17 настай хүүгийн нударга дэлхийд хүндэдсэн түүх

 

Дэлхий нийтэд Монголын тамирчид бөхийн спортын төрлөөр анх алдаршиж байлаа. Харин 1980-аад үед боксын спорт эрчимтэй хөгжиж, 1988 онд БНСУ-ын Сөүл хотод болсон зуны Олимпийн их наадмаас гавьяат тамирчин Н.Энхбат анхны хүрэл медалийг авсан түүхтэй.

 

Мөн гавьяат тамирчин Д.Лхагваа тив, дэлхийн хэмжээнд мэргэжлийн бокст хамгийн анх өндөр амжилт гаргаж байлаа. “Пан Лхгаваа”1996 онд мэргэжлийн боксын Азийн болсон бөгөөд таван удаа цол хамгаалсан. Үүний дараа 1999 он зургаадугаар сарын 21-нд Токио хотын 10 мянган хүний суудалтай “Ариоке Колизеум” цэнгэлдэх хүрээлэнд 57.98 кг-ын ангилалд Японы боксчин Т.Хатакемаг тав дахь үеийн 1:24 минутад цэвэр ялж, хөнгөн жингийн төрөлд дэлхийн аварга цол хүртсэн. Тэрээр 2004 онд дэлхийн аварга цолоо баталсан Монголын хамгийн шилдэг мэргэжлийн боксчин юм.

 

Үнэхээр ч Монголын боксын спортод шинэ үеийг авч ирсэн “Пан Лхагваа” мэргэжлийн төрлийн “загалмайлсан эцэг” гэж хэлж болно. Түүний хойноос олон шилдэг тамирчид мэргэжлийн бокст өрсөлдсөн. Хамгийн сүүлд л гэхэд гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн төрөлд амжилттай тоглож байна.

 

 

17 настай хүүгийн нударга дэлхийд хүндэдлээ

 

2009 он Монголын спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн. Тус онд манай улсын анхны жүдо, боксын дэлхийн аварга тамирчин төрсөн. Италийн Милан хотод сонирхогчдын боксын дэлхийн аваргын тэмцээн болоход Монголын ширэн бээлийтнүүд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн юм.

 

Бээжингийн Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба Миланы рингэнд 48 кг-д тулалдахдаа хагас шигшээд БНХАУ-ын Ли Жихаог 11:7, финалд ОХУ-ын Д.Аяраптянг 10:5-ын харьцаатай хожиж, алтан медаль хүртэхэд манай хэвлэлүүд “П.Сэрдамба Чингисээс хойш Орос, Хятадыг дараалан зодсон анхны Монгол хүн боллоо” гэж бичиж байсан. Мөн залуу боксчин Н.Төгсцогт мөнгө, боксын спортын төлөө бүхий л амьдралаа зориулсан У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын анхны хүрэл медалиа энгэртээ зүүсэн.

 

Н.Төгсцогт 1992 оны зургаадугаар сарын 23-нд төржээ. “Алдар” спорт хорооны А.Гантулга багш анхны дасгалжуулагч байв. Харин 2009 онд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэсний дараа Орхон аймгийн “Хангарьд” спорт хороонд шилжсэн юм. 2009 оны хавар БНХАУ-ын Жунхай хотод Азийн аваргын тэмцээн болоход Н.Төгсцогт хүрэл медаль авсан.

 

Хүрэл медальтай галт тэрэгний буудал дээр ирэхэд гэр бүлийнхнээс нь өөр хүн угтаж аваагүй гэж хожим ярьж байсан. Харин намар нь  дэлхийн аваргын мөнгөн медальтай эх оронд нь ирэхэд Монголын ард түмэн 17 настай хүүгээ баяртайгаар угтаж авсан. Үнэхээр ч Миланы рингэнд дэлхийн хүчтэнүүдийг өмнөө сөхрүүлсэн Н.Төгсцогтын тухай олон улсын хэвлэлүүд бичихдээ “17 настай хүүгийн нударга дэлхийд хүндэдлээ” гэж онцолж байв.

 

Зургаан жилийн өмнөх намрыг эргээд дурсахад. Бээжингийн Олимпийн дараах дэлхийн аваргын тэмцээн Миланд болсон. Тухайн үед 51 кг-д хожим нь дэлхийн хошой алт, Олимпийн хүрэл авч, Европын аварга болсон ОХУ-ын М.Алоян, Дэлхийн аваргын алт, Пан Америкийн наадмын алтан медальт Пуэрто-Рикогийн МакУильямс Аррояа, Бээжингийн Олимпийн хүрэл медальт Кубын Я.Эрнандес, Олимп, дэлхий, Европын аваргын хүрэл медальт Италийн В.Пикарди, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, 2010 оны Азийн наадмын хүрэл медальт Тайландын А.Руенренг нар хүрэлцэн ирсэн байлаа. Энэ жинд Монголын Н.Төгсцогт өмнө нь хамгийн даруухан амжилтыг үзүүлсэн тамирчдын нэг байв.

