Сахиус нь орж ирээд эхнэрээ зодчихвол яана

 


        Архангайн тойргийн бүх малын чихэнд чип суулгаж, муусайнхулгайчийг хаашаа ч гаргахгүй хэмээн /2008/ сонгуульдаж явсан энэ хүн орчинцагийн олон “Цахиур” Төмөрийн уур цухлыг барсан байх. Харин олонИтгэлт баян түүний энэ мөрөөдөлд баярлаж, Бадарч тахарууд хийх ажилгүй болох ньхэмээн харамсаж суусан нь лавтай. Даанч ийн амласан хүн нь “фортуна” Н.Батбаяручраас “цахиур” Төмөрүүдийн санаа амарч, Итгэлтүүдийн урам хугарсан. Үнэндэээнэ үгэнд иргэд бүү хэл тухайн үед нэр дэвшин өрсөлдөж байсан МАН-ын “Түгжилүүд”ч итгэсэн байх шүү.

 

       Уг нь тэр малын чихэнд суулгасан чипийнхээхүчээр Архангай аймгийн мал сүргийг чуулганы хуралдаан дээр хянаж суух бодолтойбайж. Давхар сонгогч олноо хянах бодлого ч байгаа биз. Малчид тэр бүрий цахимхэлбэрээр малаа хаана явааг хянах боломжгүй учраас мань эр чуулганы хуралдаандээр хэний мал хаана явааг төвөггүйхэн мэдээд тойргийнхоо сонгогчид руу утасдахнь л дээ. “Хөөе нөхөр Дорж танай адуу Тэрхийн цагаан нуур уруудаад явж байна”гэх зэргээр ярих мөрөөдөл байжээ. Тэр ийм л гэгээн мөрөөдөлтэй “сайхан” Төрийнтүшээ.


        Гал тахиж, тэнгэртэй хэл амаа ололцдогН.Батбаяр гишүүн чуулганы хуралдаан, ер нь хаа хамаагүй гэнэт бодит байдлаасаа алсарчэрүүл бус сэтгэлгээтэй болдог. УИХ-ын чуулганы хуралдаанд согтуу ирж, УИХ-ындаргад агсам тавина. Гэнэт гишүүдийн карт суглаад танхимаас зугтана.Байсхийгээд л 99, 888, 33 гэх зэргээр бэлгэдлийн тоо ярьж, шинжлэх ухаанчаархандах учиртай Төрийн ажлыг шашны зан үйлтэй холбоно. Ерөөсөө Төрийн түшээ бүүхэл эгэл жирийн иргэнд баймгүй араншин гаргана. Гэвч энэ нь түүний унаган занбиш аж. Тодруулбал, түүний сахиус нь орж, тэнгэртэй харьцаад ирэхээр ийнөөрийгөө хянаж чадахаа байдаг бололтой. Өөрөөр хэлбэл, түүнийг сахиус хэмээхнэгэн далдын хүч удирдаад олны өмнө согтуу галзуу юм шиг харагдуулах аж. Үүнээсүүдээд нэгэн бодит жишээ дурдая. Манай нэг сахиус тэнгэрээ авчихсан гэх бөөнөхөр эхнэрээ зодчихжээ. Уг нь эмэгтэй хүнд гар хүрчихээр нөхөр биш. Та яагаадэхнэрээ зодов хэмээн гайхширвал “Би биш ээ, сахиус орж ирээд зодчихсон байна.Арай хэтрүүлчихэж” хэмээж байсан нь бараг өчигдөрхөн мэт. Хэрвээ “Фортуна”гишүүнээс та яагаад чуулганы хуралдаанд агсам тавив гэвэл аанай л ийн хариулахбайх даа. 


        Улстөрчийн хувьд тэр арвин намтарыг богинохугацаанд цуглуулж чадсан нь түүний увайгүй зангийнх гээд хэлчихэд нэг ихбуруудахгүй. Ямар сайндаа 2012 оны сонгуулийн дараа “шинэчлэлийн” Засгийн газартөрөх гэж дуншиж ахуй цагт тэрээр сайд болохын тулд яаж улайрч байсан саяхныжишээ бий. Сайд нарын томилгооны асуудал хэлэлцэж ахуй цагт тэрээр гишүүдийнкарт суглан зугтаах замаар Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж чадсан. Ийншантааж хийснийхээ үр дүнд энэ суудлыг авсан гэхэд болно. Чухал салбарыгудирдсан гавьяа гэвэл дэлхийн зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.долларыг босгожчадсан. Нийгэмд авсан түймэр нь “фортуна” Н.Батбаяр Монгол Улсын ирээдүйг өрөндорууллаа гэсэн бол нөгөө талаас энэ мөнгийг бүтээн байгуулалтад оруулж, олонаймгийг хатуу хучилттай замаар холболоо хэмээж байв.  


