Амьдралаа зориулсан эр хүн ямар тэтгэвэрт суултай биш, яадгийм


      Тэрээр улстөрд үлдсэн багаханорон зайгаа юугаар ч хамаагүй томруулж харахыг хүсч яваа хуучнаас хуучин кадр.Ардчилсан хувьсгал мандсан цагаас хойш улстөрд хүчин зүтгэсэн эр хүн шууд  тэтгэвэртээ суултай биш, ядгийм. Байгаа бүхболомжоо дайчлахаар шийдсэн нь илт. Тэр тусмаа далан насны босгоор давчихсанМАН-ын Д.Дэмбэрэл парламентад ажралгүй сууж, жар гараад талийсан АН-ынР.Гончигдорж З.Энхболдын эзгүйд хааяа модон алх барьж байхад хэн тэтгэвэртээсуухыг хүсэх билээ.

       Тиймээс л тэр МҮАН-аас дансдугуйлж, МАХН-д данслагдаж гээд тэтгэвэрт суучихгүйг хичээж яваа эр хүн. ТүүнийгМҮАН-аас МАХН-д урвасан гэх албан мэдээлэл гараагүй ч хөндлөнгийн эх сурвалжийн хэлсэн. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярт панаалдуулчихсан хэрэг. Үүний хариудБайгаль орчин ногоон хөгжлийн сайдын суудал ирсэн юм биз дээ. Өнгөрөгч 2012 онысонгуулиар “Шударга ёс” эвслийн жагсаалтад гайгүй дээгүүр, гуравт эрэмбэ заасангэхээр Н.Энхбаярт ихээхэн ойр гэдэг нь харагдана. Тэтгэврийн нас нь дөхөжбайгаа хэнд ч гэсэн дараагийн нүүдэл хэрэгтэй болно. Тэр тусмаа улстөрчийнхувьд энэ нүүдэл юу юунаас чухал. Ямар МАХН-ын дарга Н.Энхбаярын зөвлөх гээдтэнэгтэж явалтай биш.   

      Тиймээс Засгийн газраас МАН-ынзургаан сайдыг хөөгдөхөд “Шударга ёс” эвсэл энэ зургаан суудалд хүмүүсээтомилсон. Энэ үед “Н.Энхбаяр Н.Батцэрэгийг намдаа элс. Тэгвэл сайд болгоногэхэд тэрээр МҮАН-даа үлдэж, З.Баянсэлэнгийг сайд болгохоор боллоо” гэхмэдээлэл цахим ертөнцөд тарж байв. Гэсэн хэдий ч энэ мэдээлэл ташаарсан болохыгэх сурвалж хэлэв. Тэр ерөөсөө улстөрд үлдэж буй насаа Н.Энхбаярын дэргэдөнгөрүүлэхээр шийдсэн гэдэг нь илт. Найруулагч Л.Эрдэнэбулганы “Үхэж үл болноЧингис хаан” кинонд Чингис хаан нэгэнтээ “Жамух хэзээ ч ялагдлыг тэвчдэггүйхүн. Тиймээс тэр гэргүй явж нэргүй үхэхээр шийдэж. Түүнийг олж ир. Үлдсэн насааминий дэргэд өнгөрүүлэг” хэмээдэг дээ. Ийм л зүйл болж байна.

      Ерөөсөө өнгөрсөн хугацаанд болсонпроцесс Н.Энхбаяр, Н.Батцэрэг нарыг салгаж ойлгохооргүй болгосон. Ямар сайндаатүүнийг сайд болгохоосоо өмнө Н.Энхбаяр ийн хэлж байхав дээ. Тэрээр “М.Энхсайхандарга Тавантолгойн асуудлыг өөрөөр яриад байгаа учраас “Шударга ёс” эвсэл 2012оны сонгуулиар ярьсан зүйлийнхээ эсрэг байна гэсэн сөрөг зүйл яваад байгаа.Гэтэл бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр хэвээрээ учраас Н.Батцэрэгийг МҮАН-ындарга болгоод асуудлыг зохицуулаад явъя гэсэн ч хүлээж аваагүй. Бид сонгуульдаабэлтгэх ёстой, Тавантолгойн талаар 2012 оны сонгуулийн үеэр барьж байсан байрсууриа хэвээр хадгалах хэрэгтэй” хэмээсэн нь бий. Н.Энхбаярын хувьд Н.Батцэрэгтхандрах замаар МҮАН-ыг буулгаж авах санаархлаа ч ийн цухалзуулж байсан байжмэднэ. Н.Энхбаяр М.Энхсайхан нарыг эрх ашиг гэгч сүрхий зүйл холбож байгааболохоос биш хоорондоо хонь чоно гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

