Тамирчин уу, Бизнесмэн үү, Төрийн түшээ юу, Зураач уу ?



Оршил

      Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэсэнзураач залуу Хотын урчуудын эвлэлийн хороонд бийр түшиж, улмаар Улсын шигшээбагт хөлсөө гаргаж, нийгэм хаалттай үед олон улсын тэмцээнд явахдаа наймаахийж, цаашлаад бизнест санаагаа шургуулж, арван долоон чингэлэг спиртын хэрэгмандахад Монгол Улс даяар од болж, бэл зузаарахын цагт улстөрд хөл тавьсанХалтмаагийн Баттулга гэгч чухам хэн бэ гэх асуултын хариулт хэзээ ч бүрэндүүрэн гарахгүй.   

     Чухамяах гээд, юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй цөөн түшээдийн нэг бол Х.Баттулга.Нээлттэй юм шиг хэрнээ нээлттэй бус. Гол төлөв л бороо шороо алийгаа хайрлах ньмэдэгдэхгүй дүнсийн байх тэнгэр шиг суух энэ нөхөр улстөрд хэрэгтэй юу, тэрбизнестээ хэрэгтэй юу гэдэг талцал нийгэмд нэгэнтээ бий болжээ. УИХ-ын гишүүнбайсан ч “женко” гэх. Сайдын суудалд багагүй хугацаанд заларсан ч бизнесмэн гэхнэрнээс нь огт салгаж нэрлэхгүй байгаагаас харвал ард олон бизнес талд ньилүүрхэн харж байна. Аргагүй тэр хар багаасаа бизнест хүч үзсэн наймааны одтойнэгэн учраас ийн бодохоос өөр аргагүй. Магадгүй тэр ерөөсөө улстөрч биш гэдгийгтүмэн олон харчихаад ийн талцаад байж болох юм. Тэгэхээр цаасан дээр маргаандэгдээж, таамаг дэвшүүлж байхаар шуудхан л Х.Баттулга гэгч ингэхэд улстөрч үү,бизнесмэн үү, тамирчин уу, зураач уу гэдгийг бүгдээрээ тал талаас нь аваадүзье. Уг нь бол бүгдийг нь дамжсан хүн бол тэр. Ямартай ч тэр бол хүн бүхэндбайхгүй олон талд амжилттай хөдөлмөрлөсөн хүн. Чухам ямар замаар явж хүрэвгэдэгт л хамаг учир бий.

Улстөрч Х.Баттулга

      Уг ньбол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэргүүлэх зэргийн бизнесмэнүүд нь барагсайдаасаа дээгүүр суудалтай хийгээд төр түмнийхээ хүндлэлд нэгэнт орчихсоннөхөд байдаг юм гэнэ. Х.Баттулгын хэмжээний бизнесмэн бол Үйлдвэр худалдааны,Барилга хот байгуулалтын гээд яамд дамжаад байхааргүй аж. Харин манай улсадэсрэгээрээ. “Муу хар луйварчин”. “Муу панзчин” гэх зэрэг бол энүүхэнд. Өнөөх лсоциалист нийгмийн үеийн сэтгэлгээний үлдэц ч бий байх. Нөгөө талаархөрөнгөжсөн нэгэн улстөрд орчихоор ийн ад шоо үзэгддэг байж болох юм. Аль альнь бий болов уу. Яагаад гэхээр манай бизнесмэн улстөрчид өөрсдийнхөө наймаагулстөрөөр дэмжсэн факт баримт олон бий шүү дээ.

