ОХУ-ын тамирчдын эсрэг сөрөг явуулга хийж байна

 

Өвөл, зуны Олимпийн түүхэнд ОХУ-ын тамирид үеийн үед өндөр амжилт гаргасаар ирсэн. Гэхдээ Олимпийн наадмын дараа хийдэг сэргээшийн шинжилгээнд манай хойд хөршийн тамирчид бүдэрдэг нь нууц биш. Хамгийн сүүлд л гэхэд “Лондон 2012” зуны ХХХ дахь наадамд ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, медалиа хураалгасан.

 

Иймд дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг ОХУ-ын тамирчдыг аливаа тэмцээнд оролцохыг нь хориглох нь зүйтэй гэсэн саналаа холбогдох спорт холбоодод уламжилжээ. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн Ерөнхийлөгч Д.Паунд болон тус агентлагийн гишүүд сүүлийн жил гаруйн хугацаанд хийсэн судалгааныхаа үр дүнд үндэслэн дээрх мэдэгдлийг хийж байгаагаа хэлсэн.

 

Шалгалтаар ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээшийг өргөн хүрээтэй хэрэглэдэг болохыг тогтоожээ. Иймд нэн түрүүн Оросын дундын зайн гүйлтийн тамирчин, дасгалжуулагч, арын албаны нийт таван хүнийг бүх насаар нь тэмцээнд оролцохыг хориглох санал дэвшүүлсэн байна.

 

Мөн ОХУ-ын Засгийн газар, Спорт хариуцсан сайд энэ хэрэгт шууд оролцож, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийг хуурч мэхлэхэд гар бие оролцсон гэж уг мэдэгдэлд дурдав.

 

Үүгээр ч зогсохгүй 2014 оны Сочигийн өвлийн Олимпийн үеэр ОХУ-ын тагнуулын албаныхан сэргээшийн лабораторид нэвтэрч, айлган сүрдүүлж байсныг баримтаар тогтоосон гэнэ. Энэ нь Москвагийн лаборатори бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг харуулж байна гэсэн юм.

 

Германы “ARD” сувгаар 2014 оны арванхоёрдугаар сарын ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид байнга сэргээш хэрэглэдэг тухай хоёр ангит баримтат кино гарчээ. Үүний дараа ОУХАХ-ны Ёс зүйн хороо, дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг хамтран уг хэргийг шалгаж эхэлсэн аж.

 

Хэрэв энэ хэрэг хурцадвал ОХУ-ын тамирчид 2016 оны Бразилийн олимпоос хасагдаж магадгүй болоод байна. Одоогийн байдлаар ОХУ-ын тамирчдаас боксын төрөлд 8, байт харвааны төрөлд 3, дугуйн төрөлд 1, гимнастикийн төрөлд 17, буудлагын төрөлд 20, хүндийг өргөлтийн төрөлд 6, чөлөөт бөхийн төрөлд 12 тамирчин ирэх зуны Олимпийн наадамд оролцох эрхийг аваад байгаа.

 

Гэхдээ ОХУ-ын зүгээс энэ мэдэгдэлд томоохон албан тушаалтан албан ёсоор хариу тайлбар хийгээгүй. Харин албан бус тайлбар хийхдээ “манай орныг эсэргүүцэж, өөрсдийнх нь дээр гарах байх гэж айсандаа бидний эсрэг ийм явуулга хийж байна. Ялангуяа АНУ тэргүүтэй Олимпийн наадамд хүчтэй өрсөлдөгч болдог орнуудыг нэрнэлэ. Мөн ОХУ-ын Засгийн газар сүүлийн хугацаанд Сири, Иракийн хэт даврагч нарт агаарын цохилт өгсөн учир бидний эсрэг ямар ч үйл ажиллагаа явуулж мадагүй гэдэгт сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан” гэсэн юм.

 

 

 


 

2015.11.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Улаанбаатарт түр зуурын бороотой

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04

Хамгийн найдвартай хаалгыг “Эльбор”-оос

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09

Сэтгүүлчдийн нэрийг барьж, мөнгө завшсан уу

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

Б.Насанбаяр: Миний амьд явах эрх, хүүхдүүдийг минь тайван амьдрах эрхийг өгөөч ээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Р.Бурмаа: Халх голын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтуудыг АТГ- т өгч шалгуулна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

МАН-ын даргаар Ухнаагийн Хүрэлсүх сонгогдлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.11.21

Хүн амины ноцтой хэрэг гарсан дотуур байрны оюутнуудыг гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19