Г.Занданшатар: Саруул ухаанаараа сонголт хийх боломжыг олгоно

            Зөвлөлдөх ардчилалын “автор” гэгдээд байгаа Г.Занданшатарын онол ажил хэрэг болж “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга маргааш, нөгөөдөр буюу энэ амралтын өдрүүдэд төрийн ордонд болох гэж байгаа билээ. Тус төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, 2020 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх дэд бүтцийн  14 асуудлыг иргэдийн санамсаргүй төлөөллийн санал асуулгаар эрэмбэлэн, төсөв санхүү, бүтээн байгуулалтыг тэрхүү эрэмбийн дагуу байршуулж зарцуулах түүхэн ач холбогдолтой чухал үйл явдал болох гэж байгааг нийтэд зарлан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

 

Тус хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх санал асуулгын хамтарсан дарга Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчилалын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар оролцлоо. Нөгөө хамтарсан дарга нь Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл бөгөөд тэрбээр ойрын хугацаанд гадаадад албан айлчлалтай яваа ЮМ. Хэвлэлийн хурлын үеэр Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөх хорооны гишүүдийг танилцуулсан. Тус хорооны бүтэц нь үнэхээр аль нэг нам, улстөрийн зорилгогүй харагдахаар ажээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Хас банкны ТУЗ-ын дарга Ч.Ганболд, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, философийн ухааны доктор профессор Б.Даш-Ёндон, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Ариунаа, “MCS” группын Ерөнхийлөгч Ж.Од, Нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар, МУИС-ийн ректор Р.Бат-Эрдэнэ, “Азийн сан”-гийн  Монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг, Монфэмнэт үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа нар байгаа юм. Ингээд хэвлэлийн хурлын үеэр Зөвлөлдөх санал асуулгын хамтарсан дарга Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчилалын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатарын мэдээлснийг хүргэе.

 

            -Та болон Э.Бат-Үүл дарга хоёулаа Монголын том намуудын хүчтэй лидер. Тэгэхээр улстөрийн зорилготой үйл ажиллагаа юм биш байгаа гэсэн болгоомжлол байх шиг байна?

 

            -Тус үйл явдалтай холбоотой бүх мэдээлэл, удирдлагыг Зөвлөлдөх хороо маань шийднэ. Өнөөдрийн мэдээллийг ч Зөвлөлдөх хорооноос зохион байгуулж байна. Энэ бол нам бус байгууллага. Үнэхээр намчирхалгүйгээр асуудалд хандахыг багийн гишүүдийн бүрэлдэхүүнээс харж болно, итгэж болон гэж хэлэх байна. Энэхүү Зөвлөлдөх хороо 12, 13-ны Зөвлөлдөх санал асуулгын ажиглагчаар орно. Чухамдаа санал асуулга маань тэгш, тэнцвэртэй, найдвартай болж байгаа эсэхийг хянах юм шүү.

 

            -Санал асуулгаар хөрөнгө оруулалтын төслүүд эрэмблэгдсэний дараа яах вэ?

 

            -Нийслэлчүүдийн төлөөлөл болгож, түүвэрчилсэн сонголтоор 400 иргэнд урилга очсон байгаа. Анхны санал асуулга явагдсан. Өөрөөр хэлбэл, ач холбогдолоор нь эрэмбэлэх гэж байгаа 14 асуудлаар ямар ч мэдээлэлгүй байхад нь санал асуулга явагдчихсан байгаа гэсэн үг. Одоо 12, 13-ны өдөр тус төслүүдийн талаар бүх мэдээллээр хангаад, тэдгээр иргэдэд саруул ухаанаараа сонголт хийх боломжыг олгоно. Судалгаагаар буюу дэлхийн 23 улсын 40 гаруй хотод хийгдсэн Зөвлөдөр санал асуулгын үр дүнгээр оролцогчдын иргэдийн 70 хувийнх нь санал өөрчлөгдсөн байдаг байна. Ингээд бүх мэдээллээ өгсөний дараа санал асуулга маань нууцаар явагдана. Дүнг буюу төслүүдийн эрэмбэ дарааллыг нийслэлийн удирдалгад Зөвлөлдөх хорооны зүгээс хүргэнэ.  Өөрөөр хэлбэл, санал асуулгад оролцож байгаа 400  хүний хүсэл зорилго дэмжигдэж, ажил хэрэг болно гэсэн үг юм.

 

            -Зөвлөлдөх санал асуулга зөвхөн Улаанбаатар хотод явагдаад дуусах уу?

