Гэрч: Хэрэг гарсны дараа Д.Булган ”Хүний паспортоор ч хамаагүй гадагшаа явчихмаар байна” гэсэн


“Ардчиллын алтан хараацай”, төр нийгмийн зvтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчлан саатуулаад байгаа билээ.

Тvvнийг өнгөрсөн бямба гарагийн шөнө гэрээс нь баривчилсан хэмээж байсан бол өчигдөр хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан. Хуулийн байгууллагынханы зvгээс Д.Булганыг ямар хэрэгт буруутган, саатуулснаа тайлбарлаагvйгээр барахгvй, хаана хорьж буй тухайгаа ч нууцалж байгаа. Харин олон нийт болон эх сурвалжуудын зvгээс С.Зориг агсны аллагатай холбогдуулсан гэх мессежийг тараагаад байгаа юм. Зарим хvний хэлж буйгаар Д.Булгантай хамт хоёр ч хvнийг хорьсон тухай мэдээлэх болсон.
Бид С.Зориг агсны 50 насны ойг тохиолдуулан 2012 оны дөрөвдvгээр сард тvvнтэй холбоотой болон энэхvv аллагын гэрч, хохирогч нартай хийсэн ярилцлагуудыг цувралаар хvргэж байсан билээ. Энэ удаа Д.Булганы баривчилгаатай холбогдуулан тvvх сөхөж, 2012 оны дөрөвдvгээр сарын 17-ны өдөр хэвлэгдэн гарсан ¹074 /1411/ дугаар болон сэтгvvлч Р.Даваажав Д.Булгантай 1998 онд хийсэн ярилцлагыг хvргэж байна.



Санжаасvрэнгийн Зориг агсан зэрлэг алуурчдын гарт харамсалтайгаар амиа алдсанаас хойш олон жил өнгөрлөө. Мэдээж, Зоригийг алахад оролцсоноос бусад бvх хvн хэрэг хурдан илрээсэй гэж бодож байх шиг. Гэтэл өнөөг хvртэл алуурч­дын тухай тулхтай барьц vгvй бололтой. С.Зориг агсныг хө­нөөсөн алуурчдыг гурав­хан хvн харсан тухай бид хангалттай сонссон. Гэ­тэл, магадгvй, алуурчин эсвэл тэдний хамсаатан байж болох хvнийг харсан гур­вын гурван гэрч өнөөдөр vгээ хэлснийг уншигч танд толилуулъя.



Жич: Гэрчvvдийн аюулгvй байд­лыг харгалзаж нэр, хаягийг нууцалсан болно.

1-Р ГЭРЧ ЮУ ЯРИВ?

-Та Зориг агсныг хөнөөсөн байж болзошгvй хvнийг харсан, тэр байтугай ярьж vзжээ. Тэр өдрvvдэд болсон явдлын тухай ярина уу?



-Хоёр дахь өдрийн (1998.09.29/мягмар гараг) өглөө нэг залуу манай гуравдугаар давхарт хана налчихсан, давхар хоорондын цонхоор гадагшаа хараад зогсож байсан. Тэр vед би нэг их анзаараагvй өнгөрсөн юм. Өдөр 13 цагийн vед ач хvvгээ сургууль руу нь гаргаж өгөхөд бас л орцны цонхоор ширтээд зогсож байлаа. Одоо бодоход талийгаачийн байрны чигт, чухамдаа тэдний цонх руу ч юм уу, байрны гаднах мод руу цонхоор хараад байсан санагддаг юм.
Би vдээс хойш дахин гарахдаа тэр залуугийн тухай таг мартчихсан байснаа бас л зогсож байхыг нь хараад, өглөөний залуу байна даа, айлын охин хvлээж байгаа юм уу эсвэл хvн хvлээж байгаа юм байлгvй дээ гэж бодсон. Тэгээд, «Миний хvv, яагаад энд зогсоод байгаа юм бэ» гэсэн чинь «Би хvн харж байна аа» л гэж хэлсэн. Өөр юм яриагvй, ярих ч сонирхолгvй нь илт байсан.


