, зөвлөлгөө, сургамжууд намын шийдвэрт хэрэгтэй гэдгийг харуулсан үйлдэл болов. Бас ирэх сонгуулийн өмнө хагарч намаа улс орноо ялагдуулж болохгүй гэсэн шийдвэртэй ч холбоотой. МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн чиг "Монголоо ядуурлаас аврах түүхэн үүрэг Монгол Ардын Намд ногдож байна". Энэ түүхэн үүргийг экс удирдлагуудтай хамтран үүрнэ гэж одоогийн удирдлагууд шийдвэрлэв. Бас эв нэгдэлтэй, ямар нэгэн зөрчилтгүй гэдгээ ч нийгэмд харууллаа. МАН-ынхан эв нэгдэлтэй гэсэн уламжлалт ойлголтоо энэ удаа ч эвдсэнгүй. Хадгалан үлдлээ. ЭНэ бол МАН хүчирхэг байдгийн нэг үндэс гэж М.Энхболд дарга нь онцолж хэлсэн харагдана лээ.

 

МАН өөрчлөгдөж, шинэчлэгдлээ

 

МАН 2012 оны сонгуулиас хойш 4 дэхь удаагаа шинэчлэгдэж байна. 2012 оны сонгуульд намаа ялагдуулсан гэж Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдсөн. Түүнйи дараа гарсан Ө.Энхтүвшин, Г.Занданшатар хоёрын бага ч орон нутгийн сонгуульд ялалт байгуулж чадалгүй ажлаа өгсөн. Үүний дараа М.Энхболд, Ж.Мөнхбат нарын баг гарч ирсэн. Гэтэл саяны бага хурлаараа намынхаа удирдлагад дахин өөрчлөлт оруулав. Тухайлбал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Нийслэл дэхь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, НАМЗХ-ын Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа, Ахмадын холбооны тэргүүн С.Төмөр-Очир, НАМОХ-ны дарга Д.Гантулга гэсэн 6 том бүтцийн удирдлагаа Удирдах зөвлөлдөө оруулав. С.Бямбацогт, Д.Амарбаясгалан хоёроо нарийн бичгийн даргаар томилов. Нэмээд хуучин удирдлагуудаа Удирдах зөвлөлдөө урьж оруулав. Ингэж МАН-ын удирдлага 4 жилийн хугацаанд бараг дөрөв дэхь удаагаа шинэчлэгджээ. Ер нь Монголын улс төрийн намуудаас хамгийн олон мянган гишүүнтэй, хамгийн том бүтэцтэй нь МАН. Тэгсэн мөртлөө МАН хамгийн богино хугацаанд өөрчлөгдөж шинэчлэгдэж чаддаг гэдгээ энэ удаа ч батлан харууллаа. Ирэх 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн 25 хувь нь 40-өөс доош насны залуучууд байхыг саяны бага хурлаараа бас ярилцаж. Тэгэхээр МАН залуучууддаа илүү боломж олгож байна. Залуучуудыг олноор нь дэвшүүлэхээ зарлаж байна. Гэтэл эрх баригч АН нь Үндэсний зөвлөлдөх хороогоо ч хуралдуулж чадахгүй сууцгааж байна.

 Г.Ган

2015.12.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

“Батзүү” ХХК шинэ санаачилга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАХН: Ж.Сүхбаатарыг генсекээр, Э.Эрдэнэжамъяаныг намын дэд даргаар томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Би намын жагсаалтад орох гэж АЭХ-ны тэргүүнд өрсөлдөөгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.01.21

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Ханын зурган чимэглэлийг 2000 метр квадрат талбайд хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.02

Б.Болд, Э.Чулуунчимэг нар СТА хүртлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Аавуудад өгөх алтан зөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2017.01.19

Эрүүл мэндийн сайд эмч нарын шаардлагад хариу өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.25