Ерөнхий сайд аа, өөрийгөө 16 саяар хүндэтгүүлж байхаар шатахууны үнийг буулга

Сонгуулийн өмнөх намар өрнөж буй улс төр хатуухан бөгөөд ширүүхэн өрнөж байна. Хэн ч таашгүй гэнэтийн үйл явдлаар дүүрэн өрнөж буй улс төр маргааш таныг босоод ирэхэд хэнийг ч бариад хорьчихсон эсвэл хэн ч үгүй болсон байж магадгүй юм. Үүний хажуугаар байнга яригдаж буй нэгэн сэдэв бол засаг огцрох уу, үгүй юу. Ч.Сайханбилэгээр "толгойлуулсан" Засгийн газрын үйл ажиллагаа ирэх жилийн сонгууль хүртэл үргэлжлэх  үү. Аль эсвэл цагаасаа өмнө бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж төр засаг дахин тогтворгүй болох уу. Энэ бүхний хариулт өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэсэгхэн хугацааны дараа ил болох биз ээ.

Засгийн газрыг огцруулах асуудал зарим нэг нам эвсэл, хувь хүмүүсийн өдрийн бодол шөнийн зүүд болон хувираад байгааг улс төрийн хүрээний учир мэдэх хүмүүс олонтаа өгүүлж байгаа. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах аргууд эхнээсээ овоорсоор л байна. УИХ-ын гишүүн Г.Уянга нь Ерөнхий сайдыг Оюутолгойн далд уурхайн гэрээнд Дубайд очиж гарын үсэг зурснаас нь болж тун ч их "баалж" байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гишүүдээс гарын үсэг цуглуулж яваа. Сураг сонсоход тэрхүү гарын үсгийн тоо нь 19 болсон гэх зүйл дуулдаж байна лээ. Гэхдээ гарын үсэг зурсан зарим нэг эрхмүүд нь "би гарын үсэг зурсанаа буцаая" гэдэг зүйлийг ч ярьж эхэлсэн гэнэ. Хуулийн дагуу огцруулах төсөлд нийт гишүүдээс 19 нь санал нэгдвэл УИХ-ын даргад өргөн барих эрх нь нээгдэнэ. Ингээд дотроосоо ч тэр, гаднаасаа ч тэр олон төрлийн дайралтуудад автаж буй Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын ирээдүй ихээхэн бүрхэг хэвээр байна.

"Дайны хажууд дажин гэгчээр" шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр нь Шийдлийн Засгийн газрыг "ангалын ирмэг рүү" дахин нэг алхамаар түлхэж орхилоо. Дэлхийн зах зээл дээр хэд дахин унаад буй шатахууны үнийг буулгахгүй байхаар тохирсон. Тэдний үзэж байгаагаар багахан хугацаанд шатахуун үнийг бууруулах уу аль эсвэл төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр арга байна. Ингээд дээрх аргуудаас төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг нь сонгохоор болсон нь энэ аж. Шатахууны онцгой татварыг нэмснээр үнэ нь өсөхгүй гэх баталгаа байгаа юу гэвэл байхгүй. Аль эсвэл үнэ тогтворжуулах хөтөлбөр гэдэг шиг нефть импортлогч нарт их хэмжээний мөнгө тараах бас нэгэн лобби юу. Дэлхийн зах зээл дээр нефть сүүлийн жил гаруйн хугацаанд тогтмол буурсан. Жилийн өмнө нэг баррель түүхийн нефть 112 ам.доллар байсан бол өнөөдөр 48-хан ам.доллар болж даруй 60 хувиар буурчээ.

Гэвч төсөвт хэмнэлт гаргаж буй нэрийдлээр онцгой албан татварыг нэмэх нь буруу байлтай. Сураг сонсоход шатахуун импортлогчид үүнийг маш их эсэргүүцэж байгаа аж. Ард иргэд нь өртэй, аж ахуйн нэгжүүд нь хямарсан байгаа үед хэрэглээг нэмэгдүүлэх нь хамгийн чухал. Хэрэглээг нэмэгдүүлэх гол арга нь онцгой албан татварыг бууруулах буюу бензин шатахууны үнийг бууруулах явдал. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ гурав дахин буураад байна шүү дээ. Энэ уналт дорж хаяж 4-5 жил үргэлжилнэ гэж эдийн засагчид таамаглаад байна. Иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөвчлөхийн оронд татвараар далайлгаж байгаа нь үнэхээр буруу сонголт юм. Энэ нь Засгийн газрын "хүзүүг ороож" ч магадгүй. Өөрт нь 16 саяар нэгэн аймгийн засаг дарга бялдуулчилж, төсвийн мөнгө, татвар төлөгчдийн хуруу хумсаа хугалан байж төлсөн таван цаасыг зарцуулж байхад нэг ч үг дуугараагүй. Гэтэл өдөр тутмын хамгийн гол хэрэглээ болж хувирсан шатахууны үнийг буулгах талаар ганц ч алхам хийхгүй байгаа нь хачирхалтай. Бүр нэмэгдүүлж ч болох эрсдэлтэй алхамыг хийсэн нь Ч.Сайханбилэг өөртөө "булуу хурааж байгаа" явдал мөнөөсөө мөн. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар засгийн тун удахгүй унагах юм. Харин тэрхүү үйл явдлын бас нэг дэгээ нь шатахууны асуудал байх нь гарцаагүй.



Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com

2015.11.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Шатахуун дутуу шахсан гэх мэдээллийн дагуу шалгажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.17

Хуурамч мөнгөн тэмдэгт хийвэл ингэж шийтгүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

МоАХ Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарыг төдийгүй Засгийн газрыг ч огцруулна гэв Видео

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

Ч.Батсансар: Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.06

Ази, Европын түншлэлийн 9-р уулзалтыг зохион байгуулах үндэсний хороо хуралдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15

Л.Гансүхийн ялыг 3.6 жил болгон буурууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ирэх онд цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

ХААН Банк “ТОП-100 ААН”-ийн ГУРАВТ эрэмбэлэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28