“Бүргэдийн суудалд заларсан болжмор” буюу Су ноёнтон


     Су.Батболдод гурван удаа итгэлүзүүлсэн Төв аймгийнхан түүнд ахин итгэл үзүүлэхгүй гэсэн удаа дараагийн мессэжявах боллоо. Тиймээс “яагаад?” гэсэн асуулт ямар ч хариултгүйгээр үлдэх учраасхариулт өгөхийг хичээлээ.


     Нэгэнтээ улстөр, нийгмийн нэртзүтгэлтэн Мэндийн Зэнээгийн орон зайг бөглөх гэж их улстөрд хөл тавьсанСу.Батболдыг “бүргэдийн суудалд болжмор заларлаа” хэмээн шуугиж байв. Үнэнхэрэгтээ энэ зүйрлэл эздээ олсон үг байв. Өдгөө ч их улстөрд 20 жил суусанСу.Батболд бүргэд болж чадсангүй. Учир нь намын бүлэг дотор, өвөр зуураатүүнийг хэнд ч тал алддаггүй. Дээшээ явж байгаа хэн нэгэн нөхрийг андахгүймэдэх бөгөөд ашигтай талаас нь харьцаа үүсгэж чаддаг тухай юм. Харин даргадаамал болж өсөхгүй нэгэнтэй бол харьцаа үүсгэхээс дөлдөг тухай ч ярьдаг. Үүнийгих соёлтойгоор нам дотроо тунхагласан нь энэ аж. Ёстой л болжморын ажил энэбайх. 


      Уг нь бол шуудхан үе үеийннамын дарга нарт тал засч, алтанхошуу өргөдөг нөхөр байсан гэдгийг хэлсэн бололтой.Ямартай ч тэрээр УИХ-д гурван удаа сууж, Засгийн газарт хоёр удаа багтаж, ихулстөрд 20 жил алба хашсан хүн. Гэтэл дээр дурдсанчлан “бүргэд болж чадсангүй” гэснээсхарвал юу ч хийж бүтээгээгүй гэдэг нь харагдана. Тодруулбал, улстөрд амин хувийнзам мөрийг харж явсаар ирсэн гэдэг нь харагдаж байна. Монгол Улсын хэмжээндбайтугай өөрт нь удаа дараа итгэл үзүүлсэн Төв аймгийн сонгогчдын хувьд ч заммөрөө харан гэлдрэх гишүүнийхээ тухайд таагүй үг цухуйлгах болсон.    


       Хөдөө аж ахуйн сургуулийг 1990онд дүүргэж,  аймгийнхаа хөдөө аж ахуйнгазарт инженерээр ажлынхаа гарааг эхэлсэн энэ нөхөр 2002 оны нөхөн сонгуулиарТөв аймгаас УИХ-д орж ирэв. Энэ үедээ тэр аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллажбайсан юм. Мань эр хөдөө аж ахуйн дээд сургуульд суралцаж байхдаа факультетынэвлэлийн хороон дарга болж, улстөр нийгмийн анхан шатны үнэр авсан нөхөр.Нутагтаа нэртэй уяачийн хүү аймагтаа ажиллаж ахуй цагтаа буюу 1994 онд МАХН-ыгдэмжигч залуучуудын байгууллагыг албан бусаар байгуулснаар  улстөрийнхөө замналыг эхэлсэн учиртай. Тухайнцагт зах зээлийн нийгэмд хөл тавьсан. МАХН-ын нэр хүнд унаж, олон ургальч үзэл,олон намын тогтолцоо гээд шинэ шинэ өөрчлөлтүүд улс оронд гарч ирсэн цагт тэрийнхүү МАХН-ыг дэмжиж, залуусын дуу хоолойг нэгтгэсэн нь алс хойчдоо түүнийгУИХ-д оруулж ирээд зогсохгүй, Засгийн газарт хоёр ч удаа сайдын суудалдзалруулсан хэрэг.


      Нөгөө талаар Төв аймгийндаргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Гончиг түүнийгУИХ-ын гишүүний бие төлөөлөгч гэсэн ажилд авсан нь их улстөрд эргэлт буцалтгүй оруулчихсан байж таарна.2007 онд тэрээр Хууль зүйн сайдын суудалд заларсан ч хоёрхон сарын дараасуудлаа өгсөн. Ямар ч хууль зүйн боловсрол мэдлэггүй нөхрийг энэхүү суудалдтавьсан нь томоохон алдаа байсан тухай мэргэжилтнүүд шүүмжилж байв, тухайн үед. 


