Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн нь сэтгэлийн хөөрөл үү , сэтгэцийн өвчин үү

Ойрын хэдэн өдөрт УИХ-ын нэжгээд гишүүн гарын үсэг зурсан ҮНДСЭН ХУУЛЬ-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олны анхаарлын төвд байна. Энэ нь жирийн иргэдээсээ эхлээд, хуульч, улс төр судлаач гээд бүгд л анхаарлаа хандуулахаас аргагүй асуудал юм.

 

Учир нь, монголчуудын бүх нийтээрээ талархан дэмжиж өөрчилсөн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөө хамтдаа шүүн хэлэлцэж баталгаажуулсан Үндсэн хууль буюу нийгмийн олон талд ГЭРЭЭ-нд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хөндөж байна. Мэдээж энэ нийгэмд өөрчилж болохгүй зүйл гэж үгүй боловч тэрхүү өөрчлөлтийг хэзээ, хэн, хэрхэн хийх нь өнөөгийн асуудлын гол болоод байна уу даа гэж бодогдоно. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болчихвий хэмээн болгоомжлох сэтгэл төрнө.

 

Зарим улстөрчдийн хэлдгээр 300 гаруй жил өөрчлөөгүй Үндсэн хууль байдаг ч гуравхан жилийн настай нь ч байх. Тэгвэл өнөөдрийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь манай улсын хувьд цаг үеэ олсон уу, зайлшгүй хийх өөрчлөлт мөн үү гэж шүүн хэлэлцмээр олон зүйл байна. Н.Батбаярын ахалсан ажлын хэсгээс зохиосон гэх хуулийн төсөлтэй танилцах явцад болон түүний олон нийт, УИХ-ын гишүүдэд өгч байгаа тайлбараас харахад энэ удаа тэдний хүсээд байгаа өөрчлөлтийг яав ч дэмжиж болохгүйг шулуухан хэлье. Хэт өнгөц, өнгөн талаас нь харж, хэлбэр хөөсөн, агуулга, үзэл баримтлал нь тодорхойгүй төсөл гэж дүгнэхэд хүрч байна.

 

1992 онд баталсан Үндсэн хууль нь үйлчилж эхэлсэн өдрвөсөө хойшхи 25 жил шахуу хугацаанд нөөц боломжоо шавхчихсан юм уу гэдэг асуудлыг зайлшгүй тавих ёстой. Миний бодлоор нөөц бололцоогоо шавхах нь бүу хэл бүрэн утгаар нь ч хэрэгжүүлж эхлээгүй байна гэж хэлнэ.

 

Н.Батбаярын тайлбарлаад байгаа бөөгийн бэлгэдэл 99 гишүүнтэй байх, гарын таван хуруугаар бэлгэдсэн УИХ- ын бүрэн эрхтаван жилийн хугацаатай байх гэх мэт этгээд тайлбарт ач холбогдол үл өгөн асуудлыг арай өөр өнцгөөс тайлбарлая. Гэхдээ оруулах гэж буй бүх өөрчлөлтийн тухайд биш зөвхөн миний бие өөрийн зүгээс Үндсэн хуулийг боловсруулахад оролцож байсан дадлага туршлага, тухайн үеийн судалгааны явцад олж авсан мэдлэг, мэргэшилдээ тулгуурлаж бодол саналаа илэрхийлье. 

 

Юуны өмнө хууль зүйн талаас нь авч үзвэл энэ удаагийн хийх гээд байгаа өөрчлөлт цаг хугацааны хувьд туйлын боломжгүй байна. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан 1990-1992 онд ард түмэн нийтээрээ талархан дэмжсэн шиг уур амьсгал өнөөдөр өөрчлөх гээд байгаа энэ төслийн тухайд огт алга. Цөөн хэдэн улстөрч болон зарим нэг улс төрийн намуудын хүсэл сонирхол байж болох хэдий ч ард түмний дэмжлэг аваагүй төслийг богино хугацаанд яаруу сандруу хэлэлцүүлсэн болж батлах нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд хожмын өдөр харамсаад ч барахгүй үр урхагтай байж болохоор байна. 

