Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэллээ БҮРЭН ЭХЭЭРЭЭ

 

                  





 Монгол ахан дүүс ээ,

 

        Манай орны иргэд ээ, 

 


        Та бүхэн тавтай сайхан өвөлжиж байна уу. Манай Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажил, шийдсэн асуудлаа нэгтгэн дүгнэж, телевизийн 11 цуврал нэвтрүүлэг, сонин хэвлэл, сошиал ертөнцөөр Та бүхний анхааралд толилуулж дэлгэж тайлагнасан учраас энэ удаад зөвхөн чухлыг нь  хөндөж ярих болно. 

 

        Улс төр, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын амаргүй нөхцөлд Засгийн газар нэг жилийн хугацаанд ажиллаж ирлээ.

 

        Улс орны болоод улс төрийн эрх ашгийн эрэмбэ дарааг уялдуулан зохицуулж чадаагүйгээс бид

 

        Засгийн газарт хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан. 

 

        Дэлхий дахинд түүхий эдийн үнийн уналт, тэр дундаа манай голлох экспортын бүтээгдэхүүн болох  зэс, алт, нүүрсний үнийн эрс хямдрал үргэлжилсэн хэвээрээ л байна. Үүнээс шалтгаалан гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэж чадахгүй байсаар байна. Тэр бүхнээс авдаг татвар багасч,  тэр хэрээр татвараас бүрддэг төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ орохгүй байна. Өөр хоорондоо шууд холбоотой ийм хүчин зүйлс, гинжин хэлхээ бодитой оршиж, байдал хүнд байгаа ч бид боломж нөөцөө дайчлан ажиллаж, багагүй асуудал, чамгүй даалгаврын ард гарч чадлаа.

 

        Хэцүү нөхцөлд хийсэн ажил багагүй байна. Бид хийсэн ажил, шийдсэн асуудлаа 5 үндсэн багц болгон хувааж болохоор байна.

 

        1.    Төсвийн бодлогоо шинэчилж чадлаа. 2015 оны төсвийн хоёр ч тодотгол, 2016 оны төсвийн хуулиа хэлэлцэн батлах явцад улсын нэгдсэн нэг төсөвтэй болох, төсвийн алдагдлаа бууруулах, төсвийн хэмнэлтийн бодлого баримтлах, орлого зарлагаа бодитой төлөвлөх, халамжийн бодлогоо хэрэгтэй хэсэгт нь буюу зорилтот бүлэгт онож чиглүүлэх зэрэгт томоохон ахиц дэвшил гаргаж чадлаа. Ийм үндсэн зарчим, дэвшилттэй хандлагаа цаашид хадгалж чадвал улсын төсвөө ирэх онуудаас алдагдалгүй батлах боломжтой болно.

 

