Хамгийн олон хоч зүүсэн Төрийн түшээ


Олон хоч, олон түмэн ээлээ хайрласаар

       Миний мэдэхийн хэвлэлээр нэлээд олон хочзүүсэн гишүүн бол Г.Баярсайхан. Хамгийн гол нь ард олноосоо хоч нэр зүүхийнхэрээр тэр дээшээ дэвшиж байгаагаас харвал түүнд ард түмний өгсөн нэр хоч ээлээөгч байгаа бололтой.      Монголчууд бидугаас шооч түмэн хойно доо.Түүнээс биш тэр нэг их дээшээ яваад байх буурь суурьтайхүн биш. Бидний хувьд Г.Баярсайхан гишүүний олон нэр хочны тухайд багаханхэмжээний эрдэм шинжилгээний ажил болгох санаатай материал цуглуулж байна.Үүнийгээ уншигч олонтой хуваалцах эрх нь надад нээлттэй байгаа л даа.

“Сэрэлт” киноны оточ маарамба

       Түүнийг анх улстөрд хөл тавьж байхад ийммэдээлэл тэнүүчилж байв. Анагаахын сургууль төгссөн магистр цолтой Их эмчхэмээсэн нь худлаа аж. Тэр сургуулиа төгсч чадаагүй хуурамч дипломтой учраас“Сэрэлт” киноны “Маарамба” гэсэн хоч хайрлаад нэг хэсэг шуугив. Миний хувьдтүүнтэй Анагаахын сургуульд хамт суралцаагүй. Нөгөө талаар мэргэжлийн зэрэголгох шалгалтын комисст байгаагүй, байх ч үгүй учраас хуурамч эсэхийг сайнмэдэхгүй. Одоо тэр нэг хавтасны хуурамч эсэх хэнд ямар хамаатай юм. Г.Баярсайханыггайтуулах гавьяатуулахаа өнгөрсөн зүйл бол тэр хавтас. Тэгээд ч тэр нэг хувийнэмнэлэг байгуулж, бизнес хийхээсээ өнгөрсөн. Яагаад гэхээр өнөөдөртөө түүнд ийнзовох шаардлага алга, нэгэнтээ бялуу хүртээд сурчихаа байлгүй. Тэгэхээр тэр муудиплом бол ёстой хог. Гэхдээ л тэр муу хуурамч гэх диплом эзэндээ “Сэрэлт”киноны оточ маарамба гэх гоё нэр хайрласан. “Сэрэлт”-ийн оточийн дүр бол Оросэмчээс болоод мухар сүсэгт автсан үйлчлүүлэгчдээ алдаж, ерөнхийдөө дампуурчбайгаа ламын дүрийг амилуулсан. Ард түмэн гэгч байнга давхар санаа агуулсан нэрхоч өгдөг ч байж болох юм. Өнөөдөр сонгогс олон Г.Баярсайханы гоё сайхан үгэндхууртаж байхыг үгүйсгэхгүй. Алсдаа буюу айсуй 2016 онд нэр дэвшүүлбэл,чингэлтэйчүүд мухар сүсэг гэмээр итгэмтгий зангаа орхихыг ч сануулан шоглож уугэмээр далд утга харагдана.

“Гүзээнд наалдсан дэлүү”