Тэр их намуухан яриатай, гунигтай ч юм шиг, уйтгартай ч юм шиг тиймэрхvv нvдтэй залуу байсан. Тvvнийг хараад надад, яасан ч уйтгартай, гунигтай байгаа юм бэ дээ гэж бодогдож байлаа.
Орой нь 17 цаг өнгөрсхийгээд ачаа сургуулиас нь тосохоор га­рахад шатан дээр зогссон хэвээрээ л байсан. Харин даваа гарагт ямар нэгэн сэжигтэй хvн харагдаагvй.


Гурав дахь өдрийн (1998.09.30/ лхагва гараг) орой 18 цаг арай болоогvй байхад би ачтайгаа та­лий­гаачийн байшингийн булан­гаар гараад гэр рvvгээ ирж явтал нөгөө залуу, нөгөө хувцастайгаа аптекийн vvдний тагтанд, бид хоёр руу хараад диагнольдсон байдалтай зогсож байсан. Тэр өдөр бороо шивэрч байлаа. Би ачдаа, «Өчигдөржингөө манай орцонд зогсоод байсан нөгөө залуу чинь тэр байна» гэж хэлсэн юм. Тэгтэл аптекийн хаалга налаад зогсож байсан нөгөө залуу бид хоёрыг хармагцаа хаалганы араар ухарч далд орсон. Тэгэхэд надад, яагаад намайг хараад зугтаж, нуугдаж байгаа юм бол доо гэх бодол төрсөн, ер нь их сэжигтэй санагдсан юм.


Дөрөв, тав дахь өдрvvдэд (1998.10.01-02) vvгээр байсан эсэхийг мэдэхгvй, манай орц хавиар лав харагдаагvй. Тэгээд тэр аймшигт явдлын дараа дэлгvvр орж яваад сониноос Зоригийг алуулсан тухай мэдэж, сонин худалдаж авсан юм. Элдвийг бодоод гэр рvvгээ явж байтал нөгөө залуу гэнэт бодогдоод, сонин дээр гарсан алуурчны ам зургийг харвал нөгөө залуутай их төстэй, адилхан санагдсан.


Тэгээд аптекийн хvvхнээс, «Тэр өдөр танай энэ хаалганы тагтан дээр тийм хувцастай хvн байж байгаад намайг хараад нуугдсан. Тэр хvн өдөржин манай vvдэнд байсан, ямар учиртай хvн байв аа, мэдэв vv» гэтэл аптекийн хvvхэн, «Хvvе ээ, тэр хvн чинь манай нөгөө хvvхний ээлжин дээр өдөржин энд зогсож, гадагшаа хараад л өнжсөн гэнэ лээ, та өөрөөс нь асуу» гэсэн.


-Тэр явдлаас хойш танд сэжигтэй зvйл мэдэгдэв vv?

-Зоригийг нас барснаас хойш дөрөв хоногийн дараа шөнийн 01 цагийн vед манай хаалгыг цо­хиж, хонх дараад болихгvй бай­санд би жаахан айсан. Хаалгаа тайлж өгөөгvй. Маргааш орой нь 10 цагийн vед бас хонх дараад салахгvй болохоор нь хөрш айлын хvvхэн рvvгээ утастаж, «Чи хаал­ганы дурангаараа манай vvдэн дээр хэн байгааг хараадахаач» гэ­тэл, «Лам хувцастай хvн байна аа, хоёулаа зэрэг хаалгаа тайлаад, учрыг нь асууя» гээд хаалгаа зэрэг онгойлготол vнэхээр халзан толгойтой, дөч эргэм насны лам зогсож байсан, биднээс айл асуу­сан. Бид хоёр ч манай байрны тавдугаар давхарт байдаг ламыг сураглаж байгаа юм байлгvй гээд зааж өгсөн. Тэр лам доошоо харж ярьж байснаа доошоо уруудсанаа бид хоёрыг гэртээ ормогц дээшээ хурдан гvйчихсэн.