      УИХ-д гурван удаа сонгогдож, Засгийн газартхоёр удаа багтсан Су.Батболд ингэхэд төр түшилцээд юу хийв гэхээр хэлэх үг үлолдоно. УИХ-ын гишүүн Су.Батболд ард түмэн, улс орондоо хэрэгтэй ийм зүйлбүтээв гэсэн үг бол бүр олдохгүй. Мөн Су.Батболд ийм луйвар хийлээ гэхээр басүг үл олдоно. Тэр тийм л тал алддаггүй, амин зуулгаа хөөсөн нэгэн гэдэг ньэндээс харагдана. Харин 2002 оны нөхөн сонгуулиар УИХ-д орж ирсэн даруйдМ.Зэнээ агсны гэр бүлийн зүгээс түүнд асгасан гомдол хэвлэлээр мэр сэр үзэгддэгбайв. Энэхүү мэдээллийн агуулга нь М.Зэнээ агсныг амьд сэрүүнд нь дэмжүүлж ихулстөрд хөл тавьчихаад ар гэрийнхэнд нь баярлалаа ч үгүй алга болсон тухайд юм.Тодруулбал, хүн муутай нөхөр гэсэн санаа байнга дагалдаж ирсэн. Манай нэртнайрагч Б.Лхагвасүрэн нэгэнтээ “Алдаж үзээгүй хүнийг ямар хүн гэхэв” хэмээсэннь бий. Тэгэхээр Су.Батболд бол нэрт найрагчийн хэлснээр бол улстөрч бүү хэлхүн биш болж таарах нь.  


       Тэр бол УИХ дахь МАН-ынбүлгийн саналыг дагаж, кноп дарж суудаг сулын сул гишүүн. Гуч гаруйхан настайзалуу тухайн үеийн аймгийнхаа МАХН-ын үүр, төв намынхаа Удирдах зөвлөлөөс 100орчим хүнээс нөхөн сонгуульд нэр дэвшихээр тэргүүлэн гарч ирсэн түүхтэй. Харинэх сурвалжийн хэлснээр түүнийг их улстөрд хөл тавихад тухайн үеийн МАХН-ындарга Н.Энхбаярын шууд нөлөөлөл байсан гэдэг. Ингээд 40 хүрээгүй насандаа Хуульзүйн сайд болж, дараа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсынсайдаар томилогдсон гэхээр энэ нөлөөлөл үнэн гэдгийг батлах болов уу. Харин2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдал хүлээж, тэрээр МАН-ын даргаС.Баярын фракцид багтаад авсан мэдрэмжтэй нэгэн. Учир нь Н.Энхбаяр нэгэнтМАН-аас зайгаа барьж өөрийнхөөрөө улстөр хийж байсан цаг хугацаа. Улмаар С.Баярч МАН-ын даргын суудлаа өгч, түүний оронд Су ноёнтны амьдаа Сү.Батболд заларсанцаг үеийг ч тэр өөртөө эргүүлж чадсан. 2012 оны сонгуульд тэр Төв аймгийнхаатойрогт М.Энхболдын хамт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан ч нам нь ялагдалхүлээсэн. Ялагдал хүлээсэн амьдаа Сү.Батболд нь дүрэм ёсоор намын даргынхаасуудлыг өгч, МАН-ын хурлаар Ө.Энхтүвшин дарга болж тодров доо. Энэ үед тэрээрӨ.Энхтүвшин даргадаа тэгтлээ итгээгүй. Өөрөөр хэлбэл сонгуульд ялагдсан МАНахин дотооддоо үймэх нь гарцаагүй. Харин дараагийн даргаар өөрийнхөө хамтрагч М.Энхболдыггэдгийг тооцоолсон аж. Тиймдээ ч М.Энхболдыг МАН-ын даргад нэр дэвшинөрсөлдөхөд хүчин зүтгэсэн хүн нь Су.Батболд. Фракци хоорондын зөрчилдөөнийгалыг М.Энхболдын зүгт эерэг болгон эргүүлэхэд нэлээд нөлөө үзүүлсэн хүн хэмээнүздэг. Энэ тухайд хэвлэлүүд янз бүрээр шуугиан дэгдээсэн ч голлох хорнайруулсан Су.Батболдын тухай бараг л дурдсангүйгээс харвал тэр зохионбайгуулалтыг маш сайн хийж, хаа хаанаа ойлголцсон нь илт. МАН-ын хурлын дараатал талаас ирэх галыг тэр өөр тийш буюу Д.Бадамжунай, Сү.Батболд гээд бусадфракц руу эргүүлж чадсан гэдэг. Энэ хурлаас М.Энхболд МАН-ын даргаар тодорсоннь түүний улстөрийн цаашдынх нь зам бүр ч шуударсан.


