Хорооны Засаг даргаас хорвоог захирахдаа тулж явна



     Нэгэн насаараа сонгуульд нэрдэвшиж өвдөг шороодсон “Буян” Б.Жаргалсайханыг телевизээр арай гэж оногдсонцагт бусдыг зүхэж байхад З.Баянсэлэнгэ хууль тогтоох дээд байгууллагынсэнтийгээс Төрийн түшээдийг загнаж сууна. Асар том ялгаа мөн биз. Монгол УлсынЕрөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан дан дээлтэй жиндэж явахад тэр УИХ,Засгийн газрын хуралдаанд салбар яам толгойлон давхар дээлтэй халууцаж сууна.Үүнийг тавилан гэдэг юм. Б.Жаргалсайханы тэр их хөрөнгө, хоосон улстөржилт өөртнь огт хэрэг болсонгүй. Хойшид ч үгүй биз. М.Энхсайханы намын дарга, өндөр нэрсүр бас л огт хэрэг болсонгүй. Түүнээс биш З.Баянсэлэнгэд “Буян” компанийнх шигих хөрөнгө байхгүй. МҮАН гэсэн нам, нам дамжсан гар хөл бол бүр байхгүй. Тэр чбүү хэл нэгэн цагт Монгол Улсын эзэн байж, ёстой л “толгойтыг бөхийлгөж,тойгтныг сөхрүүлж” явсан намынх нь дарга Н.Энхбаяр хүртэл парламентад суух гээдчадахгүй байна. Энэ бол хувь хүнд зурж өгсөн төөрөг. З.Баянсэлэнгэ гэх энэ эмэгтэйзурсан зургаараа л аж төрж байгаа нь энэ байх. Тэр парламент, Засгийн газартсуух гэж бусад шиг мөнгө цацсангүй. Өвөл зуныг умартан улстөржсөнгүй нь ийнбодоход хүргэсэн хэрэг.

       З.БаянсэлэнгийгУИХ-д орж ирэхэд сайн муу асар олон мэдээлэл тарсан. Өчигдөрхөн нэг системдажиллаж цалингаас цалингийн хооронд шогшиж явсан хүн гэнэт сенатр болчихоорцаадуул нь атаархасан хэрэг. Уржигдархан зөөврийн худгаас ус зөөж зогссонбүсгүй олны хүндлэлд ороод ирэхээр жөтөө нь хөдөлсөн хүмүүсийн мэдээлэл байсанболов уу. Угаасаа монголчууд бидний цусанд байдаг зан хойно яая гэхэв. Тэртусмаа тухайн сонгуульд өвдөг шороодсон шинэхэн улстөрчид ихээхэн сэтгэлдундуур, муучлах замаар ярьж байсныг сайн санаж байна. Түүний хувьд нэр цэвэрэлдэв мөнгөний бүлэглэлд яаран давхиад орчихгүй чанар нь улстөрд ихээхэнхэрэгтэй. Хойшид ч тэр ийм бүлэглэлд багтахгүй байх. Яагаад гэхээр цаадуулынхаамафи маягийн бохир ажиллагааг яагаад ч ойлгохгүй. Энэ ажиллагааны загалмайлсанэцэг гэж болох Н.Энхбаяр дарга нь ч түүнд арга зааж өгөхгүй. Мафизмтайхарилцаад сурчихвал Н.Энхбаяр түүнд бараг л хэрэггүй болно гэсэн үг. Гэхдээямар учирал ерөөлөөр их улстөрд хөл тавив гэдэг нь хэний ч сонирхлыг татажтаарна.

       МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал болохынөмнөх өдөр Гандантэгчинлэн хийдэд намынх нь гишүүд залбирал үйлдэж, даргаааврах эцсийн гарц хайсан. Аргаа барахдаа лам барааддаг монголчууд бидний занхойно доо. Ийн арга тасарч явах үед З.Баянсэлэнгэ гишүүний залбирч суусан дүрбол монголчуудын санаанд тодхон үлдсэн түүхэн зураг болж таарна. Үнэнхүүсэтгэлээсээ гуйж байгаа энэ төрх улстөрд тийм ч олон тохиолдохгүй. Арга ч үгүйбиз. Өөрийнх нь зүүдлээгүй явсан дүрд хувилгаж өгсөн хүнийхээ төлөө ийнзалбирах жудаг хэнд ч байж таарна. Хэн байхад нь хэн хэн болгочихов гэдэг ихтом асуудал л даа. Жинхэнэ эгэл боргил дундаас парламентад орж ирсэн тэрулстөрч болох болоогүй ч ардын хүү горилж болдоггүй их тоглоомын дүрмийг тун хурдансурч байна. Хурдан суралцахгүй бол нидэрчих гээд байдаг талбар хойно өөр яах чбилээ. Энэ танхимд урьд өмнө бараг хөл тавьж үзээгүй гэж болох тэрээр өнөөдөрхууль тогтоох дээд байгууллагын сэнтийгээс гишүүдийг загнаж, Засгийн газрынхуралдаанд үг хэлж сууна. Ёстой л Хорооны Засаг дарга байсан эмэгтэй хорвоогзахирахдаа тулж явна.

       Богинохонхугацааны улстөр нь түүнд ийм өндөр сэнтий хайрлана чинээ тухайн цагт хэн нэгэнбүү хэл өөрөө ч төсөөлөөболов уу үгүй болов уу. Хэрвээ З.Баянсэлэнгэ парламентадорж ирээгүй бол хэн нэгэн олигархи сууж л таарна. Тэгэхээр нэр цэвэр, жинхэнэардын дундаас тодорсон З.Баянсэлэнгэ байх нь 100 хувь дээр гэдэгт өнөөдөролонхи санал нэгдсэн байх. Ямартай ч Л.Гүндалай мэтийн балайрахаас тэс өөр.Ажил мэргэжлийн хувьд ч тэр анхан шатнаас ажлын гараагаа эхэлсэн гээд түүнд төртүшилцээд сүйд болдоггүй юм гэхэд саад болохгүй нэр цэвэр улстөрч. Тэрээр 1994онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөнцагаас хойш 1999 онд НЦГУТ-д бага эмчээр ажилласан аж. Харин бага эмчээражиллаж байсан З.Баянсэлэнгэ Цагдаагийн академийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.Хожмоо эзэмшсэн энэ мэргэжил нь өдгөө түүнд асар их хэрэг болж байгаа даа. Хүндоноогдсон тавилан, зурсан зураг төөрөг гэж бий. Тиймдээ ч түүнийг алс хэтдээхууль тогтоох дээд байгууллагын сэнтийд залрах төөргөөр Цагдаагийн академидсургасан байлгүй. Хэрвээ тэр сүсэгтэй болоод ангийнхаа Н.Батбаяр, Д.Арвин нартитгэдэг бол нэг үзүүлчих хэрэгтэй. Түүнийг цагдаагийн академид суралцаж ахуйцагт нь багшилж байсан нөхөртэй З.Баянсэлэнгийг УИХ-ын гишүүн болсны дараатаараад “Энэ З.Баянсэлэнгэ маш чармайлттай, хүнд нэг л зангаараа ханддаг хүнбайгаа юм. Нас ахимаг оюутан байсныг ч хэлэх үү идэвхи зүтгэл ихтэй, асуужшалгаасан л хүн явдаг байлаа” хэмээн өдгөөгөөс арав гаруй жилийн өмнөхдурсамжаа уудлана билээ. Ямарч байсан номын дуу зааж байсан багш нь түүнийг огтхэрэггүй хүн яах гэж УИХ-д ороод ирэв гэж хэлээгүй юм. Гэхдээ “Багшийн эрдэмшавиас” гэсэн үг байдаг учраас аяндаа харагдана биз.

