Сайдаас ховхордоггүй “туслах”

МАХН-д дор хаяж туслах, цаашлаад дэд сайдын суудлаас ховхордоггүй дархлагдсан нэгэн залуу бий. Тэрхүү эрдэм мэдлэгийн туйл болж, итгэмжлэгдсэн “Залуу боловсон хүчин” бол МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах асан, өнөөдрийн жинхэнэ төрийн хар хүн хэмээгч Б.Тулга болой.

 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан. АНУ-д боловсрол эзэмшсэн, “Дархан-Уул аймгийн уугуул, Улаанбаатарын суугуул” гэдгээс өөр тодорхой намтаргүй шахуу байсан энэ залуу одоо бол “Сайдын од нь гийсэн эрхэм” хэмээх албан ёсны нэршилтэй болжээ. Учир нь тэрээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шинэчилж явахад БОНХЯ-ны дэд сайдаар ажиллаж, дэд сайдын олбогоос тийм ч амархан ховхорхооргүй хадагдаад авсан. Дараа нь байдал эвгүйтэж, “Чингис”, “Самурай” бондыг салхинд хийсгэсэн Н.Алтанхуяг сайдын шинэлэл дуусахад Ч.Сайханбилэг сайд “Одоо ёстой шийдээд өгнө өө” хэмээн дүүхэлзсээр гарч ирсэн билээ. Тэр үед МАХН-ын “Алтан цээж, мөнгөн бөгс”-тэй ханхүү дахиад л МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс БСШУЯ-ны дэд сайдаар торох юмгүй, өрсөлдөгч байхгүй л тодорсон түүхтэй.

Тэгвэл өнөөдөр “Сайдын шагналтай” залуу боловсон хүчний нар дахин гийж УИХ-д суудалтай МАХН-ын гал зуухыг хариуцах Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоотохов.

 

Хувьсгалын тохироо энэ залууд байнга ивээлээ хайрлаж, сайд, даргын олбогоос ховхлохгүй байгааг ёстой л “Зөв цагт, зөв даргаа бараадсаны шагнал” гэхээс өөр үг үл зохилдмой. МАХН-ын генсек, Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас баривчлан хорих хугацааг нь шүүхээс хоёр сараар сунгасан нь Б.Тулга хэмээх шавилхан залууд УИХ, Засгийн газарт суудалтай Монголын улстөрийн бодит хүчний гал тогоог харшилдуулах түүхэн боломжийг олгов. Г.Шийлэгдамбын эзгүйд намынх нь ажил цалгардах, нөгөө талаар авлига авч байгаад газар дээрээ баригдаж “бүтэлгүй нөхөр” нэр зүүгээд байгаа нь намын нэрд харш хэмээн МАХН-ынхан Ерөнхий нарийнаа солихоор шийдэж асуудлыг ийнхүү гэрлийн хурдаар зохицуулжээ.

 

Харин Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан, ах нь интерполиар эрэн сурвалжлагдаж байгаа Боловсрол,соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Тулга МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар аль хэр амжилттай ажиллаж, 2016 оны сонгуульд нам нь ямархуу амжилт үзүүлэх нь дараагийн асуудал юм.

 

Ямартай ч Б.Тулга гадаад хэлний мэдлэг сайтай, бас ч гэж залуу хүний бяр, ааг омог тэгш нэгэн гэдэг нь Өршөөлийн хуулийг хэлэлцэх үед өөрийнхөө байр сууриас ухарсан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүг заамдаж авснаас тодорхой харагдсан удаатай. Өчигдөрхөн МАХН-ын генсекээр томилогдсон түүнийг Эрүүл мэнд, спортын сайдаар ч томилогдож магадгүй гэсэн яриа улстөрийн хүрээнийхэн дунд явж байгаа. Б.Тулга “туслах”-ын ийнхүү гэрлийн хурдаар улстөрийн карьер нь өгсч байгаа үзэгдлийг улстөр судлаачид “Н.Энхбаяр дарга дэвшүүлье гэсэн хүнээ нүдээ аниад дэвшүүлдгийн тодорхой жишээ. Өөрийнх нь төлөө үнэнчээр зүтгэгчдийг гудамжнаас чирж авч ирээд УИХ, Засгийн газрын гишүүн ч болгочихдог аргагүй л Монголын улстөрд хүчтэй нэгэн” гэцгээж байна. Тийм ч биз, үгүй ч биз.

 

Харин яалт ч үгүй сайд, даргын од нь гийсэн нэгэн залуу МАХН-д байгаа нь л гарцаагүй үнэн билээ.

2015.11.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар хил гаргадаг эгч дүүс баригджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Иргэний хөдөлгөөнүүд жагсаал зохион байгуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Хятад 14 сая хар тамхичинтай гэдгээ хүлээн зөвшөөрчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.06.27

Хакүхо М.Даваажаргал их аварга цолтой 800 дахь даваагаа авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.09.17

Ц.Чулуунбаатар: Өнгөрсөн өдрүүдэд 146 ширхэг пуужин ашиглаж хур тунадас оруулсан

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

Зайсангийн уугуул иргэдийн төлөөлөгчид БОНХАЖЯ-ны сайдтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

КFW төслөөс олгосон гал унтраах машинаар ой, хээрийн түймрийг богино хугацаанд унтраалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07

Ц.Даваацэрэн: Банкнаас зээл авсны төлөө дампуурна гэж ярьж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.10.22

Энэ байдлаараа удвал Мичин жилийн зуд хаяанд байна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.24