Нэг тэрбум долларын зээл дэмжигдлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.11.25/ хуралдаан 14 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэв.

Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт хийсэн юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн билээ. Энэ үндсэн дээр талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцож, эрчим хүчний болон бусад шаардлагад нийцсэн салбарын төслийг санхүүжүүлэхээр тогтоод байгаа. 

Тус байнгын хорооны энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаар энэхүү зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор тогтсоны дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан байна.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог зээлийн зориулалтын талаар тодруулахад Эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталсан. БНХАУ-ын Засгийн газраас олгох энэхүү экспортын зээлийн хөрөнгөөр Эгийн голын усан цахилгаан станцыг барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх, Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, түүнчлэн Мах боловсруулах 12 үйлдвэр барих, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн хариулт өгөв.Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл зээлийн нөхцөл болон эргэн төлөлтийн талаар тодруулахад Эрчим хүчний сайд зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Эгийн голын усан цахилгаан станц нь өөрийн үйл ажиллагааны зардлаас уг зээлийг төлөх бөгөөд 11 жилд өртгөө нөхөх тооцоо судалгаа гарсан байгаа гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Ж.Энхбаяр нар Эрчим хүчний сайд болон ажлын хэсгээс зээлийн ерөнхий хэлэлцээртэй холбогдсон зарим зүйлийг тодруулж хариулт авсан юм.

Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл энэ зээлийн хэлэлцээр нь тодорхой төслийг санхүүжүүлэхэд зориулагдаж байгаа, тэр дундаа эрчим хүчний хараат байдлаас гарах, нөгөө талаар дэлхий дахинд чухалчлагдаж байгаа сэргээгдэх эрчим хүчний асуудалд чиглэж буйгаараа чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэллээ.

Ингээд зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

2015.11.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Ойг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд тогтвортой менежмент явуулах хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.03.21

Унтлаганы автобустай аяллын бүртгэл эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.31

М.Энхсайхан: Монголын эдийн засгийг өвдсөн гэж үзвэл эрүүл зүйл үлдээгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

“Вагнер Ази” компани Хятад техникүүдэд Америк шошго нааж Монголчуудыг “хулхиддаг” уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Гудамж зам талбайд энэ онд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

“Арвайн үндэс” компани Түргэн тусламжийн төвтэй хамтран сургалт зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

НӨАТ-ын сугалааны азтанууд ням гаригт тодорно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29

Б.Насанбаяр уучлал гуйлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.05