Харин парламентад орж ирээд учраа сайн олоогүй цагт нь түүнд “Гүзээнднаалдсан дэлүү” хэмээх нэр хайрласан. Их сонирхолтой нэр учраас тал талын лмэдээлэл цуглуулж, хүн амьтантай уулзав. “Явсан хүн яс зууна” гэгчээр чамгүй лзүйл олж сонслоо. Ямартай ч бид аливаа зүйлд зууралдаад салахгүй байгаа бодьюмсыг л “Гүзээнд наалдсан дэлүү” гэдэг аж. Хонь гаргахад гүзээнээс нь хуулжаваад нохойд өгчихдөг зүйл гэж малын эмч нар хэлэв. Маханд дуртай ч монголчуудбид дэлүү идэх гэж улайрдаггүй аж. Түүнчлэн өндөр хэргэм цолтой, хөрөнгөлөгнөхдийн ар өвөрт наалдаж, тал засч явдаг. Тэдний өмнөөс үг хэлж, гар хөл ньболж явдаг хүнийг “Гүзээнд наалдсан дэлүү” хэмээн нэрлэдэг байна. Тийм ч таатайбус зүйрлэл гэдгийг анзаарч байгаа биз дээ. Чухам яагаад эрхэм гишүүнийг ийн нэрлэхболов гэхээр бас л их зүйл дурдах болно. Г.Баярсайхан үймээн дэгддэг 2008 онысонгуулиар анх удаа парламентад хөл тавьсан. Ёстой л цагийн байдал ороо бусгааэнэ үед тэрээр буруутан болчих гээд байсан АН-ын өмнөөс цор цор гэж суудагболов. Болж өгвөл намынхаа ихэс дээдсийн өмнөөс дуугарчих гээд нэг хэсэг явсанюм билээ. Тэр тусмаа тухайн үед олонхийн суудалд жаалж байсан МАН-ын өөдөөсхатуухан үг шидчих гээд даанч хэт жижигдээд байсан нь ийм нэр зүүж үлдсэн бололтой.Тухайн үед Төрийн эрхэнд байсан МАН-ын хувьд бол Г.Баярсайхан бол ёстой лманцуйтай жаал орилж байгаа мэт харагддаг байсан нь дамжиггүй. АН-ын хувьдөөрийнхөө нэр дээрээс сонгуульд босгосон учраас аргагүй утсан хүүхэлдэйн дүрдтоглуулчихаад өмнөөс нь ичиж суудаг байсан болов уу. Яахав ээ, ингэлээ гээдтүүний улстөрийн замналд муугаар нөлөөлсөнгүй.

“Ерөнхийлөгчийн тамхины хавтага”

Үймээн дэгдсэн 2008 оноос хойш он цаг улирч, Г.Баярсайханы хувьд ч асманцэргийн зиндаанд хүрлээ. Юутай ч тэр парламентад байх намын бүлгийн гишүүдээхооронд нь салгаж ялгаж ойлгохтойгоо болсон хэрэг. Танихгүй гэсэндээ биш л дээ,тэдний нам бүлэглэл хамаагүй хэтэвч, эрх ашгийн төлөө нөхөрлөдгийг ялгажсалгаад эхлэхгүй юу. Энэ үеэс түүнд ард олон “Ерөнхийлөгчийн тамхины хавтага”гэсэн нэрийг хайрлажээ. Тийм сайхан сонсогдохгүй ч тамхины хавтагыг хэн эдэлжхэрэглэхээс ихээхэн шалтгаална. Ерөнхийлөгч хэрэглэж байгаа болохоор их л чаминхийцтэй. Ганган хээнцэрээс гадна урласан эд нь алт эрдэнэс байх талтай. Ямармань мэт эдэлж хэрэглэж байгаа биш болж байна,аа. Харин чамин ганган хавтагадотор ямар гээчийн тамхи байгааг хэн ч эс анзаарна. Гэхдээ чухам ямар учраасийн нэр хайрлав гэдэг нь бас л сонирхолтой. Улстөрд түүнийг Ц.Элбэгдоржийнфракцийн хүн хэмээдэг. Яах аргагүй “Шонхор” фракц буюу УИХ-ын болон АН-ын даргаЗ.Энхболдын данстай гэх. Энэ бүгдээс харвал тэр АН-ын хоёр томын нөлөөнд байдаггэж харагдана. Өнгөрөгч хэдэн жилийн хугацаанд үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчмаань хэчнээн ч хуулийн төсөл санаачлав. Хэчнээн санал бодол дэвшүүлэв.Биелэсэн зүйл үгүйн зэрэгцээ батлагдсан хууль бараг үгүй. Энэ бүгдэдГ.Баярсайхан Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байна. Түүний зөв гээд дайраадбайсан нь өдгөө хэвлэлийн архивт олноор байгаа учраас энд дэлгээд яахав. Цагийнгарз.Ямартай ч хамгийнойлгомжтой асуудлын тухайд тэр "Долдугаар сарын 1"- нд Ц.Элбэгдоржбайгаагүй байсан бол бүр ч олон байшин шатаж, олон хүний амь эрсдэхбайсан" гэж хүртэл тал засч байхав дээ. Бараг л эсрэг зүйл юм. Тиймдээ ч өнгөрөгч2012 оны сонгуулиар ялалт байгуулсан нь ч Ц.Элбэгдоржийн нөлөөлөл, өнөөхавтомат машины тохируулгаар гарч ирсэн. Түүнээс биш Г.Баярсайханыг ард түмэнсонгоогүй гэх хардалга ч нийгэмд тэнүүчилж байдаг нь санаандгүй хэрэг огт биш.Энэ мэтээр М.Батчимэг, Ц.Оюунгэрэл нарын хамт л Ерөнхийлөгчийн өмнөөс дуугарчхарагддаг гишүүдийн нэг учраас түүнийг ийн “Ерөнхийлөгчийн тамхины хавтага” гэжнэрлэсэн бололтой. Гэхдээ "Тамхины хавтага"-ыг хаа ч хаяж гээж, бассольж болно. Ерөөсөө л бүсэнд зүүж явдаг байнгын хөдөлгөөнтэй, үүргээр багаханзүйлийг хэлж байгаа хэрэг.

