Улстөрд хэрэгтэй ч “Ерөнхийлөгчийн байр суурь” нэр нь дэмий юм аа

      Улстөрчийн хувьд нас залуу,аливаа асуудалд ул суурьтай ханддаг гээд М.Батчимэггишүүнд парламентийн эмэгтэйчүүдээс давуу тал олон бийгэдэг. Байр сууриа ч чамбай илэрхийлдэг нь түүний судлаач мэргэжил, энэчиглэлээрээ ажилласан туршлага нь нөлөөлдөг байж таарна. Ерөөсөө аливаасудлаачийн амьдралд хандах хандлага бусдаас тэс өөр байдагт тэр байх.Яаж ч бодсон бусад шиг хатдын сүнс дуудаж ярилцах замаармухар сүсэгт автахгүй. Камерийн өмнө өртөх гэж гүйлдээд, болсон болоогүйхуулийн төсөл санаачлахгүй нэгэн.

      Харин хааяахан хадуурч харагдахнь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шууд нөлөөлөл гэж хардахад хүргэдэг. Учир ньтүүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлд байдаг. Тиймээс түүний байр суурийгУИХ-д илэрхийлдэг гэх мэдээлэл асар их бий. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчмаань түүнийг өрөөндөө дуудаад “одоо чи чуулганы хуралдаанд ийм үг хэл”. “Маргаашчи хэвлэлд ийм чиглэлээр ярилцлага өг” гээд үүрэгдэж суухыг хэн ч харчихсан юм.Ийм мэдээлэл нийгмийн анхааралд байнга байдаг. Ямартай ч түүнийг“Ерөнхийлөгчийн байр суурь” хэмээн нэрлэх болсон нь огт хоосон хардлага бишбайх. Тэрээр УИХ-д орж ирэхээсээ өмнө Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсаннь ч ийн нэрлэгдэх шалтгаан болсон биз ээ. Миний анзаарснаар тэр нэгэн удаахэвлэлд ярилцлага өгөхдөө “Шуудхан хэлэхэд өнөөдөр хамгийн их дотоодардчилалтай гэж хэлж болох Ардчилсан намд хүртэл ерэн оны өмнөх МАХН-ын Улстөрийн товчоо шиг бүлэг, бүтэц үүсчихсэн байгаа” хэмээж байв. Харин хоёр өдрийндараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм утгатай үгийг яг давтан хэлэхэд хэн ч үгүй л“Ерөнхийлөгчийн байр суурь” хэмээн хардахад хүргэсэн шүү. Бараг л М.Батчимэгийнярилцлагыг харж байгаад хэлчихэв үү гэмээр санадаж байлаа.

       Тэр бол яах аргагүй улстөрдбайх эмэгтэйн нэг гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Манай парламентч эмэгтэйчүүд“Төрд хатан ухаан хэрэгтэй” гээд донгосч л байдаг. Үнэхээр л Төрд хатан ухаан ньхэрэгтэй юм бол М.Батчимэг төрд байх эмэгтэйчүүдийн нэг мөнөөс мөн. Хуультогтоох дээд байгууллагын танхимд барилга бариад, тэнд очиж зам ч бариад л,мөнгө тараагаад л, ядууст гэр өгөөд байдаг хүмүүс заавал байх ёстой биш л дээ.Манайхан л тэгээд ойлгочихсон болохоос биш. Хууль тогтоох дээд байгууллагынтанхимд тэр зам барих, барилга барих зэрэг ажлыг нь ямар ч төвөггүй хийхээрхууль санаачилж батлуулдаг. Нөгөө талаар хатуу зарчимч, өөрөө хууль зөрчдөггүйл хүн хэрэгтэй. Хэрвээ ийм хүн хэрэгтэй гэвэл М.Батчимэг мөн болов уу. Хэрвээбарилга байшин барьдаг мөнгө тараадаг нь тэнд хэрэгтэй бол М.Батчимэг хэрэггүйбайх. Юутай ч түүний тухайд төдийлөн сөрөг зүйл цацагдаад байдаггүй.