      Архиныбизнест тэргүүлдэг нөхрөөс эхлээд ноос ноолуурын, тамхины гээд нэрлэж дуусахгүйолон хүн УИХ-д бий. Тодруулж болно,оо. Архи үйлдвэрлэгч Г.Батхүү нарын, тамхиүйлдвэрлэгч Ц.Дашдорж нарын, ноос ноолуураас томорч уул уурхайд ч хувь хүртэх болсонСү.Батболд нарын, Зочид буудлын бизнес эрхлэгч Д.Эрдэнэбат нарын, газартариалангаас томорч уул уурхай руу орсон С.Баярцогт, барилга орон сууцны бизнесэрхлэгч Б.Чойжилсүрэн нарын, замын бизнесмэн Б.Гарамгайбаатар нарын, банкнысалбарт тэргүүлэгч Х.Баттулга өөрөө болон Д.Сумъяабазар нарын, зэвсгийн наймааэрхлэгч Лу.Болд нарын гээд манай парламент тэр чигтээ хууль номын дагуу буюухууль бус наймаа эрхлэгчид. Эсвэл баар савны эзэд, бүс малгай болсон цолтойцолгүй уяач, бөхчүүдээр дүүрсэн учраас ийн хэлэхээс өөр аргагүй. Энэ утгаараабол Х.Баттулга болон манай парламентчид улстөрч биш, бизнесмэн байх нь. Түүнийбизнес ч туулсан зам нь ч дээрх этгээдүүдтэйгээ адилхан. Уг нь тэр “АПУ”Г.Батхүүтэй ноцож архи тамхины хууль гаргаж шогтоод байх хэрэггүй байсан байх. Ихяривал өөрөө ч 17 чингэлэг спиртны хэргээр дуулиан дэгдээж л байлаа. Цагтааөөрөө ч “АПУ”-гийн хувьчлалд орох гээд чадаагүй, Г.Батхүүдээ алдсан юм билээ. Ямарч холбоогүй байсан бол юундаа олон сараар гадаадад бүгэв гэж. Юутай ч түүнийгүүнээс хойш нь улстөрч байлгах гээд хичээе.  

       Гэхдээл болохгүй тал түүнд олон бий. Үйлдвэр худалдааны сайдаар ажиллахдаа өөрийнхөөбизнесийг дэмжсэн гэж ярьж бичдэг. Учир нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаахэрэгжүүлсэн “Үнэ тогтоворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд  гурилын үнийг барих зорилгоор нийт 61 тэрбумтөгрөг олгосонд түүний нэр ч бас дуулдаж байв. Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдХ.Баттулга энэ хөтөлбөрийн хүрээнд махнад зориулж олгосон 87 тэрбум төгрөгөөс чхүртсэн тухай хэвлэлүүд бичиж байв.

      Түүнчлэн Зам тээвэр барилга хотбайгуулалтын сайдаар ажиллахдаа төмөр замын нууц гэрээ хийж тойронхүрээлэгчдийнхээ бизнесийг дэмжинэ гэхээр түүнийг сайд гэж харж боломгүй. Ягэнэ цаг дор төмөр замын нууц гэрээний хэрэг ид дэгдэж түүний танил талыг цагданхориод эхэлчихсэн. Бидний санаанд багтамгүй их мөнгө болох 42 сая ам.долларыгХ.Баттулга нарын таван хүний дансаар орсон хэмээн хэвлэлүүд шуугиж байна. Тусхэвлэлүүдийг Х.Баттулга шүүхэд өгөхөөс эхлээд ид дуулиантай. Энэ тухайд мэдэхюм алга. Шүүх үнэн мөнийг нь тогтоож таарна. Өнөөдрийн болж байгаа төмөр замынгэрээний тухайд олон жилийн өмнө Ц.Нямдорж гаргаж ирсэн. Аанай л Х.Баттулгагүтгэлэг хэмээн үзэж, нэр төрөө сэргээлгэхээр Увсын Ц.Нямдоржийг шүүхэд өгсөн чгүтгэсэн гэх этгээд нь ямар нэгэн байдлаар буруудлаа гэж лав сонсоогүй.  

     УИХ-ын гишүүн Х.Баттулга “Шинэсум” төсөл хэрэгжүүлээд Баянхонгор аймгийн ганц хоёр сумыг үнэн сайханболгожээ. Даанч цаана нь бизнес үнэртлээ гээд өнөөх л сайхан ажлыг ньхарлуулчихна. Төмөр замын төсөл өргөн барина, аанай л мөнгө төгрөг нь хувийнданстай хутгалдаад бизнес рүү орчихно. Яаж ч бодлоо түүнийг улстөрч гэжхарамгүй.

Бизнесмэн Х.Баттулга

      Манайх шиг жижиг зах зээлтэйоронд үнэнч шударгаар бизнес хийх ямар ч боломжгүй гэдгийг зовлон туулсанбизнесмэнүүд байнга ярьдгийг эхлэн дурдах нь зүйн хэрэг. Тэр тусмаа төрийнөндөр дээд албан тушаалтнуудтай холбоо сүлбээгүй бол бүтэх ажил биш гэдгийг ч нэгэндуугаар зөвшөөрдөг.