Дараа нь 11 дvгээр сарын дундуур нэг орой согтуу хvн манай хаалгыг цаг шахам нvдсэн. Тэр хvн миний ярихыг ч сайн мэдэхгvй байгаа бололтой болохоор нь их согтуу байна даа гэж би бодсон юм. Тэгээд цагдаагийн 102 руу утастаад, согтуу хvн vvд нvдээд байна гэтэл дvvргийн эрvvлжvvлэхийнх гээд утас өгч тийшээ ярь гэсэн.
Тэр дугаар руу нь ярьсан чинь бид таван минутын дараа очлоо гэсэн. Надад хамгийн сэжигтэй санагдсан юм нь гэвэл, манай утас коридорт vvдний ойролцоо байдаг, тэр утаснаасаа, хаалганы цаана намайг цагдаа руу утсаар ярьж байсан яриаг бvгдийг нь сонсчихсон бололтой, «Та намайг сэргийлэх дуудаж бариулж байх шив дээ» гэж шал согтуу, миний өмнө нь хэлсэн зөндөө vгийг дуулаагvй мөртлөө тэгж хэлсэн нь. Тийм их согтуу юм шиг байсан хэрнээ намайг «та» гэж бvр хөгшин хvн гэдгийг мэдэж байгаа юм.

Тэр vед манай бэр гаднаас ирж, би бэрээсээ «Орцонд согтуу хvнтэй таарав уу» гэтэл, «Таарсан, муухай орилсон хvн хажуугийн гуравдугаар орц руу орлоо» гэсэн. Удалгvй цагдаа ирсэн. Тvvнд тийшээ орсон тухай хэлтэл цагдаа араас нь гvйгээд явсан. Яасныг нь мэдэхгvй. Талийгаачийн хэрэг явдлаас хойш манай хаалгыг шөнө 12 цагийн vед цохих юм уу, хvн асуух явдал гараад л байдаг байлаа. Өмнө нь тэгдэггvй байсан.

-Та дахин тэр залууг хараагvй биз?

-Ингээд бодоод байхад, өөр хvн ч юм уу, айлын охин хvлээж байсан юм бол мэдээж ахиж vvгээр vзэгдэж, эргэлдэж л таарна, гэтэл хэрэг гарснаас хойш ерөөсөө харагдаагvй, би битvvдээ их л хайдаг. Энд тэнд тааралдвал залуу­чуудад хэлж байгаад бариад авна гэж бодоод л явдаг юм. Тэгээд эгч нь тэр хvнийг цагдаад хэлж шал­гуулъя гэж бодоод цагдаад хэлсэн.

-Тэр хvний тухай та дvрсэлж өгнө vv?

-Vсээ зvvн гар тийшээ налуулсан, царай, нvдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй, давхраагvй нvдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгvй махлагдуухан, задгай энгэртэй ноо­лууран цамцтай, чернилэн ягаан брюктэй, ботинктай, догшин, хо­гийн биш жирийн л нэг байдаг л хvн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай хvv­хэд байсан. Дуу хоолой нь шин­гэвтэр, намуухан, зөөлхөн ярьж байсан. Одоо бодоод байхад надад их сэжигтэй санагдсан зvйл гэвэл, гурав дахийн орой хvv бид хоёрыг байшингийн булангаар ирж явахад тэр холоос таниад, хаалганы завсраар нуугдмагц нь шууд хэртхийсэн явдал. Одоо би харвал тэр хvнийг танина аа.

-Та тэр хvнийг Зориг агсныг алсан этгээд мөн гэж vзэж байна уу. Баттай мөн гэж хэлж чадах уу. Гарцаагvй биш юм аа гэхэд ямар нэгэн баримжаатай батлан хэлж чадахсан болов уу?

-Хамсаатан байж болзошгvй юм аа.

-Сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа.

2-Р ГЭРЧ ЮУ ЯРИВ?

-Та Зориг агсныг хөнөөсөн байж болзошгvй хvнийг харсан, тэр байтугай ярьж vзжээ. Тэр өдрvvдэд болсон явдлын тухай ярина уу?

