Сүхийн талбайг гороолдог шигээ Чингисийн талбайг ч гороолсоор байх байв


      УлсМонголын бус Улаанбаатарын гудамжнаас хууль тогтоох дээд байгууллагын танхимдорж ирсэн түшээдийн нэг бол яах аргагүй Ж.Батзандан. Тэр тусмаа эзэн Чингисийнталбайг Сүх жанжнаар овоглож ахуй цагаас зөвхөн түүнийг гороолж байгаад УИХ-дорж ирсэн хүн. Иргэний хөдөлгөөн байгуулж, тэмцэл өрнүүлсэн алдаа оноотойжилүүд нь түүний намтрыг багагүй зузаан, бас сонирхолтой болгож өгсөн. Үүнээсгадна өдгөө улстөр дэх карьерыг нь ч санаснаас өндөрт өргөж яваад эргэлзэххэрэггүй.  


      Ихзасаг их сургуульд багшилж асан залуу 2006 онд Иргэний хөдөлгөөн байгуулснаарих улстөрд өөрийнхөө замыг засч эхэлжээ. Магадгүй сургуульд багшлаад цаашидамьдрахад хүнд байсан учраас тэрээр энэ замыг сонгосон байхыг үгүйсгэхгүй.Түүний сургуульд багшлаад зүдэрч олдог нэг сарын цалинг нэг удаа үдийн цайндхэрэглээд байхаар хэн ч энэ талбар руу зүтгэж таарна. Гэхдээ миний цалинамьдралд хүрэлцэхгүй байна. Би улстөрд орно гэж уриа лоозон бол гаргаагүй, тэр.Харин “Эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя” хэмээн бичижбайж орж ирсэн санагдана. Энэ хоёр зүйл л баруун зүүнээс нь сугадаад Төрийнордонд суулгачихсан байх.


       Ийнхүү иргэний хөдөлгөөнбайгуулаад гудамжинд улстөр хийж явсан нөхөр маань хөдөлгөөнөө нам болгонбүтцийн өөрчлөлт хийснээр дараагийнхаа алхамыг хийсэн гэхэд болно. Ийнхүү Улсындээд шүүхэд бүртгэлтэй улстөрийн хүчний намын даргын хувиар тэр 2010 оноосУИХ-д орж ирэх хүртлээ Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнгишүүнээр сонгогдон ажиллаад авсан их эр. Мөн энэ зуурт “Эрдэнэс Тавантолгой”компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа. Энэ үедээ тэрУИХ-д нэр дэвшин өрсөлдөх хэмжээний хөрөнгө босгосон хэмээн ард түмэн харддаг.Тийм ч биз. Үгүй ч биз.  


      Түүнээс өмнө бол тэр Иргэнийхөдөлгөөнөөрөө дамжуулан мөнгө босгох оролдлого хийж байсныг өдгөө хүн бүхэнмэднэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатараас эхлээд энэ замаар явж улстөрд хөл тавьсаннэр бүхий хүмүүс бий. Ямартай ч 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээнийзохион байгуулагчдын нэг гэдгийг хүн бүхэн ярьдаг. Хууль хяналтын байгууллагаийн тогтоогоогүй ч ард түмэн өнөөдрийг хүртэл ийн хардах бөлгөө. Энэ үед тэрээрөөрөө ч хоригдон шалгагдаж байлаа. 2008 оны сонгуулиар түүнийг гаднынхнаасмөнгө авсан учраас ийн улайрлаа гэж үзэх нэгэн ч бий. Гэхдээ Ж.Батзандангцагдан шалгасны эцэст шүүхээс гэм буруутай гэж үзээгүй. Энэ үедээ тэрээр“Хэрвээ хэн нэгэн хүн шүүх цагдаагаар шалгагдаж байгаа бол шалгуулсан шигшалгуулах хэрэгтэй. Тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Тэгээд эцсийг нь үзэх ёстой”гэж байснаас харвал үнэн мөнөө тогтоолгосон гэж болохоор.