       Н.Батцэрэгийн хувьд 1982 онд багшаар ажлынхаагарааг эхэлж, нийгэм задрах ная ерэн оны заагт улс орон даяар дэгдэж байсанкоммунист дэглэмийг халах улстөрийн хөдөлгөөнийг орон нутагт эхлүүлснээрулстөрд хөл тавьсан хэрэг. Тиймдээ ч МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагчаарЗавхан аймагт ажиллаж байв. Эндээсээ бага зэрэг өгсөж, Завхан аймгийн Ардчилсаннамын дарга болсон нь түүнийг улстөрд эргэж буцахааргүй оруулсан байх. Энэүеийн ардчилагчдын улстөрийн замналын дэргэд бага санагдах ч түүний байгуулсангавьяаг АН мартах учиргүй гэдгийг надаар хэлүүлэх юун. Яагаад гэхээр тэртөдийлөн шунаад дайрдаггүй зантай байж мэднэ. Эсвэл цаадуул нь үг хэлүүлдэггүйбайхыг ч үгүйсгэхгүй. Улстөрчийн хувьд богинын зайны улстөрийн урваа шарвааг эстооцвол ерөнхий ноён нураагаа алдаагүй нэгэн гэхэд болно. Ер нь аль ч намынбүлэгт тавиад оныхон зайгаа тавьж өгөхгүй чичэрч байхад тэр юунд улстөрийнтэтгэвэрт суухыг хүсэх билээ.

      Завхан аймгийн АН-ын даргабайсан Н.Батцэрэг тэндээ шат ахиулж, Захиргааны гишүүн, аймгийн Хянан байцаахалбаны дарга байгаад мөн аймгийн  МҮАН-ындарга болсон түүхтэй. Ингэж л МҮАН М.Энхсайхантай улмаар Н.Энхбаяртайхолбогдсон хүн. Ингээд анх удаа буюу 1996 онд АН УИХ-д олонхи болоход УИХ-ынгишүүн болж байв. Энэ үеийг манай ахмад сэтгүүлчид “бор халзан хонь нэрээ дэвшүүлсэнч УИХ-д орохоор цаг үе” хэмээн хошигнож бичсэн нь бий. 2000 оны сонгуулиар АНхөрснөөс арчигдахдаа тулахад мань эр ч хамт туугдаж, амьжрахын тулд төрөлбүрийн зүйл хийсээр Налайх дүүргийн АН-ын дарга болсон аж. Сайдын зөвлөхөөсэхлээд дэд сайд МҮАН-ын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд аарсаархан зүйл хийсээр 2012 онтой золгосон нэгэн. Хувь улстөрчийн хувьд түүндухаж төнхөөд байхаар тийм ч зузаан намтар байхгүй. Өөрөөр хэлбэл, бусад шигэээлдэв зүйлд хутгалдаад байгаагүй юм билээ. Яагаад гэхээр тэрээр 1976онд ерөнхий боловсролын сургууль,1982 онд ЗХУ-ын Свердловск хотын УПКтөгссөн цагаас хойш боловсролын сургуульд багш хичээлийн эрхлэгчээр ажилласаннь үүнд нөлөөлдөг болов уу. Тэр өнөөдөр ардчилалд оролцсон анхдагчдын нэг гэжцээжээ дэлдээд байдаггүй. Саяхан АН-д данслагдсан нөхөд ардчилагчид хэмээнцээжээ дэлдсээр улстөрийн арвин зузаан намтартай болж байхад тэр огтхончимээгүй өмнөхөө амжуулж явснаас үүдэлтэй болов уу. 

