Жүдочид Зүүн Азийн цуврал тэмцээнээс 12 медаль хүртлээ

 

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн наадмын их наадам болно. Тус наадмын жүдо бөхийн төрөлд оролцох тамирчдын эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы Токио хотод “Их дуулга” тэмцээн болоход эрэгтэйчүүдийн 66 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа нар хүрэл медаль хүртсэн. Мөн гурван бөх шагналт байр эзэлсэн.

 

Энэ удаагийн “Их дуулга”-д зохион байгуулагч орон үнэмлэхүй амжилт гаргаж 7 алт, 4 мөнгө, 5 хүрэл нийт 16 медальтай багийн дүнгээр тэргүүлсэн. Харин Гүрж 1 алт, 1 хүрэл, Герман 1 алт, БНСУ 2 мөнгө, 2 хүрэл, ОХУ 1 мөнгө, 3 хүрэл, Франц 1 мөнгө, 1 хүрэл, Словени 1 мөнгө, Бразил 2 мөнгө, Израйл, Унгарын бөхчүүд тус бүр  хүрэл медаль хүртжээ.

 

Йинхүү Зүүн Азид зохиогдсон Олимпийн эрхийн цуврал тэмцээн өндөрлөж байна. Үүнээс өмнө БНХАУ-ын Чиндао, БНСУ-ын Чежү хотод Гранпри тэмцээн болоход Монголын бөхчүүд нийт 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль авсан аж. Ирэх сарын эхэнд дэлхийн шинэчилсэн чансаа гарах бөгөөд дараа нь Олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээн Европ тивд үргэлжилнэ.

 

Манай жүдо бөхийн тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөгчийн тоонд орсон. 2008 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон зуны Олимпийн их наадмын эрэгтэйчүүдийн -100 кг-д Н.Түвшинбаяр алт, 2012 онд Английн Лондон хотод болсон зуны Олимпийн их наадмын -73 кг-д С.Ням-Очир хүрэл, -100 кг-д Н.Түвшинбаяр мөнгө, дэлхийн аваргаас 2009 онд эрэгтэйчүүдийн 60 кг-д Х.Цагаанбаатар алт, 2010 онд эрэгтэйчүүдийн 60 кг-д Х.Цагаанбаатар хүрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа хүрэл, 2013 онд эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг алт, 2014 онд эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар алт, 2015 онд эрэгтэйчүүдийн 73 кг-д С.Ням-Очир хүрэл, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа хүрэл, 63 кг-д Ц.Мөнхзаяа хүрэл, багийн дэлхийн аваргаас 2015 онд эрэгтэйчүүд хүрэл, 2014 онд эмэгтэйчүүд мөнгөн медалийн эзэн болж байлаа.

 

Жүдочид маань сүүлийн хоёр зуны Олимп, таван дэлхийн аваргаас медальтай ирж, амжилтаа таслаагүй. Энэхүү гайхалтай амжилтаа ирэх Олимпийн наадамд ч үргэлжлүүлэх бүрэн боломжтой юм.

 

М.Золбаатар


2015.12.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Дэлхийн байгаль орчны өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Д.Ганбаяр: Надад их бахдам, баярлам, бардамнам сэтгэгдэл төрж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.08

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.07.02

Монгол судлалын асуудлаар ярилцав

...

Дэлгэрэнгүй » 2015.07.07

Урагш нь ч хойш нь ч чангаасан нийтийн тээвэр

...

Дэлгэрэнгүй » 2017.01.23

Найман хувийн зээлийн төлөлтөд өөрчлөлт орохгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.12.10

Эмэгтэй гишүүд парламентыг хэрхэн өөрчлөв

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Г.Нандинзаяа улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10