С.Бямбацогт: Эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн Ч.Сайханбилэгт гүн эмгэнэл илэрхийлье



УИХ-ын нэгдсэн хуралдаанаар2016 оны төсвийг хэлэлцэж буйтай холбогдуулан МАН-ын бүлгээс хийж буйдүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээрнь хүргэж байна.

 

            УлсынИх Хурлын дарга,

Эрхэм гишүүд ээ,

            Та бид бүрэн эрхийн хугацааныхаасүүлийн жилийн төсвийг хэлэлцэн батлах гэж байна. Улсын төсөв батална гэдэг ньҮндсэн хуульд заасан УИХ-ын онцгой бүрэн эрх байдаг. Гэвч УИХ-ын гишүүдийн ирцбагатайгаар оройн цагаар улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаадхарамсаж байна.

Ингээд өнгөрсөн гурван жилийнтөсвийнхөө алдаа оноог эргэж нэг дүгнэе. 2012 онысонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ анхныхаа буюу 2013 оны төсвийг цөөнхийноролцоогүйгээр зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж баталсан. Ард түмний 40гаруй хувийн төлөөллийг УИХ-д бүлэггүй байлгаж, дуу хоолойг нь хааж, Дэлхийнбанк, Олон улсын валютын сан зэрэг томоохон экспертүүдийн зөвлөгөөг үлтоомсорлож төсвөө баталсан. Тэр үеэс эхэлж Монгол Улсад төсвийн сахилга,хариуцлага үгүй болж, эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж, ард түмниймөнгийг дур зоргоороо хэт үрэлгэн зарцуулах эхлэл тавигдсан. Ерөнхий сайд асанН.Алтанхуягийн тодорхойлсноор “авлигажсан” төсөв “мордохын хазгай” болсон.Үүнээс хойш жил жилийн төсвийг 1-2 удаа тодотгодог, төсвийн орлого 1 их наядтөгрөгөөр тасардаг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг төсөвдөөтохируулж засдаг гажиг уламжлал болон тогтлоо. Ингэж төсвийн төлөвлөлт, тооцоосудалгаа, гүйцэтгэл, хяналт, хариуцлага суларлаа.

Эрх баригчдын бодлогын алдааг УИХдахь МАН-ын бүлэг удаа дараа сануулж, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаасанхааруулжирсэн билээ. Гэвч сайн санажажилд нь тус болох гэж хэлсэн үнэтэй зөвлөгөө бүрийг жадлан эсэргүүцэж,өөрсөддөө огтхон ч бурууг өгөөгүй. Тэр ч бүү хэл “Бүх юм сайхан байна, эдийнзасаг хүндрээгүй”, “Ам.доллар удахгүй 1000 төгрөг болно”, “Чингис бонд бол өрбиш өглөг”, "Бондын өрийг бидний үр хүүхдүүд төлчихнө" гэх мэтхариуцлагагүй зүйл ярьсаар эдийн засаг, нийгмийн байдлыг өнөөдрийн хямралдхүргэлээ. Улс орноо, ард түмнээ өр зээлийн гинжин сүлжээгээр холбон гагналаа.Сүүлийн жил хагасын хугацаанд эрх баригчид бодит байдалтайгаа эвлэрч, өөрсдийналдаа дутагдлаа ойлгож эдийн засгийн хямралын өмнө гараа өргөн бууж өгч байна.Тиймээс алдаагаа ухамсарлаж энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилд сөрөгхүчин, олон улсын байгууллагууд, ард түмнийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, заавар зөвлөгөө, саналсанаачилга бүрийг тунгаан хямралыг сөрсөн хариуцлагатай төсөв батлахыг эрхбаригчдад анхааруулан сануулж байна.