 

            -Санал асуулгын үр дүнгээс хамаарч цаашид хөдөө орон нутаг, үндэсний түвшинд хэрэгжүүлэх юм. Ямартай ч, анхны зөвлөлдөөнд нийслэлчүүдээ төлөөлж оролцох гэж байгаа, урилга хүлээж авсан байгаа иргэддээ “Маш чухал ажил шүү, Улааннбаатарынхаа хөгжил дэвшлийн төлөө хариуцлагатай хандаарай...” гэж захих байна.

 

            -Нэлээд олон оронд туршигдсан ажил гэж Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх арчдилалын хүрээлэнгийн захирал ноён Фишкин сая хэллээ. Тухайлбал, тэдгээр улс орнуудад санал асуулгын үр дүнгээс хамаарсан ямар ахиц дэвшил гарсан бэ?

 

            -Ноён Фишкиний бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй: Зөвлөлдөх ардчилал ба олон нийтийн зөвлөгөөн” номд жишээ баримтууд, үр дүнгүүд маш тодорхой орсон байгаа. Тухайлбал, Францын эрүүл мэндийн салбар дахь асуудал байсан. Тэнд эмнэлэгүүд нь орны илүүдэлтэй. Үүнийг багасгах ёстой гэсэн зөвлөлдөх санал асуулгын дүн гарснаар орны тоог багасгаж, тэнд зарцуулагдаж байсан мөнгийг лаборатори болон бусад чухал хэсэгт зарцуулснаар эрүүл мэндийн салбар нэн ашигтай болж эхэлсэн байх жишээний. Японд ч тод сайхан жишээ бий. Тэгэхээр энэ удаагийн санал асуулгаар 14 асуудлынхаа эрэмбийг тогтоож, хамгийн чухал гэсэн төсөлд хөрөнгө мөнгөө зарцуулах, олон санхүүжилтийг бүрдүүлэх ажил хөдлөөд эхэлнэ гэдэг нь маш чухал юм.

 

            Зөвлөлдөх санал асуулгын хамтарсан дарга Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчилалын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар энэчлэн хариуллаа. Мөн  энэ үеэр Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөх хорооны гишүүн Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц “Би өөрөө шашныхаа хувьд 10 мянган ламтай Чойрын номонд орж байлаа. Энэ ном явагдах зарчим нь аливаа асуудлыг голдоо тавьж байгаад хэлэлцдэг. Тэрхүү хэлэлцээнд хэн хэлэх, ярих нь хамаагүй. Юу гэж хэлж байгаа нь, тэр нь зөв болох буруу болох эсэх нь л чухал. Гэтэл өнөөгийн манай улстөр бол аливаа асуудлыг голдоо тавих гэхээр тавьсан хүн нь хэн бэ, баян ядуу, луйварчин хутгуурчин гэхчилэн гол юмныхаа төлөө биш түүний дайвар асуудлаар хэрүүл тэмцэл болж хувирдаг. Үүнд л манай нийгмийн гажуудал байгаа юм. Тэгвэл Зөвлөлдөх ардчилал, зөвлөлдөх санал асуулга бол яг тэрхүү манай шашны Чойрын ном шиг асуудлаа голдоо тавиад, эрүүл шударгаар хэлэлцэн, чухлыг олох, дэнслэх зарчимтай байгааг би их олзуурхаж байгаа юм.” гэж хэлж байлаа. 


2015.12.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалж ажиллахаар боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Их хэмжээний тариаг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сард 19.8 мянган хүн эрүүлжүүлэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Г.Адилбиш: Газрын тосны компаниуд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулаад ямар ч сайн сайхан үр дүн авчраагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

"Жи Тайм" сүлжээний М.Марат мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Зээлээ төлөөгүй 179 оюутны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Шинэ Зеландад алан хядагч 27 лалын шашинтныг буудан алжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

А.Ариунзаяа: Судалгаагаар монгол залуу эрчүүдийн сэтгэлзүйн байдлыг анхаарах шаардлагатай болсныг харуулсан

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ВИДЕО: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Жолооч танд бэлэн бус торгуулийн системтэй холбоотой асуудал тулгарсан уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.11.02

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Чуулган хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-т бие төлөөлөгчийн газар байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.08.29

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Асашёорюү Д.Дагвадорж Улаанбурхан өвчний эсрэг арга хэмжээ авахыг уриаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Давхар, давхар улс төр агуулсан Ерөнхий сайдыг огцруулах бичиг

...

Дэлгэрэнгүй » 2016.01.20

Гэрлийн шон сурталчилгааны самбар биш

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

​Нийслэлд энэ зун 105 бүтээн байгуулалтын ажил явагдана

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19