АН, МАН, МАХН-ынхан Сонгуулийн хуулийг ингэж өөрчлөх хүсэлтэй байна

Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөх эрх зүйн зохицуулалттай. Тиймээс УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Тэгвэл эдгээр хуулийн төслүүд үзэл санааны хувьд юугаараа ялгаатай болохыг үзэл баримтлалаар хүргэе.

Он цагийн хувьд АН-аас Сонгуулийн тухайн хуулийг өргөн барьсан байгаа. Р.Бурмаа гишүүний ур ухаан шингэсэн уг хуулийн төслийн үзэл баримтлал:

1.Сонгуулийн тогтолцоог хувь тэнцүүлсэн, олонхийн, хувь тэнцүүлсэн болон олонхийн хосолсон гэж ангилж, Улсын Их Хурлын сонгуулийн мажоритар тойргийг нэг мандаттай байхаар байгуулах, сонгуулийн төрлийг ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин гэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд анхан болон хоёр гэсэн шат бүхий байхаар ангилна.

2.Сонгуулийн хугацааг хэрхэн тоолох журмыг анх удаа тусгаж өгсөн. Өмнөх сонгуулиудаар сонгуулийн хугацаа тоолохтой холбоотой, цаг хугацааны маргаан олон гарч байсан бөгөөд тухайн үед Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу явж ирсэн. Тиймээс сонгуулийн хугацааг Иргэний хуулийн 71-73 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн санал авах өдөртэй уялдуулан жил, сар, хоног, цаг, минутаар тоолохоор зохицуулах юм.

3.Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь нэг өдөр зохион байгуулах.

4.Сонгогчдын бүртгэлийн систем бүрэн автоматчилагдсан тул анх удаа сонгогч заавал иргэний үнэмлэхээ авч очихгүйгээр зөвхөн хурууны хээг таниулах замаар сонгуульд оролцож, саналаа өгөх боломжтой болно.

5.Сонгогчдын нэрийн жагсаалтад “түр хасав” гэсэн тэмдэглэл хийгдсэн иргэний санал өгөх боломжийг сонгуулийн санал авах өдөр ч гэсэн нэрийн жагсаалтыг өөрчлөн санал өгүүлэх боломжоор хангана.

6.Ээлжит бус, дахин, нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн бүтэн сайн өдөр болон аравдугаар сарын эхний бүтэн сайн өдөр улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулах

7.Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос дээшгүй байхаар тогтооно.

8.Сонгуулийн кампанит ажлын зардлыг бодитой байдлаар, хамгийн бага хэмжээнд хүртэл буулгаж, багасгах чиглэлээр шинээр зохицуулалт хийнэ. Ингэхдээ сонгуулийн зардлын эх үүсвэрийг зааж өгөх юм, тухайлбал, хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэх мэт. Ингэснээр сонгуульд зарцуулагдаж байгаа мөнгө заавал хяналттай байх үндсэн зарчим хангагдахад чухал алхам болох бөгөөд сонгуульд нэр дэвшигчдийг нэг гараанаас гарах боломжийг хангах нөхцөл болно. Сонгуульд зарцуулах өөрийн хөрөнгө гэсэн ойлголт энэ хуулийн хүрээнд бий болж байгаа. Нам Улс төрийн намын тухай хуулийн дагуу хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансандаа шилжүүлэн зарцуулах, өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглах боломжтой юм. Нэр дэвшигч өөрийн хувийн орлогоор олсон мөнгөн хөрөнгө (хөдөлмөрийн хөлс, татвар төлсний дараах үйл ажиллагааны болон хөрөнгийн орлого)-өө сонгуулийн зардлын дансандаа шилжүүлэн зарцуулах юм. Харин зээлийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлэхийг хориглож байгаа.

9.Сонгуулийн зардлын дээд хэмжээг өмнө нь Сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байсан бол энэ хуулийн төслөөр Үндэсний аудитын байгууллагад буюу илүү мэргэжлийн байгууллагад энэ чиг үүргийг шилжүүлж, түүнчлэн тойргийн хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан тогтоохоор заана.

