“Атар-Өргөө” ХК хэрэглэгчдийг үл тоомсорлож байна

Untitled-1

Атар-Өргөө ХК нь ард түмний өдөр бүр хүнсэндээ хэрэглэдэг алдарт “Атар” талхны тодорхой хувийг үйлдвэрлэн худалдаанд гаргадаг билээ.

Гэвч хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ууган компанид МУ-ын хууль, стандартын шаардлага үйлчилдэггүй юу? эсвэл үйлдвэрлэж буй талхныхаа хэмжээ, жинг мэддэггүй юу? гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Тодруулбал МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Талх, талхан бүтээгдэхүүнд тавигдах Техникийн ерөнхий шаардлага MNS 4661 : 2009 – д заасан хэд хэдэн зөрчил тус үйлдвэрийн үйлдвэрлэдэг “Атар” талхны савлагаан дээрх шошгыг харахад л ажиглагдаж байгаа юм.

Тус стандартад зааснаар барааны тэмдэг ба үйлдвэрлэгчийн нэр хаяг, бүтээгдэхүүний нэр, ангилал, цэвэр жин, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, найрлага, илчлэг чанар, хадгалах хугацаа, хадгалах нөхцөл, стандартын дугаар, тэмдэглэгээг зэргийг тэмдэглэсэн мэдээллийг агуулсан шошготой байна гээд тодорхой зааж өгсөн байдаг байна. Энгийн иргэд бидний хувьд ямар нэг хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хамгийн түрүүнд үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацааг харж авдаг билээ. Атар талхны хувьд хүүхэд байхаас л идэж өссөн итгэлтэй, идүүртэй хүнс учир тэр бүр хадгалах хугацааг анзаардаггүй байж болох юм. Гэвч дээрх стандарт шаардлагад заасан ноцтой гэж хэлж болохоор нэг зөрчил нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг дээрх стандартад заагдсан хадгалах хугацаанаас хэтрүүлэн бүтээгдэхүүнийхээ шошгод тэмэглэж өгсөн нь иргэдийг хардлага төрүүлэхэд хүргэж байгаа юм. Учир нь талхны жин, хэмжээнээс хамааран хадгалах хугацааны хувьд тавигдах шаардлага нь өөр өөр байдаг болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

Тус стандартад тодорхойлсоноор хэмжээний хувьд нэг ширхэг бүтээгдэхүүн нь 0,4 кг ба түүнээс дээш жинтэй байвал ТОМ талх, харин нэг ширхэг бүтээгдэхүүн нь 0,05-0,4 кг хүртэл жинтэй байвал ЖИЖИГ талх байна гэж нэр томьёоны хувьд тодорхойлжээ. Дээрх тодорхойлолтын дагуу бол “Атар” талх нь 0,4 кг-аас илүү жинтэй буюу Атар-Өргөө ХК-ийн үйлдвэрлэн худалдаанд гаргадаг “Атар” талхны шошгон дээрх тэмдэглэгээнээс үзвэл 600 гр байгаа нь ТОМ талх гэж тооцогдохоор байгаа тодорхой юм. Тэгвэл ТОМ талхны хадгалах дээд хугацаа нь 24-48 цаг, ЖИЖИГ талхны хувьд хадгалах дээд хугацаа нь 72 цаг байна гээд заасан байгаагаас харвал “Атар Өргөө” ХК-ийн “Атар” талх нь өнөөдрийг хүртэл стандартын биш хадгалах горим зөрчсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ард түмнийг хохироож байгаа нь хууль стандартын хэрэгжилтийг хэрхэн үл тоомсорлож байгаагийн бас нэгэн жишээ юм.

Тиймээс цаашид Мэргэжлийн хяналт нь хяналтаа тавьсан шиг тавьж иймэрхүү энгийн хүмүүсийн анзаардаггүй хууль бус асуудалд анхаарал хандуулж ажиллах цаг нь болжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


2015.11.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

УИХ-ын дарга ээлжит бус чуулгантай холбогдуулан үг хэлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

П.Мягмарсүрэн: Дурангийн мэс заслыг олон улсын хуралд оролцогчдод шууд дамжуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.04

Эрүүл ухаантанууд л эрүүл мэндийн сайдын томилгоог хийгээсэй

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Концессийн гэрээний асуудлаар ЗГХЭГ-ын сайд Ж.Мөнхбат тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.24

Найруулагч, жүжигчин С.Баттулга арван мянган доллараар толгойдоо үс суулгуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.11.01

П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Р.Гончигдорж хаалттай чуулганыг удирдаж Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарыг “өршөөлгөх” үү

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15

Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Г.Дэлгэрцогт: Орчин үеийн монгол дуу бүтээхийг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.29