Д.Оюунхорол: Малчдын нийгмийн асуудалд төр анхаарах ёстой

 

        УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр МАН-ын бүлгийн "Морин цаг" уулзалтад оролцож, өнөөдөр үйлчилж буй тэтгэврийн даатгалын тогтолцоо, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах  хуулийн төсөл өргөн барьсан  зэрэг асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

Тэрбээр, манай улсын тэтгэврийн тогтолцоо нь орлогоосоо зарлагаа санхүүжүүлдэг халамжийн   шинж   чанартай  эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан хуваарилалтын тогтолцоо. 2014 оны байдлаар Өндөр настны тэтгэврийг нийт 242.5 мянган хүн авч байгаа бөгөөд  бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230.000, хувь тэнцүүлсэн тэтгэврийнх 197.000 төгрөг байна. Ахмадууд маань эдийн засаг хямарч, монгол төгрөгийн ханш 40 орчим хувиар унаснаас өнөөдрийн  авч байгаа тэтгэвэр нь хоол, ундандаа ч хүрэлцэхгүй байгаа учраас тэтгэвэр нэмэх хүсэлтийг байнга тавьж байгаа тухай мэдээллийн эхэнд хэллээ. Өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын 68 орчим хувь нь бага тэтгэвэр авдаг бөгөөд тэд ядуугийн эгнээг тэлж байгаа нь амьдралын бодит үнэн болжээ. Дээр нь ажлын байр нэмэгдэхгүй байгаа нь эцэг, эхийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдрах залуу үеийн эгнээг ч тэлж байгаа гэнэ.

 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд МАН-ын бүлгээс цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх асуудлыг тавьж ирсэн ч эрх баригчид хүлээж аваагүй өдий хүрсэн. Тиймээс цаашид хүн рүү чиглэсэн нийгмийн халамжийн тогтолцоогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагыг тавьж буйгаа онцоллоо.

 

Түүнчлэн ахмад насанд ганц биеэрээ үлдэх нь олонтаа тул ганц бие ахмадуудын тэтгэврийн асуудалд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлага гарсныг онцоллоо. АН-ын бүлгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталснаар ахмадуудын асуудлыг шийдвэрлэсэн мэт ярьж байгаа ч МАН-ын бүлэг  үүнтэй санал нийлэхгүй байгаа аж. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих Хамтын тэтгэврийн тухай хууль нь  15 жил хамт амьдарсан, ажилтай орлоготой байсан ахмадуудад  л зөвхөн хамаатай. Гэтэл амьдрал баян учраас 15 жил амьдраагүй ч насны эцэст бие биеийнхээ хөлийг хучин хамт амьдарч байгаа олон ахмад настан байдаг. Эдгээр ахмадуудад Хамтын тэтгэврийн тухай хууль үйлчлэхгүй. Ингэж ахмадуудаа ялгаварлан үзсэн хууль батлах гэж буйг МАН-ын бүлгээс сануулсан ч алдаагаа засаагүй хэмээн мэдэгдлээ.

 

 

Тийм учраас тэтгэврийнхээ 190.000, 230.000  төгрөгөөр  амьдардаг ганц бие ахмадууддаа  амьд байх хугацаанд нь төр яаж тусалж, дэмжих вэ гэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт Нийгмийн хамгааллын сайдын УИХ-д хийсэн мэдээллийн цагаар МАН-ын бүлгээс асуулга тавьж, төрийн бодлогоо үүнд чиглүүлэхийг сануулсан байна. 2017 оноос хэрэгжих Хамтын тэтгэврийн хуулийг баталснаараа ахмадуудын асуудлыг шийдсэн мэтээр үзэж байгаа эрх баригчдын байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаагаа ч хатуухан сануулжээ.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дараагийн хийсэн мэдээлэл нь  мал аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, тэдний нийгмийн баталгааг сайжруулах, цаашид нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэх тухай асуудлаар байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард МАН-ын бүлгээс Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай,  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн хуулийн төслүүдийг өргөн барьсан.

 

Эдгээр хуулийн төслүүдэд малчны тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, малчнаар ажилласан 1 жилийг 1.6 жилээр тооцох, нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх нөхцлийг бүрдүүлэх, малчин иргэдэд 1990 оноос хойшхи нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох гэсэн үндсэн дөрвөн асуудал тусгагджээ.

 

 

Төв, суурин газрынхан Хөдөлмөрийн хуулийн дагуу  сард 21.2 өдөр, жилд 254.4 өдөр ажиллаж,  ажилласан жилээс хамааран ажлын 15-30 өдөр ээлжийн амралтаа  эдэлдэг. Харин малчид жилийн  дөрвөн улиралд  байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд  өдөр шөнийн ээлжгүй, ажил, амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч явдаг малчид  наснаасаа эрт хөгширч, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар нь буурч, дундаж наслалт нь харьцангуй доогуур байгаа учраас эдгээр бодлого зайлшгүй чухал гэж үзжээ. Өөрөөр хэлбэл,  малчдын хөдөлмөрийн нөхцөлийг хүнд, хортой гэж үзэж, нийгмийн хамгааллын бодлогоо чиглүүлэх ёстой гэлээ. Өнөөдөр нийгмийн даатгалд хамрагдвал зохих малчдын ердөө   8.3 хувь нь л  хамрагдсан байна.  

 

 Малчнаар ажилласан 1 жилийг 1.6 жилээр тооцох хуулийн төслийг  олонхи хэлэлцэхгүй өнөөг хүртэл хойшлуулжээ. Тэгсэн атлаа АН-ын бүлгийн гишүүд дээрх хуулийн санааг хуулбарлаж, 1.2 жилээр тооцох хуулийн төсөл өргөн бариад хэлэлцүүлж эхэлсэн байна. Үүнийг Монголын парламентын хүч түрэмгийллийн муу загваруудын нэг хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.  Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол малчдын нийгмийн асуудалд төр анхаарна гэдэг монгол малчныхаа залгамж халааг таслахгүй байх том бодлого гэдгийг онцлов.


2015.12.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

УИХ-ын дарга З.Энхболдын " Clean Coal Technology" семинарт хэлсэн үг

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Монголынхоо кино уран бүтээлчдийг дэмжээч "ӨРГӨӨ" I MAX-ийнхан

...

Дэлгэрэнгүй » 2017.11.17

Сэрэмжлүүлэг: Хэт ядарсан үедээ жолоо барьснаас болж осолджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Цензургүй Яриа - Д.Ганцэцэг МУСТА

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Өвөл ч угсардаг, “даардаггүй”, хуучирдаггүй хавтан

...

Дэлгэрэнгүй » 2016.02.05

Ирэх мягмар гарагт чуулган хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

Зоосны хямрал засгийн хямралаар тэжээгдэх вий

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Элэг бүс, сэнжигний барьцан доорх элдэв яриа хөөрөө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14