Ховдчууд Д.Батцогтод санал өгсөн үү, Н.Энхбаярт өгсөн үү




       Тэдний хувьд улстөрийн сонголтгэдэг ар гэр, амьдрал ахуй, юу юунаас чухал байдаг бололтой. Тиймдээ лД.Батцогт “Үхрийн бөөр шиг эвлүүлж зүйсэн” “Шударга ёс” эвслийг орхиж, түүнээсч дор зүйдэлтэй АН-ын нөмөрт ирсэн хэрэг. Энэ бол хувь улстөрчийн сонголт.Шуудхан хэлэхэд тэр “Шударга ёс” эвслийн ирээдүйд огтхон ч итгэсэнгүй гэдгийгэндээс харж болно. Гэтэл нөгөө талаас алс хэтийнхээ байг гэхэд улстөрийн ойрынирээдүйгээ мэдэрчих хэмжээний гэгдэх Ж.Сүхбаатар нар МАН-аас урваж, “Шударгаёс” эвслийг ирээдүйгээ гэж харж байх жишээтэй. За яахав, МАН, МАХН тэрээ тэргүйнэг угшилтай учраас элэг татсан байж болно. Үүн лугаа адил АН, МҮАН ч цуснэгтэй ахан дүүс гэхээр Д.Батцогтыг буруутгах аргагүй. Нэгэнтээ М.Энхсайхандпанаалдуулж яваад л толгойных нь эргээ гэнэт гараа биз.

         Уг нь түүний сонгож очсон АНнь өөртөө данстай нөхдийнхөө орон зайг бүрдүүлэх гэж дөрвөн намрын навчисшарлуулсан ч өдгөө бүрдээгүй зодолдсоор л байна. Тэд төрийн эрхийг өгсөн цагт лэнэ зодоон дуусна, түүнээс нааш үгүй гэдгийг Д.Батцогт уг нь ойлгох учиртай. Булаалдахалбан тушаал, эрх мэдэлгүй улстөрийн хүчин хэзээд амар тайван, эвтэй байдагхойно доо. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар тэр Ховд аймагт “Шударга ёс” эвслийннэр дээрээс босч баз хүргэнтэйгээ хамт парламентийн хаалгаар орж ирсэн. Магадгүйховчдууд түүнд бус “Шударга ёс” эвслийн нэрээр саналаа өгсөн бол яана. БүрН.Энхбаяр гэж хэзээ ч хуучирдаггүй кадрын нэрээр ташуурдчихсан бол яах юм. Тухайнүед Н.Энхбаярыг Монгол Улс даяар өрөвдөж, түүний төлөө яахаас ч буцахгүй олонхүмүүсийн дуу хоолой давалгаалж байв. Н.Энхбаярын фракциас нэр дэвшиж өрсөлдсөнхэн бүхэн түүний тухай өрөвдөнгүй ярихад л нулимс асгахаар тийм цагт нэрдэвшсэн гэдгээ мартсан юм болов уу. Д.Батцогт Ховдод түүхэндээ АН ялалтбайгуулж байгаагүй мэддэг л байгаа даа.

       Айсуй 2016 онд АН-ын нэрдээрээс Ховдод өрсөлдөхөөр санал цуглахгүй бол яана гээд олон асуудал босно. Ямартайч өөртөө байгаа хэдийгээ шингээх газаргүй сандарч байгаа АН түүнд тал засч,намын жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлүүлэхгүй гэдэгтэй мөрий тавьсан ч болно.Нөгөө талаар түүнд зөөлөн боорцог байхаар тийм тойрог ч олдохгүй. Тэртээ тэргүйАН ялалт байгуулж үзээгүй Ховд аймгийн тойрог л оногдоно гэдгийг тооцоолсон бизгэж өөрөөс нь асуумаар. Энэ бүгдээс харвал улстөрд шинэ тутам хөл тавиад байгааД.Батцогыг ихээхэн адармаатай улстөрийн зам тосч уулзах нь. Яахав, тэр Ховдаймагт төрж өссөн, Улиастайн арван жилийн сургуулийг 1986 онд төгссөн тэндэхийнунаган хүүхэд гэдэгтээ эрдсэн байж болно. Хамгийн гол нь унаган хүүдээ бүү хэлханилсан амрагтаа санал өгөөгүй тохиолдлыг “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ындарга Ш.Төмөрсүх хэвлэлээр дэлгээ биз дээ. Гэхдээ Д.Батцогт үнэнхүү мэдрэмжтай,бараг зөн билэгч маягийн нөхөр байхыг бас үгүйсгэхгүй.  