-Тэр хvн миний мэдэхээр, манай энэ хавиар даваа, лхагва, пvрэв гарагт өдөржингөө эргэлдсэн. Мягмар гарагт 33 дугаар байранд өнжсөн гэж сонссон. Баасан гарагт би хотод байгаагvй учраас тэр залуу энэ хавиар байсан эсэхийг мэдэхгvй. Тэр хvн эсвэл манай орцон дотор, орцны vvд хавиар, эсвэл аптекийн vvдэнд зогсоод байсан. Лав л өглөө хvvхэд цэцэрлэгт хvргэж өгөхөөр гарахад байдаг, өдөр ч харагддаг, харин орой би гардаггvй учраас орой хэд хvртэл зогсдог байсныг нь мэдэхгvй юм.
Тvvнийг тэгж удаан зогсоод байхаар нь би, «Чи хэнийхийг хvлээгээд байгаа юм бэ, би орцныхоо бvх айлыг мэднэ, онц хэрэггvй бол эндээс гар» гэж хэд хэдэн удаа загнахад, «Би хvн хvлээж байна, хэнийхийг мэдэхээ байчихаад байна, хvн хvлээж байгаа юм аа» гэж хэлсэн. Би зөндөө их байцаахад нэг их юм яриагvй, ганц хоёр vгээр л хариулж байсан. Лхагва гарагт би нэлээн загнаж хөөсөн. Дөрөв дэх өдөр намайг хэд хэдэн удаа дөхөхөд шууд л зөрөөд гараад явчихаж байсан.
Өмнө нь, өнгөрөгч долоо хоногийн ням гарагт (1998.09.27) манай хаалгыг хулгайч хөшсөн байсан. Тийм учраас би тэр залууг хулгайчийн хамсаатан байх гэж сэжиглэсэн юм. Би тэр залууг эргэлдэж байгаа тухай хэсгийнхээ цагдаад хэлсэн ч тоогоогvй.
Олон өдөр, өдөр дараалан зогссон. Мөн манай орцны хоёр давхарт гараад хойшоогоо нэгдvгээр сургуулийн тийшээ зам руу, эсвэл орцны vvдэнд гадагшаа хараад, гараа хармаандаа хийгээд зогсдог байсан. Гарт нь ч, хармаанд нь ч сэжигтэй юм байна гэж надад харагдаагvй. Манай эндээс талийгаачийн байр, тагт нь маш сайн харагддаг, хойшоо орцны цонхоор бол нэгдvгээр сургуулийн өмнөх машин зам харагддаг. Талийгаачийн тагт модоор ялимгvй хаагддаг. Тэр vед тэдний тагт сараалжгvй байснаа тэр явдлын дараа сараалжилсан байна билээ.

Надад тэр залуу Зоригийг алсан болов уу гэсэн сэжиг төрөөд байсан. Учир нь, хэрэг гардгийн орой зурагтаар сэжигтний ам зураг гармагц шууд л нөгөө хvн мөн байна гэж толгойд буусан, тэр тухайгаа гэрийнхэндээ би ярьж байсан. Тэр ам зурагтай нөгөө залуу их адилхан байсан.

-Тэр хvний тухай та дvрсэлж өгнө vv?

-Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны ам зурагтай их төстэй, бор ноосон цамцтай, чернилэн өнгөтэй брюктэй, буржгардуу, тачирхан vстэй, зvvн гар тийшээ vсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхаарал татахааргvй, бөглvvдvv дуутай, жирийн л байдаг царайтай, хvйтэн, зэвvvн харагдахааргvй, хvн рvv эгцэлж хардаггvй тийм хvн байсан. Тэр хvний дуу хоолой нь миний чихэнд одоо ч байна. Би харвал шууд танина. Харин би тvvнтэй ярьсан хирнээ тэр хvний нvд миний санаанд буухгvй байна, тэр ерөөсөө миний нvд рvv харж яриагvй юм байна.

-Та тэр залуутай дахин тааралдаагvй биз?

-Би тэр залуутай урьд нь ч тааралдаж байгаагvй, тэр хэрэг явдлын дараа ч дахин тааралдаагvй.

-Тэр аймшигт хэрэг явдлын дараахан Булганыг гадаад руу цагаачлахсан гэж ярьж байсан тухай таныг сонссон гэж дуулсан юм байна?