 

Нэн ялангуяа ард нийтийн санап асуулгаар шийдвэрлүүлнэ гэж байгаа нь урьдчилсан ямар ч бэлтгэл хангаагүй өнөөгийн нөхцөлд бүтэхгүй зүйл болно. Ойрын өдрүүдийн үйл явцаас харахад бэлтгэл хангах онцын шаардлагагүй, олон нийтийн сүлжээг ашиглахад ч болно гэх мэт хандлага ажиглагдаж байгаа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Оюутолгойн асуудлыг гурилдсантай адил зүйл болж болзошгүй юм. Дашрамд хэлэхэд, Ерөнхий сайдын өндөр албыг хашиж байгаа Ч.Сайханбилэг ч энэ асуудалд байр суурийг маш тодорхой илэрхийлж, хожмын өдөр хариуцлага тооцоход буух эзэн, буцах хаягтай болгох хэрэгтэй.

 

Н.Батбаяр нарын зарим гишүүн УИХ-ын гишүүн л болсон бол мэдлэгийн туйл болсон мэтээр авирлаж, олон суудалтай нам гэдгээр хүчээр түрий барин сэтгэлийн хөөрлөөр давхилдахын оронд мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн мэргэд, ахмад улстөрчдийн үгийг сайтар сонсч улс төрийн бусад намын байр суурийг нухацтай судлан тандах шаардлагатай байна.

 

Монгол Улсын төрийн байгууламжийг ямар болгох гээд байгаа нь туйлын ,сонирхолтой байна. Үндсэн хуульд манай улс төрийнбайгууламжийн хувьд нэгдмэл, бэлгэдлийн Ерөнхийлөгчтэй, парламентын засаглалтай, хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй Засгийн газартай байна гэдгийг хоёргүй санаагаар тодорхой хэлсэн. 

 

Гэтэл төсөл зохиогчдынхоор Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ынгишүүд, аймаг, хотын Засаг дарга, ИТХ-ын дарга нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй зөвлөлөөс сонгохоор тусгаж буй нь ХБНГУ- ын Ерөнхийлөгчийн сонгуулиас санаа авсан төдийхөн л юм. Зөвхөн Ерөнхийлөгчийг сонгох тэдний санаанаас улбаалж бодоход л хэд хэдэн ноцтой төөрөгдөл байгаа нь ажиглагдана.

 

Манай Үндсэн хуулийн гол үзэл санаа бол Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, улс төрийн намаас хараат бус, бэлгэдлийн шинжтэй л хүн юм. Үндсэн хууль тогтоогчид тухайн үед асуудлыг олон талаас нь авч үзэхдээ хоёр их хөршийн харилцаа, өмнөх түүхэн туршлага зэргээ бодолцсон бөгөөд Ерөнхийлөгчийг аль болох улс төрийн намын нөлөөлөл, хэт их гүрнүүдийн нөлөөнд автахаас ' зайлсхийсэн байдаг.

 

 Гэхдээ энэ нь Ерөнхийлөгч амьгүй албат төдий байна гэсэн хэрэг биш бөгөөд шаардлагатай үед Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байхынхаа хувьд нийт ард түмнээс шууд итгэл дэмжлэг авч улмаар тэдний төлөөллөөс бүрдсэн УИХ- аар орж баталгаажиж байгаа нь тухайн хүн хэн байхаас үл хамаарч, Монголын ард түмний эв нэгдлийн баталгаа болж буйн үндсэн шинж юм. Төсөл зохиогчдынхоор бол энэ үндсэн шинж бүрэн алдагдаж, олонх болсон улс төрийн намын хүн Ерөнхийлөгч болох магадлалтай байна.

 

Төсөл зохиогчдынхоор бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал тэдэнд хамаагүй бололтой. Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багг, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана хэмээсэн нь ихээхэн учир холбогдолтой агаад улсын дотоод зохион байгуулалтын үндсэн хэлбэрүүдийг зааж өгсөн зүйл юм.

