Японы Хүний эхэсийн бэлдмэл/Laennec/ Монголд

laennec

Японы ард түмний эрүүл мэнд, гоо сайхны шалгарсан хэрэглээ болсон хүний эхэсийн бэлдмэлийг манай улсад анх удаагаа 2014 онд албан ёсны эрхтэйгээр “Ди Жи Би” компани оруулж ирээд 1 жил гаруй хугацаа өнгөрч байна.
Ингэснээр энэхүү бэлдмэлийг Монголын ард түмэн хэрэглэж эрүүл мэнд болон гоо сайхны бүхий л асуудлуудыг нааштай шийдвэрлэх боломжтой юм. Тиймээс энэ компаний эмч төлөөлөгч нар болох Г.Чимэдрэгзэн, З.Оргил нартай энэ талаар ярилцлаа.

          – Эхэст хүний биеийн эсүүдийг нөхөн сэргээхэд шаардлагатай бүх мэдээлэл дамжуулах хүчин зүйл шим тэжээлт бодисууд байдаг –

Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хүний эхэсийн бэлдмэл хэмээх энэхүү бүтээгдэхүүн маань Монголын хэрэглэгчдийн гар дээр анх удаа хүрч ирж байна. Ямар учраас энэ бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирсэн бэ? Монголчуудад маань үнэхээр энэ бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага бий юу?

Монголын ард түмэн эхэсийн бэлдмэлийг хэрэглэх боломж ирсэнд баяртай байна. Хүний бие махбод эд эсийн хөгшрөлт 90% нь гадаад орчноос, 10 % нь дотоод шалтгаантай байдаг. Иймээс монгол хүн эрс тэс уур амьсгал амьдралын зөв хэвшлийг зохицуулан амьдрах мөн илчлэг ихтэй нэмэлт бүтээгдэхүүн болох эхэсийн бэлдмэлийг хэрэглэх нь чухал шаардлагатай. Учир нь эхэст хүний биеийн эсүүдийг нөхөн сэргээхэд шаардлагатай бүх мэдээлэл дамжуулах хүчин зүйл шим тэжээлт бодисууд байдаг.

 Энэхүү бүтээгдэхүүний ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Хүний эхэсийн бэлдмэл нь эрүүл мэндийн төдийгүй гоо сайхны маш өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Эхэс нь найрлагандаа бүх төрлийн амин дэм, амин хүчил, эрдэс, энзим, нуклейн хүчил, эрдэс минералууд, өсөлтийн хүчин зүйл зэрэг хүний бие махбодийн эд эсийг нөхөн төлжүүлэх, дааврын балансыг тэнцвэржүүлэх, эд эсийг сэргээх, хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэх, дархлаа сайжруулах гээд эрүүл мэнд болон гоо сайхны сөрөг өөрчлөлтөнд бодитойгоор нөлөөлдөг бодисуудыг агуулдаг.

Ингээд бодохоор энэ бүтээгдэхүүний найрлага их анхаарал татаж байна. Хүний эхэсийн бэлдмэл тийм өндөр ач холбогдолтой эд үү?

Эхэс гэдэг маань жирэмсэн эмэгтэйн умайн хананд шигдэж ургасан, олон сарын турш ургийг хүйгээр ээжтэй нь холбож тэжээл бодис, хүчилтөрөгчөөр хангадаг амин чухал түр зуурын эрхтэн юм. Элэгтэй төстэй харагдах энэ эрхтэнд эхийн цус, хүүхдийн цус холилдохгүйгээр зэрэгцэн урсаж бодисын солилцоо явагддаг. Харин хүүхэд төрсний дараа өөрийн уушгиараа амьсгалдаг болж, өөрөө сүү хөхөн тэжээл авч, хаягдал бодисоо өөрийн өтгөн шингэн гадагшлуулдаг болж эхэлдэг учраас эхэс хэрэггүй болж эхийн биеэс гарах ёстой болдог. Гадаадын улс орнууд ялангуяа япончууд хүүхдийг төрсний дараа эхэсийг хэзээд хэрэггүй болсон мэт үздэггүй. Яагаад гэвэл эхэст хүний бие махбодид хэрэгтэй амин чухал бодисууд агуулагддаг болохыг судалсан учраас.

