Иргэдэд НӨАТ-ын хоёр хувийг БУЦААН ОЛГОНО

Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийн дагуу иргэдэд өдөр тутмын худалдаа, үйлчилгээний төлбөрт багтдаг нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан олгох урамшууллын системийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.

Уг  хуулийг хэрэгжүүлж эхлэхэд технологийн бэлэн байдлыг хангах талаар өнөөдөр МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд Сангийн яам, Татварын Ерөнхий Газар болон Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монгол Улсын тэргүүлэх 34 аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтыг нээж Сангийн сайдын зөвлөх С.Пүрэв төрөөс татварын системийг боловсронгуй болгохтой холбогдуулан мэдээлэл танилцуулга хийлээ.

Тэрбээр “ААН байгууллагууд иргэдийн хяналт  дор татвараа төлдөг шинэ тогтолцоо руу бид шилжиж байна. Хяналт тавих үүргээ гүйцэтгэснийх нь төлөө иргэддээ НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох юм. 

НӨАТ одоогийн хуулиар 10 байгаа. Үүнийг эцсийн хэрэглэгчид болох манай иргэд төлдөг бөгөөд ААН байгууллагууд суутган авч улсад төлөх зарчмаар явж ирсэн. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэддээ хоёр хувийг нь буцаан олгоно. Тийм учраас иргэн бүр баримтаа цуглуулах шаардлагатай болно гэсэн үг. Ингэхдээ заавал цаасан баримт цуглуулж хадгалахгүй. Баримтын дугаараа Татварын Нэгдсэн Системд бүртгүүлсэн тохиолдолд цаасан баримтаа хадгалах шаардлагагүй” хэмээн ярилаа.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд нь дээрх хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Татварын Нэгдсэн Системд технологийн түвшинд холбогдох шаардлагатай ба 2016 оноос өмнө холболтоо хийж, баталгаажуулах шаардлагатай байгаа ажээ.


ААН байгууллагууд кассын машинаа солихгүйгээр Татварын Нэгдсэн Системд холбогдож, нэгдсэн нэг стандартын баримтыг хэвлэн гаргана.



Одоогийн байдлаар “Миний дэлгүүр” сүлжээ болон “Sky” их дэлгүүр Татварын Нэгдсэн Системд технологийн түвшинд холбогдоод байгаа бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн НӨАТ-ын урамшуулал авах боломжтой баримтыг хэвлэж эхлэх юм байна. 

2015.11.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Улсын хэмжээнд 500 гаруй хүүхэд ЭЕШ-аас хоцорчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Б.Булган яагаад захидал бичих болов

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Я.Ариунболд: Солонгосын виз мэдүүлсэн төрийн албан хаагчдаас барьцаа мөнгө шаардахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Энх цагийн эмгэнэл

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Босго давах боломж

...

Дэлгэрэнгүй » 2018.06.20

Д.Хосбаяр: “Атмор” илүү нээлттэй улам өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани болохыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Шударгаар өрсөлдье

...

Дэлгэрэнгүй » 2016.06.27

“Бид нэг гэр бүл” хандивын аян үргэлжилсээр байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.05

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

Э.Бат-Үүл С.Зоригийн хэргийн талаар бүхнийг дэлгэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.04

Бяцхан миссүүд хар далайн эрэг дээр мод тарьжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.20

Цаатан иргэд ба тайгын амьдрал

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

Мобайл технологи иргэдийн талархлыг хүлээж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.11

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоосон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

С.Эрдэнэ: Одоо Баабарын цаг үе дууссан

...

Дэлгэрэнгүй » 2018.03.20

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13