 

 

Тэмцээн эхлэхэд Н.Төгсцогт эхний тойрогт Энэтхэгийн С.Маенгбамыг 10:10-аар оноо тэнцэж, шүүгчийн саналаар, хоёрдугаар тойрогт Словакийн П.Сенкуг 12:7, гуравт Ирландын Г.Декланг 17:7, шөвгийн наймд эзэн орны буюу Италийн В.Пикардиг 12:7-гийн харьцаатай хожсон. Үүний дараа хагас шигшээд ОХУ-ын М.Алоянтай хүнд ширүүн, хүч тэнцүү тоглолтыг үзүүлж, 8:7-гоор буюу ганцхан онооны илүүтэй ялалт байгуулсан.

 

17 насандаа дэлхийн аваргын шигшээд үлдсэн манай тамирчин Пуэрто-Рикогийн МакУильямс Аррояад алтан медалийн төлөөх тулаанд 18:2-ын харьцаатай ялагдсан. Хэдийгээр тооны харьцаа хол зөрүүтэй байсан ч олон улсын тайлбарлагчид “Монголын Н.Төгсцогт гэдэг 17 настай тамирчин хүч тэнцүү тоглолтыг үзүүллээ. Энэ боксчин дараагийн тэмцээнүүдэд илүү туршлагатай болоод ирэхэд ямар ч тамирчин зогсооход хэцүү болно” гэж дамжуулж байлаа.

 

Энэ магтаал хоосон байсангүй. Дэлхийн шилдэг боксчдын эгнээнд багтсан Н.Төгсцогт 2012 оны Лондонгийн зуны Олимпийн их наадмаас мөнгөн медаль хүртсэн. ХХХ дахь удаагийн зуны Олимпийн боксын 52 кг-д манай тамирчин эхний тойрогт Азербайжаны Э.Мамишзадаг 18:11-ээр, хоёрдугаар тойрогт Миланы рингэнд хожиж байсан Италийн В.Пикардиг 17:16-гаар, шөвгийн наймд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Узбекистаны Ж.Латиповыг 15:10-аар хожсон. Харин мөнгөн медалийн төлөөх тулаанд 2009 онд хожиж байсан ОХУ-ын М.Алоянг 15:11-ээр ялсан. Хамгийн хариуцлагатай даваа Олимпийн алтан медалийн төлөө Пан Америкийн аварга Кубын Р.Рамирест  17:14-өөр ялагдсан түүхтэй.

 

 

Мэргэжлийн боксын шилдэг тамирчид өөрийн карьертаа цөөхөн ялагдал хүлээсэн байдаг. Тухайлбал 1999 онд дэлхийн мэргэжлийн боксын “Зууны шилдэг тамирчин” болсон М.Али 61 тоглолт хийхдээ 56 ялж, ердөө таван удаа ялагдсан юм. Мэргэжлийн боксын амьд домог, АНУ-ын тамирчин Мохаммед Али анх сонирхогчын боксоор хичээллэж, 1960 онд Италийн Ром хотод болсон зуны Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн гэдэг.

 

М.Али 1964 онд Исламын шашинд орсон. Улмаар 1967 онд Нэгдсэн улсын Арми түүнийг Вьетнамын дайнд оролцуулах шийдвэр гаргасан ч Исламын шашин шүтдэг гэсэн шалтгаанаар дайнд явахаас татгалзаж байлаа. Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсан М.Алиг баривчлан, олон улсын бүх цол хэргэмийг хураан авч, бокс тоглох эрхийг нь хассан байна. Үүний дараа М.Али дайныг эсэргүүцэж, Олимпийн алтан медалиа Атлантын далай руу шидэн мэргэжлийн бокст орж байлаа.

 

Дэлхийн “Зууны шилдэг боксчин”-г жишээ авсан нь Н.Төгсцогтыгоо М.Али шиг алдартай боксчин болж, дэлхийн аваргын хэргэм хүртэхийг билэгдсэн билээ. Үнэхээр М.Али, Н.Төгсцогт хоёр шударга бус зүйлийн золиос болж, сонирхогчдын боксын спортоос авах ёстой медалиа авч чадаагүй учир манай тамирчин мэргэжлийн төрөлд шилжсэн билээ.

 


М.Золбаатар


2015.11.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

СТА A.Ганчимэг: Эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Айл өрхүүд халаалтаа авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Сувдан загас, матар, могойн арьсан эдлэлийг Монголд хамгийн хямдаар

...

Дэлгэрэнгүй » 2016.11.07

Хоригт тавьсан хориг хэзээ цуцлагдах вэ?

...

Дэлгэрэнгүй » 2015.10.13

Сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлт хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.22

Сурвалжлага: Төрийн албаны томилгоо төсвийн мөнгийг үрэн таран хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.21

ТАНИЛЦ: УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн хамгийн хамгийн

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01

Зардал бууруулах шоу

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа нар Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08