       Энэ ч утгаар бизнесийн салбартхамгийн амжилттай яваа нөхөр бол Х.Баттулга. Мэдээж 2004 онд улстөрд хөлтавьснаас хойш түүний бизнесийн ажиллагаа өргөжин дэвжсэн. Зах зээлийн нийгэмдшилжихээс өмнө тэр Улсын шигшээ багийн тамирчин байсан учраас гадаад дотоодынтэмцээн уралдаанд чамгүй оролцож амжилт үзүүлсэн нэгэн. Энэ үеэсээ л тэр илдалд наймаа эрхэлж эхэлсэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ. Бизнес гэх үгийгогт мэдэхгүй байхад тэр эхлүүлчихсэн байсан. Ийнхүү гадна дотны жуулчдад багазэргийн зүйл борлуулахаас бизнесийнхээ гарааг эхэлж байсан “Женко” маань 1992онд “Женко” компанийг үүсгэн байгуулж бизнесээ өргөтгөсөн. Ийнхүү 1997 оноос“Баянгол” зочид буудлын гүйцэтгэх захирал, 2000 оноос “Мах импекс” компанийнгүйцэтгэх захирлаар ажилласан гэхээр түүний бизнес туулсан замнал ньулстөрчийнхөөсөө илүү сонирхолтой томорч харагдана. Өдгөө дээр дурдсан бүхий лААН-үүд түүний дансанд байгаа гэхээр асар баян хүн.

        Дээр дурдсан “Мах Импекс” ХХКч цагтаа хувьчилж болохгүй үл хөдлөх хөрөнгийн жагсаалтад орсон байсныг тэравсан. Гэтэл “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчлан авав.Хувьчилж авахдаа хуйвалдаж, хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгаанытөлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авсан гэдэг.

       Түүний эзэмшдэг компанихөрөнгийг жагсаавал тоймгүй тоо гарна. Бидний мэдэх “Талх чихэр”-ээс эхлээд “Махимпекс” нийслэлчүүдийг хүнсээр таслаагүй үйлдвэрүүдийг тэр өөрийн болгожчадсан. Ингээд аанай л бидний мэдэх жараад онд байгуулагдсан “Баянгол” зочидбуудал, өнөөх төрөөр дэмжүүлчихдэг “Милл хаус” гурилын үйлдвэр байна. Түүнчлэн "Коника-Минолта""Жи-Эй-Жи" Монгол-Сингапурын хамтарсан хөрөнгө оруулалттай компани, "Женкотур бюро", “Чингэс хаан” хөшөө цогцолбор, “XIII Зуун цогцолбор”, “Гольф” цогцолбор,“Түмэн хишигтэн”,"HartfordInstitute" Сингапурын vнэт цаасны зах зээл дээр бvртгэлтэй, бизнесменежментийн чиглэлээр боловсрол олгодог тэргvvлэгч байгууллага ХартфордИнститут, “Налайх” ХХК, “Нүүдэл трейд” ХХК, “Эмээлт” зах,  “МИК эмээлт” ХХК, “ХИД” ХХК гээд дурдаадбайвал олон бий. Ийм хөрөнгөтэй хүн “Эм Си Эс”-ийн Д.Оджааргалтай барьцахгүйяахав. Х.Баттулгын хувьд Д.Оджаргалаас төмөр замын төслийг ч харамлана,Тавантолгойг ч харамлана гээд түүнтэй байнга ил далд өрсөлддөг.

