Хятадууд Шивээ-Овоогийн ордоор дамжуулан Оросын дарамт дахь эрчим хүчний нөлөөллөөс биднийг аврах гэнэ

Засгийн газар энэ сарын 16-нд хийсэн ээлжит хуралдаанаараа стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр ханган нийлүүлэх ажлын хүрээнд “Шинэ шивээ” ХХК-тай хэлэлцээр хийхийг холбогдох сайд нарт үүрэгдсэн. Мөн оны өмнө багтаж “Шинэ шивээ”, “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн хамтарсан аж ахуйн нэгж байгуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд, тус цогцолборыг нүүрсээр найдвартай хангахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт  даалгасан билээ.

 Тавантолгойн нүүрсний ордын асуудал Засгийн газар, УИХ-ыг тараах эсэхэд тултлаа үнэд хүрч, цаашлаад “Хятадын Төрийн зөвлөл шийднэ” гэсэн хариуг хүртэл сонсож байсан удаатай. Тэгвэл одоо Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх эсэх тухай дүйвээн, элдэв баривчилгаа, “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчин өөрийгөө шатаасан гэх сенсацийн дундуур Шивээ-Овоогийн нүүрсний ордыг эхлээд эрчим хүчний туслалцаа авч байгаа гэх шалтгаанаар Хятадын талтай хамтрах болсон нь эртнээс эхлэлтэй юм.

Монгол Улсын Засгийн газар 2005 онд БНХАУ-ын “Стэйт Грийд” корпорацтай уг ордод 4800 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барих, эрчим хүчээ БНХАУ-д экспортлох талаар хэлэлцэж, санамж бичгийг байгуулж байв. Анхны судалгаагаар таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн ТЭЗҮ-ийг боловсруулан, 2009 онд УИХ-аар батлуулж байв. Түүнээс хойшхи үе үеийн Засгийн газрууд уг төслийг хурдавчлуулах талаар ярьдаг байв. Харамсалтай нь ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн.

Хамгийн сүүлд Эрчим хүчний сайд асан М.Сономпил тус улсад айлчлах үеэрээ энэ асуудлыг сөхөж байсан. Гэхдээ ”Дахин нухацтай судалж үзнэ. Өнөөдөр Хятадын эрчим хүчний хэрэгцээ өөрчлөгдсөн шүү” гэх сануулгатай ирж байв. Үнэхээр ч судлаачдын тооцоолсноор 2020 он гэхэд БНХАУ-ын зүүн хойд дөрвөн мужид 20 мянган МВт эрчим хүчний нэмэлт хэрэгцээ бий болно гэдэг. Манай улсын жилийн хэрэгцээнээс 20 дахин их энэ хэрэгцээг Хятадтай хил залгаа Монголын нүүрсний ордуудыг түшиглэн барьсан цахилгаан станцууд, тэр дундаа Шивээ-Овоогийн нүүрсний ордоос цахилгаан дамжуулах шугам татан, импортлох замаар Хятадад дутагдаад буй эрчим хүчний нөөцийг нөхөх бүрэн боломжтой гэж үздэг болсон.

Харин Шивээ-Овоо ТӨХК-ийн лицензийг “Шинэ шивээ” гэдэг хувийн компанид шилжүүлсэн асуудал нэлээд “но”-той болов уу гэсэн таамаг байдаг. Энэ талаар “Шивээ овоо” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Х.Балсандорж 2011 оны арваннэгдүгээр сарын 21-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ашигт малтмалын тухай хууль 1996 онд батлагдаж, 1997 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Тухайн үед буюу 1997 оны арванхоёрдугаар сарын 3-нд Засгийн газрын 235 дугаар тогтоол гарсан. Энэхүү тогтоолд нүүрсний 18 ордын лнцензийг олгох асуудлыг шийдвэрлэж,    уурхайн нэрсийн жагсаалт, лицензийн дугаарыг зааж өгсөн байдаг. Үүний дагуу Шивээ-Овоогийн уурхай тусгай зөвшөөрөл авсан. Энэ үед уурхайн санхүүгийн байдал хүнд, борлуулалтын хэмжээ бага зэргээс шалтгаалан лицензийн төлбөрийг бууруулах зорилгоор бүх талбайд лиценз авч чадаагүй. Тэгээд 91 га талбай авч үйл ажиллагаагаа явууллаа. Харин 2005 оны нэгдүгээр сарын 14-нд өөрийн эзэмшиж байсан талбайг өргөтгөх зорилгоор 150 га талбайд тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргахад "Танайд өгөх талбай байхгүй. Талбайг чинь тойруулаад өөр хүмүүс газрыг нь авчихсан" гэж Ашигт малтмалын газраас бидэнд мэдэгдсэн. Гэтэл  уг лицензийг анх хоёр иргэнд олгосон байдаг юм билээ. Тэр хоёр хүн 2004 оны есдүгээр сарын 3-наас арваннэгдүгээр сарын 25-ны хооронд Шивээ-Овоогийн уурхайг тойруулаад лиценз авсан байгаа юм.  Тэгээд удалгүй буюу 2004 оны арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд Хүрэлцоож захиралтай "Шинэ шивээ" компанид шилжүүлжээ” хэмээн ярьсан нь бий.