        Эндээс л мань хүн улстөрийн олигархи бүтэцтэйулс оронд ганцаарчилсан тоглолт хийж болохгүйг сайтар ойлгосон болов уу. Энэээдрээт асуудлын дараа шуудхан л АН-ыг сонгосон. 2012 оны сонгуулийн өмнө тэрАН-ыг сонгоогүй байсан бол УИХ-д орж ирэхгүй байх талтай. Ерөөсөө өнөөдөр иргэнийнийгмийн байгууллагуудын эрин үе нуран унаж байгаа гэхэд болно. Яагаад гэхээрманайхан иргэний нийгмийн байгууллага, хөдөлгөөнийг зөвхөн мөнгө олохын тулдбайгуулж байснаас үүдэлтэй. Мөн чанарын дагуу гэх юм өнөөдөр алга. Тиймээсталбай гороолсон улстөр цаашид хол явахгүйг тэр бусдаас урьтаад мэдчихэж. Нөгөөталаар “Долдугаар сарын 1”-ний үймээний хэрэг намдаагүй. О.Магнай эд нарынхувьд бол хууль хяналтын хараанд байсан. Үүнтэй дөрөө харшуулан АН-аасЕрөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ц.Элбэгдорж ялалт байгуулсан гээд олон хүчинзүйл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Эдгээр хүчин зүйлсийг нөлөөлөхөдЖ.Батзандангийн өөрийнх нь имиж ч тусласан. Түүнээс биш “ХҮН”-ын, “Эрх чөлөөгхэрэгжүүлэгч” гээд бусад намын дарга нар шиг имиж бүрдүүлсэн нэгэн байсан болАН үүдээ нээж өгөө ч билүү, үгүй ч билүү. Үүдээ нээсэн ч халуун бүлдээ багтаах боломжөгөх эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Тэгэхээр түүний хувь хүний имиж яах аргагүйнөлөөлсөн нь гарцаагүй. Тодотгож хэлэхэд АН түүнийг ирээдүйд намдаа нэг суудалчирч ирэх магадлалтай учраас үүдээ цэлийлгэсэн байх нь. Энэ бүх тохирообүрдээгүй бол тэр Сүхийн талбайг гороолж байсан шигээ Чингисийн талбайг чгороолсоор байх байв.


     Ямартай ч түүнийг их үймээнийэзнээр тодруулах эсэх эгзэгтэй цаг үед тус үймээнд гаднын гар хөл орсон,санхүүгийн дэмжлэг авсан гэж харддаг. Үймээний гол дүрд тоглосон гэхЖ.Батзанданг тухайн сонгуулийн үеэр Хятадын Элчин сайдын яамнаас гарч явсантухай хэвлэлүүд бичиж байсан. Үүнтэй холбогдуулаад 2008 оны долдугаар сарын 1-нийүймээнийг хятадуудтай болон Ж.Батзандантай хаашаа ч үгүй л холбож харддаг.Гэхдээ энэ бол албан эх сурвалж биш ч олны үг ортой гэж байдгийг ч бас мартахаргагүй. Хардах үндэслэл олон байсныг тухайн үед хэвлэлүүд дэлгэж л байсан.Тухайлбал, хоромхон зуурт цугларсан залуус ширхэг чулуу бүү хэл шороо ч ховорхотын төвд чулуу нүүлгээд байсан нь хэний ч сонирхлыг татна биз дээ. Сонгуулийнүр дүнд дургүйцлээ гэхэд хаа байсан Туулын эрэг рүү чулуу цуглуулаад бөөнбөөнөөрөө яваагүй нь лавтай. Ард түмэн үнэн сэтгэлээсээ бухимдсан бол зөвхөнтухайн цагийн МАХН-ын байр уруу дайрахгүй л байсан. АН-ын байр ч байсан,Засгийн газрын ордон ч байсан шүү дээ. Дүүрэг хороодын Засаг захиргаа, хэсгийнхороод гээд байсан. Яагаад Сонгуулийн ерөнхий хорооны байр уруу дайраагүй юм.Зохион байгуулалттай гэж харахаас өөр арга байгаагүй. Зүгээр нэг уурссан олонгудамж талбайгаас цугларсан бол хэзээ ч ийм зүйл болохгүй гэдгийг олоншинжээчид ч ярьж байсан даа.


      Харин тэр өөрөө “...долдугаарсарын нэгэн бол гэмт хэрэг биш. Тэр бол жагсаал цуглаан. Иргэдийн эвлэн нэгдэхэрхээ хуулийн дагуу л эдэлсэн гэж үздэг.Олон хуульчид, судлаачид ч ингэж дүгнэжбайгаа. Олон улсын байгууллагууд ч гэсэн тэгж дvгнэсэн. Долдугаар сарын нэгнээрдалимдуулж, олон зуун монголчуудын эрхийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлтийггаргачихсан байгаа” хэмээснээс харвал дээрх хардлагыг тэр эрс эсэргүүцсэн ньхарагдана.