10.Сонгуулийн зардлын дансыг байнгын болгох бөгөөд харин түүнээс зарлага гаргах хугацааг хуулиар нарийвчлан зааж өгнө, ингэснээр улс төрийн намуудыг илүү урт хугацаанд сонгуулийн санхүүжилтээ босгох боломжийг олгож байгаа бөгөөд тухайн намын энэ зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд хязгаар тогтоогоогүй, харин тухайн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нь аудитын байгууллагаас тогтоосон хэмжээгээр л зарцуулагдах юм.

11.Сонгуулийн мөнгөн хандивын хэмжээ иргэний хувьд гурван сая, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл, жилд зөвхөн нэг удаа хандив өгч байхаар тусгана. Мөнгөн бус хандивыг зөвхөн нэр дэвшигчид өгөх бөгөөд үүнд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх болон үнэ төлбөргүй үйлчилгээг хамааруулахаар тусгана.

12.Сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааг нарийвчлан зохицуулах бөгөөд мэдээллийн тэнцвэрт байдлын хангах үүднээс сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ын хорин таваас илүүгүй хувь буюу 15 минут нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ноогдохоор зохицуулалт хийнэ.

13.Сонгууль зохион байгуулахтай холбоотой сонгуулийн байгууллагуудаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргаж байгаа аливаа шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар нийтэд албан ёсоор мэдээлэхээр үүрэг болгоно. Энэ нь мэдээлэл авах эрхийн баталгаа төдийгүй, Сонгуулийн ерөнхий хороо өмнөх шигээ баталсан дүрэм, журмаа нийтэд танилцуулдаггүй, хугацаа тулгаж байж дагаж мөрдөх ёстой талуудад гаргаж өгдөг, үүнээс болж хууль тогтоомж зөрчигдөх, нэг мөр ойлгож хэрэглэхэд хүндрэл учрах, төөрөгдүүлэхэд хүргэдэг байсан зүйл байхгүй болох юм.

14.Улсын Их Хуралд суудалгүй улс төрийн намуудын оролцоо Ерөнхийлөгчийн сонгуульд байдаггүй байсан бол эдгээр намууд дангаараа болон хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж болох зохицуулалтыг оруулна.

15.Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-наас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй байхаар тусгана.

16.“Ээлжит сонгуулийн санал авах өдрөөс бусад сонгуулийн санал авах өдөр”гэсэн шинэ ойлголт нэмэгдэх бөгөөд энэ нь нөхөн сонгуулийн санал авах өдөр байна. Бүх төрлийн нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн бүтэн сайн өдөр болон аравдугаар сарын эхний бүтэн сайн өдөр улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулахаар тогтооно. Энэ нь зардал хэмнэх, түүнчлэн улс төрийн зорилгоор нөхөн сонгуулийг зарлахгүй, зохион байгуулахгүй ээлжит сонгуулийн жил дуусгадаг явдлыг халах сайн талтай.

17.Сонгуулийн хэсгийн хороо гэж байсан анхан шатны сонгуулийн байгууллага нь “сонгуулийн хэсэгт сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгж” болж өөрчлөгдөж байгаа бөгөөд тухайн сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарахаар байгаа. Энэ байгууллага нь ахлах болон бусад зохион байгуулагч бүхий 5-7 хүний орон тоотой, ахлах зохион байгуулагч сонгууль зохион байгуулахтай холбоотой хууль зүйн хариуцлага хүлээнэ. Түүнчлэн өмнө нь сонгуулийн хороо бүр өөрөө хуралдааныхаа дэгийг тогтоодог бөгөөд энэ нь дур зоргийн шинжтэй байсан бол анх удаа сонгуулийн төв байгууллагаас сонгуулийн хороодын хуралдааны дэгийг тогтоож өгөхөөр заана.

18.Байнгын бус ажиллагаатай хорооны ажилтнууд нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байх бөгөөд энэ өөрийнх нь хүсэлтээр боловсон хүчний мэдээллийн санг Сонгуулийн төв газар бүрдүүлнэ, түүнчлэн хууль тогтоомжийн сургалтад хамруулахаар заана.

 

МАН-ын хувьд өнгөрсөн сонгуулийн үеэр ойлгомжгүй , хардлага төрүүлсэн, нэр дэвшишчийг чирэгдүүлсэн асуудлыг цэгцэлсэн байгаа. Су.Батболдын өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлал:

1/ Төсөлд сонгуулийн одоогийн тогтолцоог хэвээр хадгалж, харин сонгуулийн нутаг, дэвсгэрийг 26 тойрогт хуваан нэр дэвшигчдийг өрсөлдүүлсэн нь нэг нам, эвслийн нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх, энэ нь намын эв нэгдэл, зохион байгуулалт, сахилга бат болон хүн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх болсныг өөрчлөхөөр тусгав.

