Цэцэрлэгийн багш болон эмч нарын хариуцлагатай холбоотой асуудал байнга хэл ам дагуулдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл цэцэрлэгийн багш хүүхэд хооллож байхдаа хүний нялх хүүхдийг зодож байгаа камерын бичлэг шуугиан тарьж эхлэв. Тодруулбал, Дундговь аймгийн "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгийн багш ийнхүү харгис хэрцгий хандан хүүхдийг "хоолоо идсэнгүй" гэх шалтгаанаар зоджээ. Сурган хүмүүжүүлэгч багш хүн хүүхэд зодож, занчиж хооллоно гэж байх уу. Иймэрхүү байдал ер нь тогтмол байдаг байх гэсэн хардлагыг ч эцэг эхчүүдэд төрүүлээд байна. Өмнө нь бас нэгэн цэцэрлэгийн багш хүүхэд зодож чимхсэн хэрэг асуудал дагуулж, арга хэмжээ авахуулах дээрээ хүртэл тулж байсан нь саяхан. Хүний нялх хүүхдүүдийг хүмүүжүүлж сургахын оронд зодож занчих нь багшийн үйлдэл, ёс суртахуун мөн үү гэдгийг холбогдох газраас нь анхаармаар.
2015.12.04
...
...
...
...
...