1. Төсвийнхүрээний мэдэгдэл: Эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэхтөсөв боллоо

            МонголУлсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийнтөсөөллийн тухай хуулиар төсвийн тогтвортой байдлыг хангах үндсэн 9 шалгуурүзүүлэлтийг баталсан. Эдгээр шалгуур үзүүлэлтийн 5-ыг нь 2016 оны нэгдсэнтөсвийн төсөл хангасангүй ээ. Манай улсын экспортын гол нэр төрлийн түүхийнэдийн үнэ унасан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, өрийн дарамт ихэссэн,банкны систем эрсдэлтэй байдалд орсон зэргээс шалтгаалж эдийн засгийн өсөлтсаарсан хэвээр байна гэдгийг олон улсын байгууллагууд сануулж байна. ГэтэлЗасгийн газар ДНБ-ий өсөлтийг 4,1 хувьд хүрнэ гэж тооцоолсон нь үндэслэлгүй юм.Үүнд тулгуурлаж төсвийн орлого, зарлага, алдагдлын хэмжээг хөөсрүүлэн төсөөлжбайгаа нь том алдаа болно гэдгийг анхааруулан сануулъя. Тухайлбал, нэгдсэнтөсвийн орлогыг 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 853 тэрбум төгрөгөөрнэмэгдүүлэн 6 их наяд 981 тэрбум төгрөг, зарлагыг мөн 629,7 тэрбум төгрөгөөрнэмэгдүүлэн 7 их наяд 883 тэрбум төгрөг, алдагдлыг 901 тэрбум төгрөг буюуДНБ-ий 3,3 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Энэ нь эдийн засгийн хямралыг уламгүнзгийрүүлэх төсөв гэж дүгнэхэд хүргэлээ. 

2. Төсвийнорлого: Төрийн өмчийг үнэгүйдүүлэн авах бодлогыг дэмжихгүй

Монгол Улсын нэгдсэн төсвийнорлогын төлөвлөгөө жил дараалан 1 их наяд төгрөгөөр тасардаг боллоо. Энэ бол табүхний бодлогын алдааны илрэл, бий болгосон эдийн засгийн буруу уламжлал юм.Тиймээс 2016 оны төсвийн орлогыг 850 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх бусхарин 1 их наяд төгрөгөөр хасч тооцохыг зөвлөж байна.  2016 оны нэгдсэн төсөвт эдийн засгийн ил тодбайдлын тухай хуулийн нөлөөллөөр 140 тэрбум, Тавантолгойн төсөл эрчимжсэнээр200 тэрбум, өмч хувьчлалаар 171,7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон ньбиелэх боломжгүй юм. Учир нь 2015 оны төсөвт өмч хувьчлалаар 181,4 тэрбумтөгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолсон боловч энэ оны 9 сарын байдлаар дөнгөж 9хувийн гүйцэтгэлтэй 14.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 166.5 тэрбумтөгрөг буюу 90 хувиар тасарлаа. Өмч хувьчлалын бодлогууд нь тооцоо судалгаагүй,шударга ёс, ил тод байдлыг алдагдуулахаар байна. Төрийн банк, Хөрөнгийн биржийгүнэгүйдүүлэн хувьчлах гэсэн санаархал анхаарал татах боллоо. Төрийн өмчийгүнэгүйдүүлэн авах бодлогыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хатуу шүүмжилж,дэмжихгүй болохоо мэдэгдэж байна.

3. Төсвийнзарлага: МАН 10 жилд цалинг 356.6 хувиар нэмсэн. Харин АН 5 жилд14.5 хувиар нэмж, 10-30 хувиар хасах санал гаргалаа

Улс орны эдийн засгийн байдалхүндэрсэнтэй холбогдуулан УИХ 2014 оны 34, 47, 70 дугаар тогтоолоор Засгийнгазарт төсвийн хэмнэлтийн горимд шилжих, тэвчиж болох урсгал зардлыг танахчиглэл өгсөн. УИХ-аас ийм чиглэл өгч, удаа дараа тогтоол гаргасаар байхад хууль,журамд захирагддаггүй эрх баригчид 2016 оны нэгдсэн төсвийн зарлагыг 629,7тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Засгийн газар сайд, дарга нарынхаа эрх ямба,үрэлгэн зардлыг танахын оронд төрийн албан хаагчдын цалинг 10-30хувиар бууруулах саналыг төсвийн төсөлд тусгажээ. Монгол Улс зах зээлийн эдийнзасагт шилжсэн 1990-ээд оны хүнд хэцүү жилүүдэд, дэлхийн эдийн засгийн хямралнүүрлэсэн 2009 онд ч төрийн албан хаагчдынхаа цалинг хасч байгаагүй. Тухайн үедард түмний цалинг хасалгүй, захиргааны зардлаа 30 хувиар бууруулж хямралыгдавсан бодлогоо эргэж нэг сануулъя.