-Тэгж ярьж байсан гэсэн. Тэр явдал Зоригийн оршуулгаас хэд хоногийн дараа, 49 хоногоос нь өмнө болсон байсан. Булганы гадаад паспортыг цагдаа хураагаад авчихсан, боломжтой бол гадагшаа явчихмаар л байна, хvний паспортоор ч хамаагvй явчихмаар байна гэсэн байсан. Бvр юм хумаа боогоод, бэлдээд тавьчихсан байсан гэдэг.

-Чухам хаашаа гэдгийг нь та мэдээгvй биз?

-Гадагшаа л гэж ярьсан байсан. Чухам хаашааг нь мэдэхгvй ээ.

-Та тэр хvнийг Зориг агсныг алсан этгээд мөн гэж vзэж байна уу. Баттай мөн гэж хэлж чадах уу. Гарцаагvй биш юм аа гэхэд ямар нэгэн баримжаатай батлан хэлж чадахсан болов уу?

-Чадна.

-Сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа.

3-Р ГЭРЧ ЮУ ЯРИВ?

-Та Зориг агсныг хөнөөсөн байж болзошгvй хvнийг харсан, тэр байтугай ярьж vзжээ. Тэр өдрvvдэд болсон явдлын тухай ярина уу?

-Би өглөө 10.30-ийн хавьд аптекаа дөнгөж нээгээд байж байтал 11 цагийн vед нэг харсан чинь тагтан дээр эрэгтэй хvн цаашаа хараад зогсож байсан. Манай тэр тагтан дээр хvvхдvvд эсвэл янз бvрийн хvмvvс орж ирээд зогсож л байдаг учраас юу ч санаагvй. Өдөр 13 цагийн vед хартал нөгөө залуу байж л байсан. Би аптекдаа ганцаараа байсан болохоор жаахан айж байлаа. Тэр хvн дандаа цаашаа л хараад байсан. Удалгvй манай дvv охин ирж, би гэдэг хvн зориг орчихсон, дvvтэйгээ тэр залуугийн тухай яриад, авгайгаа л нэг хvнтэй хамт барих нь дээ, тэгэх л гэж байна гэж ярилцчихаад, ер нь юу хийж байгааг нь мэдэх санаатай очиж, наад талын хаалгаа онгойлгоод, «Хөөе, чи наанаа юу хийгээд байгаа юм бэ, яах гээд байгаа юм бэ?» гэхэд над руу биеэрээ бус толгойгоороо эргэж хараад, хvн хvлээж байна гэл vv, хvн харж байна гэл vv, тухайн vедээ ач холбогдол өгөөгvй учраас хэлсэн vг нь хоногшсонгvй, тиймэрхvv л хариу хэлэхээр нь би тоглоом шоглоом хийж, «Чи арай тагнуулын газраас хvн амьтан тагнаж байгаа юм биш биз» гэхэд, «Vгvй ээ, vгvй» гээд инээсэн, тэгээд л би хаалгаа хаасан. Асууж байцаахад их дургvй байсан. Тэгж байж байгаад 16-17 цагийн vед алга болчихсон.

Удалгvй манай дvv охин, «Хөөе, нөгөөдөх чинь тэндээс ийшээ гvйж байна» гэж хэлсэн. Тэр талийгаачийн байрны зvvн урд байдаг цэцэрлэгийн тэндээс манай байшингийн баруун өнцөг рvv гvйж байсан. Тэгээд би орой 19 цагийн vед аптекаа хааж байхдаа харсан чинь тэр залуу манай байрны баруун захын орцны өмнө зогсож байсан. Тvvнээс хойш дахиж хараагvй.

-Тэр хvний тухай та дvрсэлж өгнө vv?