 

Эдгээрээс аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэгтэй, өөрийн удирдлагатай, засаг захиргаатай, нутаг дэвсгэр, хилийн цэстэй эдийн засаг нийгмийн цогцолбор юм. 

 

Гэтэл төслөөс харахад засаг; захиргааны нэгжийг үлдээгээд нутаг дэвсгэрийн нэгж гэсэн ойлголтыг бүрэн үгүй хийжээ. Төсөл зохиогчид дотор энэ хоёр ойлголтыг мэдцэггүй юм гэхэд бага сага гадарладаг хүмүүс байх шиг байна лээ. Тэд хууль зүйн шинжлэх ухаанд засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн нэгж гэж тогтсон ойлголт байдгийг эрх биш мэдмээр. Нутаг дэвсгэрийн нэгж гэсэн ойлголт тодорхойлолтоо Үндсэн хуулиасаа авч хаяхыг хэн гээч бөө, зайран ньайлдсаныгбүүмэд. Ямартай ч тэгж хэлэх хуульч, багш эрдэмтэд байхгүйг л баттай мэдэж байна. 

 

Уг нь бол засаг захиргааны нэгж гэдэг ойлголт нь төрөөс хууль тогтоомжийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, нийгмээ удирдахын тулд хүн амын тоогоор хязгаарлаж хийсэн зохион байгуулалтын хэлбэр байдаг бол нутаг дэвсгэрийн нэгж гэдэг нь улс орны эдийн засгийн хөгжлийг хангаж, улсаа удирдахын тулд эдийн засгийн чадавхи, газар нутгийн хэмжээгээр нь хувааж, хязгаарлан хийсэн зохион байгуулалтын хэлбэр юм.

 

 Эндээс үзвэл дээрх хоёр хэлбэрийг нэгд нь багтаах гээд байна уу, нэгийг нь устгах гээд байна уу гэдэг асуулт гарч байна. Төслөөс харахад шууд нэгийг нь устгахаар болсон байна. Эндээс үзвэл улсын төсвийг тухайн аймгийн улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр, тэндээс орж ирэх орон нутгийн төсөв, тэнд хуримтлагдсан нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал зэргийг харгалзан үзэж асуудлыг шийдцэг, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангадаг байсан бодлогоо яах вэ. Эсвэл аль аймаг олон хүн амтай, тэнд түлхүү төсөв хуваарилна гэсэн зарчмаар явах гээд байна уугэсэн онолын болоод практикийн маргаантай олон асуудлыг хойно хойноосоо дагуулах нь. 

 

Түүнчлэн хууль зүйн болоп эдийн засгийн шинжлэх ухаануудын захын учир начрыг олоогүйгээс  дараа  дараагийн будлиантай заалтуудыг боловсруулжээ. Тухайлбал,' засаг захиргааны нэгжид хотыг оролцуулах болсноор төрийн болоод аж ахуйн ажил хоёрыг хольж, жинхэнэ холион бантан хутгасан байна. Хуучнаар бол “сум-нэгдэл” гэдэг социапист аж ахуйн удирдлага, зохион байгуулалтын хэлбэр рүү халтиран орж байгаа юм байна. Асуудлыг илүү ойлгуулах үүднээс жишээн дээр тайлбарлая.

 

Төслийг зохиогчид Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудыг шууд хот гэх засаг захиргааны нэгж байхаар бодсон нь шинэ санаа огтхон ч биш бөгөөд харин ч төөрөлдсөн бодол юм. Угтаа бол Дархан хот бол Сэлэнгэ аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт, Эрдэнэт хот нь Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт, Чойр хот нь Дорноговь аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, байгууллагуудыг түшиглэж байгуулагдсан хот гэдэгтэй хэнбугай ч маргахгүй.

 

Ингэж аж ахуйн нэгжүүдийг түшиглэж байгуулсан хот суурин бүрийг дагуулж засаг захиргааны нэгж байгуулаад байвал зах зээлийн өнөө үед төр, захиргааны зардлаа дийлэхээ больж жинхэнэ дампуурах болно. 