Төсөлд сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл нь УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж тойргийн дугаараар эрэмбэлэх эрхтэй болсноор дээрх байдал засагдах эрх зүйн боломж хангагдана гэж үзлээ.

2/ Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар сонгуулийн хэсэг, хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж сонгууль зохион байгуулах болсон нь сонгуулийг шударга, ил тод, нээлттэй, хуулийн дагуу явуулах нийгмийн захиалга, шаардлага, итгэлийг хангаж чадаагүй.

Харин ч эсрэгээрээ УИХ, Ерөнхийлөгчийн болон ИТХ-ын ээлжит, дахин, нөхөн сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болох төрийн албан хаагчид эрхэлж байгаа ажил, албан тушаалаараа барьцаалагдах, ажил олгогчийн нөлөөнд орох зэргээр улс төрийн болон сэтгэл санааны дарамтанд орох, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаас зайлсхийх болсон нь олон жишээнээс харагдсан.

Сонгуулийн хороодын үйл ажиллагаа, шийдвэр гаргах процесс нь сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын хяналт, ажиглалтаас гарч дотоод, гадаад хяналтгүй болсноор сонгуулийн ил тод, нээлттэй, байх зарчим алдагдах шалтгаан болсныг олон баримт нотолно.

Энэ нь сонгуулийн хорооны үйл ажиллагаанд нам, эвсэл, нэр дэвшигчид, сонгогчдын итгэл алдрах, эрх зөрчигдөх, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, сонгуульд оролцох сонгогчдын ирц буурах байдлаар илэрч байгаа нь сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнийг шинэчлэх, дотоод хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг илэрхийлж байна.

Дээрх шаардлагын үүднээс сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд төрийн албан хаагчдаас гадна тухайн тойрогт нэр дэвшигчээ өрсөлдүүлж байгаа улс төрийн нам, эвслийн төлөөллийг жигд оролцуулах, зохицуулалтыг төсөлд тусгав.

Мөн төсөлд сонгуулийн хороод өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ирсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд заавал шийдвэрлэж байхыг тусгав.

3/ 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн явцад сонгуулийн хорооны хууль бус шийдвэр, захиргааны зөрчилтэй холбоотой гомдол, маргаан шийдвэрлэгдэхгүй жил дамнан үргэлжлэх, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал ойлгомжгүй байснаас иргэдийн сонгох, сонгогдох эрх ноцтойгоор зөрчигдөх, сонгогчдын өгсөн санал, сонгуулийн эцсийн дүн нэг шүүгчийн давж заалдах эрхийг хангахгүйгээр гаргасан шийдвэрээр өөрчлөгдөх зэрэг ноцтой гажуудал гарч байсан ба цаашид ч мөн давтагдах магадлалтайг өөрчлөх зайлшгүй шаардлага байна.

Жишээ нь, Өвөрхангай аймгийн сонгуулийн тойргийн шийдвэртэй холбоотой хэрэг маргааныг нутаг, дэвсгэрийн харьяаллаар Өвөрхөнгай аймгийн анхан шатны болон давж зааалдах шатны шүүх хянан шийдвэрлэж, хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах хуулийн зохицуулалт, байсаар атал Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч ганцаараа шийдвэрлэж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах Үндсэн хуулийн эрхийг хангаагүй зөрчсөн байдаг.

Энэ нь иргэдийн сонгуульд оролцох идэвхийг бууруулах, ер нь сонгууль өгөхийн утга учрыг үгүйсгэх хандлагыг бий болгож байгааг засах зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Иймд, захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгчийн шийдвэрт давж заалдах шатны болон хяналтын журмаар гомдол гаргаж эцэслэн шийдвэрлүүлэх, тойргийн хороодын хууль зөрчсөн шийдвэрийн талаарх гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэх мэт Үндсэн хуулийн зарчимд нийцсэн нэмэлт, өөрчлөлт оруулав.

4/ Сонгогчдын санал авах, тоолох ажиллагааг дан автомат төхөөрөмжөөр гүйцэтгэх болсон нь сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвсэл, иргэд сонгогчдын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Өнөөдөр дэлхийн олон оронд сонгуулийн саналыг автомат төхөөрөмжөөр тоолохоос татгалзаж, гар аргаар тоолж байна.

