З.Энхболд “Авлигын эсрэг санаачилга”-ын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарын нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.19/ Ази-Номхон далайн орнуудын “Авлигын эсрэг санаачилга”-ын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь  удаагийн бүс нутгийн семинарын нээлтэд оролцов.

Улсын Их Хурлын дарга тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал 1996 онд Авлигын эсрэг хуулийг баталж, Монгол Улс авлигын асуудлыг төрийн бодлогын түвшинд авч үзсэн. 2005 онд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж, 2006 онд Авлигын эсрэг  хуулиа  шинэчлэн баталж өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Мөн 2011онд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, 2014 онд Шилэн дансны тухай, 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг тус тус баталсан. Ингэснээр авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин улам боловсронгуй болж байна. Авлигын гэмт хэргийг илрүүлэх хүрээнд бус нутгийн хэмжээнд хамтран ажиллах хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах томоохон санаачилгын эхлэл тавигдах гэж байгаад баяртай байна. Авилгын гэмт хэрэг улс орон, бүс нутгаар хязгаарлагдахгүй өргөн хүрээг хамарч, гэмт үйлдлийн арга зам нь улам нарийсч байгаа үед энэ санаачлага цаг үеэ олсон чухал алхам гэж үзэж байна гэлээ. Мөн Монгол Улс авлигагүй, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд олон улс, бүс нутгийн   хүрээнд хамтран ажиллах хүсэл зориг, хүчин чармайлтдаа ямагт тууштай байж,  авлигаас үр дүнтэй урьдчилан сэргийлж, тэмцэхэд иж бүрэн, олон талт хандлагыг  хүлээн авч, ажиллахад бэлэн байгааг илэрхийлээд, семинарын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн семинарыг зохион байгуулж байгаа юм. Тус арга хэмжээнд гишүүн 31 орны  төлөөлөгчид, ажиглагч орон болон тус санаачилгын Зөвлөх хорооны гишүүд оролцож байгаа аж.

Энэ үеэр Ази-Номхон далайн бүс нутаг дахь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх цогц шийдлийг эрэлхийлж байгаа бодлого боловсруулагч, хууль тогтоогч, хууль сахиулагч, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөлөлд зориулсан “Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлигатай тэмцэх үйл ажиллагаа” сэдэвт хуралдаан зохион байгуулна. Мөн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дэх авлигтай тэмцэх стратеги, тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг авлигаас ангид байлгах, шаардлагатай санхүүжилтийг хүрэх ёстой эзэнд нь хүргэх талаар оролцогч талууд туршлага солилцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2015.11.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Бэлгээ аваад Байгаль далайд аялацгаая!

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Сургууль, цэцэрлэгийн хангамжийг сайжруулж өгөхийг хүсчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.13

Америкт боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.02.04

АН-ынхан Ч.Сайханбилэгийг огцруулж, Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгох гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.29

гадаадад тэтгэлгээр сурах уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

Ясны хорт хавдартай О.Даваад туслах “Нэг амь-Нэг сэтгэл” хандивын аян эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.30

Харцага Ц.Содномдорж заан цолны хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02