Ардчиллын 25жилийн ойгоор Ардчилсан намынхан цалин хасах саналаар ард түмэндээ"бэлэг" барилаа. Та бүхэн эрх барьж байх 1996-2000 оны хооронд цалинтэтгэврийг хугацаандаа ч тавьж чадахгүй эдийн засгийг хямралд хүргэсэн. Түүнээсхойших Засгийн газруудын цалин нэмсэн байдалд дүгнэлт хийж үзэхэд анхааралтатах тоо гарч байна. Тухайлбал, цалинг Н.Энхбаярын Засгийн газар 95 хувь,Ц.Элбэгдоржийн Засгийн газар 7.5 хувь, М.Энхболдын Засгийн газар 141 хувь,С.Баярын Засгийн газар 20 хувь, С.Батболдын Засгийн газар 100 хувь,Н.Алтанхуягийн Засгийн газар 7 хувиар нэмсэн байна. Харин Ч.СайханбилэгийнЗасгийн газар 10-30 хувиар хасах санал дэвшүүлж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийнгишүүд шүүмжилж, хүлээн авах боломжгүй гэдгээ дахин мэдэгдье. Энэ бүгдийгдүгнэж үзэхэд МАН 2000 оноос засаг барьсан 10 жилийн хугацаанд цалинг 356.6хувиар нэмсэн байна. Харин АН 2000 оноос хойш 5 жил засаг барихдаа цалинг 14.5хувиар нэмж, 10-30 хувиар хасах санал дэвшүүлэв. МАН-ынхан цалинг нэмдэг,АН-ынхан хасдаг байж болохгүй ээ. Эсвэл МАН бүх л боломжоо дайчлан ард түмнийцалин, тэтгэврийг нэмж байхад, АН-ынхан ёс төдий нэмдэг байж таарахгүй ээ. Ардтүмэндээ, цалин тэтгэврийг жил бүр нэмнэ гэсэн сонгуулийн амлалтаа, Засгийнгазрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол ядаж хасахгүй байхыг эрхбаригчдаас хүсье. Үлдэж байгаа хугацаанд амлалтдаа хүрч тэтгэврийгнэмэгдүүлэхийг шаардаж бас санал болгоё.

Бид хямралынбуруутныг хайж шүүмжлээд суусангүй. Хямрал хүндрэлийг даван туулахын тулд,татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зорилгоор улсыннэгдсэн төсвийн урсгал зардлаас 50 орчим тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтаас 150гаруй тэрбум төгрөгийг хасах саналыг боловсруулан хүргүүлсэн. Үүнд гадааддотоод, томилолт, хоол унаа, утасны төлбөр, сургалт семинарын зардлыг хасчтөрийн данхайсан бүтцийг цомхон болгох, бүх шатны орлогч даргын орон тоогцомхотгох, аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ, ажлын албаны орон тоо, бүтцийг 2011оны түвшинд оруулах, төрийн өмчийн мэдэлд ашиглаж буй нийт автомашины 20 хувьбуюу 1083 жип автомашиныг худалдан борлуулах замаар төсөвт орлого төвлөрүүлэхзэрэг саналууд багтаж байна. Бидний санал, заавар зөвлөгөөг хүлээн авч төсөвтөөтусгавал 2016 онд улсын төсөв сайжран батлагдана. Эдийн засаг, нийгэмд ч эерэгөөрчлөлтүүд гарна.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдтөсвийг хасах танахаас гадна зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыгнэмэх хэдэн санал гаргалаа. Энэнь Хавдарсудлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж,эмнэлгийн хэрэгсэлд шаардлагатай 4,5 тэрбум, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээгнэмэгдүүлэх 4,8 тэрбум, эрдэм шинжилгээний байгууллагуудын урсгал зардалд 1.8тэрбум, нийслэлийн цэвэрлэх байгууламжийн 6 тэрбум төгрөгийг төсөвт тусгахсанал гаргаж байна.

БидГаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газрыг нэгтгэж Үндэсний орлогын газаршинээр байгуулахыг дэмжихгүй. Бас Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахыгдэмжихгүй гэдгээ мэдэгдье.

4. Төсвийнхөрөнгө оруулалт:Төр нь хувийн хэвшлээ дэмжин тэтгэдэг биш дампууруулдагболлоо

Монгол Улсынтөсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл туйлын хангалтгүй байна.Тухайлбал, энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын санхүүжилт 800гаруй тэрбум төгрөгөөр тасалдаж, гүйцэтгэл 40 хувьтай байна. Төсвийн ажил,үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд төр санхүүжилтийг цаг тухайд ньолгохгүй байгаагаас бизнес эрхлэгчид өр, зээл, татварын дарамтад орох асуудалхэвийн үзэгдэл болон хувирлаа. Иргэд, бизнес эрхлэгчдийнхээ төрд итгэх итгэлийгбодлогоор сулруулж байна. Бас төрийн хариуцлагагүй байдал нь банк, санхүүгийнсалбарыг ч эрсдэлд орууллаа. Төр нь хувийн хэвшлээ дэмжин тэтгэдэг биш татажунагадаг, дампууруулдаг боллоо.

Засгийн газарөмнөх онуудын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бүрэн шийдвэрлээгүй,зарим санхүүжилтийг 2016 оны төсөвт огт суулгаагүй мөртлөө 127,9 тэрбумтөгрөгийг шинээр эхлэх 112 төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийгсанхүүжүүлэхээр төсвийн төсөлдтусгасан нь туйлын их анхаарал татаж байна. Энэ нь төсвийн хөрөнгөоруулалтын бодлогогүй болсны тод жишээ юм. Бас сонгууль угтсан шоу, туузхайчлахад зориулсан төсөв гэдэг нь харагдаж байна.

5.Засгийн газрын өр зээл: Монгол хүн бүрт 14 сая төгрөгийн өр ногдож байна

"Өр зээл", "бонд"гэсэн үг монголчуудын үгийн санд хамгийн их хэрэглэгддэг боллоо. Бид өр зээлгэсэн үгийг түүхэнд байгаагүй хэмжээнд ашиглаж эхэллээ. Өрийн дарамт нь биднийгч, бизнес эрхлэгчдийг ч, ард түмний санаа бодлыг ч ихээхэн зовоох боллоо. Харинэрх баригчид та бүхэн л санаа зовох зүйлгүй өр, зээлийн хэмжээг нэмэх гэжулайран зүтгэдэг хэвээр байна. Ийм бодлогын үр дүнд Монгол Улсын нийт гадаад өр21,7 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 182 хувьтай тэнцүү боллоо.  Энэ нь Монгол Улсын нэг иргэнд 14 саятөгрөгийн өр ногдож байна гэсэн үг юм.

 

Монголчууд бид ирэх 2016 онд 962,4 тэрбумтөгрөгийг зээлийн үйлчилгээнд өгөхөөр боллоо. Зөвхөн зээлийн хүүнд ганцхан жилөгч байгаа энэ мөнгөөр 100.000 айлыг приус маркийн автомашинаар хангаж болно.Эсвэл 24.000 төрийн албан хаагчийг орон сууцаар хангахад хүрэлцэнэ. Энэхүүхөрөнгөөр 1000 цэцэрлэг барьж өнөөгийн нийгмийн тулгамдсан томоохон асуудлыгбүрэн шийдвэрлэх байлаа. Ингэж тооцвол ямар хэмжээний мөнгийг жил бүр гадаад дотоодзээлийнхээ хүүнд өгөхөд хүрч байгаа нь хялбархан ойлгогдоно.