Та энэхүү бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэдэг мөн ямар ямар орнуудад өргөн хэрэглэдэг талаар яриач?

Хүний эхэсийн бэлдмэлийг Японы Japan Bio Product компани анх 1954 онд хүний эхэснээс боловсруулж Лайннек тарилгыг худалдаанд гаргаж байжээ. Энэ бэлдмэлийг япончууд өнөө хүртэл хэрэглэж тэдний даатгалтай эмийн нэрсийн тоонд орсон байгаа юм. Солонгос, Тайван, Вьетнам, Хятад, Европ, Америк гэх мэт олон оронд өргөнөөр хэрэглэдэг.

Энэ бэлдмэлийг ямар өвчинд хэрэглэх шаардлагатай вэ?

Монголчуудын дунд элэгний В болон С вирус, эмийн болон архины шалтгаант элэг хатуурах өвчлөл их байдаг. Хүний эхэсийн бэлдмэл нь Элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлж үйл ажиллагааг нь дэмжин элэгний олон төрлийн өвчнийг анагаадаг.
Мөн түүнчлэн үргүйдэл, бэлгийн сулралын эсрэг, цэвэршилтийн үеийн хам шинж, архаг умайн салстын үрэвсэл, осол гэмтэл болоод хагалгааны дараах нөхөн сэргээлтэнд, архаг ядаргаа, хөгшрөлтийг эсрэг залуужуулах гээд олон өвчин эмгэгт хэрэглэдэг бүтээгдэхүүн юм.

antiagingЭнэ бүтээгдэхүүн хөгшрөлтийн эсрэг яаж нөлөө үзүүлдэг вэ?

                    – Хүний ихэсийн бэлдмэл коллаген уургийн хэмжээг хэвийн хэмжээнд оруулж үрчлээ болон арьсны нүхжилтийг арилгадаг –

Хүний хөгшрөлт 3 хүчин зүйлтэй холбоотой байдаг. Үүнд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, хүний биеийн дааврын баланс байдаг. Ялангуяа өсөлтийн дааврыг залуужуулах үндэс гэж үздэг. Энэхүү гормоны бууралт жил бүр 1-3%-иар буурч байдаг. Тэгвэл залуу насаа хадгалж үлдэхийн тулд 20 настай үеийнхээ дааврыг хадгалж үлдэх нь чухал. Тэгвэл энэхүү боломжийг Лайннек хүний эхэсийн бэлдмэл маань бүрдүүлж өгнө.

Энэхүү бүтээгдэхүүнийг нүүрний үрчлээс болон арьс цайх өвчинд хэрэглэдэг гэж сонссон. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

Хүний нас ахих тусам арьсан дахь коллаген гэдэг уургийн нөхөн төлжилт муудаж багасдаг. Судалгаагаар 25 наснаас хойш 1,5%-иар багасдаг. 40 нас хүрэхэд нийт коллагеныхээ 1/3-ийг алддаг. Хүний ихэсийн бэлдмэл коллаген уургийн хэмжээг хэвийн хэмжээнд оруулж үрчлээ болон арьсны нүхжилтийг арилгадаг юм. Тэгвэл арьсны нөсөө өөрчлөлтийн эмгэг болох нөсөөжилт, сэвх, арьс цайх өвчний үед нөсөөний хэмжээг хэвийн балансд оруулснаар эдгээр өөрчлөлтийг арилгах боломжтой.

Тэгвэл энэ бүтээгдэхүүн маань Монголчуудын хувьд ямар үр дүн үзүүлж байгаа талаар эмч төлөөлөгч Оргилоос тодруулъя. Уг бүтээгдэхүүнийг Монголчууд хэрэглэж үзсэн үү одоогийн байдлаар Монголчуудад ямар үр дүнгүүд өгсөн талаар ярина уу?