         Нөгөө талаас тухайн үед ялалт байгуулаадбайсан МАХН-ын дарга С.Баяр “...2008 оны сонгуулийн луйвар, будлиан болоходолон улс төрчид, олон намууд оролцсон...” гэж хэлж байсан. Нөгөө талаас ялагдалхүлээгээд байсан АН-ын дарга Ц.Элбэгдорж “Иргэд Ардчилсан намыг хамгаалсандаажагсаагүй” гэж яаран байр сууриа илэрхийлсэн нь бий. Түүнчлэн УИХ-ын гишүүнХ.Тэмүүжин долдугаар сарын 1-ний үймээн гарсны дараагаас эхлээд хэдэн хонгиоүзүүлэн би энэ хэргийн тухайд маш ноцтой баримт дэлгэж чадна хэмээн хэвлэлээрявсаар 2012 онтой золгоод таг дуугүй болов. Хэвлэлүүд бичихдээ “Х.Тэмүүжинд АН жагсаалтынхаагурав гэсэн эрэмбийг өгч, улмаар сайдын суудалд суулгаснаар хонгиогоо үзүүлж,долдугаар сарын 1-ний тухай ярихаа болилоо” гэж байв. Үнэн хэрэгтээ тэр энэтухай 2012 оноос хойш огт ганхийгээгүйг бид мэднэ. Тухайн үедээ долдугаар сарын1, хэдэн хонгио бол Х.Тэмүүжингийн ажил байсан гэхэд болно. Энэ бүгдээс дүгнэжхарвал уншигч танд ямар нэгэн зүйл бодогдож таарна. “Хэрээ мянган жил болсон чбууралтаж, хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй” гэсэн үг ч бий. Үймээний голдүрээр тодорч байсан нөхөд үүнийг санаж явахад илүүдэх юун.

 

     Жанжин Сүхээр овоглуулсанСүхбаатар аймагт төрсөн тэрбээр сурагч ахуй насаа Баруун-Урт хотод өнгөрөөгөөдМУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн орсон ч Унгар улсын Будапештийн сургуулийг улстөр судлаач, эрхзүйч мэргэжлээртөгссөн. Мөн 2003 онд Мишкольцийн их сургуулийн Нийгмийн ухааны факультетийндокторантурыг төгссөн зэргээс харвал тэр хоосонгүй толгой. Ямартай ч гудамжнаасулстөр хийж, зарим улстөрчдийг айлгах хэмжээнд боловсорсон нөхөр. Яагаад гэхээрцаадуул нь мэдэхгүй учраас айхаа өмнөө барьдаг болчихсон нөхөд учраас тэр. Басч үгүй гадна дотны их сургуульд багшилсан зэрэг нь түүний өнөөдөр улстөрдөөрийнхөө орон зайг бүрдүүлэхэд тус болсон хэрэг.


       Нэгэнтээ Ганцхудагийнурьдчилан хорих төвд өлсгөлөн зарлаж явсан тэрээр өдгөө УИХ-ын гишүүн болж, чуулганыиндэр дээрээс хэлэх гэсэн үгээ хэнд ч хэлчихдэг сул хэрнээ сул бус гишүүн. Түүндямар нэгэн улстөрийн албан тушаал өнөөдрийг болтол өгөөгүй учир нь хаа хамаагүйхэлж ярьдаг үгэнд нь ч оршиж байж болох юм. Эсвэл тэрээр зөвхөн өөрийгөөбоддоггүй ах дүү амраг садандаа албан тушаал гуйдаг зан нь нөлөөлсөн байжболно. Ямартай ч тэр төрсөн ахыгаа Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийндаргаар томилчихсон догь эр. Төрсөн ахыгаа өндөр албанд гуйгаад томилуулчихсанУИХ-ын гишүүнд сардаа шахам солигддог сайдын суудал хэрэггүй биз. Тэр тусмааӨргөдлийн байнгын хороо энэ тэр бол бүр ч хэрэггүй.


       Өөрийн сонгогдсон Баянзүрхдүүргийн хаа л бол хаа “Бие төлөөлөгчийн газар”-ыг ажиллуулсан нь энэ талбараасхэзээ ч явахгүй шүү гэдгийг харуулна. Уг нь тэрээр 2012 оны сонгуулиар “Би нэрдэвшигчийн хувьд Баянзүрх, Налайх дүүрэгт гарсан олон луйврыг гаргаж тавихболно” гэж байсан ч өнөөдрийг болтол Баянзүрхэд сонгуулиар гарсан луйвар гэжнэг ч зүйл дуулдсангүй. Тэгэхээр өнөөх л хоосон цээжээ дэлдсэн нь дүр нь өөрийнэрхгүй ургана. Харин хэт чанга дуугаар ярихаас биш бүтээсэн зүйл даанч алга,түүнд. Уг нь чанга ярьдаг шигээ хийчихдэг бол...



С.Ууганбаяр


2015.11.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Хуулинд тааруулан согтууруулах ундаа сурталчилаад байна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

Эх, үрсийн хагацлаар улстөржөөд яах вэ, Ерөнхий сайд аа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Л.Цог: Н.Энхбаяр дарга нэг сая доллар нэхсэн

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Монгол Улсын төсөвт тодотгол хийхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Улаанбурханаар нэг шөнийн дотор хоёр хүүхэд хорвоог орхижээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

АТГ-аас Д.Баттулгад Зөвлөмж хүргүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2015.12.23

Хэтэрхий их юм бодож санаагаа чилээдэг бол үүнийг уншаарай

...

Дэлгэрэнгүй » 2016.04.04

Ууц чанах нэрийдлээр хулгайлах хэрэг мэр сэр гарч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29