Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

        Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2015 оны эдийн засаг нийгмийн зорилтыг бүрэн хангалттай биелүүлсэн гэж дүгнэж, 2016 оны эдийн засаг нийгмийн зорилтыг хэлэлцэн баталсан. Нийслэлийн  2016 оны  эдийн засаг нийгмийн зорилтод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 5А зорилтын 23 чиглэл, 115 заалтын хүрээнд нийт 250 зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр баталсан байна.  Эдгээр ажлуудаас тоймлон танилцуулахад, тусгай замын автобусны төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хангахаас гадна, 3 га газарт бичил цэцэрлэг байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тусгасан байна. Мөн ойжуулалтын ажлыг 300.0 га талбайд хийх, уул уурхайн олборлолтын улмаас ухагдаж, эвдэгдсэн 30 га газрыг нөхөн сэргээх, “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги”-ийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ. 


2016 онд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, шинэчлэх сайжруулах ажлын зураг төсвийг боловсруулж дуусган, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах юм байна.


Мөн нийслэлийн орон сууцны мэдээллийн цахим нэгдсэн сан байгуулж “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Шинээр 15,000 ажлын байр бий болгож,  20,000 иргэнийг байнгын болон түр  ажлын байраар хангана гэж заасан байна. Ажил, мэргэжилгүй 12,000 иргэнийг мэргэжлийн болон давтан  сургалтад хамруулж, “Гэрээт цэрэг-Ажлын байр“-ны хүрээнд цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг ажлын байраар хангана гэж тусгажээ.


Ирэх жил улсын төсвийн хөрөнгөөр 8 цэцэрлэг, 7 сургууль, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 11 цэцэрлэг, концессоор 6 цэцэрлэг, 2 сургууль шинээр барина. Мөн шинээр 68 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлнэ.


Түүнчлэн Өвөр болон Ар гүнтийн автозам, Багануурын автозамыг шинээр барьж, Концессын гэрээгээр Нарантуул ОУХТ-ын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих, Морингийн даваанаас Авто худалдааны цогцолбор хүртэл автозам гүүрийн хамт барих Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх автозамыг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх юм.


Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, түргэн шуурхай болгох зорилгоор Төрийн үйлчилгээний төвийг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байгуулж, үйл ажиллагааг нь бэхжүүлнэ гэж Нийслэлийн ИТХ-ын 32 дугаар хуралдаанаас баталсан нийслэлийн 2016 оны эдийн засаг нийгмийн зорилтод тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2015.12.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Алт тушаалтын хэмжээ 5.5 хувиар нэмэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.20

Кардашианы хүү од болов

...

Дэлгэрэнгүй » 2016.06.26

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Н.Түвшинбаяр Чиндаогийн гран прид түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

ХААН Банк 10 гүйлгээ 10 iPhone урамшууллыг амжилттай зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.11

Ардын Төрийн наадмын аварга цолтой бөхчүүд-21: Г.Эрхэмбаяр

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Хүнсний аюулгүй байдал- Хүн бүрийн зүтгэл

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10

Ш.Сайхансамбуу: Би хэн шатаагаад байгааг мэдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03