УИХ-ын даргын ҮХ зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулах тухай мэдээллийг нь хянасан цэцийн гишүүний шийдвэрт гомдол гаргажээ

Тэрбээр Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы тов, хэлэлцэх асуудлыг тогтоох тухай 156 дугаар  захирамж гаргахдаа эрх бүхий субъектээс УИХ-д огт өргөн мэдүүлээгүй, өргөн мэдүүлэх эсэх нь ч тодорхой бус зарим асуудлыг тусгасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн â€œ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн â€œÐœÐ¾Ð½Ð³Ð¾Ð» Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн â€œÐ•Ñ€Ó©Ð½Ñ…ий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн â€œÒ®Ð½Ð´ÑÑÐ½ хуульд...төрийн байгууллагын ...шийдвэр, ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” Ð³ÑÑÐ½Ð¸Ð¹Ð³ тус тус зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасныг Цэцийн гишүүн Д.Солонго хянан “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” тогтоолыг 2015 оны 10 дугаар сарын 16-нд гаргасныг эс зөвшөөрч  Ð´Ð°Ñ€Ð°Ð°Ñ…ÑŒ гомдлыг гаргажээ.

Нэг. Ð¢ÑÑ€Ð±ÑÑÑ€ өөрийн гаргасан мэдээллийн агуулга, шаардлагад огт хамааралгүй үндэслэлээр шийдвэр гаргасан гэж үзжээ.

Тухайлбал, түүний мэдээллийн агуулга, шаардлагад УИХ-ын дарга ээлжит бус чуулган санаачлан хуралдуулах бүрэн эрхтэй эсэх, ээлжит бус чуулган зарласан нь  Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох гэх шаардлага байхгүй ба Д.Солонго гишүүн дээрх үндэслэлээр шийдвэр гаргасныг эс зөвшөөрчээ.

Иргэн М.Төрбат нэгдүгээрт Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай саналыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр бол:

1.УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д â€œÐ•Ñ€Ó©Ð½Ñ…ийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” Ð³ÑÑÐ½ÑÑÑ€ Ерөнхийлөгч болон нэр бүхий УИХ-ын гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн;

2.Үндсэн хуулийн Ð“учин есдүгээр зүйлийн 2 Ð´Ð°Ñ…ÑŒ хэсэгт Ð·Ð°Ð°ÑÐ½Ð°Ð°Ñ€ Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн  өргөн мэдүүлснээр сая УИХ-ын дарга уг асуудлыг захирамжиндаа тусгах эрх үүсэх хуулийн шаардлага хангагдсан эсэх, мөн дээрх эрх бүхий субьектүүд тухайн асуудлыг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн эрх зүйн баримт бичиг байгаа эсэхийг Д.Солонго гишүүн нягтлан тогтоож дүгнэлт гаргаагүйг Цэцийн бага суудлын хуралдаанаар хянуулан тогтоолгож дахин дүгнэлт гаргуулахыг  Ñ…үсчээ.

Хоёр. Ð¢ÑÑ€Ð±ÑÑÑ€ Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн â€œÐœÐ¾Ð½Ð³Ð¾Ð» Улсын Ерөнхий сайд Засгийн газрын...бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” , Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн â€œÐ•Ñ€Ó©Ð½Ñ…ий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэснийг УИХ-ын дарга зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахыг хоёрдугаарт хүссэн байна.

Гэтэл цэцийн гишүүний тогтоолд энэ тухай огт дурдагдаагүй, ямар нэг хууль зүйн дүгнэлт хийлгүй орхисныг мөн Цэцийн бага суудлын хуралдаанаар хянуулж дүгнэлт гаргуулах хүсэлтэйгээ  Ð¾Ð½Ñ†Ð¾Ð»Ð¶ÑÑ.

Цэцийн гишүүн шийдвэртээ “Иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргаас холбогдох тайлбарыг гаргуулан авсан болно” гэж тэмдэглээд, â€œ...УИХ-ын дарга ...ээлжит бус чуулганыг 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд хуралдуулахаар зарлан 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ...зарлах тухай 156 дугаар захирамж гаргасан байна”гэсний дараах 2 дахь хэсэгт â€œÐœÐ¾Ð½Ð³Ð¾Ð» Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ...2015 оны 8 дугаар сарын  5-ны өдөр “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” асуудлыг ЗГ-1/176 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн байх бөгөөд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан байна. Уг хурлаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон байна”  Ð³ÑÐ¶ УИХ-ын даргаас ирүүлсэн тайлбарыг үндэслэн дүгнэжээ.

Дээрх дүгнэлт нь УИХ-ын дарга 156 дугаар захирамжийг 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасныг, харин Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай саналаа Үндсэн хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрх, Монгол Улсын Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн зарчим зөрчигдсөнөөс хойш есөн өдрийн дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг маргаангүйгээр нотолж байна гэж үзсэн байна.

Ингэснээр Д.Солонго гишүүний тогтоол нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн â€œÐœÐ¾Ð½Ð³Ð¾Ð» Улсын Ерөнхий сайд Засгийн газрын...бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн â€œÐ•Ñ€Ó©Ð½Ñ…ий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэх зөвхөн Монгол Улсын Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг болон Монгол Улсын Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг УИХ-ын дарга зөрчсөнийг давхар нотолжээ.