     Харин түүний зөвлөх З.Пагмажав,Д.Чинбаяр нарыг Тайваний тагнуул хэмээн шүүхээс яллачихсан даруй энэ хэргийгтүүнтэй холбож хардах нь элбэг болсон. М.Батчимэгийн хувьд энэ тухайд байрсууриа илэрхийлж, “Хувийн журмаар Тайваньд хийж байсан орчуулгатай нь холбоотойюм шиг байна лээ. УИХ-ын гишүүний албатай ямар ч холбоогүй. Хувийнхаа зүгээсхийж байсан орчуулга. Олон жил ажиллаж байгаа. Стратеги, судалгааныхүрээлэнгээс эхлээд хамтарч ажилласан. Ер нь бол улс төрийн зорилготой,захиалгатай л зүйл яваад байх шиг байна. УИХ-ын гишүүний зөвлөхийн хийсэн хэргийгУИХ-ын гишүүнтэй холбогдуулж ярьж байна. Дээр нь маш олон сайтаар нэгэн зэрэгцацагдаж байна” хэмээсэн. Ямартай ч шүүхээс М.Батчимэгийг тагнуул хэмээнцоллоогүйг бодоход гайгүй юм байлгүй дээ.

     Хардах эрх нь хэнд ч байдгаасхойш яая гэхэв. Тэгээд ч М.Батчимэгийг хардах олон шалтгаан байсан. Учир ньтэрээр 1991-1995 онд БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын сургуульд суралцаж байсан.Тайвань гэхээр зүг нэг болж таарна. Нөгөө талаар тэр Батлан хамгаалах яамныдэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаачаар арван жилажилласан. Мөн Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийнгазрын тэргүүн зэрэг алба хашиж байсан нь хардах шалтгаан болсон. Түүнчлэн ҮндэснийАюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх,тэргүүлэх шинжээчээр ажилласан нь ч нөлөөлж таарна. Тэгээд ч тагнуул хоёр ньМ.Батчимэгтэй Стратеги, судалгааны хүрээлэнгээс эхлээд олон жил хамтарчажилласан юм билээ.

     Түүний зөвлөх З.Пагмажавынажилласан суралцсан байдал нь ч хардах эрхийг өөрийн эрхгүй төрүүлсэн байх.З.Пагмажав нь МУБИС- ийн Дорно дахины тэнхимийн хятад хэлний факультет, хятадхэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. 2000-2001 онд Тайванийн Улс төрийних сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн нэгэн. 2005-2008онд Бээжингийн Ардын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, Олон улсынхарилцааны магистрын зэрэг хамгаалсан гэхээр тэрээр яах аргагүй эрхэм гишүүнийзам мөрөөр явж ирсэн нэгэн гэдэг нь харагдана.

      Өдгөөгөөс хоёр жилийн өмнө М.Батчимэгийнхувьцаа эзэмшдэг компаниудын нэрсийг хэвлэлээр дэлгэж тэрээр хариу цохилтхийсэн. Энэ цохилт нь “Би хувьцаа, бизнес эзэмшдэггүй” хэмээх бахдам гарчигтайярилцлага юм билээ. Тиймээс эрхэм хатагтай сурвалжлагчийн асуусан хариултад “Ягнамайг асууж байгаа бол надад өөрт нэг ч төгрөгийн бизнес, нэг ч ширхэг хувьцаабайхгүй. Би 1995 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй төрд ажиллаж байна. Анхсургууль төгсч ирээд л сонирхолдоо хөтлөгдөж өндөр цалин амласан хувийнкомпанид биш, 16000 төгрөгийн цалинтай судалгааны жижиг байгууллагад ажилд оржбайлаа. Надад цалингаас өөр гэр бүлдээ нэмэрлэдэг орлого байхгүй” хэмээсэн.

       Чухам үнэн эсэхийг бүү мэд.Манай Төрийн түшээдэд нэг том дутагдал бий. Тэр нь би хувьдаа компанигүй. Ямарч бизнес байхгүй гээд ядуу зүдүүгээ дууддаг. Уг нь төрийн түшээ хүн “Биеэзасаад гэрээ засчихсан” байх ёстой биз дээ. Ядуу зүдүүгийн туйл улстөрд орохоорядахад л гэрээ засах гэж татвараас хумсалмаар санагдана. “Биеэ засаад гэрээзас, гэрээ засаад төрөө зас” гэдгийг зүгээр ч нэг хэлчихсэн тэнүүлч үг биш лдээ. Энэ үед тэрээр “Нөхөр маань харин оюутан байхаасаа л бизнест зүтгэжөөрийнхөө хүчээр энэ айлын амьдралыг босгож, бүтээж яваа хүн. Нэг ч өдөр, нэг чцаг төрд ажиллаж байгаагүй. Өөрийн болон найзуудтайгаа хамтарч үүсгэсэн жижигдунд хэмжээний хэдэн компани бий. Бас манай хүн ганц Риогийн биш, Багануур,Могойн гол гээд Монгол компанийн хувьцааг ч биржээс авсан л байдаг. Бид энэбүгдийгээ огт үлдээлгүй хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнасан байгаа” хэмээсэннь бий. Ингэхээр түүний яриа зөрж байна гэсэн үг. Ядуу гэх хэрнээ манай нөхөролон компанид хувь эзэмшдэг. Хэд хэдэн компанитай гээд байгааг нэг л ухажойлгохгүй юм билээ. Нөхрийнх нь бизнес гэр бүлд нь хамаагүй хэрэг үү.

