“Фортуна”-гийн хийрхэл буюу ТОО БҮХЭН УЧИРТАЙ

Монголчууд бид эртнээс нааш тооны бэлгэдлийг дээдэлж ирсэн, бөөгийн мөргөлтэй ард түмэн. Тухайлбал, Монголын гүн ухаанд арга билэгийг “хоёр төлөв” хэмээн нэрлэж, өдөр шөнө, гал ус, сайн муу, үнэн худал гэхчилэн ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанарыг харьцуулан ойлгодог, үнэлж цэгнэдэг.

 

Төрт ёсны уламжлалд дөрвийн тоо чухал үүрэгтэй байсны ганц жишээ нь Чингис хааны Хараа ихт, дөрвөн хөлт хар сүлд нь монгол цэргийн дайн тулаанд ялахын бэлгэдэл болж байжээ. Тавын тоо нь анхдагч есөн тооны төв дундаж болдог бөгөөд дотоод бүтцийг илэрхийлдэг тул “зурхайн тоо”, “дотоод тоо” ч гэж үздэг байх юм. Ертөнцийн орон зай төсөөллийг найман зовхис хэмээн нэрийдэхээс гадна ертөнцийн дунд тивийн аж амьдралыг наймын тоогоор бэлгэддэг ёсон байна.

 

(Ч.Буянбадрах. “Монгол орны лавлах” номоос) гэхчилэн аливаа юм бүхнийг тоогоор төлөөлүүлэн, тэдгээртэй холбож тайлбарлах нь монголчуудын сэтгэлгээний онцлог, оюуны царааг харуулж байдаг. 

 

        Гэтэл зарим тохиолдолд хэт туйлширч, тоо болгоныг заавал нэг асуудалтай холбож тайлбарлах гаж гэмээр жишиг тогтоохоор улайрч, түүнийгээ итгэл үнэмшил болгож, өөрийн- хөөрөө зүтгэх болсны бодит жишээ нь УИХ-ын гишүүн “фортуна” Н.Батбаярын үйлдэл юм.

 

        “2012 онд дэлхий сөнөнө” гэж хэн хаанаас илгээсэн нь үл мэдэгдэх мэдээлэл цахим ертөнцөөр тарсныг хамгийн хүндээр хүлээж авсан хүний нэг нь Н.Батбаяр гишүүн. Тэрбээр дэлхий сөнөсөн ч гал махбодтойгоороо монголчууд л үлдэх магадлалтайг тогтоож, үүний тулд хүнсээ сайтар базаагаад хавтгай тэгш газар гэрээ барьж, цагийн аясыг хүлээхийг олон нийтэд ухуулан сурталчилж байв. Аз болоход дэлхий эр- гэдгээрээ эргэж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр эрхэм гишүүний зөвлөгөө олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлсэн хийрхэл байсныг батлаад орхив. 

 

        Дараа нь үндэсний хувцсаараа гангарч, галын тулга өвөртөлж очоод “Чингис”, “Самурай” бондоор багагүй хөрөнгө босгож ирсэн Эдийн засгийн хөгжлийн сайд маань 888 төслийг санхүүжүүлэх санал санаачилга гаргасан. Түүнд экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол шалгуурыг тавьсан бөгөөд 1150 гаруй төсөл ирүүлсэн нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тэр нэг их наяд орчим төгрөг ямар их хэрэгтэй байсныг харуулсан явдал байлаа.

 

Наймын тоо нь баяр жаргал, элбэг хангалуун, урт насыг бэлгэддэг боловч үйлдвэржилтийн төслийн санхүүжилтийн хувьд 888 нь арай л хэтийдсэн тоо байсан нь тэдгээр төслийн хэд нь хөрөнгө оруулалтаа авч, хэчнээн нь бодит ажил болсноор батлагдаж байгаа биз ээ. Төслийн шалгаруулалтын дараахан “Дөрвөн тэрбумын төсөл зарна” гэсэн зар олон нийтийн сүлжээгээр явснаас үзэхэд Хөгжлийн банкны босго өндөр зээл нь 888 төсөл бичих уралдаан л байсан юм биш үү гэх хардлага төрүүлээд байна.