Тамирчин Х.Баттулга

       Монгол Улсын гавьяат тамирчин,дэлхий аварга хүнийг спортын гэж хэлэхгүй бол өөр хэнийг хэлэх вэ. Харинсүүлийн 20 гаруй жилийн бизнес, арав орчим жилийн улстөр нь түүний тамирчин гэхалдрыг үгүй хийсэн гэхэд болно. Харин тэрээр Жүдогийн улсын шигшээ багийгтэргүүлдэгтээ л тамирчин гэх алдраасаа арай ч хагцаагүй сууна. Гэсэн хэдий чнийгмийн нэг хэсэг нь мөнгөтэй улстөрч спортод элэгтэй сэтгэлээр хандлаа гэххарах элбэг. Үнэн хэрэгтээ сүүлийн жилүүдэд жүдо бөхийнхний үзүүлж байгааамжилт бол түүнтэй салшгүй холбоотой. Тив дэлхий, олимпийн аварга шил дараалантөрж байгаа нь Х.Баттулга гэдэг хүний сэтгэл зүрхний угаас биелэлээ олсон бодитажил гэхэд хэтийдсэн хэрэг болчихгүй. 1989 онд Монгол Улсад дэлхийн цомынаварга болоход тэрээр цомын аварга болж хотын дарга байсан Б.Энэбиш түүнддөрвөн өрөө байр өгч байсан гэдэг. Хожмоо өөрийнх нь хүүтэй улстөрийн талбартөрсөлдөнө гэж санаагүй байх.  

      Ийн дэлхийн аварга болсныхоодараа 1984 онд аавынхаа сумын наадамд ногт ганзагалж очсон гэдэг. Бодоход дэлхийнаварга хүн сумын наадамд түрүүлнэ гэж бодсон бололтой. Даанч сумын заан Жигдэнгэх хүний хорьсон ч хийдэг хориогүй ч хийдэг дархан мэхэнд нь унаж байснаатэрээр өөрөө дурдсан билээ. Х.Баттулга бол яах аргагүй дэлхийн данстай бөх.Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө,хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэлмедаль хүртэж байсан гэдэг.

Зураач Х.Баттулга

      Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1982 онддүүргэсэн хүү Хотын урчуудын эвлэлийн хороонд дагалдан зураач болсон аж. Шинэтутам зураачид хамгийн ойр, тусалж дэмждэг хүн нь зураач С.Лувсанзундуй байсангэдэг. Тэрээр нэгэнтээ миний бизнест амжилт үзүүлэхэд нөлөөлсөн хамгийн томзүйл бол зураг. Дүрслэх урлагийн сургууль төгссөний буянаар би оёдол хийж,дизайнаа өөрөө гаргах гээд их дөхөм байсан. Миний бизнес үүнээс үүдэлтэй шүүдээ. Ихсайн багш нартай таараад, тэднийхээ заавраар л яваад байсан хэрэг” хэмээсэн нь бий. Түүний багш зураач С.Лувсанзундуй “Х.Баттулаг Дүрслэхурлагийн сургууль төгсөөд манайд ажилд орсон. Их хичээнгүй, чамгүй зурна. Даанчспорт хөөгөөд, сүүлдээ бизнес рүү орочихлоо. Надтай хамт өдөр шөнөгүй л зурагзурсан даа” гэж хуучилсан байна лээ. Ямартай ч түүнд өөрөөр нь овоглосон бүтээлгэж сонсоогүй. Мэдээийн хэрэг зураачийн хувьд бүтээл байж таарна. Улстөр бизнеснь давамгайлаад энэ мэт бүдгэрэх нь аргагүй. Ийм л нэгэн хүн эрээнтэй бараантайэнэ нийгэмд янз бүр хэлэгдэж явна. Уншигч та дээрх зүйлээс ямар нэгэн зүйлийголж харсан байж таарна. Тэр чухам Тамирчин уу, Бизнесмэн үү, Төрийн түшээ юу,Зураач уу гэдгийг өөрсдөө тунгаана биз ээ.


С.Ууганбаяр 

2015.11.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Өлсгөлөн зарласан АН-ын гишүүдийн нэгнийх нь бие мууджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Гурав болон наймаар төгссөн дугаартай машины жолооч энэ сард татвараа төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

Улс төрчид залуужсаны тод жишээ буюу үнэгүй хуушуур

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

АТГ-ын даргад томилогдох магадлалтай хурандаа Д.Адьяабазар гэж хэн бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.30

Улстөржсөн зээлийн золиос нь Хөгжлийн банк болох учиргүй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Жилд дунджаар зам, тээврийн 32 мянга гаруй осол гарч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.30

Ногоон худалдан авалтыг төр өөрөөсөө эхлүүлдэг

...

Дэлгэрэнгүй » 2017.11.30

Агаарын бохирдол Баянхошуунд хамгийн их байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

Дархан аварга Д.Цэрэнтогтох таалал төгслөө

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27

Лидер эмэгтэйчүүд чуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.23