Байр суурь: МАН-ын бага хурлаар хэлэлцэх асуудлууд

Монгол Ардын намын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордноо үргэлжилж байна.  215 гишүүн буюу 71 хувийн ирцтэйгээр хуралдаж байгаа энэ удаагийн буюу III хурлаар чухам ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх талаар намын гишүүдээс дараах байр суурийг авсан юм.

УИХ-ынгишүүн Ж.Эрдэнэбат

Өнөөдрийн хурлаар намын дүрмэнд болоод хүний нөөцийн бүрдүүлэлтийн асуудлыг хэлэлцэж, баримталдаг дүрэм журманд өөрчлөлт оруулна. Мөн санхүүжилтийн журманд өөрчлөлт оруулах юм. Орон нутгийн болоод УИХ-ын сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийг хэрхэн сонгох журманд хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Харин өнөөдрийн хурлаар сонгуульд хэрхэн оролцох талаар ярилцахгүй. Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах саналыг манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа намуудын 97, 98 хувь нь тавьж байгаа. Энэ саналыг эрх баригчид хүлээн аваад шийдэх ёстой. Энэхүү хуулинд өөрчлөлт орсны дараа сонгуульд хэрхэн оролцох вэ гэдэг асуудал яригдана.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал ямархуу байна гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх, сонгуульд оролцоход бид нар ямар чиглэлтэй байх вэ гэдэгт намын Бага хурлын гишүүдийн санал бодлыг сонсох үндсэн чиглэлтэй байгаа гэж ойлгож байна. Ер нь харж байхад бүх шатанд хүчирхийллээр бүхнийг шийддэг болж байна.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн

Өнөөдрийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар намын дарга М.Энхболд мэдээлэл өгч, намын удирдах зөвлөлийн тайланг мөн хэлэлцэнэ. Мөн 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд нэр дэвшигчийг тодруулах журам, боловсон хүчний сонгох томилох дэшүүлэх журам болоод намын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх юм. Энэ гурван асуудал бол сонгууль болоод түүний үр дүнтэй холбоотой асуудлууд тун тун чухал ач холбогдолтой асуудал юм.

Завхан аймгийн Засаг дарга, тус аймгийн МАН-ын дарга Ж.Жамъяантив

Намын даргын улстөрийн илтгэл болоод намын удирдах зөвлөл, ЕНБД-ын зүгээс  өнгөрсөн Бага хурлаас хойш хийж хэрэгжүүлэн ажлын тайланг хэлэлцэх юм. МАН бол аливаа асуудлаа дотоод эв нэгдлийн журмаар харицлан итгэлцлээр удирдах удирдуулах зарчмаар хэрэгжүүлдэг улс төрийн ууган нам шүү дээ. Тиймээс манай нам бүхий л асуудлаа эв нэгдлийн зарчмаар шийдвэрлэх болно.

МАН-ын Бага хурлын гишүүн Н.Батсүмбэрэл

Өнөөдрийн хурлаар 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэх намын гишүүдийг хэрхэн сонгох талаарх журмыг хэлэлцэн батална. Намын бага хурлын гишүүд мөн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн асуудлын талаарх мэдээллийг сонсохоороо тун ач холбогдолтой.


Д.ЖАРГАЛ

 

2015.12.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147