Зүй нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ дагуу дээрх асуудлыг 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр өргөн барьсны дараагаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн â€œ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн â€œÒ®Ð½Ð´ÑÑÐ½ хуульд...төрийн байгууллагын ...шийдвэр, ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” Ð³ÑÑÐ½Ð¸Ð¹Ð³ баримтлан УИХ-ын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулан захирамжлах нь Үндсэн хуульд нийцэх байсан гэж гомдолдоо дурджээ.

Гурав. Ð¢ÑÑ€Ð±ÑÑÑ€ 1991-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг ард нийтээр гурван сар хэлэлцүүлэн, нийт ирсэн 200 мянган саналаас 44 хувийг нь тусгасан төслийг Улсын Бага Хурлын гишүүд дөрвөн хэлэлцүүлэг дамжуулж хоёр удаа, Ардын Их Хурлын 430 депутат 50 гаруй хоног хоёр удаа үг нэгбүрчлэн хэлэлцэж эцэст нь цэг, таслалгүй нягталж, уншиж, сонсч, батлан гаргасныг иш татсан байна.

Ингэхдээ хууль тогтоогчид төрийн эрх мэдлийг хуваарилах тухай эрдэмтэн судлаачдын онол, сургаал, ардчилсан орнуудын түүхэн туршлага, өмнөх нийгмийн алдаа, сургамжийг үндэслэн төрийн эрх мэдлийг нэг хүний, нэг байгууллагад төвлөрүүлэхийг халах, эрх мэдэл харилцан хяналттай байж, бие биенийхээ бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцдоãгүй байх үзэл баримтлал, зарчмыг удирдлага болгон Монгол төрийн эрх мэдлийг хууль тогтоох буюу УИХ, гүйцэтгэх засаглал буюу танхимын зарчмаар ажиллах Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн институт болон хараат бус шүүхэд хуваарилан энэ тухайг Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт  баталгаажуулсныг хэн нэгэн субьект зөрчвөл Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр зохицуулсан.

Гэтэл Үндсэн хуулийн дээрх үзэл баримтлал, зарчим, заалтыг УИХ-ын дарга зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах агуулгатай мэдээллийг хянасан Д.Солонго гишүүн энэ талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсныг мөн Цэцийн бага суудлын хуралдаанаар дахин хянуулж дүгнэлт гаргуулахыг мөн хүссэн байна.

Дөрөв. Ð˜Ñ€Ð³ÑÐ½ Ðœ.Төрбат Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны 11 дүгээр дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “УИХ-аас ...томилогдсон албан тушаалтны ...огцруулах санал гаргах,...” гэсний...огцруулах...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн â€œÐœÐ¾Ð½Ð³Ð¾Ð» Улсын Ерөнхий сайд Засгийн газрын...бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” , Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн â€œÐ•Ñ€Ó©Ð½Ñ…ий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”  гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэж уг  хэсгийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт â€œ... Ñ…үн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасны дагуу УИХ-ын даргад ч хамаарах ёстойг тэмдэглэжээ. 

 Ð¢Ð°Ð². Ð¦ÑÑ†Ð¸Ð¹Ð½ гишүүний маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах үндэслэлүүдийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Гэтэл эдгээр үндэслэлүүдээс аль нь ч Цэцийн гишүүний тогтоолд байхгүй байгаа нь энэхүү гомдлыг гаргах бас нэгэн үндэслэл болж байгааг мөн дурдсан байна.

  Иргэн Ðœ.Төрбат Ð£Ð˜Ð¥-ын даргын дээрх үйлдлийг “УИХ-ын дарга Цэцийн хэн нэг гишүүнийг Цэцийн дүгнэлт, анх дэвшүүлсэн байгууллагын санал гараагүй байхад эгүүлэн татах асуудлыг аль нэг улс төрийн намын шийдвэрийг үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд урьдчилан оруулж хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, уг асуудлыг тогтоосон хугацаанд заавал оруулж ир гэж  Цэцийн даргыг шахаж байгаагаас ялгаагүй Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим, төрийн эрх мэдлийг хуваарилсан үзэл баримтлал, Үндсэн хуулийн цэц, түүний гишүүний хараат бус байдал, бүрэн эрхэд  халдсан үйлдэлтэй агаар нэг” гэж зүйрлэснийг Цэцийн бага суудлын хуралдаан анхаарахыг хичээнгүйлэн хүссэн байна.

 Ò®Ð½Ð´ÑÑÐ½ хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч эс зөвшөөрч гомдол гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана гэж заасан байдаг байна.


2015.11.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Талх чихэр”-ийн хэвийн боов урьдын адил таны сонголт хэвээр байх нь гарцаагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Ууцны дундаж үнэ 230 мянган төгрөг байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Баабар: Хуурамч өвчинд зориулсан хуурамч витамин

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

С.Мөнхчулууныг батламжлах эсэхээс У.Хүрэлсүхийн ам, ажлын зөрүү харагдана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Хубилай хааны тухай 1920 онд зохиогдсон симфонийг сэргээн тоглоно

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

“Мобиком корпораци” ХХК-нийг 2.3 тэрбум төгрөгөөр торгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Цоожтой лангуу

...

Дэлгэрэнгүй » 2015.11.18

Ц.Элбэгдорж: Баян-Өлгийнхний бүтээсэн баялаг баруун бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд давамгайлж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Ерөнхийлөгч Б.Бааст гуайд мэндчилгээ илгээжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

Хэн, хэн аль байнгын хороонд харьяалагдав?

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07