"Шинэ шивээ" компаний лицензийг авахдаа ""Шивээ Овоогийн уурхайд Шивээ-Овоогийн нүүрсний ордын 042 тоот лицензийг олгосугай" гэх Засгийн газрын 235 дугаар тогтоолыг зөрчсөн. Мөн тухайн үед мөрдөж байсан хуулиар бол Ашигт малтмалын газар аймгийн Засаг даргад хүсэлт гаргах учиртай байсан боловч “Дээрээс шийдвэр өгсөн” гэх тайлбартайгаар дарамтаар асуудлыг шийдвэрлэсэн тухай Х.Балсандорж ярьсан байдаг.

 Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр “Шивээ Овоогийн ордод очиж үүссэн нөхцөл байдалтай танилцаад, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Үйлдвэр худалдааны сайдад "Шинэ шивээ" компанитай хэлэлцээр хийх үүрэг даалгавар өгсөн юм билээ. Энэхүү үүрэг даалгаврын үр дүнд Щивээ-Овоогийн ордод нарийвчилсан хайгуул хийсэн нөөц буюу 564.1 сая тонн нүүрсийг буцаагаад төрд өгөх асуудлыг "Шинэ шивээ" компанийнхан зөвшөөрсөн байдаг. Үйлдвэр худалдааны яам "Шинэ шивээ" компанийнхантай гэрээ хийсний үндсэнд 564.1 сая тонн нүүрсний нөөц бүхий талбайн лицензийг Засгийн газарт өгсөн. Гэхдээ Засгийн газар уг лицензийг “Шивээ Овоо” ТӨХК-д биш, "Эрдэнэс МГЛ" компанид лицензийг өгчихсөн байдаг. Ингэснээр “Шивээ-Овоо” өөрийн гэсэн лицензгүй болж, "Эрдэнэс МГЛ" компанийн талбайгаас 200 га талбайг түрээслэн сар бүр 15 сая төгрөг төлдөг болсон гэдэг. Өнөөдрийн байдлаар Шивээ-Овоо стратегийн ордын нийт баялгийнх нь 20 орчим хувь, нийт талбайн 15 хувь нь Засгийн газарт байгаа. Харин баялгийнх нь 80 хувь, талбайн 85 хувь нь "Шинэ шивээ" компанид бий. Гэтэл “Шивээ Овоо” ТӨХК-ийг хувьчлах жагсаалтад оруулчихаад байгаагаас харахад Шивээ-Овоогийн шинэ эзэд хэдийнэ тодорхой болчихсон юм биш үү.

Засгийн газраас гарч байгаа шийдвэрээс харсан ч яаралтай “хөдөлгөх” ажиллагаа нь эхэлсэн бололтой.

Энэ асуудалд У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарыг хамаатай гэх мэдээлэл удаа дараа гарч байсан ч төдөлгүй тэд шүүхийн шийдвэр харуулж “холбоогүй” болохоо баталчихаад 2012 оны сонгуульд нэр дэвшиж билээ.

 

