Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Д.Ц.Эрдныеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдныеевич тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.11.25/  хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочилохыг хүслээ. Түүнчлэн ноён Цырен-Даши Эрдынеевичид ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Д.Ц.Эрдныеевич Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурал, Монгол Улсын Их Хурал найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байдагт сэтгэл хангалуун байдгаа дурдав.

Мөн тэрээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 онд Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэр иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Үүний үр дүнд хоёр улсын иргэд хоорондын харилцаа болон хүмүүнлэгийн харилцаа ихээхэн өргөжиж, Бүгд Найрамдах Буриад Улсад жуулчилж буй монгол иргэдийн тоо нэмэгдэж байна гэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын үеэр хоёр орны стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлов.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж байгааг тэмдэглээд “Энэ оны 09 дүгээр сард миний бие ОХУ-д албан ёсны айлчлал хийж, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзалт хийсэн” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Тамгын газар Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурал, түүний Тамгын газартай уламжлалт харилцаатай болохыг тэмдэглээд, цаашид энэхүү харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Парламентын тэргүүнүүд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов. Уулзалтад Буриад Улсын сайд, Төлөөлөгчдийн газрын дарга Будажапов Сергей Пурбуевич, Буриад Улсын Ардын Их Хурлын гишүүн Цыремпилов Валерий Жамсуевич болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2015.11.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ВИДЕО: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоосон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хүүхдийн мөнгөнөөс хулгайлж барахгүй болохоор хорих анги нэрээр идэхээр шийдэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.05.02

Т.Лхагвасүмбэрэл агсны дүрийг “Түмэн хишигтэн”-д мөнхөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22

БИТГИЙ УЙЛ, МИНИЙ МОНГОЛ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.31

Баян-Өлгий аймгийн МАН-ын хороог АН удирдан чиглүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.02.12

Үлэг гүрвэлийн бодит үзмэртэй танилцаж, тухлан саатаарай

...

Дэлгэрэнгүй » 2018.03.02

Тусгай замын автобусыг Энх тайвны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.11.01

Гуравдугаар эмнэлгийн өмнөх талбайг автомашины зогсоол болгож тохижуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.02

Зайлсхийх аргагүй хэрэглээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.31