Архангайн залуус "Намрын спорт өдөрлөг"-өө амжилттай зохион байгууллаа

Арын сайхан хангай нутгийн залуус өнгөрөгч амралтын өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж ялагчдаа тодруулсан байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын санаачлан зохион байгуулсан эл спорт өдөрлөгт Архангай аймгийн 19 сумын төлөөлөл болсон 500 гаруй залуус хамрагдсан томоохон арга хэмжээ болжээ. Энэ үеэр спорт өдөрлөгийг санаачлан зохион байгуулагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Архангай аймгийн Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутан залуусын “Намрын спортын өдөрлөг” болж байна. Энэ өдөрлөгт нийт 50 гаруй багийн 500 гаруй залуус сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байна. Сүүлийн үед Архангай аймгийн залуусын баг тамирчид улсын аваргад ямар ч төрлөөр дээгүүр өрсөлддөг болжээ. Тиймээс миний бие санаачлаад, Архангай аймгийн залуучууд оюутны холбоо хоёр өдөр амжилттай зохион байгуулж байна. Мөн тэмцээний дундуур азтай үзэгч, азтай тамирчин шалгаруулж “Голден жим” фитнесс клуб, “Абсолют” гадаад хэлний сургалтын төвд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагналаа. Үүгээрээ нэг талаараа спортыг дэмжсэн, нөгөө талаараа оюуныг дэмжсэн ийм сайхан арга хэмжээ болж байна” гэсэн юм. “Намрын спорт өдөрлөг”-ийн сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй тэргүүн байрт “Амрита”, дэд байрт “Хурандаа”, гуравдугаар байрт “Татарууд” баг тус тус орсон байна. Харин сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд “Хүмүүн-2”, “Цэцэрлэг”, “Нөхөрлөл” баг тус тус нэг, хоёр, гуравдугаар байр эзэлж цом, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болжээ. Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд “Өгийнуур”, “Хайрхан”, “Хотонт”, эмэгтэй төрөлд “Хүмүүн-1”, “Хайрхан-2”, “Хүмүүн” баг тус тус шалгарсан байна. Мөн өдөрлөгийн үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат төрсөн нутгийнхаа гар бөмбөг, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй оюутны шигшээ багийг байнгын бэлтгэл сургуулилттай байлгах зорилгоор бэлтгэлийн танхим, хувцас хэрэглэлийг шийдэж өгөхөөр болсон юм. Ийнхүү Архангай аймгийн оюутан, залуус амралтын хоёр өдрийг спортлог өнгөрөөсөн байна.

 

С.НЭМЭХ

2015.11.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Сүйдэж буй нутгаараа пиар хийдэг Л.Энхболдыг өмнөговьчууд дахин сонгохгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Банкны салбар нэн эмзэг болсон үед Худалдаа, Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлагууд нь хүртэл намд элсэж буй нь ямар учиртай вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Судлаач Д.Ганхуяг: Сумаа гамна, Үүлээ !

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

"Оюу толгой"-н төсөл монголд ямар нэмэртэй вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Сонгуулийн намар

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Монгол даамчид дөрвөн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Сүйдэж буй нутгаараа пиар хийдэг Л.Энхболдыг өмнөговьчууд дахин сонгохгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Судлаач Д.Ганхуяг: Сумаа гамна, Үүлээ !

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Банкны салбар нэн эмзэг болсон үед Худалдаа, Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлагууд нь хүртэл намд элсэж буй нь ямар учиртай вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Ж.Мөнхбат:Эх орончдын баяр иргэн бүрийнх байх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2016.03.01

Томоохон захууд ажиллаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Жагсаалтын сайн, муу жишиг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

Д.Хулан: Цэвэр гар аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.26

О.Энхмаа: Ерөнхий сайд төрийн өмчийг 6.7 тэрбумаар худалдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Д.Сарангэрэл: УИХ-д нэг шийдэлд хүрч чаддаг багтай болсондоо баяртай байдаг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Армянд эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл дээшлэв

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24