Иргэн таны сонголтын гавьяа

 

         Аймгуудыг засмал замаар холбосноос эхлээд баахан ажлууд иргэн таны сонголтын гавьяа гэнэ. Үнэн, үнэн. Гэхдээ нийслэл нэг л өдөр сүндэрлээгүй шиг замыг, бүтээн байгуулалтыг нэг, хоёр жилд барьчихаагүйг, хийчихээгүйг хүмүүс сайн мэднэ. Миний мэдэхээр л Баянхонгорын замыг 2005 оноос “Мянганы зам”-ын хөтөлбөрийн хү-рээнд эхлүүлж, арван жил олон хүний хөдөлмөрийн үр дүнд дууссан юмдаг. Ийн өмнөх засгийн үед эхлүүлсэн, хийсэн, шийдсэн олон ажил дуусангуут дарга нар тууз хайчилсан нь иргэн таны сонголтын гавьяа юу? Эсвэл Монгол Улс 23.8 тэрбум ам.долларын өрөнд орсон нь Иргэн таны сонголтын гавьяа юу? Монгол Улсын иргэн бүр 15.000 ам.долларын өртэй, өлгийтэй хүүхдээ оруулаад хүн бүр 8000 ам.долларын өртэй болжээ. Үүнийг арай л иргэн таны сонголтын гавьяа гэж тавлахгүй байлтай. Өр төлөх талаар дэс дараатай санхүүгийн төлөвлөлт байна уу? Эсвэл ахин сонгогдохоо л бодож сууна уу?

 

Ийм нэг шог яриа гарсан байсан юм.

-Чингис бондын өрийг яаж дарах вэ?

- Өгөөдэй бондоор...

- Өгөөдэй бондоо яаж төлөхийн?

- Хубилай бондоор...

-Тэгээд дараа нь яахийн

-Самурай бондоор

-Самурайгаа Мао Зэ дун бондоор...

 

Өнөөдөр Монгол Улсад өрийн хямрал эдийн засгийн хямрал, Хариуцлагын хям рал, Хуулийн засаглалын хямрал, Институцийн хямрал, Тогтвортой байд лын хямрал, Засаглалын хямралууд нэгэн зэрэг нүүрлэж системийн чанартай болоод байна. Хоорондоо уялдаа холбоо, гинжин хэлхээтэй хямралыг нийтэд нь“итгэлцлийн хямрал” гэж томъёолж болохоор байна. Үүнийг “иргэн таны сонголтын гавьяа” гэж эрх баригчид тавлаж байгаа бололтой. Урьд нь хямралыг зөвхөн эдийн засагт л байдаг гэж үздэг байсан бол Ардчиллын хямрал нь төрийн бодлогын бүх салбарт гүн гүнзгий нөлөөлж байна. Гэвч хямрал зөвхөн эдийн засгийн хүрээнд тохиолддог байгаад одоо хүрээгээ тэлж нийгэм, улс төрийн тогтолцоонд нөлөөлөх болсон гэж ойлговол буруу. Тодорхой эмх цэгц, зохион байгуулалт, чиг үүрэг бүхий хүмүүний нийгмийн байгуулал эмх лэгдэж эхэлсэн цагаас эхлэн энэхүү ойлголтыг хамаатуулан үзэх нь зүйтэй л дээ.

 

Бид үнэндээ ямар нийгэм байгуулахыг хүсч байгаа талаар бодоод үзье. Бид чухам хөгжлийн ямар бодлого барьж, алс хэтдээ ямар нийгмийг цогцлоохыг хүсч байна вэ? Америк шиг үү, Герман шиг үү, Япон шиг үү, аль эсвэл цоо шинэ, дэлхийн улсуудын хөгжлийн замаас тэс ондоо улс байгуулах гээд зүдрээд байгаа юм уу. Арга зам, чиг хандлага нь хүртэл тодорхойгүй байна. Тэгэхээр дахин хэлэхэд, бидэнд тулгамдаад байгаа хямрал нь зөвхөн эдийн засгийн хямрал биш. Бидний хаашаа явж байгаагаас шалтгаалаад бидний бүтээсэн тогтолцоо ямар байгаа нь асуудлын гол цөм болж байна.