        Учир нь тэрээр айсуйсонгуулиар “Шударга ёс” эвсэл задарч угшил угшлаа дагах нь ойлгомжтой. Тиймээсэртхэн бууриа засч байхаар шийдсэн бол бас өөр хэрэг. Тийм магадлал ч өндөрбайна. Улстөрийн алсын хараа, өндөр мэдрэмжтэй нэгэн байж болно. Хэрвээ тиймбол угшлаа дагаж, АН-д нэгдсэн МҮАН-ыг орж ирэхэд Д.Батцогт ямар ч байсан цаадхэдээсээ арай л дээгүүр суудалтай байхыг тооцоолсон юм болов уу. Нэгэн цагтдоншуулчиж гараад, сүүлдээ мөнхийн өрсөлдөгч, заналт дайсан Н.Энхбаяртай ньнэгдэж яваад ирсэн МҮАН-ын нөхдөд АН тийм ч ээлтэй хандахгүй. Ядахад л МҮАН-ындарга М.Энхсайхан жагсаалтад эрэмбэ эдлэх тохироо хийнэ. АН-ын захын гишүүндургүйцнэ. Г.Уянгаас эхлээд тойргоо хамгаалж үлдэнэ гэхээр бас л нэг ньдургүйцнэ. Байгаа хэдээ шингээж чадахгүй байгаа АН-ын гишүүд захаасаа аван адүзнэ. Намын жагсаалтын наймд бичигдэх эрэмбэтэй нөхрийн урдуур М.Энхсайханшургаж л таарна. Тэгэхээр наймын эрэмбэтэй нөхөр МҮАН-ыг адлана, 10-т эрэмбээрзогсож байгаа нөхөр гээд цааш адлах болно. Тэртээ тэргүй улстөрийн тохироо болийм хойно яая гэхэв. Энэ бүгдээс харвал Д.Батцогтын ирээдүйд яах аргагүй ихбартаа харагдана.

        Тэгэхээргаалийн шат шатны байгууллагад ажиллаж, улстөрд хөл тавих бэл бэнчингээбазаасан хэмээн хардагдах Д.Батцогт өдгөөгийн УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамт “Амлалтнэхэх ард түмний холбоо”-ны тэргүүнээр ажиллаж улстөрд замаа зассан нэгэнгэдгийг надаар хэлүүлэх юун. Мэргэжил боловсролын хувьд тэр аль ч намынбүлэглэлд дор суухгүй. ОХУ-ын Москва хотын Усны аж ахуйн дээд сургуулийг усныинженер мэргэжлээр 1991 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг  банк санхүүч, эдийн засагч мэргэжлээр 1998онд тус тус төгссөн. Д.Батцогт ерөөсөө АН-ыг засаг барьж ахуй цагт буюу засагтхамтарч байх үед гаалийн харъяа байгууллагад ажиллаж байсан. Ажлын туршлага ччамгүй гэж хэлж болно. Тухайлбал, “Нөөц” ХХК-д менежер, “Вестерн трейд” ХХК-нийзахирал, “Хайрхан холдинг” ХХК-ний захирал зэрэг албыг хашиж ажлын туршлагахуримтуулсан нөхөр.

        Д.Батцогтыг“шударга ёс” эвслээс гарах хүсэлтээ гаргасны дараа тус эвслийнхэн дотор“Д.Батцогтоор Д.Батцогт өөрөө л дутна” гэх үг гаргаад байсан. “Шударга ёс”-чууд нэг суудлаа алдажбайгаад ийнхүү хорссон хэрэг үү. Үнэхээр Д.Батцогт гэх хувь улстөрчийн мөнчанарыг ийн хэлчихэв үү, мэдэх юм алга.Юутайч тэр “шударга ёс”-чуудын бүлэглэлээс татгалзаж, асуудлыг нь бүлгийнхуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн тухай би вээр бичиглэж байв. Үүнийг би тухайн үеийнмэдээллийн хүрээнд бичсэн. Харин нөгөө талаас Х.Баттулга, М.Энхсайханнарын тохирооны нэг ажиллагаа нь “Шударгаёс”-чуудаас МҮАН-ынхан татгалзах алсынажиллагаа гэсэн нь бий.