        2.   Томоохон төслүүдээ хөдөлгөж, бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд УБ хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо. Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна. Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө. Эдийн засаг сэргэнэ гэдэг нь эцсийн дүндээ монгол хүн ажилтай, авах цалинтай, монгол компаниуд олох ашигтай, Монгол Улс авах татвартай байхын эх үүсвэр, үндэс суурь билээ. IV цахилгаан станцын хүчин чадал 123 мвт-аар нэмэгдэж, Амгалангийн 348 мвт дулааны станц айл өрхөд дулаанаа түгээж эхэллээ. Жил бүр 70-100 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг эрчим хүчний салбар системийн зангилаа, бүрдэл хэсэг болгон дээрээ хэмнэлттэй ажилласнаар энэ онд анх удаа нэг ч төгрөгийн алдагдалгүй ажиллалаа. Хөтөлийн цементийн үйлдвэрийн араас жилд 1 сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай Монцементийн үндэсний үйлдвэр Засгийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодитой үр дүн болон үүд хаалгаа нээлээ. Ирэх онд Засгийн газрын дэмжлэгтэйгээр МАК компанийн шинэ үйлдвэр цементээ нийлүүлж эхэлнэ. Монгол Улс барилга барих, зам тавих цементээ өрөөлөөс гуйхаа бүрэн зогсоож, өөрсдийгөө бүрэн хангана. Хөрөнгө санхүүжилтийн хүндрэлтэй байсан ч 12 чиглэлд 1061 км зам тавихаас 900 илүү км урттай шинэ замаа энэ жил тавьж чадлаа. Холын зам уртсахын хэрээр хот, хөдөө ойртож байна. Инженерийн хийцтэй, иж бүрэн 5 бетонон гүүрийг ашиглалтад орууллаа. 21 аймгийн төвтэй холбогдох бүх чиглэлийн замын бүрдэл хэсэг бүхэн буух эзэнтэй, буцах мөртэй болсон. Ирэх онд цаг нартай уралдан, замаа тавьж, 21 аймгийн төвөө нийслэлтэй засмалаар холбох түүхэн зорилтдоо хүрнэ. Мянганы, бас мянгуужингийн гэж нэрлэгддэг байсан мөрөөдөл биелэх цаг, газар ойртлоо.  Мөрөөдөл биелж болдгийг тавьсан замын урт, цагаа, түлшээ хэмнэж, нутагт нь ойртсон хүмүүс өөрсдөө хэлнэ. 2012-2015 онд, сүүлийн 3 жилд Шинэчлэлийн болоод Шийдлийн Засгийн газрын үед барьсан замын урт, нэмсэн эрчим хүчний хэмжээ 1990 оноос хойших бүтэн 25 жилийн нийт хэмжээнээс илүү гарлаа. 25 жилд тавиагүй урт замыг сүүлийн 3 жилд тавьж амжлаа. 8 дахин өндөр хурд. 25 жилд үйлдвэрлээгүй эрчим хүч нэмлээ. 8 дахин илүү хүч.

 

        Буянт-Ухаагийн Чингис хаан олон улсын нисэх буудалд шинээр транзит танхим нээлээ. Хөшигийн олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаасаа илүү хурдацтай, өнөөдөр 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг.

 

        

        3.Хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарал хандууллаа.Монголчуудын нэр хүнд, Монгол дахь бизнес орчныг байнга уруу татаж ирсэн 106 лицензтэй холбоотой он жилүүд дамнасан маргааныг эцэслэн шийдвэрлэж дууслаа. Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд гарсан элдэв хүндрэлийг арилгалаа. Нэг орсон бол буцаад гарч болохгүй гэж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн “Нotel Mongolia” хэмээх нэр хоч, сөрөг буруу ойлголтыг засч залрууллаа. Төрийн 9 байгууллага тус тусдаа, дур дураараа хилээр орж гарахыг хориглох, нэг ёсондоо хүний хөлийг, хөрөнгө оруулалттай нь, эрх чөлөөтэй нь, эцсийн дүндээ эдийн засгийн хөдөлгөөнийг туших чөдөрлөх эрх дархтай байсныг бүрэн зогсоож, зөвхөн Прокурорын байгууллага шийдэж байхаар болголоо. Олон жил гацаж царцсан  хайгуулын ажлыг эхлүүллээ. Нутгийнх нь хишиг буянаас нутагт нь ахиу үлдээдэг шинэ хууль баталлаа. Газрын баялгаас орон нутагт нь үлдээдэг татваруудыг нь нэмснээр уул уурхайн салбарыг огт дэмждэггүй байсан орон нутгийн засаг захиргаа ч, нутгийн ард иргэд нь ч асуудалд наанатай, цаанатай, олон талаас нь нухацтай ханддаг болж, одоогоор 600 гаруй хайгуулын лиценз олгогдоод байна. Хөрөнгө оруулах сонирхолтой, хөрөнгө оруулалтын сан байгуулах гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг эргэн сонирхож эхэллээ. Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрээнд хувийн компаниуд гарын үсгээ зурж эхэллээ.