 

Монгол Улс шинэ хөгжлийн сонголтоо хийгээд даруй нэгэн зууны дөрөвний нэг хугацааг өнгөрөөсөн ч энэ хугацаанд монголчууд бидний төсөөлөн хүлээж байсан нийгмийн хөгжилд хүрсэнгүй. Нөгөөтэйгүүр энэ хугацааны эхэнд гараанаас хамт гарсан бусад улс орнуудтай харьцуулахад ч бид аль хэдийнэ хойно, хол орхигдсон байна. Тиймээс Монгол Улсын өнөөгийн байдлыг автомашинаар төсөөлөн зүйрлэвэл ямар янзын машин бүтээчихээд байна вэ гэсэн асуудал гарч байна. Бид олон улсын байгууллагуудын тусламжтайгаар дэл хийн өнцөг булан бүрээс хөг жингүй улс орнуудын хөгжлийн түв шин, онцлог, ялгаа зэргийг үл хамааран хоорондоо авцалдахгүй хуулиуд болон нийгмийн байгуу лалтаа сорчлон хуулбарлаж, өөрс дийн “Монгол ардчиллын машин”-аа босгосон юм. Шинжин харвал зөвлөлт орос маягийн машины араг яс дээр моторыг нь Америкаас, рамыг нь Германаас, дугуйг нь Японоос, эд ангийг нь Орос, Хятадаас гэхчилэн зүсэн зүйлийн газрын цуглуулга болж хувирчээ. Гэхдээ эрх биш бид ухаантай ард түмэн болохоор хооронд нь эвлүүлээд, яаж ийгээд хөдөлдөг болгосон байна. Харамсалтай нь, бидний хүссэнээр хурдтай давхиж чадахгүй, аюулыг тойроод гарах маневар ч алга. Байнгын донсолгоонд эд анги нь эрчимтэй муудсаар байна. Бороотой, шуургатай цаг үеийн хямрал нүүр лэхэд нам унтраад гацчихаж байна. Эсвэл тэр чигээрээ гулсаад огтын тормосгүй болох ч аюул нүүрлээд байна. Гэтэл бид салж унах шахсан машинаар хамгийн гол нь хаашаа явж байгаагаа үл мэднэ.

 

Монгол Улс өнөөдөр урагшлах, ухрахын заагт гацчихаад, өнөө маргаашаа аргацааж сууна. Нийгэмд хариуцлага хэт цалгардсанаас эдийн засгийн хямрал төдийгүй оюун са-нааны хямрал улс үндэстэнд маань нүүрлээд удаж байна. Өнөөдрийг хүртэл бид улс төрийн хүрээнд тодорхой амжилт олсон ч түүнээсээ ду тахгүй сөрөг үзэгдлүүдийг бий болгожээ. Тухайлбал, өнөөдөр манайд хуулийн засаглалыг дээдлэх зарчим алдагдаж, нийгэмд шударга ёсны зарчим, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлс үндсэндээ алдагдаж байна. Энэ бүхний гол учир шалтгаан юу вэ? Бидний ямар ч зүг чиггүй байдал, эцэс төгсгөлгүй маргаан юунд хүргэх вэ? Монгол Улс хаашаа явж байна вэ? Бид хаана хүрэх гэж зорьж байна вэ? Бидний шилжилт хэзээ дуусах вэ... гэдэг асуудлууд үүнээс урган гарч ирнэ.

 

Бид нэлээд хугацаанд бүх бурууг шилжилтийн үед нааж тохсон. Монгол Улсад шилжилтийн үе нь нийгэм, улс төрийн хувьд дэвшил байсан ч нийгмийн харилцааны хувьд ухралт болсон гэдэгтэй одоогоор хэн ч маргахгүй биз. Цаашид нийгмийн харилцааг зөв гольдролд оруулах нэгдсэн бодлого боловсруулж, зо-рил гоо тодорхойлохгүй бол бид энэ байдлаар ямар ч алсын хараагүй, үнэт зүйлгүй, харилцан уялдаа холбоогүй, төлөвлөлтгүй, эмх замбараагүй яваад байгаа нь яг л асар уудам далай тэнгист хаашаа явахаа мэдэхгүй, луужингаа гээчихсэн хөлөг онгоцтой адил бол чихоод байна. Монгол хэмээх асар их баялаг ачсан хөлөг онгоц далайн шуурганд туугдаж, салхины аясанд захирагдан хөлгүй их далайд хөвж явна. Гоё сайхан гэж хэн нэгний хэлсэн эзгүй арлыг хайн, арлаас арлын хооронд зорчсоор байна. Харин бид энэ аварга хөлөг онгоцонд суусан зорилгогүй хэдэн зорчигч болжээ. Мэдээж, хөгжих гэж ядаж буй бид гаднаас суралцах, хуулбарлах, ерөнхий араг яс бүтцээ босгох зайлшгүй шаардлагатай. Гэхдээ ингэж хуулбарлахдаа өөрсдийн онцлогт тохирсон хөгжлийн гол ноён нуруу, чиг шугам, үнэт зүйлтэй байх ёстой. Гэтэл бидний хөгжлийн гол чиг шугам юу вэ? Бидний төлөвшсөн үнэт зүйл юу вэ гэдэг асуултад үнэндээ хариулт олдохгүй байгаа юм. Иймээс ч Монголын нийгэм системийн гүн хямралд орчихоод байна. Монгол Улсын өнөөгийн байдлыг зарим улстөрчид, судлаачид хямрал биш гэх байдал ажиглагдаж байна. Тэгвэл энэ байдалд бид судалгааны үндсэн дээр аль болох үнэн бодит үнэлэлт, дүгнэлт өгч гэмээнэ хямралаас гарах гарцыг олж, хямралыг боломж болгон Монгол Улсаа хэтийн хөгжлийн эхэнд авч очиж чадах юм. Тэгэхээр хямрал, цаашлаад системийн хямрал гэж юу болох, хаанаас яаж бий болж үүсдэг талаар шинжлэх ухааны тайлбарыг өгч, түүнийг зөв оношлох нь түүнээс гарах нэн тэргүүний зорилт юм.