 

        Сүүлийн үед Н.Батбаяр гишүүнийг бондын хөрөнгөнөөс “цавчсан” гэж хэвлэл мэдээллээр шуугиад эхэлсэн. Хэрэв үнэн бол ямар тоогоор бэлгэдэл хийж, хэдэн тэрбумыг “цавчсан”-ыг тэнгэр л мэдэх байх. Энэ ч яахав, хардлага сэрдлэг гэж бодоход хэдхэн хоногийн өмнө МҮОНРТ- ийн “Ярилцъя” нэвтрүүлэгт оролцож, УИХ-д өөрсдийн өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг танилцуулахдаа өнөөх л тооны бэлгэдлийг тод томруунаар ярьсан нь дэндүү инээдтэй, бас арай л хошин шог шиг санагдлаа.

 

        УИХ-ын гишүүдийн тоог яагаад 99 болгох гэж буй талаар сэтгүүлч тодруулахад, “Есийн тоо бол монголчуудад ээлтэй. Тэгээд ч нарны есөн аймаг, есөн өрлөг, есөн эрдэнэ гээд олон бэлгэдэл байдаг шүү дээ” гэх нь тэр. Арай ч дээ, тэр есөн гариг, өрлөг, эрдэнэ нь төрийн ажил, үүний дотор хууль тогтоох дээд байгууллагын бүрэлдэхүүнд юуны хамаа байх вэ гэж санагдах. Парламентын засаглалтай бусад улс оронд төрд төлөөлөх иргэн буюу сонгогчийн тоо, газар зүйн байрлалаас хамаарч гишүүнийхээ тоог тогтоодог юм гэсэн. 

 

        Цаашилбал, нэг парла- ментын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох тухайд эрхэм гишүүн маань “Бид дөрөв биш таван хуруутай биз дээ. Дэлхий таван тив, Монгол таван хошуу малтай байх аа. Энэ үүднээсээ бодсон ч ер нь тоо их учиртай” гэж тэмээ гэхэд ямаа биш, харин ч өт хорхой гэсэнтэй адил юм ярьж, өөрийнхөө оюуны бядыг харуулсан бол үзэгчдийн инээд наргиан, уур хилэн, гутрал цөхрөл болж дуусав.

 

“УИХ- ын гишүүнээр гурвантаа сонгогдож, Барилга хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн гэх хоёр ч яамны сайдаар ажиллаж байсан хүн ийм юм ярьж суух гэж дээ” хэмээн нэг хэсэг нь гутарч цөхөрсөн бол” Ийм л хүмүүс төр барьж байгаа юм чинь Монгол Улс яаж өөдлөх вэ” гэж олонх нь уур цухлаа барьж ядан суусан нь тодорхой. Нөгөө хэсэг нь харин “Шинэ үе”-ийнхнээс дутахгүй хошин шог үзлээ гээд инээдэм наргиан болгосонд мөрийцсөн ч алдахгүй. 

 

        Эцэст нь, Н.Батбаяр танаа “Эрхэм гишүүнд” гэж албархалгүй нас тогтсон, адилхан эр улсын хувьд хэлэхэд нийтийн цахим сүлжээгээр танд өгсөн ойрын хугацаанд сэтгэцийн эмнэлэгт нэг очсон нь дээр байх гэсэн зөвлөгөөг тусгаж авбал яасан юм бэ. Улсын төсөв энэ тэр гэж тоон давалгаанд өдөр шөнөгүй умбасаар юм болгон бэлгэдэл болж харагдаад байгааг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч бидний нас явж 50 гараад давхичихлаа шүү дээ. Тоо бүхэн учиртай...

 

Д.Мөнхжаргал

 

Эх сурвалж:"Монголын үнэн" сонин

2015.11.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж оронд нь Б.Найдалааг намын даргаар сонгожээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

CHAIRMAN COLLEGE- Удирдах ажилтанд зориулсан сургалт

...

Дэлгэрэнгүй » 2017.05.11

Манай Ерөнхийлөгчид туслаарай!!!

...

Дэлгэрэнгүй » 2015.09.06

ЕБС-ийн багш нарын дунд илтгэлийн уралдаан зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

Өнөөдөр Р.Чингисийг ажлаас нь чөлөөлж, Б.Билэгтийг томилно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Улс төрчдийг битгий муул, зөвхөн соль

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04

Даши Намдаков Монгол улсын төрийн соёрхол хүртлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.09

Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарина

...

Дэлгэрэнгүй » 2016.10.05