 

Өнөөдрийн алт, нүүрс гэх ашигт малтмапын ордоо түшиглэсэн аж ахуйн нэгж бүрийг дагуулж засаг захиргааны нэгж байгуулах л болж байгаа юм. Тэдгээр нь хүн ам, мал сүрэг нь амьдрах газар нутаггүй байна гэж бодохоор Л.Гүндалай мэт^йн улстөрчдийн тулааны талбар л болно.

 

Төсөрхөн миний бие Завхан аймгийн Асгат, Баянхайрхан сумдаар яваад ирэхэд тэнд оршин сууж буй иргэд энэхүү төсөл зохиогчдоос ч илүүгээр одоогийн Үндсэн хуулийнхаа үзэл санааг сайтар ойлгож, бэрхшээлээс гарах арга замаа олсон байхтай нь таарсан билээ. Одоогоос 30 жилийн өмнө Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт Асгатын тэжээлийн аж ахуй  байгуулж улмаар уг аж ахуйн нэгжжийг түшиглэсэн  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж “сум-аж ахуйг” байгуулснаар өнөөдөр 1000 гаруйхан хүн амтай, мал сүргээ бэлчээж, хадлан өвсөө ч авах нугаггүй бүтэц л үлджээ. Харин нутгийн иргэд, сумын удирдлагууд нь бэрхшээлээс гарах арга замаа хуучин Баянхайрхан сумандаа нэгдэж, Асгвт суурингаа орон нутгийн зэрэглэлтэй тосгон болгох гарц олсон нь Үндсэн хуулийн үзэл санаа зөв байсны бодит батапгаа болж байна. 

 

Холын жишээ нь энэ бол ойрын жишээ энэ оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан нийслэлийн нутаг дэвсгэр дээрх Багануур, Налайх хотыг Улаанбаатарын дагуул хот болгосон явдал юм. Энэ бүхнээс үзэхэд өнөөгийн Үндсэн хууль нөөц бололцоогоо шавхах болоогүй бөгөөд бусадтай хамтран Засгийн эрхийг чадан ядан барьж байгаа улс төрийн хүчний сэтгэлийн хөөрөл, тэдний зарим нэгний сэтгэлгээний онцлогоос шалтгаапж яаран сандран өөрчлөлт оруулж болохгүйн нотолгоо юм. 

 

Гэхдээ энэ нотолгоо нь дордохын долоон өөрчлөлтөд хамаарахгүйг тэмдэглэе. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө өргөн барьснаас хойших хэдхэн хоногийн хугацаанд төсөл зохиогч есөн хүнээс дөрөв нь төслөөсөө татгалзаж байгаа, хоёр нь өгсөн саналыг мушгин гуйвуулж өөрчилсөн гэх үндэслэлээр нэрээ татвал гуравхан хүний санал л үлдэх ажээ. 

 

Тэрхүү үлдэж буй гурван хүний төлөөлөл болох Н.Батбаярын УИХ дээр гишүүдийн асуултад хариулж, олон нийтэд өгч буй тайлбараар бол “Үндсэн хууль нь өөрөө удаа дараа шинэчилсэн сонгуулийн хуультай зөрчилдөж байх тул өөрчлөхөөс аргагүй” гэсэн нь хууль тогтоомжоо хэрэглэх дараалал алдагдаад байна уу, хувь хүний сэтгэлгээний дараапал алдагдаад байна уу гэсэн эргэлзээ төрүүлж байна. Эцэст нь онцгойлон дурдахад, анагаах ухаанд үзэхдээ хүний уураг тархины үйл ажиллагааг логик уялдаа холбоо зангидаж байдаг бөгөөд энэ логик дараалал алдагдахад сэтгэцийн өвчтэйд тооцдог байна. 

 

Иймд монголчууд бид нийгмийн суурь хууль болсон Үндсэн хуульдаа хэн дуртай нэгний хүсэл зоргоор гар хүрээд байх нь зөв эсэхэд нийтээрээ анхаарал хандуулах хэрэгтэй байгаа бөгөөд Үндсэн хуулиа хамгаалах шаардлагатай байна.

 

Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийг боловсруулахад биечлэн оролцсон хуульч Д.Батбаатар

2015.11.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147