Солонгос дууг хуулж дуулсан оролцогч шүүгчдийг “бишрүүлжээ”

00011Дэлхийн хэмжээний шоуг Монголд хэрэгжүүлж  байгаа  Mongol HD телевизийн төсөл болох "Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийг  Монголчууд ням гарагийн үдэш цэнхэр дэлгэцийнхээ өмнө сууж үздэг болоод багагүй хугацаа өнгөрч байна.  Ямартай ч  ням гарагийн үдэш Монголчуудын анхаарлыг юу юунаас илүү татах болсон энэ шоу нэвтрүүлгийн талаар үзэгчид өөр өөр байр суурьтай байгаа нь ажиглагддаг. Зарим хүмүүс улс төрийн бужигнаан,  нийгмийн сөрөг уур амьсгалаас хол хөндий ганц үздэг нэвтрүүлэг гэж байхад нөгөө хэсэг нь  ард иргэдийг энэ мэтийн шоу цэнгээнд анхаарлаа хандуулж байх хооронд  улс орны хэмжээний том асуудлыг улстөрчид "чимээгүйхэн” хэрэгжүүлээд авах "сөрөг” нөлөөтэй гэж хэлэх юм билээ.

"Авъяаслаг Монголчууд”  нэвтрүүлгийн эхний дугаарууд хэн бүхэнд ойлгомжтой, шүүгчдийн олонхийн саналаар  оролцогчдыг тэнцэнэ, тэнцэхгүй  гэж ялгаж байсан. Үзэгчдийн ойлгож байснаар бол  бүх тэнцсэн оролцогчид дараагийн шатанд өрсөлдөх юм  байна гэж бодож байтал гэнэтхэн  100 гаруй тэнцсэн оролцогчоос шууд 32 оролцогчийн зургийг харж шүүгчдийн шийдвэрээр "дахин тэнцүүлэх” болсон. Ингэх болсон шалтгаан нь дэлхийн хэмжээний тус шоуны албан ёсны сценаритай  холбоотой гэж тайлбарласан. Үүний үр дүнд анх тэнцээд, дараагийн шатанд өрсөлдөнө гэж бодож байсан 70 гаруй оролцогчийн хүсэл эрмэлзлэл талаар болсон байдаг. Ийм нөхцөл байдлыг харсан үзэгчид анхнаасаа 32 хүний л шалгаруулахгүй, яах гэж  олон хүнд тэнцсэн гэж хэлж, хий хоосон итгэл найдвар үлдээсэн юм вэ гэж зохион байгуулагчдыг шүүмжилсэн.

Энэ асуудал тэгсгээд  намжиж байтал өчигдрийн нэвтрүүлгийн үеэр оролцогч О.Баярсайханыг дэмжсэн шүүгч, хөтлөгчдийн "элийрэл, мэлмэрэл” олныг гайхашруулав.

Оролцогч О.Баясайханы хувьд  дэлхийн олон сая хүнийг уйлуулсан Солонгос залуугийн дууны аян дээр үгийг нь багахан найруулж  монголоор орчуулсан дуулсан нь ийнхүү хөтлөгч, шүүгчдийг "алмайруулав”. Тэр бүү хэл хөтлөгчдийн зарим нь оролцогчоос эл дууны үг, аяыг чи өөрөө зохиосон уу гэж асууж  "тэнэгтэв”.0001200013

Уг нь Солонгос залуугийн  дээрх дуу өнгөрсөн 9, 10-р сард Монголын сайтууд болон фэйсвүүкээр нэлээд тарсан. Харин "Авъяаслаг Монголчууд”  шоуны хөтлөгчид болон шүүгчид фэйсвүүкээс нэлээд хол хөндий байдаг хүмүүс юм гэж дүгнэж болохоор. Эс бөгөөс энэ солонгос  дууг монголчлон дуулсны нь төлөө оролцогч О.Баярсайханыг тэгтлээ  "бишрэн шүтэхгүйсэн”.

Дэлхийн хэмжээний Монгол авъяастанд Солонгос дууг монголчлон дуулж, зарим хүмүүсийн ярьж байгаагаар "өрөвдүүлэх тактик” хэрэглэсэн оролцогч биш Монголын үндэсний урлагийн сор болсон уран нугараач охидын үзүүлбэрийг дэмжсэн бол  "нүдээ олсон” хэрэг болох байсан гэж харамссан хүмүүс сошл орон зайгаар дүүрэн байна.

Ингээд та бүхэндээ  "Авъяаслаг Монголчууд”  шоу нэвтрүүлгийн оролцогч О.Баярсайханы дуулсан дуу болон  тус дууны "эх дуу” болох Солонгос дуучны дуулсан дууг хүргэе

Ц.Мөнх


2015.11.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

"15 раунд" Гүндалай нэвтрүүлэгч Даваа 2-ийн халз мэтгэлцээн

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой зургаан хүнс

...

Дэлгэрэнгүй » 2018.01.25

Орон нутгийн замд хурдаа тохируулж явахыг анхаарууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

Энэтхэгт олон улсын йогийн өдрийг өргөн тэмдэглэв

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Б.Ундрал: Насны хишиг, Алдарт эхийн одонгийн мөнгийг Цагаан сараас өмнө олгоно

...

Дэлгэрэнгүй » 2019.01.08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН АЖЛЫН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖ УРАН ЗУРГУУДЫГ ХУРААН АВЛАА

...

Дэлгэрэнгүй » 2019.03.20

Экспорт Импорт банкнаас авах 1 тэрбум ам. долларын зээлийн талаар хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

Монголын эмийн сангуудын хөгжил шинэ шатанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.03.02