“Салаавч” Г.Баярсайхан

Энэ бол түмний нүдэн дээр болсон асуудал. Г.Баярсайхан нэгэнтээ УИХ-ынчуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийн өөдөөс хэдэрлэж, У.Хүрэлсүхийг хүрээдочиход өөдөөс нь салаавч гаргаж томров. Гудамжинд бол цаадхи офицер нь арванГ.Баярсайханыг цохиод унагачих байх л даа. Төрийн ордонд болохоор цохих илэхийндунд л юм болоод өнгөрсөн. Энэ бол түүний түмний нүдэнд мундаг болох гэжхарагдсан үйлдэл гэдэг нь харагдана. Өнөөх л нам нам гэж далдагнадгийг та бүхэнсайн мэднэ. Түүнээс биш У.Хүрэлсүхийн нарсанд нааран дээр хэвтэх, нарандпарламентад суух хоёр Г.Баярсайханд падгүй. Яагаад гэхээр намынх нь акулууд энэтухайд ганхийгээгүй байхад тэр түргэдэж, ах нартаа таалагдаж, сонгогч олондмундаг болох л гэсэн хэрэг. Энэ нь ёстой л “бага нь уйлж их нь ичих”-ийн үлгэрболсон. Тухайн үед АН-ын гишүүд энэ тухайд тодруулга өгөхөөс зайлсхийхдээ хөхинээдийн гал сүүмэлзүүлэх болсон. Арга ч үгүй биз. У.Хүрэлсүх нь зангаргийнхувьд бол түүнтэй яаж ч бодоод дүйхгүй. Эр цэргийн амьдрал дундаас боссонзалуухан офицер улстөрийн ууган хүчний дэргэдэх залуучуудын байгууллагыгтэргүүлж, бүр МАН-ын гал тогоог барьж, Засгийн газарт дөрвөнтөө багтаж, УИХ-дхоёр удаа сууж, гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж гээд зангаргийн хувьд боловойж харагдана. Ядахад л Н.Энхбаярт намынх нь бүү хэл бусад намынхан бөхөлзөжявах цагт нь У.Хүрэлсүх өөдөөс нь шөрвөлздөг байсан гэдэг. Аль ч утгаараа тэртүүнээс илүүрхэж харагдана. Өнөөдөр Г.Баярсайханыг З.Энхболдод үг хэл гэвэлсүүлээ хавчаад зугтаах байлгүй. Ийм л хоёр бодь гал цэцэрлэгийн хоёр банди шигТөрийн ордонд багахан үймээн дэгдээгээд авсан. Харин тархин дотор байгаацэнэгийг нь хэмжээд үзвэл чухам хэн жин дарахыг үнэндээ мэдэх юм алга. Эндээсүүдэж түүнд ард олон “салаавч” гэх нэр хайрласан.