      Улаанбаатарт гэхэд 33 уулзвар шинээр барихбуюу засварлах, 888 төслийг жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжихэдхэрэгжүүлнэ гээд билгэдлийн төлөвлөгөөг гаргасан нь миний дээр дурдасных. АнхнаасааАНУ-д гал тахиж байж авчирсан мөнгийг ийм тооны билгэдлээр тараах учиртайбайсан байлгүй. Увсын Ц.Нямдорж нар л нарийн учрыг нь олохгүй “Бөөгийн тоо” энэтэрээр нь доромжлоод байх юм. Гэтэл саяхан чуулганы хуралдаанаар тэр УИХ-ынгишүүдийн тоог 99 болгох тухай төсөл ярьж аанай л Ц.Нямдоржоор загнуулсан. Ийнбилгэдлийн тоогоор мөнгө зарцуулсан хэрэг нь хэзээ нэгэн цагт сөхөгдөнө гэдгийгбүгд мэддэг. Бондын мөнгө зарцуулах бүү хэл хумсын төдийхнөөр нь нүүрс болгоодтараачихсан Л.Гансүх шоронгийн хаалга татсан. Тэгэхээр бондын мөнгө босгоодзарцуулсан эрх бүхий нөхрийн ирээдүйг Л.Гансүхийнх шиг хувь заяа тосч уулзахыгүгүйсгэхгүй.


       Оюутныширээний араас даргын суудалд шат дараалан дэвшиж ажилласан цөөн хүний нэг болН.Батбаяр. Хэрвээ нам нь ялагдаж, эсвэл засагт хамтраагүй цагт ядахад группийнерөнхийлөгчөөр ажиллаад бизнесээ хийгээд явчихна. Тэгэхээр түүнд газардсан гэхойлголт үгүй юм. Тиймдээ ч нам нь ялж засаг байгуулах болон нам нь Засгийнгазарт ямар нэгэн хэлбэрээр хамтрахад суудлын төлөө улайрдаг байх. Харнялхаасаа шахам суудлын дон тусчихсан болов уу гэмээр зүйл түүнээс ажиглагдана.Тэр 1983 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засаг-статистикийн дээд сургуулийгдүүргэн ирсэн даруйдаа Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплексимпорт хангамжийн нэгдэлд мэргэжилтнээр ажлын гаргаа эхэлж тун ч удалгүй хэлтсийндарга, орлогч дарга болон дэвшисэн нь түүнийг суудлын төлөө улайруулах донгтусгасан байж таарна.


      ТэрМосквад эдийн засгийн чиглэлээр суралцах завсартаа Москвагийн их сургуулийндэргэдэх Улстөрийн дээд сургууль төгсөөд авсан хичээнгүй нэгэн. Энэ нь чтүүнийг бусдаас илүү байх ёстой гэсэн бодол суулгаж, суудалд тэмүүлдэг болгосонгэх гаргалгаа өөрийн эрхгүй бууж байна. Дарга болохын бас нэг донг нь мартахшахлаа. Тэр Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны Комплексимпорт хангамжийн нэгдэлд орлогч дарга болтолоо 1992 он хүртэл ажиллахдаа 1990оноос Ардын Их Хурлын депутат, орлогч даргаар давхар алба хашиж байсан. Энэбүгдээс харвал тэр яах аргагүй сүйхээтэй нэгэн. Бас чиг хоёр нийгмийн аль альалинд нь сурч хөдөлмөрлөх, өөрийнхөө карьерыг өсгөх тал дээр байнга анхаарчбайсан нь харагдана. Ийнхүү төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт нийгэмд даргынэрэмбэ эдэлж байсан Н.Батбаяр зах зээлийн нийгэмд хөл тавьсан даруйд л 1992 онд "Монгол түлхүүр" ХХКомпанийзахирал, "Фортуна" группийн ерөнхийлөгчөөр 1999 он хүртэл ажилласан юм. Энэ үед АН засгийн эрхбарьж, тэрээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж 2000 оны сонгуульд өвдөг шороодож, 2004он хүртэл"Монгол түлхүүр" ХХКомпаний захирал хэмээнбизнесээ үргэлжлүүлсэн. Харин 2004 онд тэр УИХ-ын гишүүн болж улмаар Барилгахот байгуулалтын сайд болж тодорсон нь хувийн бизнест нь ч эерэг нөлөөлөлүзүүлсэн хэмээдэг.


