Өрхийн эмнэлэг зөвхөн эм бичиж өгөх биш, эрт үеийн оношлогоог хийдэг болжээ


Эрүүл мэндийн үйлчилгээг хамгийн ойроос үзүүлэх учиртай газар бол бидний хэлж заншсанаар өрхийн эмнэлэг буюу өрхийн эрүүл мэндийн төв юм.

Нийслэлд нийт 128 өрхийн эмнэлэг ажилладаг бөгөөд анхан шатны үзлэг, эмчилгээг хийгээд, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлдэг юм. Тэгвэл орон нутагт 88 өрхийн эрүүл мэндийн газар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Өрхийн эмнэлгийн хүртээмж, чанарын тухай иргэд сэтгэл дундуур байдаг нь хэвийн үзэгдэл . Өрхийн эмнэлэг ахина гэж байхгүй, ямар ч онош тавьж чаддаггүй, хүүхэд халуураад очвол эм бичиж өгөхөөс өөр зүйлгүй гээд л.

Тиймээс өрхийн эмнэлгийн үйлчилгээг харахаар Сүхбаатар дүүрэг I хороо “Тэгш саруул” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо.

Өглөөний 08.30 цаг гэхэд эмч, сувилагч нар аль хэдийнэ ирсэн хүмүүсээ үзээд эхэлхээс гадна шээсний шинжилгээ авдаг болсон байв. БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд өнгөрсөн сараас нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд суурин болон зөөврийн шээсний шинжилгээний орчин үеийн аппарат өгсөн юм. Шээсний шинжилгээг өрхийн эмнэлэг дээрээ өгдөг болсон нь иргэдийн хувьд цаг зав хэмнэхээс гадна, хариу нь тэр дороо гардаг гэнэ. “Тэгш саруул” өрхийн эмнэлгийн их эмч П.Тунгалаг “Шээсний шинжилгээ өгөхдөө өлөн шээснийхээ дунд хэсгээс заавал 200 грамм гэхгүйгээр 20-30 грамм шээсээ сайн цэвэрлэсэн саванд авиад ирэх юм бол 8.30-09.00 цаг хүртэл 1000 төгрөгөөр авч байгаа. Шинжилгээний хариу 16 үзүүлтээр хоёр секундын дотор гараад ирнэ. Үүнийг эмч үзээд оношлох юм” гэлээ.

Шээсний шинжилгээг өрхийн эмнэлэг дээрээ өгдөг болсон нь иргэдийн хувьд цаг зав хэмнэхээс гадна, хариу нь тэр дороо гардаг гэнэ

Ер нь өрхийн эмнэлэгт хөнгөн хэмжээний түлэгдэлт, даралт ихэссэн, халуурсан хүмүүсийг яаралтай үзээд, эхний арга хэмжээг даруй авах ёстой байдаг. Энэ нь ч хэрэгждэг юм байна. Түүнчлэн жирэмсэн эхчүүд хяналтанд орохоор ирэхэд нь тэмбүү болон эгэл биетэний шинжилгээ авдаг. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг учир жирэмсэн эхчүүд өөрийн биеийг бүрэн үзүүлж, шинжилгээ авсны дараа хүндрэлтэй эсэхээс хамаараад дээд шатлалын эмнэлэгийн хяналтанд оруулах уу, өрхийн эмнэлэг хяналтандаа авах уу эсэхийг шийддэг гэнэ. Сүүлийн үед вирусын гаралтай өвчлөл их байгаа улмаас жирэмслэлтийн эхний үед оношлуулахгүй явсны улмаас үр зулбах тохиолдол ихсэх болсныг эмч хэлж байсан юм.

Энэ мэт өвдөж хавдсан, эмчийн хяналт хэрэгтэй үед хамгийн ойр газар бол өрхийн эрүүл мэндийн төв. Тэгвэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор зарим төрлийн шинжилгээг хийдэг болсон байна. Тухайлбал, зүрх, судасны өвчин, чихрийн шижин, хэвлийн эхо, утлагын аппарат, умайн хүзүүний болон хөхний хавдраас сэргийлэх эрт үеийн үзлэг оношлогоог хийж эхэлжээ. Мөн физик эмчилгээ болон дасгал хөдөлгөөн хийх тоног төхөөрөмжтэй гэнэ.

Өрхийн эмнэлэг зөвхөн эм бичиж өгөх биш, эрт үеийн оношлогоог хийдэг болсон нь сайшаалтай хэрэг санагдсан. Энэ дагуу сүүлийн үед ихсэх болсон чихрийн шижин өвчнөөс сэргийлэхээр чихрийн төвшнөө шинжлүүлэх иргэд ихээр хандах болсон байна. Тус өрхийн эмнэлэг умайн хүзүүний болон хөхний хавдраас сэргийлэх эрт үеийн үзлэг оношлогоог хийж эхэлснээр хоёр ч эмэгтэйг эрт үеийн хорт хавдартай байсныг илрүүлж дараагийн шатны эмнэлэгт хамруулжээ.

Эрт үеийн үзлэг оношлогоог хийж эхэлснээр хоёр ч эмэгтэйг эрт үеийн хорт хавдартай байсныг илрүүлж дараагийн шатны эмнэлэгт хамруулжээ.

“Тэгш саруул” өрхийн эмнэлгийн их эмч П.Тунгалага “ЭМД сангаас хөнгөлдөг эмүүд явцуу хүрээнд яг хэдхэн тооны үйлчлүүлэгчдэд чиглэсэн юм шиг заалт байдаг. Хүнд хэрэгтэй эм бичээд хөнгөлттэй үнээр авхуулах эм байдаггүй” гэдгийг хэлсэн юм. ЭМД сангаас 169 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авахаар заагдсан байдаг ч эм бичдэг өрхийн эмчийн наад захын шаардлагыг хангадаггүй байна.

Өрхийн эмнэлэгийн эмч нарын хувьд шүд эмчлэхээс бусад зүйлийг оношилж, анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа ч мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр дутагдалтай байдаг хэмээн тус өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар хэлж байсан юм. Анхан шатанд ажиллаж байгаа эмч сувилагч нарынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлбэл иргэдийг зөв оношилж, цаашид гарах хор хөнөөлөөс сэргийлж чадах ажээ.



Т.Буянаа

                                                                                                                                         Эх сурвалж: Dorgio.mn

2015.11.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Цагаан толгойн нэг ч үсгийг хасахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.05

Д.Эрдэнэбат: АН гишүүдээ өмгөөлж, хамгаална

...

Дэлгэрэнгүй » 2018.04.03

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

С.Баяр ба уран

...

Дэлгэрэнгүй » 2018.03.20

Намууд ба сонгуулийн сценари

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Улстөрч байж чадахгүй нь урлаг соёл руу зүтгэ!

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

Үргээлэг хийх цаг болсныг сануулсан “Үргээлэг-2”

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28

Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23