Бондын мөнгөөр авсан онгоцыг "Хан Ресурс"-ынхан битүүмжлүүлэх хүсэлт гаргажээ

Хөгжлийн банкны асуудал өнгөрсөн долоо хоногт өндрийг авсан ч харамсалтай нь сүүлийн өдрүүдэд бага зэрэг намжих хандлага ажиглагдаж эхлэв.

Хэдийгээр байнгын хорооны хурлаар хэлэлцэж асуудлыг нь эцэслээгүй ч гэсэн өнгөрсөн долоо хоногт яригдсан асуудлууд араасаа тун ч их хэл ам дагуулж болзошгүй юм. Бондын мөнгийг үр ашиггүй зүйлд замбараагүй зарцуулсан гэх урдчилсан дүгнэлтэд ажлын хэсэг хүрээд байгаа. Тэдгээрийн нэг нь бондын мөнгөөр бойнг 767 онгоц худалдаж авсан явдал байлаа.

Дэлхийн аль ч улсын түүхэнд талх авч байгаа юм шиг онгоц авдаг улс байдаггүй. Нөгөө хэдэн зуун тэрбумаар эдийн засаг нь хэмжигдсэн улс гүрнүүд хүртэл улс зээлээр онгоц авдаг ажээ. Онгоцыг зээлээр авдаг бөгөөд урт хугацааны туршид тухайн онгоц нь өөрийн орлогоороо өр төлбөрөө төлдөг байх юм. Тэр ч бүү хэл ирэх жилүүдэд нэмж хоёр ч онгоцыг худалдаж авахаар яриа хэлэлцээр хийж, гэрээ хэлэлцээрийг байгуулжээ. Нэгэнт гэрээ хийсэн учраас өөрчлөгдөнө гэж байхгүй. Тиймээс авахаас өөр арга байхгүй. Гэтэл манайд яг үнэндээ тийм зах зээл бий юу гэдгийг бодоход илүүдэхгүй. Тэрч байтугай онгоцууд нь манай улсад орж ирэхгүй ч байж болох нөхцөл байдал үүсээд байна.

Монголчуудыг олон улсын тавцанд "муухай" харагдуулж буй Хан Ресурсын хэрэг биднийг тун удахгүй дахин асуудалд оруулж болзошгүй байгаа аж. Өнгөрсөн хавар Канадын компанид манай Засгийг газар олон улсын арбитрын шүүх дээр ялагдал хүлээсэн. Ингэснээр бид "Хан Ресурс" компанид 104 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр болсон. Нидерландын Гааг хот дахь олон улсын арбитрын шүүх манай Засгийн газрын буруу хэмээн шийдвэрлэсэн. Арбитрын шүүхийн нэхэмжлэл гарснаас хойш уг төлбөрийн хүү бодогдож эхэлсэн бөгөөд өдрийн хүү нь 6.485 ам.доллараар нэмэгдэж байгаа. Харин өнгөрсөн намар Засгийн газраас Францын Парис хотын шүүхэд нэхэмжлэл гаргаж, олон улсын арбитрын шүүхээс Канадын “Хан Ресурс” компанид 104 сая ам.долларын төлөх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл Канадын компанийнхан дээрх асуудалд дахин анхаарлаа хандуулахаар болжээ. Тэд өр төлбөрөө авахын тулд манай улсын гадаад дахь өмчүүдийг битүүмжлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тэрхүү хүсэлтдээ тус компани Арбитрын шийдвэрийг хүчээр хэрэгжүүлэх, нөхөн төлбөрийг барагдуулах арга хэмжээний авна. Энэ нь Нью-Йоркийн конвенцид нэгдсэн улс оронд хамааралтай учир уг чиглэлээр туслалцаа үзүүлэхийг мэдэгдье гэжээ. Гадаадад байгаа манай өмч гэвэл элчин сайдын яам болон олон улсад нислэг хийж буй онгоцууд байдаг. Тиймээс манай улсаас олон улсад нислэг хийж буй онгоцууд ойрын үед асуудалд орж магадгүй нөхцөл байдал үүслээ гэхэд болно. Манай онгоц азийн аль нэг улсад буухад нисэх буудал дээр нь шууд хураан авах болно.

Тиймээс тооцоо судалгаа хийхгүйгээр их хэмжээний зардал гаргаж авсан онгоцууд маань эргээд асуудалд орж болзошгүй нь бололтой. Мөн Засгийн газар "Хан Ресурс"-ын асуудалд ойрын өдрүүдэд тууштай хариу өгөх шаардлагатай болоод байна.

Г.Лхагваа

Zaluu.com

2015.12.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

АТГ-ын онилсон “Алтангадас”

...

Дэлгэрэнгүй » 2015.10.09

Хорооны Засаг даргаас хорвоог захирахдаа тулж явна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 14-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Ш.Хишигт: Хань маань арга мухардахдаа өөрийгөө золиослосон

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Б.Чойжилсүрэн: Хүүхдийн мөнгийг олгохын тулд төсөвт тодотгол хийх хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Жолооны эрх сэргээх шалгалтыг цахимаар авна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.18

Өмнөх засгийн газар маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

УИХ хэлэлцэх асуудалгүй болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.06