 

        4. Бизнес, баялаг бүтээгчиддээ хаяглаж хандсан бодлого, үйл ажиллагааг идэвхжүүллээ.  Эдийн засаг хүндрэлтэй үед зохион байгуулалттай, хавтгайруулж кампаничилсан бүх хяналт шалгалт явуулахыг зогсоолоо. Хяналт шалгалт хэтрэхээрээ хяхалт хавчилт болдог. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргалаа. Энэ оныг дуустал хүртэлх хугацааг ашиглан ил тодын тайлангаа гаргах нээлттэй, хуульчилсан боломжийг аж ахуйн нэгж, компаниуддаа олголоо. Он удаан жил хурсан татварын маргаанаа цэглэх боломжийг бүрэн дүүрэн ашиглаж шинэ оноо угтахыг Та бүхэндээ хандан дахин уриалж байна. НӨАТ-ын 20%-иа буцаан авдаг шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Нэг жилд санхүүгийн тайлангаа нийтдээ 34 удаа гаргадаг байсан ААН-үүд одоо 4 удаа гаргадаг болсон. Иргэд төрөөс үзүүлдэг 25 ажил үйлчилгээг одоо цахимаар оочер дараалалгүй авч байна. Хүнээс хамаардаггүй, хүнд сурталгүй, цаг, мөнгө хэмнэх цахим үйлчилгээг бүр өргөн нэвтрүүлнэ. Ирэх онд нэмж төрийн 167 үйлчилгээг цахим хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээний цахим хуудас болон ТҮЦ машинд нэгмөсөн шилжүүлнэ. Цахим гарын үсэг анх удаа хэрэглэгдэж эхлэхэд бэлэн боллоо. Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпорациас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд 76-р байрнаас 56-р байр руу урагшилж, бүс нутагтаа анх удаа 5-р байрт эрэмбэлэгдлээ. Үндэстний бизнес эрхлэгчид болон эдийн засагчдын санал, санаачилгыг төрийн бодлогод тусгах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд хувийн хэвшлийнхнээс голлон зонхилж бүрдсэн Эдийн засгийн зөвлөл тогтмол ажиллаж байна.

 

5. Монгол Улс олон улсын тавцанд амжилт арвинтай байна. Япон улстай анхны чөлөөт худалдааны гэрээг амжилттай байгууллаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудад хийсэн айлчлал амжилттай болж аяны богц дүүрэн ирж, ажлын бодит үр дүн авчирлаа. НҮБ-ын Хүний эрхийн комисст Монгол Улс хамгийн олон санал авч анх удаа сонгогдлоо. АСЕМ-ийн 20 жилийн ойгоор, дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улс анх удаа зохион байгуулах эрхээ авч, бэлтгэл ажлаа ид хийж байна. Ази, Европын 53 орон, байгууллагын тэргүүн нар, дэлхийн  шийдвэр гаргагчид манай эх оронд ирэх жил цуглана. АСЕМ-ийн дээд түвшний уулзалт Монголоо дэлхийд сурталчлах шинэ боломжийг нээж байна. Мянганы Сорилтын Сангийн /цаашид МСС/ 2 дахь компакт гэрээнд хамрагдах цөөхөн орны тоонд Монгол Улс багтаж, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Бидэнд хийсэн ажил, шийдсэн асуудал, хүрсэн үр дүн багагүй байна. Бидэнд хийх ажил, шийдэх ажил ч их байна.

Төсвийн хууль, мөнгөний бодлого батлах үеэр яригдсан "Макро эдийн засгийн шинэ тэнцвэр” бодлогын хүрээнд Засгийн газраас төлбөрийн тэнцлийг ашигтай байлгах, Улсын төсвийг алдагдалгүй болгох, Улсын өрийг тогтвортой байлгахад чиглэсэн үйл ажиллагааг цаашид явуулна.