       Тэр Эрхзүйч мэргэжил эзэмшсэн даруй Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэс, НийслэлийнБаянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, Хэрэглэгчдийн эрх ашгийгхамгаалах нийгэмлэгт арбитрч гэх албуудыг 2008 оны сонгууль хүртэл хашсан. Энэнь түүнд хуулийн чиглэлээр мэдлэг цуглуулж, туршлага суулгасан он жилүүд болсонбайх. Мөнхүү Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар хоромхонзуур ажилласан нь ч түүнд их хэрэг болж таарна. Одоогоор төр захиргааныбайгууллагын анхан шатанд ажилласан хүн УИХ-д байхгүй байх. Хамгийн багадаа лаймаг толгойлсон этгээдүүд парламентад морилдог шүү дээ. Эсвэл пүүс компанийнэзэд байх ийм л орчин хойно. Тэр бол улстөрчийн хувьд ийм л товч намтартайнэгэн. Харин түүний намтрын хуудсанд бичигдэж үлдэх учиртай хэдэн зүйлийг эргэнсанахад илүүдэх юун.

      МАХН-ыг МАХН болоогүй байхадН.Энхбаярт үнэнч зүтгэсэн З.Баянсэлэнгэ эвслийн жагсаалтын долоод эрэмбэлэгдэнорж ирсэн. Мөнхүү Н.Энхбаярын хүү Э.Батшугар жагсаалтын зургаад байсан ч мөнхууль бус байгаад хасагдсан учраас тэрээр эрэмбээ нэгээр ахиулж зургаад жагссанюм. Э.Батшугар нь Сонгуулийн шинэ хуулинд орсон “Цэргийн насны боловч цэргийналба хаагаагүй этгээдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдэг заалтаархасагдсан юм. З.Баянсэлэнгийн хувьд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Н.Энхбаяртүнэнч байж МАХН нэрийг авахад хүчин зүтгэж, намынхаа даргын даалгавраар жагсаалцуглаан олныг зохион байгуулсан нэгэн. Тэр ч бүү хэл өлсгөлөн зарлаж гээдН.Энхбаярын төлөө амь насаараа дэнчин тавьсан гэдгийг бид сайн мэднэ. ТэрээрУИХ-ын гишүүн болсон ч Н.Энхбаярт үнэнч гэдгээ удаа дараа харуулж, өдгөөБарилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаа юм. Түүнд айсуй 2016 онысонгууль нааштай байх болов уу. Учир нь намынх нь дарга өөрт нь үнэнч үлдсэнЗ.Баянсэлэнгэд ахин том итгэл үзүүлж таарна. Хамгийн гол нь Н.Энхбаяр нь ахиадулстөрийн шуурганд өртөхгүй бол шүү дээ. Ойрын сураг чимээ сонсоход мөнхийндайсан Ц.Элбэгдорж Н.Энхбаярын эсрэг ажиллагааг эхлүүлсэн гэнэ лээ. Гэхдээулстөрийн эргүүлэгт өртсөн ч нөмөртөө хэсэг нөхдийг багтаадаг Н.Энхбаярыгдагахад З.Баянсэлэнгэ алзахгүй ээ. Ийм л нэгэн эмэгтэй өөрийнхөө зураг төөргийгдаган Төр түшилцэж явна. З.Баянсэлэнгийн улстөрд хэр удаан байх нь гагцхүүөөрөөс нь шалтгаална. Түүнээс биш өнөөдрийн парламентад байх үеэ өнгөрөөсөнэмэгтэйчүүдээс илүү зоримог алхам, илүү санаачилга гарч таарна. 




С.Ууганбаяр

2015.12.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Д.Оюунхорол: Агаар, орчны бохирдол, хог хаягдал, хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо” -д оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.10.31

Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг

...

Дэлгэрэнгүй » 2015.09.07

Ж.Энхбаяр: Улс орныг ийм байдалд оруулсан нам, улстөрчидтэй хариуцлага тооцох асуудал хаана байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.05

Энтрепренёрууд бэлтгэгдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.13

"Даганалтайн дэрс"-нд таван сумын мал өвөлжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Н.Энхбаяр: Улсаа хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ хариуцлагатай байя

...

Дэлгэрэнгүй » 2015.08.26

Ж.Цолмон: Хүний хөгжлийн бодлогын үндэс суурь нь эрүүл мэнд байдаг VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

Г.Анударь: Шулмын чадвар намайг төрөхөд өвлөгдөж ирсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Жорлонгоос нь уулгах бизнес буюу хяналтаас гарсан гүний худгууд

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29