Тухайлбал, энэ жил Шотландад явагдсан бүх нийтийн санал асуулга болон Англид явагдсан парламентын сонгуулийн дүнг гар аргаар тоолж дүнгээ гаргасан.

Хуулиар сонгуулийн хэсгийн хороодод санал өгөх сонгогчдын тоо хүн амын тооноос хамаараад 2000-3000 байгаа ба эдгээрээс сонгуульд саналаа ирж өгөх сонгогчдын ирц дунджаар 60-70 хувь орчим байна гэж үзвэл нэг хэсэг дээр 1400-2100 сонгогчийн өгсөн саналын хуудсыг гар аргаар давхар тоолж баталгаажуулахад хүндрэлгүй гэж үзэж байна.

Харин саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгслэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл, мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлбэл элдэв гомдол, маргаан гарахгүй гэж үзэж байна.

Тухайлбал, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймагт явагдсан аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн саналын хуудсыг гараар тоолох ажиллагааг видео камер, проектор ашиглаж ажиглагчдад шууд харуулж байсан нь сонгуулийн саналын хуудас тоолох, дүн гаргахад гардаг маргааныг таслан зогсоох бүрэн боломжтойг нотолсон.

Иймд, төсөлд сонгуулийн саналын хуудсыг санал тоолох автомат төхөөрөмжөөр тоолохоос гадна гар аргаар давхар тоож баталгаажуулан тоолох зохицуулалтыг тусгалаа.

5/ Сонгууль хуулийн дагуу явагдах нь сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хариуцлагаас ихээхэн хамаарах тул сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн сонгуулийн хорооны гишүүн төрийн албан хаагчдад болон улс төрийн намын төлөөлөлд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлсэн өөрчлөлт оруулав.

6/ Төсөлд сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эмэгтэйчүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс улс төрийн нам, эвслийн УИХ-ын сонгульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна гэж тусгалаа.

7/ Гадаад улсад ажиллаж амьдарч буй иргэдийн улс төрийн эрхээ бүрэн эдлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс төсөлд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд санал өгөхдөө цахим хэлбэрээр өгч болох зохицуулалтыг тусгав.

8. Сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн тэгш бололцоог хангах зорилгоор нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хороо нэгдсэн байдлаар бэлтгэж хэвлэх, тараах үүргийг хүлээж зардлыг сонгуулийн зардлаас гаргах зохицуулалтыг тусгажээ.

О.Баасанхүүгийн өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал:.

1/Хуулийн төслийг боловсруулахдаа сонгуулийн системийг зөв зохистой тогтоож, энэ үндсэн дээр Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний “... сонгох, сонгогдох эрх”, Улсын Их Хурлын гишүүнийг “ Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийг бодитойгоор эдлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарав. Ийм учраас Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч 38 хүнийг 26 тойргоос, үлдэх 38 мандатыг нам, эвслээс нэр дэвшигчдийн авсан саналын тоог үндэслэн нам, эвслээс гаргасан жагсаалтад эрэмбэлж хуульчлахаар төсөлд тусгав.

2/ Сонгуулийн дүнг санал тоолох автоматжуулсан төхөөрөмжөөр хийх нь ихээхэн шүүмжлэл дагуулж, сонгууль шударга үнэн явагдсан эсэхэд эргэлзээ төрүүлсэн сөрөг үр дагаврыг бий болгож байгааг харгалзан хяналтын тооллогыг сонгуулийн бүх хэсэгт гараар хийх бөгөөд гар аргаар тоолсон тооллогын дүн эцсийн байхаар хуульчлах нь зүйтэй гэж үзэв.

3/ Сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө зарлах, сонгуулийн сурталчилгаа 43 хоног байхаар бүх ажлыг зохион байгуулахаар хуульчилж өгөх нь нам, эвсэл сонгуульд идэвхтэй оролцох, мөрийн хөтөлбөрөө сурталчлан таниулах, ингэснээр сонгогчид ч өөрсдийн сонгох эрхээ эдэлж ухамсартай сонголт хийхэд таатай нөхцлийг буй болгоно.

4/ Мөн төсөлд тойргийн болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүний 75 хувь нь Улс

2015.11.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147