Эдийн засгийн агшилт нэг талаас аж ахуйн нэгж, иргэдэд хүндээр тусч байгаа ч, нөгөө талаас тодорхой үр дүнгээ өглөө. Бид нэлээд хичээл зүтгэл, их үнэ цэнээр төлбөрийн тэнцлээ ашигтай гаргаж, төлбөрийн урсгал тэнцлээ 27-гоос 6 хувь руу буулгаж, инфляцийг 14- өөс 3,4 хувь хүртэл бууруулж чадлаа.

Их үнэ, их хичээл зүтгэлээр олдсон энэ тааламжтай үеийг ашиглан, аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж олгох зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх,  зээлийн бодлогын  хүүг тодорхой хэмжээгээр буулгах арга хэмжээг Монголбанктай хамтран авч хэрэгжүүлнэ.

Орон сууцны ипотекийн зээл амжилттай хэрэгжүүлсэн, олон айл өрхөд үр дүн нь хүрсэн туршлага, нэгэнт үүссэн тогтолцоо, зохион байгуулалт дээрээ үндэслэн жижиг дунд бизнест зориулсан хугацаа нь урт, хүү нь бага бизнесийн моргейжийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.

Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан Иргэдийн 100 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийн орлогод ногдуулах татварын хуулийн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх хугацааг хоёр жилээр буюу 2018 он хүртэл хойшлуулах хуулийн төслийг Засгийн газраас  өргөн барина. Ирж байгаа 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж, тодорхой үр дүнтэй ажлууд зохион байгуулахаар Засгийн газраас төлөвлөн бэлтгэлээ хангаж байна.

Доллар, валютын ханшид чухал нөлөөтэй, сар бүр 100 сая хүртэл доллар зарцуулдаг бензинийн импортын ханшийн сөрөг нөлөөллийг арилгах үүднээс Оросын ВТБ банкны эх үүсвэрт шилжүүлэх ажлыг Хөгжлийн банк хариуцан 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зохион байгуулахаар Оросын талд санал тавин, хэлэлцэн тохиролцож чадлаа.

Баруун, зүүн аймгууд, алс хязгаар нутагт аж төрөн суугаа ард иргэддээ дуулгах сайн мэдээ байна. Удахгүй 12 дугаар сарын эхнээс түлш, шатахууны үнэ баруун 3 аймагт литр тутамд 230-260 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-150 төгрөгөөр буурна. Газрын хол, замын км-ийн заалтаас үл хамааран Улаанбаатарынхтай ойролцоо ханштай болно. УИХ-аас Засгийн газарт олгосон татварын эрх мэдлийн хүрээнд зохих тохируулгуудыг хийсний үр дүн ийнхүү гарна. Түлш, шатахууны үнэ буурах нь хязгаар нутгуудад хүнс, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний ханшид эергээр нөлөөлөх нь эргэлзээгүй.  Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом өсөх хүртэл бид хот, хөдөөд ойролцоо үнэтэй байх энэхүү хандлагаа барих болно.

Танил тал, онцгой эрхийг халж, чөлөөт өрсөлдөөнд оруулж чадсанаар бид дэлхийн ханшаас 2-3 дахин нугалсан, дамын, шагийн ч гэмээр үнэтэй байсан онгоцны түлшний үнийг буулгаж чадлаа. Одоо биржийн үнэ ханш дээр зардлаа нэмж тооцсон, 50-иадхан ам.долларын илүү үнээр бид онгоцнуудаа сумалж эхэллээ.

Бүтээн байгуулалтынхаа том төсөл хөтөлбөрүүдийг идэвхтэй үргэлжлүүлнэ. Тавантолгойгоос урагш болон зүүн тийш тавих төмөр замын бүтээн байгуулалтаа хавраас эхлүүлнэ. Төмөр замын бүтээн байгуулалтаа Япон, Хятадын талын хөрөнгө оруулалт, шаардлагатай бол олон улсын банкны санхүүжилтээр шийдвэрлэх болно. Улаанбаатар Төмөрзамд дохиолол холбоог шинэчилж буй ажлаа эрчимжүүлэн дуусгаж, ачаа нэвтрүүлэх хүчин чадлаа 6 сая тонноор нэмнэ. Ирэх онд манай нутаг дэвсгэрээр 3 сая тонн нефть бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх гэрээг ОХУ-ын Роснефть компанитай байгуулж чадлаа. Сүүлийн хэдэн жил ачаа эргэлт нь саарч байсан Монголын төмөр зам эргэн сэргэх галт тэрэг хөдөллөө.