      Нөгөө талаар нөхөн сонгуулиасхойш хоёр удаа парламентад суухдаа тэрээр нутаг нэгт М.Энхболд буюу өдгөөгийнМАН-ын даргын нөлөөнд байр сууриа хадгалсан гэх мессэжийг улстөрийнхүрээнийнхэн өгдөг. Су ноёнтны хувьд бол хөрөнгө бэлээр намынхаа баячуудындэргэд бол “таргийн таван ямаатай” л нөхөр гэж болох. Тэгэхээр тэр бусад шиг сонгуулийг мөнгөөр зодоод байжчаддаггүй. Өөрийнхөө хэмжээнд л хөрөнгө хаяж оролцдог болов уу. Харин хамтрагчМ.Энхболд бол улстөрд их эрт өндөр авсан. Цэл залуудаа хотын даргаас эхлээдМонгол Улсын Ерөнхий сайд болж байсан хүн. Тэр ч утгаараа түүнийг газрыннаймаачин хэмээн цоллодог. Хотын А зэрэглэлийн бүсэд газар зарж, авч өгчбайсныг нь хараагүй ч хэвлэл мэдээллээр сүүлийн арав гаруй жил ийн мессэж явжбайгааг дурдахад илүүдэхгүй биз. Энэ утгаар нь Су.Батболдыг М.Энхболдын мөнгөндчирэгдэж, удаа дараа ялалт байгуулсан гэх яриа дагдаг байх. Ийн хардаж ярихаасч өөр аргагүй.


      Яагаад гэхээр тэр Төв аймагтийм тийм бүтээн байгуулалт хийлээ гэж өнгөрөгч хугацаанд овойж товойх зүйлсонсогдоогүй. Харин М.Энхболдын хувьд зам тавиад нээлт хийсэн ч явж л байдаг.Барилга байшин боссон ч очиж л байдаг зэргээс харвал түүний нөлөөлөл хөрөнгөтэйхолбоотой зүйлд асар ойр байгаагийн шинж.    


      Төвлөрсөн төлөвлөгөөт эдийнзасагт нийгмээс зах зээлийн нийгэмд хөл тавих ахуй цагт тэрээр ХААДС-ийгинженер багш мэргэжлээр дүүргэж байсан бол 1995 онд Төрийн захиргаа, удирдлагынхөгжлийн институтийг удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежермэргэжлээр, 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн техникийн ухааны магистрболсон байна. Өөрийгөө их улстөрд бэлдэж байсан нь энэ болов уу хэмээн хэнд чбодогдох байх. Харих улстөрд хөл тавьснаас нэлээд хойш буюу 2010 онд МонголУлсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүй мэргэжлээр төгссөн нь хуультогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа хүнд хуулийн боловсрол яалт ч үгүйхэрэгтэйг сануулсан байх. Нөгөө талаар Хууль зүйн сайдаар хоромхон ажиллахадирсэн дайралтууд ч нөлөөлж таараа. Ийм л нэгэн алдаа оноо нь хаанаа байгаа ньнөхөр УИХ-д суудал бөглөн сууж байна.


     Бас нөгөө талаар нь аваад үзвэлтэр нийгэм даяар хамарсан асуудалд мөн л тал алдахгүй байр сууриа илэрхийлдэг.Тухайлбал, тэрээр “Халх голын чөлөөт бүс”-ийг шийдэхдээ учирч болох эрсдэлийгсайтар тооцоогүй, иймээс энэхүү бодлогын шийдвэрийг эргэн харж өөрчлөх хүртэларга хэмжээ авахыг Дорнод аймгийн иргэд, Иргэний байгууллагууд хүссэнд хариултөгөхдөө засгаас явуулж байгаа бодлогоо тайлбарлахын зэрэгцээ дорнодчуудыгняцаасан маягийн хариулт өгч харагдсан. Өнөөх “эхийг нь эцээж, тугалыг ньтураахгүй” гэсэн хариултыг өгч чаддаг нэгэн. Энэ бол улстөрч хүнд байх зан бишгэдгийг хаа хаанаа өгүүлдэг. Төрийн хүн бол зөв зохистой бодлогыг ямар ч олонталгүйгээр хууль зүйн үндэстэйгээр гаргах ёстой ч тэр ийнхүү бөөрөнхий хариултөгсөөр сууна. Хэдий болтол ийн олон талт хариулт өгч суух вэ хэмээн сонгогчолон асуух боллоо.   



С.Ууганбаяр

2015.11.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Гурван хүний аминд хүрсэн П.Батбаяр хэргээ хүлээжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Байрны урьдчилгааг 10 хувь болгох журмыг баталлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09

Цоожтой лангуу

...

Дэлгэрэнгүй » 2015.11.18

МАН Салбартаа бэлтгэгдсэн хүнээ томилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Сайжруулсан зуухыг тараасан ч шатаадаг түлш нь хэвээрээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.02

2015 оны шилдэг харилцагчаар шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.22

AMJILT.COM-ийг нээ, ХХЗХ хариуцлагаа хүлээ…

...

Дэлгэрэнгүй » 2015.08.21

Халуун сэдэв - Эрүүл мэндийн дэд сайд асан Ж Цолмон

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

ЭХЛЭЭД АНГИЛААД СУРЧИХ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.28