      Нөгөө талаар энэ бүлэглэлийгсайшааж хэлэх ньбүү хэл ойшоож үзэх хүн ч тун ховордож байгаа аж. Үг сөрвөл бүлгийн хаалгыгсавчих гэсэн нөхөд ордноор нэг хэлхэлдэж байгааг ч дуулгах боллоо. Уг нь урьд цагт “Ноён сөрвөл хамаргүй,нохой сөрвөл хормойгүй” гэдэгсэн. Харин өдгөө энэ үг ул болж, ноёноо сөрсөн хүнамжилтад хүрдэг цаг ажээ. Тиймдээ ч ганцхан “Шударга ёс” биш бусад улстөрийн бүлэглэлүүдэдч ажиглагдах болсон зүйл гэвэл энэ. Тиймээс Д.Батцогтыг “Шударга ёс” эвслээс явлаа гэхэд хэн ч хориогүй, бас хэн ч гайхаагүй. Тэр ер нь юу хийж чадах хэн билээ гээдбодохоор хэний ч санаанд юу ч үл бууна гэж хүртэл бичиж байлаа. Яахав, Д.Батцогт гомдогсод гологдогсодынэнэ бүлэглэлийг зүдэрч явахад нь Ховдоос нэг суудал чирч ирсэн нь бол яахаргагүй том гавьяа мөн. Гэхдээ энэ бол “Шударгаёс”-д л оруулсан гавьяа болохоос биш бусад зүйлд бараг лай болсон гэлтэй. Ер нь Эрдэнэтээс Л.Цог, СонгиноосД.Тэрбишдагва, Чингэлтэйгээс Г.Уянга гээд тус бүр нэг суудал чирж ирсэн нь гайудсан гэдэг нь ч ортой зүйл. Эднар л суудал авчраагүй бол УИХ-д хэдэн гологдогсод гомдогсодын бүлэглэл бийболж, засагт хамтарч өнөөдрийн лай ланчигийг бий болгохгүй байсан л гэнэ. МонголУлсын эдийн засаг, нийгмийн амьдралд ямар их гай удав аа, эд нар хэмээн бүрбухимдаж хүртэл үзсэн дээ.

       Тэгэхээр энэ бүгдээс дүгнэлтхийн харвал Д.Батцогт Монгол Улсад ийн лай чирч ирсэн хүмүүсийн нэг болчих гээд байгаа хэрэг.  Би урьд өмнө ч бичиж байсан, одоо ч өгүүлэхэдМонголыних улстөр Д.Батцогтоор дутна гэж юу байхав. Тэр “Шударга ёс” нь л дутдаг юм байгаа биз. Харин тухайн үед түүнийг ийн бүлгээсээтатгалзсаны дараахан МАХН-ын талын хэвлэл мэдээллээр Д.Батцогтыг хэнд чхэрэггүй нэгэн мэтээр зарлаж өгсөн. Тэр ч бүү хэл хэнд ч хэрэггүй Д.Батцогтбушуухан зайгаа тавьж өг гэж хүртэл бичсэн. Тэгэхээр түүний асуудлыг хэлэлцэхүеэр нэг их төвөг чирэгдэл учраагүй.Ардчилсан нийгэмд аль нэг нам эвслээс гарч нөгөөг бараадах нь энгийн зүйл.Аливаа хувь хүн өөрийнхөө үзэл бодлын дагуу л хаана хэнтэй нөхөрлөхөө илэрхийлжбайгаа хэрэг шүү дээ. Хамгийн гол нь Д.Батцогт ховдчууд Н.Энхбаярт санал өгөвүү, өөрт нь өгөв үү гэдгээ өнөөдрийг хүртэл ойлгоогүй нь илт.



С.Ууганбаяр

2015.11.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147