Маш олон байгаа. Жишээ нь, тархины цус харвалтын улмаас үүсдэг саа саажилт өвчтэй хүний нөхөн сэргээх эмчилгээнд саажсанаас хойш 21 хоногийн дараа энэхүү тариаг өдөрт 4мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглэсний дараагаар саажсан хэсэг нь нөхөн сэргэж,саажсан эрхтний үйл ажиллагаа нь сэргэж эрч хүчтэй ажиллаж амьдарч байна. Мөн арьсны үрчлээ, нөсөөжилт, арьс цайх өвчин, цэвэршилтийн хамшинжийн эмгэгүүд, элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурлын үеийн хамшинжүүд, архаг ядаргаанд маш үр дүнтэй байгааг хэрэглэж үзсэн хүмүүс бидэнд мэдээлж байгаа.

Монголчуудад тохиромжгүй байх ямар нэгэн сөрөг зүйл ажиглагдсан уу?

Монгол хүний биед тохиромжгүй сөрөг нөлөө ажиглагдаагүй. Орчин үеийн өндөр технологоор үйлдвэрлэгдсэн учраас олон жилийн туршид хэрэглэхэд хүний биед ноцтой сөрөг нөлөөгүй нь бүрэн батлагдсан.

Хүний эхэсийн бэлдмэлийг хэрэглэж болохгүй хүмүүс гэж байгаа юу?

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, эмийн найрлаганд орсон бодист харшилтай хүмүүс хэрэглэхгүй.

Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд юуг анхаарах бэ? Үр дүнгээ хэдий хугацааны дараа өгдөг вэ?

Бүтээгдэхүүнийг тун хэмжээг нас биеийн онцлогт тохируулан эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэж байгаа. Ямар нэг сөрөг мэдрэмж илэрвэл эмчид хандах хэрэгтэй.Үр дүнгийн хувьд өвчний хүнд, хөнгөн явцаас шалтгаална. Жишээ нь: Архаг ядаргаа, дархлаа суларсан байдал байдалд 14 хонгогийн дараа, элэгний архаг үрэвслийн үед 3 сарын дараа үр дүн нь илэрнэ.

Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд насны зааг гэж бий юу? Хэдий насны хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой вэ?
Бүх насны хүн хэрэглэж болно. Ялангуяа хөгшрөлтөөс өөрийгөө хамгаалахыг хүссэн хүн бүхэн хэрэглэх боломжтой.

Лайннек бүтээгдэхүүнийг хэрэглэгчид маань хаанаас авах боломжтой вэ?

Манай хамтран ажилладаг Монос фарм, Ази Фарм, Анар, Гамба, Цомбо эмийн сангууд болон манай төлөөлөгчийн газраас авах боломжтой.
Мөн манай компани шинэ жилийн баярыг тохиолдуулан хэрэглэгчиддээ зориулан урамшуулалттай худалдааг эхлүүлж байгааг дуулгахад таатай байна. Та шинэ жилдээ эрүүл энх, гоо сайхан, эрч хүчтэй шинэ онооо угтаарай.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг +976-11-313725, 9900-0440, 9999-5238, 9663-7970 утсуудаар авна уу.
И-мэйл: dgb@mongolnet.mn
Вэб сайт: www.Laennec.mn
СБД, 4-р хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд “Ди Жи Би” ХХК

 

2015.12.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Хүртээмжтэй боловсролыг хос мэргэжилтэй эзэмшээрэй

...

Дэлгэрэнгүй » 2015.09.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Ноосны урамшуулал малчдын дансанд орж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглана

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

БОАЖ-ын сайд “Бяцхан агаар”-ынхныг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.12

Монгол Улсын төсөвт тодотгол хийхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Сургууль, цэцэрлэгийн хангамжийг сайжруулж өгөхийг хүсчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.13

Н.Учрал: Боловсролын салбарыг улс төржүүлдгээ зогсоох хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16

Шийдлийн Засгийн газрын Тэргүүн эдийн засагт ингэж “ДЭМ” болов

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

Шинэ бондоос уул уурхайн бус салбарт дэмжлэг үзүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Иргэдийн хэрэглээнд нийцсэн “ТҮЦ“ машиныг устгахаас өөр хийх ажил алга уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.27