-Зоригийг алсан гэх хvний эрэгтэйнх нь анхны ам зурагтай их төстэй хvн байсан. Адилхан юм шиг санагдаж байлаа. Харин vс нь арай өөр харагдаж байсан. Тэр залуу 169-170 орчим см өндөртэй, эрэгтэй хvний, задгай энгэртэй тэмээний ноосон цамцтай, хар бараан өнгийн брюкэн өмдтэй, жижигхэндvv vстэй, vсээ зvvн гар тийшээ налуулж самнасан, ерөнхийдөө, нарийн хэлбэл, гонжгордуу, зууван царайтай, царайлаг биш, том биш жартгайдуу нvдтэй, харц нь айхавтар муухай сэтгэл сэвтээхээр биш, нvдний шилгvй, овойж товойсон булчин, шөрмөсгvй, ганган биш, навсгар ч бас биш, том биетэй гэж хэлэхээргvй, 67-68 кг жинтэй болов уу гэмээр, насны хувьд 32-33, сайндаа л 35 настай, сахалгvй, vсэрхэг хvн биш, айхавтар айлгахаар төрхгvй, тийм содон бус хvн байсан.

-Таныг талийгаачийн гэргий Булгантай хамт ажиллаж байсан гэж сонссон юм. Энэ vнэн vv. Та Булганы тухай юу хэлэхсэн бол?

-Би Эх нялхсын төвд талийгаачийн гэргий Булгантай хамт ажиллаж байсан. Би Булганыг муу хэлэхгvй, ямар ч байсан аягvй цайлган, хамаагvй инээж хөхөрсөн, угаасаа их темпераментный хvн. Тэрнээс биш муу санаатай юм бол байхгvй дээ. Булганыг хvмvvс халамж нь ихдээд нөхрөөс салдаг, бvр дэндvv, эрэгтэй хvнийг залхтал нь халамжилдаг хvн гэж ярьцгаадаг байсан.

-Та тэр залуутай дахин тааралдаагvй биз?

-Тэр хэрэг явдлыг дараа би өөрөө бараг цагдаа болчихоод, энэ хавиар тэр хvн байна уу гэж хараад, хайгаад ер тааралдаагvй. Би одоо тэр хvнийг зургийг vзвэл дөхvvлэх болов уу, ерөнхий дvр нь цээжинд байгаа.

-Сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Дээрх гурван гэрчийн ярианд анхаарлаа хандуулбал, vнэхээр тэр этгээд алуурчин байсан, эсвэл алуурчидтай холбоотой байсан гэж vзвэл, алуурчид С.Зориг агсныг vгvй хийхийг эртнээс төлөвлөж, ул суурьтайхан vзэж, урьдчилан судалж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу аймшигт санаагаа гvйцэлдvvлсэн бололтой.

Хэрэг явдал болохоос өмнө талийгаачийн байрны эргэн тойронд сэжигтэй vйл явдлууд болсон байж болзошгvй. Одоогоор олдсон мэдээллээс vзвэл, С.Зоригийн амьдардаг байрыг таван өдрийн турш хэн нэгэн хvн хянан ажиглаж байсан бололтой. Бидэнд мэдэгдэж байгаа энэ хvн зөвхөн талийгаачийн байрны ар буюу зvvн талаас нь хянах vvрэгтэй байсныг vгvйсгэх аргагvй. Мэдээж, өөр хvмvvс талийгаачийн байрны бусад талаас ажиглаж байсан байж магадгvй юм. Гэрчvvдийн ярианаас vзвэл, тэд бvгд нэгэн дуугаар байрных нь хавиар эргэлдэж байсан хvнийг алуурчны анхны ам зурагтай тун адилхан төдийгvй алуурчин мөн байх гэдэгтэй санал нийлж байгаа юм.

Тэр этгээд долоо хоногийн эхний дөрвөн өдөр тэр хавиар эргэлдснийг гэрчvvд баттай нотолж байгаа бөгөөд тав дахь өдөр буюу баасан гарагт тvvнийг гэрчvvдээс хэн нь ч хараагvй ба гэрчvvдийн зарим нь хотоос гадагш явсан байж.
Гэрчvvдийн ярианд өгvvлсэн цэгvvдээс талийгаачийн байр болон машины зам, орчин тойрон хэрхэн харагдаж болохыг бид туршилт хийн ажиглаж vзсэнийг фото болон бvдvvвч зургаар vзvvлснийг та анзаараарай.