Шивээ-Овоо ордтой холбоотой 2011 оны арванхоёрдугаар сарын 12-нд нэгэн ноцтой мэдээлэл хэвлэлд дэлгэгдэв. Энэ нь 2008 оны нэгдүгээр сард, тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ тус уурхайн үйл ажиллагаатай танилцаад, Үйлдвэр худалдааны дэд сайд Я.Содбаатар, Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх нарт үүрэг даалгавар өгснөөр 13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг “Эрдэнэс MGL” ХХК-ийн мэдэлд шилжүүлэн, түүнээс нь Шивээ Овоогийн уурхай түрээсээр ашиглахаар зохицуулж, түүнийгээ 2008 оны есдүгээр сарын 3-ны өдөр гэрээ болгон баталгаажуулсан байна. Гэрээнд Засгийн газрыг төлөөлж ҮХЯ-ны дэд сайд Я.Содбаатар, “Шинэ Шивээ” ХХК-г төлөөлж захирал А.Эрдэнэбат энэхүү гэрээг үйлджээ. Гэрээний хоёрдугаар бүлэгт талуудын эрх үүргийг тусгахдаа “Шинэ Шивээ” ХХК дараах үүргийг хүлээхээр заажээ. Үүнд: 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумдын нутаг дэвсгэрт байрлах нүүрсний орд газарт ашигт малтмал олборлох дор дурдсан /4293 гектар/ координат бүхий талбайг  Засгийн газраас нэр заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий хуулийн этгээдэд шилжүүлэх.

Тус гэрээ хүчин төгөлдөр байх тохиолдолд энэхүү гэрээний 2.1.1-д заасны дагуу шилжүүлэх талбайд “Шинэ Шивээ” ХХК-аас урьд өмнө гаргасан нэхэмжлэх эрхээсээ татгалзах.

Засгийн газар шилжүүлж авсан талбай дээрээ аливаа нэгэн төсөл хэрэгжүүлэхэд “Шинэ Шивээ” ХХК-ийн зүгээс ямар нэгэн саад тотгор учруулахгүй байх. 

Харин Засгийн газар: 


“Шинэ Шивээ” ХХК эзэмшиж буй ашигт малтмал ашиглах 8829х, 8830х, 8296х, 8294х, 8297х тоот тусгай зөвшөөрөл бүхий лицензийн талбайгаас Талбай-1, Талбай-2, Талбай-3 бүхий хэсгийг хасаж, шинэчлэн засан баталгаажуулах. 

Энэхүү гэрээний 2.2.1-т заасан “Шинэ Шивээ” ХХК-ийн эзэмшиж буй 8829х,8830х, 8296х, 8294х, 8297х тоот тусгай зөвшөөрлүүд болон хуулинд нийцүүлж шинээр бичигдэх тусгай зөвшөөрөл бүхий нийт долоон ширхэг хайгуулын  тусгай зөвшөөрлийн 77746 гектар талбайг гэрээ хүчинтэй байх хугацаанд: 

  • Нөөцөд авахгүй байх
  • Тусгай хэрэгцээнд авахгүй байх
  • Тусгай зөвшөөрлүүдийн талбайн хил, хязгаарт ямар нэг байдлаар өөрчлөлт оруулахгүй байх.
  • Тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг хууль бус үндэслэлээр цуцлахгүй байх
  • Тус талбайд хэрэгжүүлэх төсөлд төрийн оролцоо оруулах санаачлага гаргахгүй байх, шаардлагатай тохиолдолд “Шинэ Шивээ”ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах
  • Дээрх талбайнуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэгт баталгаа гаргах


2.2.3 т Энэхүү гэрээний 2.2.2 т заасан үүргээ зөрчсөн тохиолдолд энэхүү гэрээний дагуу шилжүүлэн авсан тусгай зөвшөөрлүүдийг “Шинэ Шивээ”ХХК-д буцаан олгох

2.2.4 т “Шинэ Шивээ” ХХК-аас шилжүүлэн авсан  13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрлийн талбайг Монголын хувийн хэвшлийн төлөөлөлтэй эсхүл түүний оролцоо бүхий этгээдтэй хамтран эзэмшихээр шийдвэрлэвэл “Шинэ Шивээ” ХХК-д тэргүүн ээлжинд санал болгох. 

Гэрээнд заасны дагуу хоёр тал дээрх үүргүүдийг хүлээхээр болжээ. Эрхэм уншигч та бүхэн анзаарсан байх. Энэхүү гэрээнд МУ-ын Засгийн газар ямархан хэмжээний “ял” үүрснийг. Үүдээ түгжээгүй сиймхийг нь ашиглаад өөрийнх нь гэрээс хулгай хийсэн хулгайчаас  эд зүйлээ эргүүлэн авахдаа гэрийн эзэн ийн шалдаа буужээ. Ийм өрхийн тэргүүнтэй гэрт юу ч байгаад нэмэргүй биз. Зүй нь эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юмаа хэмээн чангахан дуугарахад л хангалттай биз дээ. Хаалгаа түгжихгүй яасан юм хэмээн цор цор хийгээд байвал цагдаад мэдүүлэхэд л хангалттай. Гэвч бүх эрх нь нээлттэй байсан Монголын төр, Засгийн газар ингэсэнгүй. Хулгай хийсэн нөхрийн толгой илж, хөлд нь сууж байгаад харин ч бүр нэмээд өрөнд уначихаж. Өөрөөс нь хулгай хийсэн ордын лицензийг хайгуулынх биш ашиглалтынх болгоход тусална. Ахин хулгайд алдсан ордоосоо авахыг завдахгүй. Хэрвээ тэгвэл буцааж өгсөн 13311А, 13312А, 13313 А тоот гурван лицензи хураалгахдаа хэл ам хэрүүл шуугиан татлахгүй гэж.