“Байгальд ээлтэй гишүүн”

Бас нэг шинэ нэр бий. Энэ бол саяхны болж өрнөсөн зүйл. “Хөвсгөл далайнэзэд” төрийн бус байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Одонтуяа нарт энэпарламентын “Байгальд хамгийн ээлтэй гишүүн”-ээр тодорсныг батламжилсан “Ногоонод” дурсгалын цом гардуулсан. Үүнээс үүдэн түүнд “Байгаль” Баярсайхан гэж хочхайрлаад авч. Ерөнхийдөө УИХ-д байгаль орчны чиглэлээр хоёр ч удаа байнгынхороо удирдсан учраас энэ цомыг гардсан бололтой юм. Түүнээс биш байгальд тиймч ойр гишүүн биш гэдгийг ойр орчмынхон хэлж буй. Тиймээс л ёгтлох маягаар“Байгаль” гэсэн хоё хайрласан хэрэг. Яахав, Урт нэртэй хуулийг санаачилагчдынбагт ажилласан. Чингэлтэй дүүргээс сонгогдсон болохоор байнга л Чингэлтэйхайрхан хэмээн ярих болсон нь түүнд ийм алдар хайрласан байх. Түүнээс бусбайгальд ээлээ өгсөн бодит ажил хийчихсэн нь юу л бол. Лав Урт нэртэй хууль ньөнөөдөр монголчуудад гай тарьсан. Гаднын хөрөнгө оруулалтыг 60 гаруй хувиарбуурч, улмаар хямрал нүүрлэхэд нөлөөлсөн гишүүн бол Г.Баярсайхан.

“Тусгааргүй Монголын тулхгүй Түшээ”

Энэ хочийг саяхан тэр өөрийнхөө өнөөх л “Тамхин хавтага”, “Гүзээнд наалдсандэлүү” нэрээрээ олоод авчихсан хэрэг. Үүнийг би хэлээгүй өөрөө хэлсэн гэдгийгэхэлж дурдах нь зүйн хэрэг байх. Г.Баярсайхан өнгөрөгч сарын сүүлээр нэгэнтелевизийн ярилцлагад УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатарнарын хамт оролцов. Ийнхүү тэд богино цагт ихийг ярихыг хичээсэн нь чухам юуяриад байгааг ойлгох юмгүй болгов. Тэр тусмаа Г.Баярсайхан, Д.Ганбат нар болчухам юу хэлэх гээд байгаагаа ч мэдэж байгаа юм алга. Ерөөсөө л манай нам болингэсэн, танайх бол ийм гээд л талцах гэж цаад хоёрыгоо сандаргав. Цаадуул ньхэдийгээр нам дамжсан өнөөх л олигархи бүлэглэлийн этгээдүүд хэдий ч тэрхоёроосоо бараг ичсэн байх. Яриа Ю.Цэдэнбалын ойг тэмдэглэх эсэх тухаймаргаанаар эхэлсэн. Ийнхүү үүгээр дамжаад тусгаар тогтнолын сэдэв рүү орчихлоо.Үнэндээ Д.Ганбат нар жижигдэж байна,аа. Гэтэл Г.Баярсайхан гишүүн маань Эгийнголын усан цахилгаан станцийг барихаар бид жинхэнэ тусгаар улс болно гэв.Цаадуул нь усан цахилгаан станц барих гэж байгаа нь зөв. Гэхдээ таван жилийндараа өгөөжөө өгөх зүйлд 800 сая ам.доллар зарж болохгүй. Эдийн засаг хүндбайна гэвэл Г.Баярсайхан зөрж эхлэв. Зөрөхдөө өнөөдөр бид тусгаар улс биш шахамзүйл ярив. Бид ОХУ-аас цахилгаан авч байна, шатахуун түлшээ авч байна. Ингэхээрерөөсөө тусгаар улс биш гэнэ. Өнөөх өвгөдийн амиараа дэнчин тавьж, цусаараабичсэн тусгаар тотнолын халуун түүхийг шууд уландаа гишгилээ. Экспортынбүтээгдэхүүнгүй бид нар өөр яах билээ. Хэрэглээнийхээ дийлэнх хувийг гаднаасимпортоор авдаг бидний хувьд зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ л экспортолдоггэдгийг эрхэм түшээ мэддэг байлгүй гэж найдая. Яахав, Г.Баярсайханы санаа бол зөв.ОХУ-аас цахилгаанаа, шатахуунаа авдаг учраас тэдний хараат байна. Энэ бүгдээссалах хэрэгтэй л гэсэн үг. Гэхдээ үүнийг хэлэхийн тулд тусгаар тогтноод олонарваны нүүр үзэж байгаа улс орноо тусгаар улс биш шахуу зүйл яриад суужболохгүй л дээ.  Ерөөсөө Төрийн түшээ хүнтухайн улстөр гэхээсээ илүү гадаад харилцааны өндөр мэдрэмжээр энэ мэт зүйлээдүгнэж баймаар. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлмөөр зүйл олон ярина билээ. Хамторж байгаа Д.Ганбат нь ч гэж нэг тэрэгний дугуйнууд. Өнөөдөртөө бид ОХУ-аасшатахуун авахгүй гээд бид яахав дээ. Скандивийн орнуудаас ав гээд хойд ах нарцоргоо хаачихвал бид яах вэ. Скандивийн орнуудаас шатахуун авбал бид нэг литршатахууныг бараг 10 мянган төгрөгөөр хэрэглэх байлгүй. Нефть нэрэх үйлдвэртэйболчихоод, хөрсөн дороо байгаа нефтиэ өөрсдөө бүрэн гаргаад баяжуулчихдагболсон хойноо ийн дуугарах нь зөв. Эрдэмтдийн тооцоолсноор манай нефтийн нөөцөөрсдийнхөө хэрэгцээг хангах хэмжээнд байгаа эсэх нь ч эргэлзээ төрүүлсээрбайгаа. Нөгөө талаар манай шатахуун түлшний жилийн хэрэглээ нэг сая гаруйхантонн шүү дээ. Асар том “Роснефть”-д бол манай хэрэглээ бол юу ч биш. Элдэвзүйлийг бодлогогүй чалчиж байж хойноо мэдэлтэй цорго хаалгачихвал мянганГ.Баярсайхан байгаад ч хэрэггүй. Энэ мэт бодлогогүй яриа нь түүнийг юу чмэддэггүй тэнэг харагдуулахаас гадна янз бүрийн хоч зүүлгэхэд хүргэдэг юм.