      Нэгэнтээ Төрийн өндөр дээдалбан тушаатны суудалд сууж амтыг нь сайтар мэдэрсэн “фортуна” 2008 онысонгуульд ёстой л нүдээ аниад дайрсан. Ямар сайндаа л тойргийнхоо бүх малынчихэнд чип суулгана гэж улайрч байхав дээ. Ингэсний дүнд тэрээр Архангайнтойрогт шороотой өвстэй ч ялалт байгуулж, улмаар Н.Алтанхуягийн Засгийн газартЭдийн засгийн хөгжлийн сайдаар тодорч байлаа. Бүлэглэл фракц олонтой, ханилжяваад нэгнээ түлхдэг АН-д бол тэр хэт хуучирсан дүр. Түүнийг ирээдүйддурсамжаар амьсгалах улстөр хүлээж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. “Чингис”бондын мөнгөнөөс үүдсэн асуудал хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй. ТэгэхээрАТГ-ын хараанд орчихоогүй бол сайхан дурсамжаар амьдрах он жилүүд угтаж байгаагэж найдая.


      Ийнхүү билгэдлийн тоогоорбондын мөнгө тарааж байсан Н.Батбаяр сайдын суудлаас Монгол Улсыг өрөндоруулсан гэх зэрэг муу нэртэй  газардав.Мөнгө тараахаа больж зав чөлөөтэй байх Н.Батбаяр нэгэнтээ чуулганы хуралдаанднэлээд дөрөө чанга орж ирэв. Энэ даруй “хамтдаа төр засгийг бүтээх гэж байна. Өглөөгүүрхэлэлцэж болохгүй юу. Заавал шөнөөр хуралдаж байгаа нь ямар учиртай юм бэ.Шөнөөр хэлэлцэж байгаа бол сайн цаг ирэхгүй. Хүн болгон санагтун, бодогтун,сэрэгтүн. Өнөөдөр монголчууд эв нэгдэлтэй байх цаг нь ирсэн. Тэр ч утгаараа биднэгдэх цаг нь болчихсон. З.Энхболдоо чи Монголын төрийг удирдаж байна гэж бодожбайгаа бол худлаа. Андуурч байна” хэмээн агсам тавилаа. Энэ нь “Шинэчлэлийн”Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг нараа өмөөрсөн, эсвэл тэдний хатгаасаарч юм шиг байв. Нөгөө талаар дээр хэлсэнчлэн онгод сахиустай хүний сахиус нь оржирээд ийн хэлүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй.

 

        Намынхаа даргыг чуулганыхуралдаан дээр шүүмжилсэн зэргээс харвал тэр ирээдүйн улстөрийн карьераадууссаныг сайтар ойлгосон нь илт. Байнга бужигнаж холж сольж байдаг АН гэнэтЗ.Энхболдыгоо түлхээд Н.Алтанхуягийг томилчихгүй бол “фортуна”-гийн хувьдулстөрийнхөө замын жолоог эвхэхээс өөр аргагүй. Хэрвээ ийм аз тохиоволН.Алтанхуяг “буруу харан уйлж, зөв харан инээж” байгаад түүнд ямар нэгэн боломжолгож таарна.



С.Ууганбаяр

2015.11.16

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын ээлжит бус их хурал болно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Ерөнхийлөгчөө, Шархадны эмч О.Ганчулуун нарын ноцтой хэргийг шалгах хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.30

Д.Отгондалай: Тамирчин хүн бүрийн нэг зорилго бол анхны тэмцээнд түрүүлэх байдаг

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Сингапур улсын нийгмийн эрүүл мэндийн туршлагаас суралцаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.06

Автобусаар зорчигчдын долоо хоногт гаргасан зөрчил мөнгөн дүнгээр 26 сая төгрөгт хүрчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07

Отгонтэнгэрийг тайх ёслолоор ёс, цээрийг хатуу баримтална

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл хэвийн үргэлжилнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.11.03

Байгаль орчны сайдад горилогч Ц.Гарамжав Туул гол дотор драг хөвүүлэн алт ухах болжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.25