Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.12.03.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулав. Танилцуулгад, Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2015 оны 06 дугаар сарын 19, 23-ны өдөр, 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хуульзүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв.

Зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурлын дарга З.Энхболд, намын бүлгийн дарга нарт хандаж ирцээ сайн бүрдүүлж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэж байгаа энэ чухал үед намаараа ялгарахгүйгээр асуудалд хандахыг албан ёсоор сануулав.

Хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол 99, найруулгын 69, нийт 168 саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр мал хулгайлах гэмт хэрэг нь ердийн хулгайн гэмт хэрэгтэй харьцуулахад малчныг ажлын байргүй болгож улмаар амьжиргааны гол эх үүсвэргүй, амьдрах боломжгүй болгож байдаг ноцтой хор уршиг бүхий гэмт хэрэг тул Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ын төслийн Арван долдугаар бүлэгт "Мал хулгайлах" гэсэн зүйл нэмэх гэснийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн нийт 14 хууль,  2 тогтоолын төслийг  тус тус батлав.

Бэлтгэл ажил хангахтай холбогдуулан УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийг 2016 оны есдүгээр сарын нэгний өдрөөс  хэрэгжүүлэхээр боллоо.

Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүд хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны зургадугаар сарын нэгний өдөр байхаар зааж өгөх ёстой гэж санал гаргасан ч Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тайлбарласнаар, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал шаардагдана. Түүнээс гадна гэрийн хорионы техник, тоног төхөөрөмжийг захиалж, авчрахад зургадугаар сарын нэгэн гэсэн хугацаа боломжгүй байгаа юм. Мөн Улсын Дээд Шүүх, Прокуророос  хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны есдүгээр сарын нэгэн байх нь зохимжтой гэж бидэнд ирүүлсэн гэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан хэлэхдээ, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж баталлаа. Нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр маш чухал хууль батлагдлаа. 13 жилийн дараа энэ хуулийг эцэслэн баталлаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан чухал зорилт өнөөдөр биелж байна. Хууль зүйн яам, Шүүх, Прокурор, өмгөөлөгч, судлаач нар болон бусад байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцож, ажлын хэсэгт багтан ажилласан. Мөн хуулийн төсөл дээр олон хоног ажилласан Хууль зүйн байнгын хорооны гишүүд болон ажлын хэсэгт орж ажилласан бүх намын гишүүдэд талархал илэрхийлье” гэлээ. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталснаар өндөрлөв.

Маргааш чуулганы нэгдсэн хуралдаан Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/  эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

2015.12.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад давлагаа үүсгэх нь тодорхой болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.10

Д.Ганбат: Замын чанар, стандарт зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно

...

Дэлгэрэнгүй » 2016.08.15

Л.Нямгэрэл: Урьдчилан сэргийлэх гэдэг хоёрхон үгний цаана...

...

Дэлгэрэнгүй » 2016.11.11

Виктория Райдосын лекцийн “нууцаас”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.19

"Даганалтайн дэрс"-нд таван сумын мал өвөлжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Шатахуун дутуу шахсан гэх мэдээллийн дагуу шалгажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.17

Мэхт мэхэндээ болох вий

...

Дэлгэрэнгүй » 2015.08.04

Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.21