        Түүнээс биш Н.Батцэрэг 1992онд Улс төрийн боловсролын академи төгссөн цагаас хойш 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2006онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөх, 2006-2007 онд Шадар сайдынажлын албанд зөвлөх, 2007-2008 онд Монгол Улсын Сангийн дэд сайд, 2009-2012 ондМонголын Үндэсний Ардчилсан Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргааражилласан гээд дурдвал намтар зузаарчтаарна. Даанч тэр энэ намтраа хөгжүүлж улстөрд өөрийнхөө орон зайг тэлээгүй. Ёстойл өнөөх урсгалаар нь явуулсаар өнөөдөрт ирсэн нэгэн. Харин аз таарч, “Шударгаёс” эвсэл хэмээх бүлэгтэй, тэр тусмаа Н.Энхбаяр гэдэг нөхөртэй хувь заяагаахолбосноор бүлгийн ч дарга болов. Сайдын суудалд ч ирэв. Үүнээс хойш ч тэрнамтраа зузаалахыг огт хүсэхгүй л болов уу. Өдий болтол босгохыг хүсээгүйхөрөнгө түүн шиг бодь галд тийм ч амар хөрөнгө ирэхгүй. Өөрийнх нь суугаа газарбол улайрч байж л бэлээ зузаалдаг газар шүү дээ. Тэгэхээр тэр тэтгэвэртээсуухыг л хүсэхгүй байгаа болохоос биш бэлээ зузаалахыг илүүд үзэхгүй л байгааболов уу.

      Саяхан түүний богинын зайдурваж шарвасныг эс тооцвол тэр улстөрд ч тэр, амьдралд ч ноён нуруу алдахгүйнэгэн хэмээн үздгийг дээр дурдсан. Магадгүй юм. Н.Батцэрэг тйим бүлэглэлтэйнийлээд нөхдөө унагалаа. Тийм ч олигархи бүлэглэлтэй хамт гар өргөлөө.Улстөрийн ийм хүчинтэй хуйвалдлаа гэх зэргээр сөрөг зүйл бараг дуулддаггүй. Энэтүүний унаган зан, багын хүмүүжил байж болно. Эсвэл цаадуултайгаа хэтэвчнийлдэггүй байх. Хэтэвчнийх нь хэмжээ нимгэн талдаа гишүүдийн тоонд зүй ёсоороруулдаг юм билээ. Яахав, дурдах юм бол “Чилагу” ХХК-д 15762 ширхэг хувьцааэзэмшдэг, үүнийи нийт өртөг нь 1576200.00 төгрөг гэсэн байна лээ. Тодруулбал,  тус компанийн 16.35 хувийг эзэмшдэг гэсэн үгл дээ. Тэгээд бусдын адил “Lexus, RX-350” машинтай гэсэн мэдүүлэг харагданабилээ. Тэгэхээр хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй нөхдүүдийн дэргэд ёстойжижиг гар биз дээ. 2012 оны сонгуулийн дараа тэрээр “Ер нь МАХН-МҮАН-ыг нэг улстөрийн хүчин болох асуудлыг амьдрал аяндаа харуулна” гэж байв. Энэ нь хоёрнамыг нэгтгэсэн ч яахав гэсэн санаархлыг цухалзуулсан хэрэг. Магадгүй,Н.Энхбаярын ч үг байж болно. Ийм л нэгэн кадр их улстөрд өөрийнхөөрөө амьдарчяваа ч хэзээ ч тэтгэвэрт гарахыг хүсэхгүй байна.



С.Ууганбаяр

2015.12.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.04

Өнөөдөр Бурхан багш номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Улаанбаатар хоёр дахь хонгор болох уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.10.17

Баабар:АТГ-аар Засгийн газраа байгуулуулчих

...

Дэлгэрэнгүй » 2016.07.28

Зөрчлийн 10 оноог тооцох Ажлын хэсэг гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.15

Ц.Бямбасүрэн: Мод тарих өдрийг угтан тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.05

Хар жагсаалтад орсон 76-г ард түмэн сонгохгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.12.24