Хамтын тэтгэврийн тухай хуульд 76 мянга гаруй иргэн хамрагдана

Хамтын тэтгэврийн тухай хуульд 76 мянга гаруй иргэн хамрагдана

Эрхэм гишүүд хоёр жил хэртээ дуншсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа. Ингэснээр 15-аас дээш жил хамт амьдарсан ахмадууд нэг нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч тэтгэврийг нь улсаас үргэлжүүлэн олгохоор болж байгаа юм. Харин тэтгэврийнх нь яг хэдэн хувийг олгох эсэхийг Засгийн газраас тогтоох бөгөөд хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр боллоо.
 
Эл хуулийн төслийг анх 2014 оны нэгдүгээр сарын 1-нд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлж байв. Өргөн мэдүүлсэн цагаас эхлэн иргэд, тэр тусмаа ханиа алдсан ахмадуудад багагүй хүлээлт үүсгээд байсан билээ. Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжсэн, ахмадуудын амжиргаанд нэмэр болох энэхүү хуулийн төслийг УИХ-ын эрхэм түшээд хоёр жил дуншуулан байж, өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар баталсан юм.
 
Хуулийг эцэслэн батлах үед зарим гишүүнээс “Жилээс жилд Нийгмийн даатгалын сан хүндэрч байгаа. Энэ хүндрэлийг нарийн тооцож чадаагүй байвал хуулийг хэрэгжүүлэх боломжгүйд хүрэх эрсдэлтэй” гэдгийг сануулсан.
 
Учир нь, эл хуулийг хэрэгжүүлэхийн тулд улсын төсөвт жил бүр 21 тэрбум төгрөгийг тусгах шаардлагатай аж. Гэхдээ дээрх мөнгөн дүн бол эцсийн байдлаар тогтоосон тоо биш. Хууль санаачлагчдын зүгээс гаргасан урьдчилсан тооцоо юм. Хуульд тусгаснаар 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш ханиа алдсан хүмүүс Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдах бүрэн боломжтой бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацааг нөхөн олговор тооцож тэтгэвэр олгохоор заажээ.
 
Харин дээр дурдсан хугацаанд ганцаараа үлдсэн хүн даатгалын байгууллагад хандаж, өргөдөл гаргах аваас хуульд хамрагдах боломжтой юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь хуулийн төсөлд зааснаар олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд нь тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр давхар олгогдох явдал юм. Гэхдээ хуульд зааснаар тодорхой шалгуурыг тавьж байгаа ч амьдрал баян учир зарим иргэнд уг хууль үйлчлэхгүй байгаа  тдаиолдол бий. Тухайлбал, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрүүтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэд энэ хуульд хамрагдах боломжгүй гэдгийг хууль санаачлагчдын зүгээс хэлж байна.
 
Харин статистик мэдээллээс үзэхэд 2010 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 69.2 хувь 15-аас дээш насныхан байна. Эдгээрийн 31.3 хувь нь огт гэр бүл болоогүй, 60.1 хувь нь гэр бүлтэй, 3.1 хувь нь салсан, 5.5 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүд аж. Нөгөөтэйгүүр хуулийн төслийн шаардлагад нийцвэл зохих 10- аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үх хүүхэд төрүүлэн өсгөсөн гэр бүлийн тоог нарийвчлан гаргахад одоогийн байдлаар хүндрэлтэй байгааг албаныхан хэлж буй бөгөөд хууль санаачлагчид тооцоолсноор ойролцоогоор хамтын тэтгэвэр авах боломжтой 76 мянга гаруй иргэн бий хэмээн тооцоолжээ.
 

Өглөөний сонин
Б.Төрбат

2015.12.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Ипотекийн зээлтэй иргэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тавилга авах боломж бий

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс засал хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.26

Хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

Олон улсын хэмжээнд Монгол улсын найман иргэнийг эрэн сурвалжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

Цаг урагшиллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Шилэн Цогоо шагнуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Машинд цоожлуулсан охин цонхоор нь унаж нас барчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

МУСТА Дуучин Н.Мөнгөншагай ”Андгайт нутаг” уран бүтээлийг хүлээн авна уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.17