Улаанбаатар хотод анхны хурдны зам Хөшигийн олон улсын нисэх буудлаас орж ирнэ. УБ хотоос зүүн тийш гардаг гол урсгал, ачаалал ихтэй чиглэл болсон Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэл өргөн, шинэ зам барих ажлыг ирэх хавар Хятад Улсын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлнэ. Замын хөгжлөө даган хот хоорондын зорчигчдыг тохь тухтай, унтаж амрах боломжтой шинэ 200 автобусаар хангах ажлыг зохион байгуулна.

“Монгол цэрэг-Бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг шинэ төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн гол ач холбогдол нь бүтээн байгуулалтдаа ч гол нь бус, төмөр зам, авто зам барьж, цэргийн алба хаалгах гээд байгаадаа ч бус, хийх ажилгүй, нийгмийн унтаа байдалд байгаа, хөдөлмөрлөх, хийх, бүтээх бололцоотой, бүхэл бүтэн нийгмийн нэг шинэ үеийг хөдөлгөөнд, идэвхтэй, утга учиртай амьдралд татан оруулахад оршиж байгаа юм аа. Аль ч нийгэмд хүн ажиллаж бүтээж амьдардаг. Ямар ч эрин үед хөдөлмөр моодноос гардаггүй. Аливаа их үйлсийн тэргүүн эгнээнд үргэлж залуучууд байж ирсэн түүхтэй. Энэ хөтөлбөрийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран бусад улс оронд амжилттай хэрэгжүүлсэн явуулын барилгын үйлдвэр оруулж ирэн ажиллуулах, уг төслийн хүрээнд Сумын төвийн шинэчлэлийн төслөө хийж гүйцэтгэх нь манай Засгийн газрын анхаарах нэг чухал ажил байх болно.

Бөөрөлжүүт, Тавантолгойн Цахилгаан станц, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, Эгийн голын Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын нөр их ажлыг ирэх барилгын улирлаар эхлүүлнэ. Албаны үгээр бол өөрийн хэрэгцээгээ өөрөө хангана. Энгийн үгээр бол Монгол гэдэг айл хүнээс гэрэл гуйхгүй, гал царайчлахгүй, доллараар цахилгаан авдаггүй болно. Усны эх үүсвэртэй эрчим хүчтэй болсноор эрчим хүчний систем аюулгүй, бие даасан байдлаа анх удаа найдвартай хангаж, дотооддоо системийн тохиргоогоо хийх, удирдах бүрэн боломжтой болно.

Улаанбаатар-Мандалговийн 330квт-н цахилгаан дамжуулах шугам барих шийдвэрээ Засгийн газар гаргалаа. Ингэснээр Улаанбаатар хот Оюутолгойтой цахилгаанаар шууд холбогдоно. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хэсгээр Сүхбаатар аймагт баригдсан аймгийн төвийн дулааны станцыг сайжруулан шаардлагатай байгаа 10 аймгийн төвд барихаар Засгийн газар шийдвэрлэлээ.

