Шатахууны үнээр шоу хийж эхлэв үү


Дэлхийн зах зээлд шатахуун үнэ буурсан ч манай улсад огт нөлөөлөхгүй байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Чухам яагаад үнэ нь буурахгүй байгаа шалтгааныг салбарынхан нь үнийг тогтвортой барихын тулд хэмээн тайлбарлаж буй. 

 

Тодруулбал, энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид манай улс импортын шатахуун хэрэглэдэг тул үнийн савлагаанд өртөх эрсдэлтэйг хэлсэн байдаг. Иймд өдгөө дэлхийн зах зээлд буураад буй газрын тосны үнэ цаашдаа хэрхэхийг ажиглаж байгаагаа салбарын сайд хэлсэн. 

 

Түүнчлэн Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Олон орны эксперт, судлаачид газрын тосны үнэ ирэх онд буурна гэж огт ярихгүй байна. Энэ ч аргагүй. Хэрэв үнэ одоогийнхоос буурвал дэлхий нийтээр газрын тосны хайгуул, олборлолт доголдоно. Олон цооног  хаагдана. Бид энэ бүгдийг тооцоод шатахууны үнийг тогтвортой байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа” хэмээсэн. 

 

Үүний тулд  шатахууны онцгой албан татвар нэмснээр тодорхой хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлж, үүгээрээ сан бүрдүүлэх аж. Уг сангийн хөрөнгийг түлш, шатахууны хангамж, аюулгүй байдалтай холбоотой нөөц бүрдүүлэхэд зарцуулна гэлээ.

 

         Харин МАН-ынхан үүний эсрэг байр суурьтай байгаа аж. Өнөөдөр  УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн цагийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар шатахууны үнийг литр тутамд нь 250-310 төгрөгөөр буулгах боломжтой гэж хэллээ.

 

Түүний гаргасан энэхүү тооцоо хэрвээ амьдрал дээр хэрэгжсэн бол бараа бүтээгдэхүүний үнэ дагаад буурах боломж байсан гэнэ.

 Гэвч төрийн эрх баригчид шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлж байгаа нь ийнхүү манай улсад шатахууны үнэ буурахгүй байгаад нөлөөлж байгааг тэрбээр хэлсэн юм. 

 

Хоёр намын ийнхүү эсрэг тэсрэг байр суурь бүхий мэдээлэл нь өнөөдөр иргэдийн толгойг нэг мөсөн эргүүлж, хэнд нь итгэхээ мэдэхгүй байдалд хүргэлээ. 

 

 Эдийн засаг хямарч,  100 төгрөгийн шүдэнзийг хүртэл зээлээр авч байгаа энэ хүнд үед иргэдийн худалдан авах чадвартай шууд холбоотой шатахууны үнээр ингэж шоу хиймээргүй байлтай.

 

Гэтэл  төрийн толгойд байгаа эрхмүүдийн ийнхүү шуудайд хийсэн үхрийн эвэр мэт аяглаж, хөлөө жийлцсээр байгаа нь ард олноо улам туйлдуулж байна. 

Уг нь тэднийг төрийн асуудлыг хамтаараа ярилцаад, шийдээд өгөөч гэж ард түмэн сонгосон биш гэж үү.

2015.11.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.09.26

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Mэргэжлийн халз тулаан “WOW 2016”

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Амласан байрууд эзэндээ очсон уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.11.03

Эрдэнэтийн шинэ эзэн Д.Эрдэнэбилэгийн тухай баримтууд

...

Дэлгэрэнгүй » 2016.10.03

Хөрөнгө оруулалтын хүсэлттэй "Их түмэн санаачилга"

...

Дэлгэрэнгүй » 2018.06.25

Цочир хямдралын долоо хоног

...

Дэлгэрэнгүй » 2016.08.26

ОХУ-аас Монгол улсад нийлүүлэх хөдөө аж ахуйн техникийн экспортыг Внешэконом банк санхүүжүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Эрх хүүхдүүдээ улстөрд хөтөлж оруулдаг, сүлжээ болтлоо өргөжсөн тогтолцоог П.Анужин давтахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.11

Их хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй дарга нарын тоонд А.Хаянхярваагийн нэр оржээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.29

Хүнсний аюулгүй байдал- Хүн бүрийн зүтгэл

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10