 

Хямрал буюу кризис нь үг зүйн хувьд(эртний грек. κρίσις— шийдэл, эргэх цэг) — эргэлт, шилжилтийн бай дал бий болох, сүйдэл, эвдрэл, тухайн зүйлийн тэнцвэр алдагдаж урдчилан төсөөлж байгаагүй байдал үүсч бий болох зэрэг утга илэрхийлдэг бөгөөд хямрал нь зөрчил, тэнцэл алдагдлыг ил болгодог. Хямралын тод жишээ нь хувьсгал юм. Хямралыг монголчууд таагүй болох, тайван биш болох, үймээн самуурал бий болох гэх байдлаар байгаль, цаг уур, нийгэм, өөрийн бие гэх мэттэй холбон ойлгодог. Харин систем гэдэг ойлголт нь(эртний грек. σύστημα— хэсэг бүрээс бүрдсэн нийлбэр цогц, бүхэл; нэгдэл) -хоорондоо харилцан холбоо, ха маарал, үйлчлэл, харилцаа бүхий бие даасан бүтэц бүхий олон тооны элементүүдийн нийлбэр, цогц нэгдэл юм. Өөрөөр хэлбэл, систем нь бие даасан элементүүдийн нийлбэр цогц бөгөөд тэдгээр нь тодорхой нэгэн зорилгыг гүйцэлдүүлэхэд чиглэн журамлагдан, өөр өөрийн тодорхой үүргээр, тогтсон горимоор ажиллаж байдаг гэж ойлгож болох юм. Бүтцийн хувьд систем нь хэд хэдэн элементээс бүрдсэн энгийн байхаас гадна нарийн, олон тооны элементээс бүрдсэн эсвэл хэд хэдэн системээс бүрдсэн байдаг. Ийм ч учраас системийн элемент, дэд систем, ерөнхий систем гэсэн ойлголтууд байдаг.

 

Судлаачид аливаа улс орны нөхцөл байдлын талаар хэлэлцэхдээ улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо гэсэн ерөнхий гурван бүлэгт хуваан авч үзэх явдал нийтлэг бай даг тул системийн хямралын асуудлыг энэхүү бүлэглэлд хуваан, нарийвчлан үзэх нь зүйтэй болов уу.

 

Үргэлжлэл бий

 

Г.ЗАНДАНШАТАР

/Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчилалын хүрээлэнгийн ахлах зөвлөх, судлаач/


2015.12.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Болд гишүүний шаардсан шударга ёс гэж юу вэ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

АН-ын даргыг бүртгэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар хил гаргадаг эгч дүүс баригджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

"Эрдэнэс-Тавантолгой"-н үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

Хэзээ ч хөхөө болохгүй хэрээ буюу Лу.Болд гэх олигархи

...

Дэлгэрэнгүй » 2019.01.10

Л.Гансүхийн нарын шүүх хурал энэ сарын 10-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

Ж.Мөнхжаргалыг даргын зөвлөхөөр томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28

Хагалгаа буруу хийсэн эмчийг шүүх хурал болно

...

Дэлгэрэнгүй » 2016.03.09

“Green talks” энэ удаа 1952 оны Лондонгийн агаарын бохирдлын асуудлаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.27

Эрүүл мэндийн сайд сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.13

Олимпийн оноо хаагдахад 2 тэмцээн үлдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10