Энэ бол хэтрүүлэг биш. Үгийн сонголт л өөр болохоос яг л ийм утгыг цагаан дээр хараар бичээд мутраа үлдээсэн байх юм.

Гэрээг цааш нь сонжъё л доо. Талуудын эдлэх эрхийн талаар ийн тусгажээ.

  • “Шинэ Шивээ” ХХК дараах эрхийг эдэлнэ:
  • “Шинэ Шивээ” ХХК өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглах явцдаа  13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрлийн талбайгаар чөлөөтэй нэвтрэн өнгөрөх.
  • “Шинэ Шивээ” ХХК өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын лицензүүдийг хайгуулын болгох.


Үйлдвэр худалдааны яамны зүгээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх.
Үйлдвэр худалдааны яамны зүгээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, гэрээний биелэлтэнд саадгүйгээр хяналт тавих. 

Үйлдвэр Худалдааны Яам дараах эрхийг эдэлнэ:

  • “Шинэ Шивээ” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас  Талбай-1, Талбай-2, Талбай-3 /13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрөл/ гэсэн гурван хэсэг талбайг шилжүүлэн авах.
  • 13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглах үйл явцдаа “Шинэ Шивээ” ХХК-ийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаар чөлөөтэй нэвтрэн өнгөрөх.
  • “Шинэ Шивээ” ХХК-ийн зүгээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх.“Шинэ Шивээ” ХХК-ийн зүгээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, гэрээний биелэлтэнд саадгүйгээр хяналт тавих.
  • Шилжүүлэн авсан Талбай-1, Талбай-2, Талбай-3 дээр аливаа нэгэн төсөл хэрэгжүүлэхдээ “Шинэ Шивээ”ХХК-аас зөвшөөрөл санал авахгүй, бие даан шийдвэрлэх эрхтэй.
  • Өмчийн эзнийг өвдөг сөхрүүлж хийсэн дээрэнгүй гэрээгээр эдлэх эрх нэг ийм хэмжээнд байх аж.

Гэрээний хамгийн ноцтой хэсэг буюу гуравдугаар бүлэг: 
Үйлдвэр Худалдааны Яам энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд гэрээний 2.2.1-т заасан Талбай-1, Талбай-2, Талбай-3 /13311А, 13312А, 13313 А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг “Шинэ Шивээ” ХХК-д буцаан шилжүүлнэ гэсэн байгаа юм. 

Энэ баримт дэлгэгдсэний дараа Кадастрын албаны дарга асан Хэрлэнгийн дүү Чингис гэдэг даргатай “Шинэ шивээ” компани, МАН-ын гишүүн Амалханы Эрдэнэбат гэдэг залуу гэхчлэн олон хүн анхаарлын төвд орж ирсэн. Харин одоо асуудал бүр ч хурдтайгаар шийдэгдэж “Шинэ шивээ”, “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн хамтарсан аж ахуйн нэгж байгуулахаар боллоо. Шивээ Овоогийн орд Хятадын мэдэл рүү улам бүр дөхсөөр байна, шалтгаан нь тун цэвэрхэн, “Оросын дарамт дахь эрчим хүчний нөлөөллөөс хятад ах нар биднийг ангижруулж өгөх” гэнэ.

С.Лантуу

Эх сурвалж: Zaluu.com

 

2015.11.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Улсын арслан Э.Оюунболдод хоёр өрөө байр бэлэглэжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.13

МУ-ын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.13

Өнөөдөр Дэлхийн тамхигүй өдөр тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.24

Том уяачдад баяр хүргэе

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29

Улстөржсөн зээлийн золиос нь Хөгжлийн банк болох учиргүй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

“Сайдын цаг”-т Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.21

Т.Сэр-Од шагналынхаа мөнгийг суйлуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29

Байгаль хамгаалах намрын аяны хүрээнд “Туул” гол орчмыг цэвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19