“Салаавч” үзүүлээд өөдөлдөггүй юм уу даа

Үүнээс улбаалаад нэгэн зүйлийг сануулахад салаавч үзүүлэх нь улстөрд шинэзүйл биш л дээ. Харин салаавч үзүүлсэн улстөрчид, улстөр санаархагчид ерөөсөөдээшээ ахидаггүй юм билээ. Анхлан “Наран туул”-аар овоглож, улстөрд орж ирсэнУИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу дархан аварга Б.Бат-Эрдэнэд салаавч үзүүлжарай л дархан мэхэнд нь орчихоогүй мэнд үлдсэн. Харин салаавч үзүүлсэн Ш.Сайхансамбууулс төрөөс зайлсан. Нарантуулд нь түймэр гарахаас эхлээд бизнесд нь ч саадурчирч байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр УИХ-ын гишүүн асанЦ.Шинэбаяр цагдаа хүчнийнхэнд салаавч үзүүлснээр эрүү үүсч, улмаар шийтгүүлсэн.Ц.Шинэбаярын хувьд ч 2012 оны сонгуульд амжилт үзүүлж чадаагүй. ӨмөөрсөнН.Энхбаяр нь ч хорих ялаар шийтгүүлж, улмаар эрүүл мэндийнх нь байдал туйлынмуудсан. Түүнчлэн улстөрд хорхойсох болсон дуучин С.Жавхлан үндэсний бөхөөрбүсгүйчүүд барилдах гэж байгааг сонсоод салаавч гарган бухимдлаа илэрхийлсэн.Удаа дараа л сонгуульд өвдөг шороодсон. “Хас”-ын гэх Ч.Ганхуяг Засгийн газрынордон руу салаавч үзүүлсэн. Өдгөө МАН дотор нэр нүүр унаж, бизнес нь ч таагүйтухай мэдээлэл бий.

 



Эх сурвалж: “Үндэсний мэдээ” С.Ууганбаяр

2015.12.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Монголын сэтгүүл зүйн салбарын 2015 оны шилдэгүүдийг шалгаруулна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.13

С.Амарсайхан Тэргүүлэгчдээ хуралдуулж чадахгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.17

Газар өмчлөх бүртгэлээ энэ сарын 15-ны өдөр хүртэл баталгаажуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.08

Кассын машин, хэвлэх төхөөрөмжийн үзэсгэлэн явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.10

Ардчилсан намын жагсаал асуудал дэвшүүлж чадах уу?!

...

Дэлгэрэнгүй » 2018.02.01

Стресс удирдах

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Улаанбаатарт 22 хэм хүйтэн байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

Намаасаа хөөгдсөн О.Баасанхүү АН-д элсэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.26