      УИХ-д анх удаажендерийн харьцаагаар орж ирсэн гишүүдийн нэг бол М.Батчимэг. Намын жагсаалтын10-т эрэмбэ тогтоолгосон түүнд айсуй2016 оны сонгуулиар жагсаалт бол байхгүй. Тэгэхээр аль нэг тойрогтмандат авах шаанс бол түүнд бий. Аанай лдээр хэлдэгчлэн АН-д байх Ц.Элбэгдоржийн фракцийн хүн учраастүүнд Ерөнхийлөгчийн зүгээс ямар нэгэн тусламж ирэх нь дамжиггүй хэмээн бичиж ярьж байна. Тэр ч бүү айсуйсонгуулиар Ерөнхийлөгчөөс хамгийн түрүүнд дэмжлэг авах хүний тоонд зүй ёсоорбагтаад буй. Гэхдээ дэмжлээ дэмжлээ гэхэд хамгийн эерэг байж болох тойрогт мандатолж өгөх байх. Нийслэлийн хэмжээнд өрсөлдөөн ширүүн болдог. Энэ утгаарааМ.Батчимэг гишүүний хувьд олонд хэр танигдсан хийгээд хэтэвчний хэмжээ гээдолон зүйлээс шалтгаалж, УИХ-ын босго давна гэсэн мессэжийг өгөөд байгаа. Дээр өөрийнх нь хэлдэгчлэн“надад өөрт нэг ч төгрөгийн бизнес, нэг ч ширхэг хувьцаа байхгүй”-гээр бол тэртойрогт өрсөлдөөд амжилт үзүүлэхгүй. Хууль нь чангарлаа л гэнэ. Худлаа ш дээ. Шуудхан хэлэхэдманайд мөнгөний сонгууль л болдог шүү дээ. Ерөөсөө сонгуулийг мөнгөөр уралдахнэгэн өвөрмөц тэмцээн гэж хэлж болохоор.   

      Харин нэгэнтээ сурвалжлагчтүүнээс “Та айсуй 2016 онд Орхоноос нэр дэвших үү” гэхэд  асуултад тэрээр “Үгүйсгэхгүй.2016 онд УИХ-д дахин нэр дэвшвэл намын жагсаалтаас биш, тойргоос дэвшиж таарна.Нэг хүн хоёр сонгуульд дараалж намын жагсаалтад бичигдэхгүй, дараагийн удаа ньтойрогт нэр дэвших бичигдээгүй жишиг ойролцоо тогтолцоотой бусад оронд байдагюм билээ. Манайд ч энэ жишгээр л явах байх” гэснээс харвал эрхэм гишүүн маань айсуй 2016 ондОрхоныг хараалж байгаа бололтой. Үнэндээ Төрд хэрэгтэй хүн гэж үзвэл ард түмэн сонгож таарна. Хэрэггүйгэвэл судалгааныхаа ажлыг л хийж таарна даа.



С.Ууганбаяр

2015.12.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Хүрхрээ” үндэсний дээд лигийн шагнал гардууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

П.Батчулуун: Манай алба эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зангидаж зохицуулах үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29

Алдаагаа засах боломж

...

Дэлгэрэнгүй » 2017.05.30

Ж.Мөнхбат: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.30

Хятадад 40 жил хадгалсан махыг хураажээ

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Өнөөдөр “Дэлхийн зүрхний өдөр” тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.29

Д.Сугар: Төрийн банк 12,4 тэрбумын ашигтай ажилласан

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29