Эдийн засгаа солонгоруулах, уул уурхайн давуу хамаарлаас гарах, нэг ёсондоо олон морьтой байх чиглэлийн ажлаа бид орхигдуулж болохгүй. Энэ чиглэлд манай хөдөө аж ахуйн салбарт том бололцоо бий. Эхний ээлжинд махны экспортод бид анхаарлаа хандуулах учиртай. Олон жил хөшүүн байсан хоёр хөрш маань энэ талаарх байр сууриа ч зөөллөж байна. Урд нь бид ОХУ-д экспорт хийх эрхтэй ердөө хоёрхон үйлдвэртэй байсан бол одоо Орос руу 26, Хятад руу 7, Вьетнам улсад 8 үйлдвэр мах экспортлох эрхээ худалдан авагч талаасаа аваад байна. ХХААЯ зохион байгуулж, Монголын махны холбоо урд хөрштэй 6 тэрбум юанийн буюу 800 орчим сая ам.долларын мах нийлүүлэх гэрээ хийгээд байна. Одоо гол нь импортлогч тал хүлээн зөвшөөрөх стандарт, техник технологи нэвтрүүлэх шаардлага урган гарч байна. Иймд Засгийн газраас Хятад улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 аймгийн хилийн боомтуудад ойролцоо нутагт чанарын шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэрүүд байгуулах төслөөр хэлэлцээ хийж байна. Монгол малынхаа буяныг монголчууд нь илүү хүртэхэд экспортын шинэ давалгаа эрс нөлөө үзүүлэх болно.

Манай Засгийн газар энэ жилээс анх удаа улаан буудайн үнийг улсаас зарладаг зах зээлийн бус аргаас татгалзсан. Зах зээл, чанар, чөлөөт өрсөлдөөний зарчмаа цаашдаа ч баримтлан ажиллана. Харин төсвөөс зарцуулдаг урамшууллын мөнгөө газар тариалангийн компаниудын банкнаас авч байгаа зээлийн хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэхэд зориулна.

Төсвийн хөрөнгө оруулалтаас гадна концессын зарчмаар 76 шинэ сургууль барина. Хятадын буцалтгүй тусламжаар үлгэр жишээ 8 сургууль босно. Бид Ерөнхий боловсролын сургуулийн багш нараа 25 000 ширхэг зөөврийн компьютерээр хангалаа. Боловсролын чанар, салбарт цоо шинэ бололцоо нээх шинэ сүлжээний эхлэлийг тавьж чадлаа. Одоо сургууль бүрийг ухаалаг самбар, ангиар хангасан шинэ сүлжээ бий болгох төслийг эхлүүлнэ. Дэлхийд инженерчлэл, технологиор тэргүүлэгч МIT сургуультай Монгол Улс хамтарч ажиллах гэрээнд өнгөрсөн 7 хоногт гарын үсэг зурлаа.

Эрүүл мэндийн салбарт их өөрчлөлт авчрах эрүүл мэндийн даатгалын хууль батлагдаж, тусламж үйлчилгээний хууль батлагдах шатандаа байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдлага менежментийг улс төр, засгаас ангид байлгах шинэ эрх зүйн орчныг энэ хуулиар мөн бүрдүүлнэ.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч халамжийн болон асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүллээ. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195 мянган төгрөгөөр тогтоолоо. Засгийн газраас санаачилсан Хамтарсан тэтгэврийн хуулийг УИХ-аар энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Засгийн газар  Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт зөвшилцөх уулзалтаар цалин хөлсний асуудлаар нэгдмэл байр сууринд очиж чадлаа.

6400 өрх, 2 сургууль, 4 цэцэрлэг бүхий “Буянт-Ухаа-2” хор

2015.11.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Оюутолгойн ойролцоо осол гарч 100 тонн түлш асгарчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26

“Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-д эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй шалны халаалт, цахилгаан халаагуурыг т

...

Дэлгэрэнгүй » 2017.11.02

Бүх цэргийн баяр наадамд Д.Цэрэнтогтох түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

7 жилийн дараа усны хомсдол үүснэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.09

Лорд мэргэшсэн IELTS бэлтгэлийн төвийн ерөнхий танилцуулга

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10

Дэвтэртээ таван хошуутай дэлхийн аварга хүү

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

Хуулинд тааруулан согтууруулах ундаа сурталчилаад байна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

Топ Одгэрэлийн шинэхэн дүр

...

Дэлгэрэнгүй » 2015.08.17