 

Өнөөдөрэрх баригчдын алдаатай, буруу бодлогын үрээр олон мянган аж ахуйн нэгжүүдийнбизнесийн үйл ажиллагаа хумигдаж, тэдгээрийн аж ахуйн нэгжийн ажиллагсад болонтөсвийн байгууллагын ажилтан албан хаагчид, тэтгэвэр авагчид бүгдээрээарилжааны банк болон бусдад цалингийн, тэтгэврийн, моргэйжийн гэх мэт олонтөрлийн зээлийн өрөнд орж, өр зээлээр амьдралаа залгуулахад хүрч байна. Өнөөгийнбайдлаар иргэд арилжааны банкинд ипотекийн 1,6 их наяд, цалин тэтгэвэр,хэрэглээний зээлийн 2,2 их наяд, нийт 3,8 их наяд төгрөгийн зээлийн өртэйбайна. Энэ нь 2012 оны жилийн эцсийн үзүүлэлтээс ипотекийн зээлийн өр 80хувиар, цалин, тэтгэвэр, хэрэглээний зээл 2,0 дахин өссөн үзүүлэлт юм.

 

2012оны УИХ-ын сонгуульд санал өгөхдөө илүү өндөр хөгжилтэй улс орон, баталгаатайажлын байр, хангалттай цалин хөлстэй сайн сайхан амьдралыг мөрөөдөж санал өгсөнард иргэдийн итгэл, найдварыг хөсөрдүүлж иргэн бүрээ өрийн дарамтад оруулаадбайна.

 

Монголчууд бид өр зээлэнд баригдаж,цалингаа хасуулж, ажлаасаа халагдаж, компаниа дампууруулж, шударга ёсыгмөрөөдөж суумааргүй байна. Харин "ХҮН ШИГ АМЬДАРЧ, УЛС ШИГ ХӨГЖМӨӨРБАЙНА". 

 

УИХ-ын эрхэм гишүүд ээ

 

Шийдлийн Засгийн газар 2016 оны эдийн засгийнөсөлтийг 4,1 хувьтай байхаар тооцон төсвийн орлого, зарлага, алдагдал, өрийнхэмжээг тооцон УИХ-аар хэлэлцүүлж байна. Гэтэл Олон улсын валютын сан ирэх ондманай улсын эдийн засгийн өсөлтийг 0.6 хувь гэж тооцжээ. Тооцоолол ингэж их холзөрж байна. Тооцоолол, төлөвлөлтийг үндэслэлтэй, зөв зүйтэй хийж чадахгүйбайгаа учраас л улс орны эдийн засаг хямарлаа. Ирэх жил ч гэсэн эдийн засагулам гүнзгий хямарч, ард түмэн бүсээ илүү ихээр чангалах хэрэгтэй болж байгааг 2016оны төсөв харуулж байна.

 

Өнгөрсөн гурван жилийн турш "буруузамаар будаа тээж, буцахдаа шороо тээсэн" Засгийн газар ирэх жил ч түүхээдавтахаар байна. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж Ерөнхий сайдболсон Ч.Сайханбилэг Таныг эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн, төрийнмөнгөний бодлого явуулах орон зайг хязгаарласан, хариуцлагагүй, хөөсөрсөн төсөвөргөн мэдүүлсэнд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Засгийн газарт улс орноо эдийн засгийнхямралаас гаргах, ард түмнийхээ амьдралыг сайжруулах чадамж, бодлого байхгүйболох нь нотлогдож байна. Шийдлийн Засгийн газар улс орноо улам хямруулах, ардтүмнээ улам ядууруулах, өр зээлийг улам нэмэх уриатай юм шиг ажиллах боллоо.Энэ байдалд УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлт хийж ажиллана. 

 

Эдийн засгаа уналтаас гаргах, аврахажиллагааг эхлүүлэхийн тулд 2016 оны нэгдсэн төсвийн орлого, зарлагыг бодитой тооцожалдагдлыг тэг хувьтай батлахыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг ЗӨВЛӨЖ байна.       

 

 

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА.

 

2015.11.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147