Аллага болдгийн өмнөх долоо хоногийн ням гарагт тавдугаар байранд хулгай орохоор завдсан бөгөөд зөвхөн хаалгыг нь хөшсөн байдаг. Тэгээд энэ тухай хэсгийн цагдаа ирж vзсэн гэдэг. Энэ явдал нь цагдаа ямар хугацаанд ирж болохоос эхлээд ямар нэгэн байдлаар иргэдийн анхаарал, сонор сэрэмжийг сарниулах, тандах хэлбэр байсан байж болох тухай хуулийн нэгэн ахмад ажилтны таамагласныг энд өгvvлэхэд илvvдэхгvй биз.

Хачирхалтай нь, тавдугаар байрны хавьцаа хэн нэгэн эргэлдээд байгаа тухай хэсгийн цагдаад хэлсэн ч анхаараагvй, ирээгvй гэдэг.

Гэрчvvдийн ярианд таныг анхаарлаа дахин хандуулахыг хvсье.

33 дугаар байрны эмэгтэйг лхагва гарагт гэртээ орохоор 200 орчим метрийн зайтай явж байхад нь тэр этгээд таньснаар барахгvй тvvнээс нуугдсан байдаг. Эндээс анзаарвал, тэрээр тун гярхай, анхааралтайгаар хяналт тавж байсан, өөрийгөө нэг хvнд дахин дахин харуулаад байх сонирхолгvй байсан байж болох юм.
Сайшаалтай нь, шударга иргэд харсан эдгээр явдлынхаа тухай цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ба мөрдөгчид нэг л удаа тэднээс байцаалт авсан гэж ярьж байлаа.

Гэрчvvдийн ярьж буй этгээд vнэхээр Зориг агсныг егvvтгэсэн алуурчин, эсвэл тэдний хамсаатан байж болохыг vгvйсгэх аргагvй ч бас яг таг батлах баримт одоогоор бидэнд байхгvй байна. Магадгvй, дээрх гурван хvн, Булганаас гадна тэдгээр алуурчидтай ярилцсан, нvдэлж авсан, vнэтэй гэрч байж болох талтай.

Д.Булган: С.Зориг маань баггvй хvн байсан

УИХ-ын гишvvн асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ганц амьд гэрч байдаг нь тvvний гэргий Д.Булган юм. Монголчуудын сэтгэлийг сэртхийлгэсэн аллага болс­ны дараахан буюу 1998 онд Д.Булгантай сэт­гvvлч Р.Даваажавын хийсэн ярилц­лагыг хvргэж байна. Энэ бол Д.Булганы хэвлэлд өг­сөн цорын ганц ярилцлага юм.

-Та хоёр хэтэрхий жаргалтайн хэрээр хэтэрхий богино амьдарч гэж нэгэн хvн дурссан байна билээ?

-Хvмvvс гом­дож магадгvй, гэхдээ л ийм жаргал хvн бvрт тохиодоггvй юм. Би өвгөндөө, «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж хэлэхэд миний шар, «Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн, өвгөн болтлоо хамт байна за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад, уулын манаач болно за» гэдэг байж билээ. Бид хоёр vнэхээр л ойн манаач болно гэдэг байсан юм. Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад л, би хоо­лоо хийгээд л гээд эцэс төгс­гөлгvй олон сайхан юмыг төсөөлдөг, олон сайхан бо­долд умбадаг байлаа. Би өвгөн­дөө, «Тэгэлгvй яах в

2015.11.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

“МОНГОЛ ГАЗАР”-ынхан хууль зөрчөөгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2015.09.23

Нийслэлийн 18-30 насны иргэдийг Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.08

" Эрдэнэт" УБҮ-ийн ашиг улс төрчдөд очдог болсон уу?

...

Дэлгэрэнгүй » 2018.05.12

ХААН БАНК тэтгэврийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй олгож эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.16

Д.Оюун: Ихэр нярай хүүхдээ хөнөөхийг завдсан хэрэг гарсан

...

Дэлгэрэнгүй » 2015.11.13

Ноосны урамшуулал малчдын дансанд орж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Нисдэг камер ашиглаж эргүүл хийж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат түймрийн голомтод очиж, биечлэн ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16